Куба
Бүгд Найрамдах Куба Улс República de Cuba (Испани)
| |
---|---|
Төрийн дуулал: La Bayamesa ("Баямогийн дуулал")[2] | |
Нийслэл ба томоохон хот | Хавана 23°8′N 82°23′W / 23.133°N 82.383°W |
Албан ёсны хэл | Испани хэл |
Бусад хэлнүүд | Хаитийн Креол хэл Англи хэл |
Угсаатны бүлгүүд | |
Шашин (2020)[4] |
|
Ард түмний нэршил | Кубачууд |
Төр засаг | Нэгдмэл Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс[5] |
Мигель Диас-Канель | |
Сальвадор Вальдес Меса | |
Мануэль Марреро Круз | |
Эстебан Ласо Эрнандес | |
Хууль тогтоох байгууллага | Ардын Засгийн Үндэсний Ассамблей |
Түүх | |
3 сарын 11, 1812 он 10 сарын 10, 1868 он | |
2 сарын 24, 1895 он | |
• Хүлээн зөвшөөрөгдсөн (Испаниас АНУ-д хүлээлгэн өгсөн) | 12 сарын 10, 1898 он |
• Бүгд Найрамдах Улс тунхаглав (АНУ-аас тусгаар тогтнов) | 5 сарын 20, 1902 он |
1953 оны 7 сарын 26 – 1959 оны 1 сарын 1 | |
4 сарын 10, 2019 он | |
Газар нутаг | |
• Нийт | 109,884 км2 (104) |
• Усны эзлэх талбай (%) | 0 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 10,985,974[6] (85) |
• 2022 тооллого | 11,089,511[7] (84) |
• Нягтаршил | 101.8/км2 (80) |
ДНБ (ХАЧП) | 2015 тооцоо |
• Нийт | $254.865 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $22,237[8][9] |
ДНБ (нэрлэсэн) | 2020 тооцоо |
• Нийт | ▲ $107.352 тэрбум[10] (60) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $9,478[10] (84) |
ОТББИ (2000) | 38.0[11] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.764[12] өндөр · 83 |
Мөнгөний нэгж | Кубын песо (CUP) |
Цагийн бүс | UTC−5 (CST) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC−4 (CDT) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +53 |
Домэйн нэр | .cu |
Бүгд Найрамдах Куба Улс (Испани: República de Cuba) -Латин америк дахь Карибын тэнгис умард хэсэгт байдаг арлын улс. Их Антилийн арлуудад хамаарах Куба, Хувентуд гэх хоёр гол арал болон бусад олтригууд дээр оршдог. Нийслэл- Хавана хот. Албан ёсны хэл- испани.
Куба улс НҮБ (1945), Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (1961), Карибын бүсийн орнуудын байгууллага (1994), Дэлхийн худалдааны байгууллага (1995) зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн орон юм.
Кубын газар зүй
[засварлах | кодоор засварлах]Талбай – 110992 кв. км. Хамгийн өндөр цэг – Пик Туркино 1974 м. Хамгийн урт гол – Кауто 370 км. Арлын урт 1200 км., өргөн нь хамгийн нарийн хэсгээрээ – 210км. Кубийн ольтриг 110992 км2 талбайтай ба 300 гаруй цасан цагаан элсээр хучигдсан ,болор тунгалаг усаар хурээлэгдсэн байгалийн наран шарлагийн газартай. Кубын хамгийн алдартай наран шарлагын газар бол – Варадеро. Кубын ландшафт маш олон янз. Энд хөндий болон уулс, толгод байдаг. Улс орны баруун хэсэгт уулархаг нутаг - Кордильера-де-Гуанигуанико байдаг. Сьерра-Маэстрын ууланд улсынх нь хамгийн өндөр цэг Туркино оршино. (далайн тувшнээс 1974 м өндөр). Арлын бусад хэсгийг уржил шимтэй тал газар эзэлдэг. Арал дээр олон төрлийн агуй сонирхож болно. Кубын голууд том биш боловч маш хүчтэй урсгалаараа ялгардаг. Голууд нь уулнаас гоёмсог хүрхрээ үүсгэн урсдаг. Хамгийн сонирхолтой нь Агабама ба Сальто-дель-Карбунийн хүрхрээ. Кубын хамгийн урт гол Кауто (ойролцоогоор 370 км.) арлын зүүн хэсгээр урсдаг.Кубад олон тооны нуур цөөрөм байдаг. Энд шувуу сонирхон судлаачид ирж Куба дахь нүүдлийн шувуудын шилжилт хөдөлгөөнийг ажигладаг [13].
Кубын эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Энэ нь сахарын үйлдвэрлэл болон аялал жуулчлалд тулгуурласан төвлөрсөн эдийн засгийн системтэй. Аялал жуулчлалын салбар 1960-аад оноос өмнө хурдацтай хөгжиж байсан. Кубад Канад, Испани, Европын корпорациуд асар их хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт хийж байна. Сахарын үйлдвэрлэлийн зэрэгцээгээр навчин тамхи, кофе, ром, зөгийн бал, какао болон цитрусын төрлийн ургамал тариалдаг. Куба - эм болон биотехнологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг. Кубын эдийн засгийн чухал салбар - барилгын материал үйлдвэрлэл, загасны аж ахуй, никель , зэс, магни хром олборлолт юм (дэлхийн хамгийн том никелийн нөөцийг эзэмшдэг). Улс орны орлогын бас нэг чухал эх үүсвэр- ихэвчлэн АНУ-ын Флоридад амьдардаг дүрвэгчдын Кубад үлдсэн хамаатан садандаа илгээсэн мөнгө болдог [14].
Кубын түүх
[засварлах | кодоор засварлах]Кубын түүхэн бичиг аралд Христофор Колумбын хөлөг онгоцууд ирсэн 1492 оны 10 сарын 28-наас эхэлдэг. Энэ хүртэл Кубад нутгийн 3 омог оршин суудаг байжээ. Гуанатабеичууд нь агуйд амьдардаг цуглуулагчид, сибонеичууд – анчид болон загасчид байв. Нутгийн оршин суугчид хөдөө аж ахуй эрхэлдэг байв. Тэд орчин үеийн Венесуэлын нутаг дэвсгэрээс Куба руу нүүсэн бөгөөд арал дээрх хамгийн дэвшилтэт, хамгийн том бүлэг байжээ [15].
1511 онд Диего Веласкес де Куэльяр арлуудын уугуул хүн амыг эрхшээлдээ оруулж, Форт Баракоа хотыг барьж, Куба дахь анхны Испанийн захирагч болж байсан. 1514 он гэхэд долоон сууринг байгуулжээ. 1515 онд Куэллар төв байраа Кубын анхны нийслэл болсон Сантьяго-де-Куба руу нүүлгэжээ. Колоничлол нь арлын уугуул хүн ам болох хүн амын 75 хувийг бүрдүүлдэг Тайно индианчуудтай тэмцлийн нөхцөлд явагдсан. Колумб нутгийн уугуул сая дахь хүн алагдсан тухай мэдээлж байжээ. 15-р зуунд Кубын хүн ам 1,800,000 орчим байсан.
1823 онд Испаниас тусгаар тогтнолын төлөөх анхны бослогыг дарсан байна.
1868 онд Кубын тусгаар тогтнолын төлөөх арван жилийн дайн эхэлсэн бөгөөд босогчдыг АНУ дэмжиж байжээ.
1895 онд Хосе Мартигийн удирдлаган дор Кубын эх орончдын бүлэг Кубад газардсан байна. Энэ үйл явдал нь Испаничуудтай хийсэн шинэ дайны эхлэл болсон бөгөөд энэ үеэр Кубачууд томоохон хотуудыг эс тооцвол арлын бараг бүх нутаг дэвсгэрийг хяналтандаа авч чадсан байна.
1898 онд АНУ Испанитай дайн эхлүүлж, ялалт байгуулжээ. Улмаар Куба АНУ-аас хараат болж Үндсэн хуульд АНУ тус улсын нутаг дэвсгэрт цэргээ оруулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ заалтыг 1934 онд хүчингүй болгосон түүхтэй.
1933 онд түрүүч Фулхенсио Батиста и Салдивар тэргүүтэй хувьсгалчдын зохион байгуулсан төрийн эргэлтийн үр дүнд дарангуйлагч Жерардо Мачадо и Моралесийг түлхэн унагаж, ардчилсан дэглэм тогтоосон.
1940 онд Үндсэн хууль батлагдсан.
1952 оны гуравдугаар сарын 10-нд Фулхенсио Батиста төрийн эргэлт хийж, цэргийн дарангуйлал тогтоосон байна.
1959 оны 1-р сарын 1-нд дарангуйлагч Батиста Кубаас зугтав. Тухайн үед Ф.Кастро тэргүүтэй босогчид арлын төв хэсэгт байрлах Санта Клара хотыг эзэлж, зүүн хэсэгтээ томоохон газар нутгийг хяналтандаа байлгаж байсан ч нийслэлд шууд аюул учраагүй бөгөөд Батиста томоохон цэргийн хүчний мэдэлд байсан юм. 1-р сарын 1-нд Батиста зугтаасны улмаас үүссэн хоосон орон зайг босогчид эзэлж Гавана руу ороход олон нийтийн баяр хөөрөөр угтсан байна.
Кубын оршин суугчид
[засварлах | кодоор засварлах]11.1 сая гаруй хүн амтай. Хүн амын нягтрал - км.квадратад 101 оршин суугчтай. Арлын хүн амын 75% нь хотод хөдөө орон нутагт 5% нь амьдардаг. Кубын хотууд архитектурын холимог хэв маягтай. Хамгийн их хүн амтай суурин - Гавана 2.2 сая хүн амтай Сантьяго-де-Куба и Ольгин нь тус бүр хагас сая орчим хүн амтай. Кубад эрт дээр үеэс цагаан арьст европчууд (ихэвчлэн испаничууд) африкийн хар боолуудын удам болон азиуд амьдарч иржээ [16]. Албан ёсны мэдээгээр Кубын хүн амын 65,1 % нь цагаан арьстан, 24,8 % нь өнгөт арьстан, 10,1 % нь хар арьстан байдаг байна [17].
Шашин шүтлэг
[засварлах | кодоор засварлах]Арал дээр албан ёсны тархсан шашин нь католик гэж үздэг [18]. Хүн амын 95% католик шашин шүтлэгтэй, үлдсэн хэсэг нь бусад шашин шүтдэг [19].
Кубын албан ёсны хэл
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны хэл нь испани хэл. Амралтын бүсүүдээр англи, герман, итали хэл өргөн ашиглагддаг. Кубачууд гадаадынханд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд англиар ярихыг оролддогч бүрэн ойлгодоггүй. Кубачууд Латин Америкийн бусад улсуудыг бодвол испани хэлээр харьцангуй хурдан ярьдаг [20].
Кубын хөгжим, бүжиг
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн латинамерик хөгжим Африкийн бөмбөрийн хэмнэл, испани гитарын хосолсон ая Кубад үүссэн ба Сон (Son), Дансон (Danzon), Ча-ча-ча (Cha-cha-cha), Mамбо (Mambo),Сальса (Salsa), Румба (Rumba) ба багт наадмын хэмнэл зэрэг бүжгүүдийг үүсгэжээ. Тэр ч байтугай Tango (Tango) Кубад үүсчээ [21].
Мөнгөн тэмдэгт
[засварлах | кодоор засварлах]Мөнгөн тэмдэгт нь Кубын песо (CUP), 100 ceнтаво-д хуваагдана. Мөнгөн дэвсгэртүүд 1, 3, 5, 10, 20, 50, 100 песо болон 1-т 3-тийн зоос байдаг. 1, 2, 5 ба 20 центийн задгай мөнгө байдаг. Кубын хөрвөх песо (CUC) нь доллортай 1:1 харьцаатай. Кубын энэ шинэ мөнгөн тэмдэгт нь Кубын хуучин песотой ямар ч хамаагүй юм [22].
Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]Зүүн хойд зүгийн зөөлөн салхи бүхий таатай дулаан уур амьсгалтай. Борооны улирал 5 сараас 10 сар хүртэл үргэлжилж, хуурай өвлийн улирал 11 сараас 4 сар хүртэл үргэлжлэнэ. Агаарын дундаж температур 8-р сард 27,4°C байдаг бол, 2-р сард 22,2°C болдог [23].
Улс төрийн бүтэц.
[засварлах | кодоор засварлах]Куба;lk;klkl;k;l- Бүгд Найрамдах Улс. Төрийн тэргүүн –Ерөнхийлөгч [24]. Улсын эрх барих дээд байгууллага –шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогдсон депутатуудаас бүрдсэн Үндэсний ассамблей [25].
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]20-р зууны эхээр Кубад төмөр замын нягт сүлжээ тавигдсан. Авто тээвэр сайн хөгжсөн . Арлын улсын хувьд Кубад далайн тээвэр чухал ач холбогдолтой. Мөн түүнчлэн агаарын тээвэр чухал байр суурь эзэлнэ. Улс хоорондын болон орон нутгийн агаарын тээвэр ашиглаж болно [26].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Cuba – Викимедиа дуу дүрсний сан
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Cuban Peso Bills". Central Bank of Cuba. 2015. Archived from the original on 26 September 2018. Татаж авсан: 14 February 2017.
- ↑ "National symbols". Government of Cuba. Archived from the original on 15 Нэгдүгээр сар 2016. Татаж авсан: 7 September 2009.
- ↑ "Central America :: Cuba — The World Factbook – Central Intelligence Agency". Cia.gov. Татаж авсан: 28 September 2021.
- ↑ "Cuba - The World Factbook". www.cia.gov. 6 October 2021.
- ↑ "Constitution of Cuba" (PDF). constituteproject.org. National Assembly of People's Power. 10 April 2019. Архивласан (PDF) огноо 2020-02-28. Татаж авсан: 15 June 2023.
- ↑ "Cuba". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ "Indicadores Demográficos por provincias y municipios 2022" (испани хэлээр). Oficina Nacional de Estadística e Information República de Cuba. Archived from the original on 14 March 2023. Татаж авсан: 8 June 2023.
- ↑ 8.0 8.1 "World Bank GDP PPP 2015, 28 April 2017 PDF". Татаж авсан: 18 January 2018.
- ↑ "World Bank total population of Cuba in 2015 (GDP PPP divided by Population data)". Татаж авсан: 18 January 2018.
- ↑ 10.0 10.1 "Basic Data Selection". United Nations. Татаж авсан: 3 May 2021.
- ↑ "Cuba grapples with growing inequality". Reuters. Татаж авсан: 21 July 2013.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ .Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015 цахим архивт) . Куба | О (Об) Кубе. (2010-2014). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015 цахим архивт) . Куба | О (Об) Кубе. (2010-2014). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ . Куба. (2012). Retrieved May 17, 2016
- ↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015 цахим архивт) . Куба | О (Об) Кубе. (2010-2014). Retrieved May 17, 2016
- ↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015 цахим архивт) . Куба | О (Об) Кубе. (2010-2014). Retrieved May 17, 2016
- ↑ Archive copy (Memento 16. Есдүгээр сар 2016 цахим архивт) .Куба. (2002). Retrieved May 17, 2016
- ↑ Archive copy (Memento 16. Есдүгээр сар 2016 цахим архивт) .Куба. (2002). Retrieved May 17, 2016
Иш татахад гарсан алдаа: <ref>
tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/>
tag was found