Лувсаннямын Гантөмөр

Лувсаннямын Гантөмөр нь Монголын улс төрч юм. Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байв.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил, албан тушаал[засварлах | кодоор засварлах]

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

Сонгуульт ажил[засварлах | кодоор засварлах]

2010 онд Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч 2005 оноос Жижиг дунд үйлдвэрийн хөгжил нэгдсэн холбооны ерөнхийлөгч