Тэквондо анх Өмнөд Солонгосын Сөүлд болсон 1988 оны зуны олимпийн хөтөлбөрт үзүүлэх тоглолтын хувиар багтан, зуны олимпийн наадмын тавцнаа гарч иржээ. Мөн тус олимпийн нээлтийн ёслолын үеэр хэдэн зуун том хүн, хүүхэд оролцсон тэквондогийн үзүүлбэр явагдаж байв. 4 жилийн дараа Испанийн Барселона хотод зохиогдсон 1992 оны зуны олимпод мөн л үзүүлэх тоглолт гэсэн статустай байсан бол АНУ-ын Атлантад болсон 1996 оны зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтсангүй[1]. Гэхдээ Австралийн Сиднейд болсон 2000 оны зуны олимпоос эхлэн албан ёсны хөтөлбөрт багтаж байна.
Жингийн ангиллууд[засварлах]
Эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 жингийн ангиллаар тамирчид медалийн төлөө өрсөлддөг.
| Жин |
Эрэгтэй |
Эмэгтэй |
| "Ялаа" жин |
–58 кг |
–49 кг |
| Хөнгөн жин |
58-68 кг |
49-57 кг |
| Дунд жин |
68-80 кг |
57-67 кг |
| Хүнд жин |
+80 кг |
+67 кг |