5 сарын 27
Харагдац
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 147 дахь (өндөр жил бол 148 дэх) өдөр юм. Мөн он дуустал 218 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1153 - Шотландын хаан ширээнд IV Малколм суужээ.
- 1199 - Английн хаан ширээнд Жон суув.
- 1644 - Манжийн ханхүү Дөргөнөөр удирдуулсан арми Шун гүрний хаан Ли Зичений цэргүүдийг Шанхайн тулаанд бут цохив. Ингэснээр Манжууд нийслэл Бээжин хотноо саадгүй нэвтэрсэн билээ.
- 1703 - Оросын их хээн Петер өнөөгийн Санкт Петербург хотыг үндэслэн байгуулав.
- 1799 - Швейцарийн Винтертур хотод Австрийн цэргийн хүч Францад ялагдал хүлээжээ.
- 1813 - 1812 оны дайн: Канад-Америкийн хамтарсан цэргийн хүч Жорж боомтыг эзлэн авав.
- 1863 - Америкийн иргэний дайн: Эх газрын арми Хадсон боомтын бүслэлтийн эхний чухал дайралтаа эхлүүлэв.
- 1883 - Оросын хаан ширээнд III Александр суужээ.
- 1896 - Иллиной болон Миссури мужид F4 зэрэглэлийн хүчтэй шуурга шуурч 255 хүн амиа алдсан байна. Тухайн үед уг шуурга 2.9 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан юм.
- 1905 - Орос-Японы дайн: Цүшимагийн тулаан эхэлжээ.
- 1919 - NC-4 загварын нисэх онгоц анх удаагаа Атлантын далайг дамнасан нислэг үйлдэв.
- 1927 - "Форд Мотор" компани "Т" загвараа шинэчлэн сайжруулж, А загвараа үйлдвэрлэж эхлэв.
- 1930 - Тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болох "Крайслер" цамхаг АНУ-ын Нью-Йорк хотод ашиглалтад оров. Алдарт Крайслер компанийн эзэмшдэг уг цамхаг 319 метрийн өндөр юм.
- 1935 - АНУ-ын Дээд шүүх Үндэсний аж үйлдвэрийг сэргээн босгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
- 1937 - АНУ-ын алдарт "Алтан хаалга" гүүр Калифорни мужид ашиглалтад оржээ. Энэ гүүр Калифорни мужийн Сан франциско хотыг Марин тойрогтоо усан замаар холбодог билээ.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн армийн Норфолкийн анги нэгтгэх Ле Парадис хотод Германы цэргүүдэд бууж өгөв. Нацистын Германы цэргүүд тэднийг бүгдийг нь буудан хороох тушаал буулгасан ч азаар хоёр нь эсэн мэнд зугтаж чаджээ.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт тодорхойгүй хугацаагаар онц байдал зарлалаа.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Умард Атлантын тэнгист Нацистын Германы томоохон байлдааны онгоц "Бисмарк" тулалдааны үеэр живжээ. Хөлгийн багийн 2100 хүн бүгд амиа алдсан юм.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Прага хотот эргэн хяналтаа тогтоох Нацистын Германы "Антропойп" ажиллагаа амжилтгүй болов. Тулаанд Морави-Богемын захирагчийн албаны дэд дарга Райнхард Хайдрих хүнд шархдаж, найм хоногийн дараа амьсгал хураажээ.
- 1958 - АНУ-ын Нисэх хүчний зэвсэглэлд "F-4 Phantom" хоёр онгоц нэвтрэв.
- 1960 - Турк улсад цэргийн эргэлт болж Ерөнхийлөгч Челал Байарыг түлхэн унагав. Улмаар тус улсад ардчилсан засаглал тогтжээ.
- 1965 - Вьетнамын дайн: Америкийн нисэх хүчин Өмнөд Вьетнамын "Үндэсний чөлөөлөх фронт"-ыг устгах анхны дайралтаа хийв.
- 1967 - Австралийн Засгийн газар уугуул австраличуудын эрхийг сэргээн, хүн амын тооллогод албан ёсоор бүртгэж байхаар болжээ.
- 1971 - Пакистаны цэргүүд Бенгалын Хиндичүүдийг хоморголон устгах ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр 200 энгийн иргэн амиа алджээ.
- 1975 - Их Британийн түүхэнд хамгийн хөнөөлт авто замын осол болов. Британийн Хойд Йоркшайр хотод Грассингтоны ойролцоо Дибблес гүүрэн дээр авто осол болж 33 хүн амиа алджээ.
- 1984 - Дунай болон Хар тэнгисийг холбосон усан хоолой ашиглалтад оров. Нээлтийн ёслолд Румын улсын удирдагч Николае Чаушеску оролцжээ. Усан хоолойн барилгын ажил 1950-иад онд эхэлсэн билээ.
- 1996 - Чеченийн анхны дайн: ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин Чеченийн босогчидтой уулзаж гал зогсоох тухай ярилцжээ.
- 1998 - Оклахома хотын бөмбөгдөлт: Оклахома хотод бөмбөг дэлбэлж алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр Майкл Фортьер гэгчид 12 жилийн хорих ял, 200 мянган ам.долларын торгууль ногдуулав.
- 2001 - Филиппин улсын Палаван арлын амралтын газар исламист групп болох Абу Шайафын дайчид 50 гаруй хүн барьцаалав. Барьцааны хүмүүсийг суллах ажиллагаа бараг жил гаруй үргэлжилж 2002 оны зургаадугаар сард дууссан билээ.
- 2006 - Индонезийн Ява аралд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж 5700 хүн амиа алдан, 37 мянган хүн гэмтэж, бэртжээ.
- 2016 - Барак Обама Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт зочилсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ.
- 2018 - АНУ-ын Мэрилэнд мужийн Патапско, Эллиот тойрогт орон сууцны нэг давхраар татах ус түрэн орж ирэв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1794 - Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильт (1877 онд нас барсан)
- 1860 - Португалийн долоо дахь Ерөнхийлөгч Мануэл Тешера Гомеш (1941 онд нас барсан)
- 1876 - Польшийн нэрт зохиолч, сэтгүүлч Фердинанд Антони Оссендовски (1945 онд нас барсан)
- 1897 - Нобелийн шагналт Английн физикч Жон Коккрофт (1967 онд нас барсан)
- 1911 - АНУ-ын 38 дахь Дэд ерөнхийлөгч Хюберт Хөмфри (1978 онд нас барсан)
- 1918 - Япон улсын 45 дахь Ерөнхий сайд Ясүхиро Накасонэ
- 1922 - Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Кристофер Лий (2015 онд нас барсан)
- 1923 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Нобелийн Энхтайвны шагналт улстөрч Хенри Киссинжер
- 1924 - Венесуэлийн Ерөнхийлөгч Жайме Лусинчи (2014 онд нас барсан)
- 1956 - Италийн кино найруулагч Жузеппе Торнатор
- 1961 - Дэлхийн хошой мөнгөн медальт Бразилын гүйгч Хосе Луйз Барбоса
- 1963 - Олимпын мөнгө, хошой хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Швейцарийн альпын цаначин Мариа Валлисер
- 1967 - Английн нэрт хөлбөмбөгч Пол Гаскойн
- 1971 - "Төгс оюун ухаан", "Уимблдон" киноны од Английн жүжигчин Пол Беттани
- 1977 - Олимпын хүрэл, африк тивийн гурван удаагийн аварга Алжирын өндөрийн харайгч Абдеррахман Хаммад
- 1981 - Шведийн хөлбөмбөгч Йохан Эльмандер
- 1985 - Испанийн хөлбөмбөгч Роберто Сольдадо
- 1987 - Кот Дивуарын хөлбөмбөгч Жервиньо
- Олимпын гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Дэлхийн 20 алт, зургаан мөнгө, нэг хүрэл, Европын таван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Чехийн гүйлтийн тэшигч Мартина Сабликова
- 1992 - Олимпын хүрэл, дэлхийн хошой хүрэл медальт Канадын гүйгч Аарон Браун
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1910 - Нобелийн шагналт Германы физикч Роберт Кох (1843 онд төрсөн)
- 1918 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 18 дахь ёкозүна Озүцү Манэмон (1869 онд төрсөн)
- 1943 - Шинэ Зеландын 21 дэх Ерөнхий сайд Гордон Коатес (1878 онд төрсөн)
- 1949 - "Риплейн итгэмээргүй зүйлсийн цуглуулга" санг үндэслэгч, зураач Роберт Риплей (1890 онд төрсөн)
- 1964 - Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру (1889 онд төрсөн)
- 1971 - Италийн хөлбөмбөгч Армандо Пиччи (1935 онд төрсөн)
- 1987 - Нобелийн шагналт Америкийн биохимич Жон Ховард Нортроп (1891 онд төрсөн)
- 1988 - Нобелийн шагналт Германы физикч Эрнст Руска (1906 онд төрсөн)
- 2007 - Халуун уурын бөмбөлөг зохион бүтээгч Эд Йост (1919 онд төрсөн)
- 2009 - Нобелийн эдийн засгийн шагналт Америкийн эдийн засагч Клайв Грэнжер (1934 онд төрсөн)
- 2013 - Мали улсын Ерөнхий сайд Абдулайэ Секу Соу (1931 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 5 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан