Курган муж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 43: Мөр 43:
|вэбсайт =http://www.kurganobl.ru/
|вэбсайт =http://www.kurganobl.ru/
}}
}}
'''Курган муж''' ({{lang-ru|Курга́нская о́бласть}}) нь [[Орос]]ын нэгэн [[Оросын холбооны субъектууд|холбооны субъект]] ([[муж]]) юм. Засаг захиргааны төв нь [[Курган]] [[хот]].
'''Курган муж''' ({{lang-ru|Курга́нская о́бласть}}; {{lang-kk|Қорған облысы}}) нь [[Орос]]ын нэгэн [[Оросын холбооны субъектууд|холбооны субъект]] ([[муж]]) юм. Засаг захиргааны төв нь [[Курган]] [[хот]].


== Газарзүй ==
== Газарзүй ==

06:59, 6 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Курган муж
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
845,537
Цагийн бүсUTC+5 ([4])
OKTMO ID37000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Курган муж (Орос: Курга́нская о́бласть; хас. Қорған облысы) нь Оросын нэгэн холбооны субъект (муж) юм. Засаг захиргааны төв нь Курган хот.

Газарзүй

Курган муж нь Уралын Холбооны тойргийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд Оросын өмнөд хэсэгт оршино. Баруун талаараа Челябинск муж, хойд талаараа Свердловск муж, зүүн талаараа Тюмень муж, өмнө талаараа Казахстан улстай хиллэнэ.

Улс төр

1996 оноос Курган мужийн захирагчаар Олег Богомолов ажиллаж байна. Тэрээр Нэгдсэн Орос Намын гишүүн юм. Мужийн хууль тогтоох байгууллага нь 34 гишүүн бүхий Курган мужийн Дум болно. Өдгөө Нэгдсэн Орос Нам Думд олонхи суудлыг эзэлдэг.

Хүн ам зүй

Курган мужийн хамгийн том угсаатны бүлэг нь Оросууд (932,613) бөгөөд хүн амын 91.4%-ийг эзэлнэ. Бусад томоохон үндэстнийг дурьдвал, Татар (20,899) - 2%, Башкир (15,343) - 1.5%, Казах (14,804) - 1.5%, Украйн (11,243) - 1.1%. Үлдэх 0.5%-аас бага хувийг 140 гаруй үндэстэн ястны иргэд эзэлдэг байна. Мөн 391 иргэн өөрийн үндэс угсааг хэлэхээс татгалзсан аж.

  • Нийт хүн ам: 1,019,532
    • Хотын: 574,381 (56.3%)
    • Хөдөөний: 445,151 (43.7%)
    • Эрэгтэй: 470,578 (46.2%)
    • Эмэгтэй: 548,954 (53.8%)
  • 1000 эрэгтэйд ногдох эмэгтэй: 1,167
  • Дундаж нас: 38.2
    • Хотын: 37.5
    • Хөдөөний: 39.0
    • Эрэгтэй: 35.2
    • Эмэгтэй: 40.5
  • Өрхийн тоо: 388,304 (1,005,735 хүнтэй)
    • Хотын: 220,813 (566,984 хүнтэй)
    • Хөдөөний: 167,491 (438,751 хүнтэй)
  • Төрөлт (2008): 11,937 (1000-д 12.5)
  • Нас баралт (2008): 15,626 (1000-д 16.3)[7]

Эдийн засаг

Мужийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр болно. Боловсруулсан газрууд нь тус бүс нутгийн гол байгалийн баялаг юм. Курганчууд газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулсны төлбөрөөс ихээхэн орлого олдог. Хөрш Тюмень, Томск мужуудын газрын тосны орд газруудаас Урал орчмын боловсруулах үйлдвэрүүд хүртэлх хоолой тус мужийг дайран өнгөрдөг байна.[8] Мужийн хамгийн том компани нь 29 оронд нийлүүлдэг БМП-2, БМП-3 явган цэргийн байлдааны машинуудаараа алдартай Курганмашзавод болно.[9]

Эшлэл

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  7. http://kurganstat.gks.ru/digital/region1/2007/demo1208.htm
  8. "Kurgan Region". Russia Profile. 2008-05-23. Retrieved 2009-05-23.
  9. "About company". Kurganmashzavod. Retrieved 2009-05-23.

Гадны холбоосууд