Баян-Өлгий аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10: Мөр 10:
|HAUPTORT = Өлгий
|HAUPTORT = Өлгий
|SUM = 13
|SUM = 13
|FLÄCHE = 46704.89
|FLÄCHE = 46 704,89
|EINWOHNER = 100172
|EINWOHNER = 100 172
|EINWOHNER_JAHR = 2016
|EINWOHNER_JAHR = 2016
|DICHTE = 2.2<ref>[http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_034V1 Монгол улсын үндэсний статистикийн хороо:] Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр</ref>
|DICHTE = 2,2<ref>[http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_034V1 Монгол улсын үндэсний статистикийн хороо:] Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр</ref>
|ETHNIE = Xалx, [[Хасаг үндэстэн|хасаг]]
|ETHNIE = Xалx, [[Хасаг үндэстэн|хасаг]]
|BÜRGER = Баян-Өлгийнхөн
|BÜRGER = Баян-Өлгийнхөн

12:45, 25 Арваннэгдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий (ᠪᠠᠶ᠋ᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢнь, Монгол улсын аймаг юм. Төв нь Өлгий хот.

Газар зүй

Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм.

Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эриний дөрөвдөгч галвын үеийн гол, мөрөн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойт хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг.

Уур амьсгал

Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Сумд

Ургамал, амьтан

Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.

300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.

Эдийн засaг

Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая малтай, тариалан сул хөгжсөн байна. Аж үйлдвэрийн хөгжил дорой боловч уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх боломжтой, төмөр зам, хатуу хучилттай авто замгүй, холбоо, агаарын болон авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.

Хэтийн төлөв сайтай алтны 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ, хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой боловч байгалийн нөөц, баялагийн судалгааг бүрэн хийгээгүй байна. Төсвийн урсгал зардлын 30 гаруй хувийг өөрийн орлогоор, үлдсэн хэсгийг улсын татаасаар бүрдүүлдэг, төсөв санхүүгийн чадавхи сул юм. Аймгийн байгаль орчин нь унаган төрхөөрөө үндэсэндээ хадгалагдсан, ус, хөрс, агаар бохирдуулах уул уурхай, химийн үйлдвэр хөгжөөгүй, малын тоо бэлчээрийн даацнаас хэтэрч, бэлчээр талхлагдан, цөлжих нөхцөл бүрдсэн байна. Байгалийн хязгаарлагдмал нөөц, баялгийг үнэ төлбөргүй ашигладаг үрэлгэн хэв шинжээс бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний үнэд байгалийн өртгийг тусгаж, байгалийн даацад зохицон амьдрах хөгжлийн шинэ хандлагад шилжих арга замыг сонгон хөгжих чиг хандлага нь аймгийн хөгжлийн гол стратеги болж байна.

Алдартай хүмүүс

Жүжигчин, найруулагчид

  • Билэгтийн Цээхээ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Буянт сум (Баян-Өлгий)
  • Банзарын Дамчаа, Монгол Улсын Ардын жүжигчин, Буянт сум (Баян-Өлгий)
  • Б.Хайжамал "Монгол Улсын Ардын жүжигчин", Булган сум ( Баян-Өлгий)

Цахим холбоос

 Commons: Баян-Өлгий аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр

Загвар:Монгол улс