Дундад зууны үеийн алдарт жанжид
Appearance
Дундад зууны үед нэр алдар нь цуурайтаж, түүхэнд нэрээ мөнхлүүлсэн жанжин, хаадын бүрэн бус жагсаалт. Нэмэлт мэдээллийг Алдарт жанждын жагсаалтаас харж болно.
Франк
[засварлах | кодоор засварлах]- Кловис (Франкийн анхны Христийн шашинт хаан)
- Чарльз Мартел (Франкийн хааны ордны дарга)
- Чарльман (Чарльз Мартелийн ач хүү, Франкийн хаан бөгөөд Ариун Ромын Эзэнт Гүрий эзэн хаан. Араб, Хазариудын Европ руу хийсэн аян дайныг зогсоосон цэргийн удирдагч)
Хятад
[засварлах | кодоор засварлах]- Юй Фэй, Өмнөд Сүн улсын жанжин, "Эх орны төлөө эцсээ хүртэл үнэнч байна" хэмээн биендээ шивээс хийлгэснээрээ алдаршсан.
- Хан Ши Зон, Өмнөд Сүн улсын жанжин, Ю Фэйтэй хамт Зүрчидийн Алтан улсын эсрэг тулалдаж байсан.
- Чжу Юань Чжан, Мин улсын анхны хаан, Монголчуудын Юань улсын эсрэг бослогын удирдагч
Солонгос
[засварлах | кодоор засварлах]- Ван Гон (Курё улсыг үндэслэгч)
- Чой Мү Сөн
- И Жа Чун
- И Сон Гэ (Чусон улсыг үндэслэгч)
- И Сүн Шин (Солонгосын алдарт адмирал, Яст мэлхий хөлөг хэмээх шинэ байлдааны онгоц бүтээсэн, суу алдарт адмирал)
- Квон Юл (Солонгосын маршал)
- Им Геон Ёп (Солонгос жанжин)
Византи
[засварлах | кодоор засварлах]- Велисариус, Византийн эзэнт улс, I Юстиниан хаанд үйлчилж байсан хамгийн алдартай жанжин
- Нарсес, I Юстиниан хааны өөр нэг алдартай жанжин
- Мундус, I Юстиниан хааны өөр нэг алдартай жанжин
- Никефорус II Фокас, Византийн эзэн хаан бөгөөд авъяаслаг жанжин
- Басиль II, Византийн эзэн хаан
- Басиль Бойаннес, Византийн жанжин, Италийн катапан
- Георг Маниакес, XI зууны үед амьдарч байсан жанжин
- Никефорус Ботаниатес, XI зууны үед амьдарч байсан жанжин, сүүлдээ хаан ширээнд суусан
- Никефорус Бриенниус, XI зууны үед амьдарч байсан жанжин
- Татикиус, XI зууны үед амьдарч байсан жанжин
- Aлексиус Комненус, Византийн эзэн хаан, жанжин
- Иоан Комненус, Византийн эзэн хаан
- Рассел де Байллеул, Византид үйлчлэгч Норман хөлсний жанжин
Лалын шашинт жанжид
[засварлах | кодоор засварлах]- Мухаммед, Исламын зөнч
- Абу Бекр, Лалын анхны Халиф
- Умар Ибн Аль Хаттаб, Лалын 2 дахь Халиф
- Усман, Лалын 3 дахь Халиф
- Aли Ибн Аби Талиб, Лалын 4 дахь Халиф
- Халид ибн аль Валид, Аллахын илд, Муслим цэрэг байсан тэрээр Рашидун Халифатын жанжин болсон ба Сассанидын Эзэнт улс, Зүүн Ромын эзэнт улс, тэдгээрийн холбоотнуудын эсрэг 100 гаруй тулаан хийж ганц ч ялагдаагүй алдарт жанжин
- Тарик Ибн Зияд, Бербер хүн байсан ч Арабын цэргийн жанжин болсон ба Гуадалетийн тулаанд арабуудыг удирдан ялалт байгуулагч
- Мухаммед бин Касим, Синдх ба Пенжабыг эзлэн түрэмгийлэгч мусульман жанжин)
- Захируддин Бабур, Их Моголын эзэн хаан
- Акбар, Их Моголын эзэн хаан
- Шер Шах Сури, Умард Энэтхэгт богинохон хугацаанд оршин тогтсож байсан Сурийн эзэнт улсыг үндэслэгч
- Maлик Амбар, Этиопын цэрэг, Ахмаднагарын султант улсын төрийн зүтгэлтэн
- Аль Афдал Шаханшах, Фатимийн улсын тэргүүн түшмэл
- Саладин, 3агалмайтнуудаас Иерусалимыг буцаан авсан султан
- Хайр ад Дин, Барбаросса гэх тэрээр Османы эзэнт улсын адмирал байжээ.
- Мехмед II, 1453 онд Константинополийг эзлэн авсан Османы султан
- Соколлу, Османы цэргийн удирдагч
- Доголон Төмөр, Монгол гаралт байлдан дагуулагч
- I Селим, (1470-1520) "Зоригтой, хэрцгий" гэсэн хочоороо алдаршсан Туркийн султан, байлдан дагуулагч, Чалдираны тулаанд Шах Измайлыг бут ниргэж, Марж Дабикийн тулаанд Мамлюк Султаныг сүйрүүлснээрээ ихэд алдаршсан.
- I Баязид, Османы эзэнт гүрэний султан
- Эрхэмсэг Сулейман, Османы эзэнт гүрэний султан
- Алп Арслан, Селжүк түрэгүүдийн хаан
- Аль Мансур Ибн Аби Аамир, Андалуси жанжин, төрийн зүтгэлтэн
- Муса бин Нусайр, Умаяадын угсааны хаадад үйлчлэгч төрийн зүтгэлтэн
- Аль Хажжаж бин Юсуф, Умаяадын халифт үйлчлэгч, Ирак дахь Арабуудын захирагч
- Абу Муслим, Хурасаны хувьсгалын удирдагч, Аббасид жанжин
- Абдул Рахман Аль Гафики, Турсийн тулаанд Чарльз Мартелийн эсрэг Андалусын мусульмануудыг удирдан тулалдсан.
- III Абду Ар Рахман, Кордобын халиф бөгөөд эмир. Испани дахь Уммаяадын улсын хамгийн алдартай хунтайж
Норман
[засварлах | кодоор засварлах]- Английн хаан Виллиам I (Байлдан дагуулагч Виллиам)
- Селбигийн Роберт (Сицилид үйлчлэгч Англо-Норман жанжин)
- Роберт Гуйскард (Норманы байлдан дагуудагч, Наполь, Сицилийг түрэмгийлэгч)
Загалмайтны аян дайн
[засварлах | кодоор засварлах]- Боуиллоны Годфрей, Анхны загалмайтны аян дайны удирдагчдын нэг
- Иерусалимын I Болдуйн, Анхны загалмайтны аян дайны удирдагчдын нэг
- Антиохын I Бохемонд, Анхны загалмайтны аян дайны удирдагчдын нэг
- Танкред, Анхны загалмайтны аян дайны удирдагчдын нэг
- Тулузын IV Рэймонд, Анхны загалмайтны аян дайны удирдагчдын нэг
- Блойзын Стефен, Анхны загалмайтны аян дайны удирдагчдын нэг
- Паейны Хюго, Христийн хөлөг баатруудыг үндэслэгч
- Фредерик Барбаросса, Ариун Ромын эзэнт улсын хаан, загалмайтны аян дайнд оролцогч
- Триполигийн III Рэймонд, Загалмайтны жанжин
- Шатиллоны Рэйнолд, Загалмайтан жанжин
- Жерард де Ридефорт, Христийн хөлөг баатруудын их ноён
- Сирийн Жоберт, Мөргөлч рыцариудын их ноён
- Рожер де Моулинс, Мөргөлч рыцариудын их ноён
- Английн I Ричард, Английн хаан, Арслан зүрхт Ричард хэмээгч тэрээр Загалмайтны 3 дахь аянд оролцсон
- II Фредерик, Ариун Ромын эзэнт улсын хаан, 5 болон 6 дахь загалмайтны аян дайныг удирдагч
- Францын Луис IX, (7 болон 8 дахь аян дайныг удирдагч)
Япон
[засварлах | кодоор засварлах]- Минамото но Ёшицүнэ, Тайра овгийг буулган авсан жанжин
- Ода Нобүнага, (1534-1582) Сэнгокү үеийн хүчирхэг феодал /даймёо/
- Тоётоми Хидэёши, Ода Нобүнагагийн үхлийн дараа бүх Японыг хянаж чадсан хүн
- Токүгава Иэясү, Бүх Японыг нэгэн туган доор нэгтгэсэн даймёо ба шоогүний эринг эхлүүлэгч бөгөөд түүний удам 250 жилийн турш Японыг захирсан
- Такэда Шингэн, Сэнгокү үеийн япон даймёо, Түүний улс төр, цэргийн бодлогыг “Салхи шиг хурдан, ой шиг чимээгүй, гал шиг догшин, уул шиг гуйвшгүй” хэмээн хүндэтгэдэг.
- Санада Юкимүра, Сэнгокү үеийн жанжин, Такэда Шингэний зарц. 100 жилд ганц тохиолдох хүн хэмээн түүхэнд магтан дурссан байдаг.
- Миямото Мүсаши, Алдартай илдчин
Монгол
[засварлах | кодоор засварлах]- Чингис хаан (Их Монгол Улсын хаан, Тэмүүжин)
- Өгэдэй хаан (Их Монгол Улсын хоёр дахь хаан)
- Мухулай (Их Монгол Улсын жанжин. Сартуулын дайны үед өмнөд фронтыг хариуцаж, цөөн цэргээр асар олон хүн бүхий Алтан улсын газар нутгийг байлдан дагуулсан).
- Сүбээдэй баатар (Чингис хааны багын найз, алдарт их жанжин, Зүчи ханы хүү Бат хантай Европ дахиныг байлдан дагуулсан)
- Зэв ноён (Төв Ази, Кипчакыг морин туурайгаар талхлан өнгөрсөн суу алдарт жанжин)
- Бат хаан (Алтан Ордны анхны хаан, зүүн болон төв Европыг байлдан дагуулагч)
- Бэрх (Алтан ордны исламын шашинт хан, Ил хаадын улстай хийсэн дайныг гаргасан. Зүүн Европ руу халдсан)
- Хүлэгү (Ил Хаант Улсын хаан. Ирак, баруун Иран, Сирийг байлдан дагуулагч)
- Бурундай (Алтан ордны жанжин, Бэрхийн зарлигаар Европ руу цөмөрсөн)
- Ногай (Алтан ордны төр баригч, жанжин. Византи, Серб, Болгар, Унгар, Литваг байлдан дагуулагч)
- Хубилай хаан (Монголын Юан улсыг байгуулагч, Хятадыг бүрэн эзлэгч)
- Мамай (Алтан ордны төр баригч, жанжин)
- Тохтамыш (Алтан ордны хаан)
- Урианхайдай (Өмнөд Хятад, Вьетнамыг байлдан дагуулсан Монгол жанжин)
- Ачу буюу Ажу (Сүн улсын эсрэг аян дайны жанжин, Сяньян цайзын урт удаан бүслэлтийг ерөнхийд нь удирдаж амжилттай дуусгасан)
- Баян жанжин (Өмнөд Сүн улсыг эзлэх эзэн хааны армийн ерөнхий командлагч)
- Доголон Төмөр (Дундад азийн байлдан дагуулагч. мамлюкийн Египет, Византи гүрэн, Османы түркүүд, Алтан Орд, төв Ази, Перс бүгд түүний мэдэлд орж байсан)
- Газан хаан (Хүлэгүгээс хойш Сирийг түр эзэлж, мамлюкуудийг анх удаа ялсан томоохон ялалтыг Монголчуудад авчирсан).
- Чормаган жанжин (Өгэдэй хааны гарамгай жанжин кавказыг эзэгнэгч)
Вьетнам
[засварлах | кодоор засварлах]- Тран Хун Дао (Вьетнамын их жанжин, монголчуудын 2 удаагийн довтолгооныг няцааж чадсан)
- Ле Лой (Ле улсыг үндэслэгч, дундад зууны Вьетнамын хамгийн алдартай хаан, жанжин)
Орос
[засварлах | кодоор засварлах]- Донын Дмитрий (1350-1389), (Москвагийн их ван, Владимирын ван, Оросын нэрт цэргийн жанжин)
- Игорь ван (942-972), (Эртний Оросын цэргийн жанжин, Киевийн их ван)
- Галицын Данийл (1201-1264). (Эртний Оросын цэргийн жанжин. Волынь-Галицын их ван, Калка голын тулаанд Монголчуудтай тулалдсан Оросын вангуудын нэг)
- Невийн Александр (Новгород, Владимирын их ван, Оросын гэгээнтэн, үндэсний баатар. Нева мөрний мөсөн дээр Европын загалмайтнуудыг бут цохисноороо Бат хаанд сайшаагдаж байсан)
- Владимир Мономах (1053-1125). (Мэргэн Ярославын ач хүү, Всеволод Ярославичийн хүү, Византийн Константин Мономах хааны зээ хүү, Эртний Оросын цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн)
- III Иван (Их Иван. Алтан Ордны 250 жилийн дарлалыг авч хаягч)
- IV Иван (Догшин Иван хаан, Анхны Царь. Астрахань болон Казаний татаруудыг эзэлсэн. Хойд, зүүн Европт Оросын вант улсын давамгайлах байдлыг өндөрт өргөгч. Романовын удмыг үндэслэгч)
- Царь Николай
Англи
[засварлах | кодоор засварлах]- I Эдвард (Шотландууд түүнийг алх хэмээн хочилдог байжээ)
- III Эдвард (Зуун жилийн дайны үеийн Английн хаан)
- Оливер Кромвелл (Английн цэрэг, улс төрийн томоохон зүтгэлтэн)
Шотланд
[засварлах | кодоор засварлах]- Виллиам Уоллес (Шотландын домогт баатар, эрх чөлөөний төлөө тэмцэгч)
- Роберт Брюс (Шотландын хаан, эрх чөлөөний төлөө тэмцэгч)
Франц
[засварлах | кодоор засварлах]- Жанна Д’Арк, Францын үндэсний баатар, Католик сүмийн нэг шүтээн гэгээнтэн
Испани
[засварлах | кодоор засварлах]- Эль Сид (Испанийн алдарт хөлөг баатар, мавруудтай хийсэн урт удаан дайны домог)
- Гонзало Фернандез де Кордоба (Испанийн жанжин)
- Австрийн Дон Жон (Испанийн адмирал)
Бусад
[засварлах | кодоор засварлах]- Соронзон Гомбо (Төвөдийн дайнч хаан)
- Их Теодорик (Oстроготын хаан бөгөөд Италийг захирагч)
- Топилтзин Че Акатл Куэтзалкоатл (Тольтекийн удирдагч, байлдан дагуулагч)
- Махарана Пратап (Меварын Рана)
- Антиохын Георг (Сицилийн Адмирал)
- III Ян Собеский (Польшийн хаан)
- Вольтер Фон Плеттенберг (Ливоны нийгэмлэгийн ноён)
- Салзагийн Эрнан (Тевтоны хөлөг баатруудын ноён)
- Рожер де Фло (Каталаны удирдагч)
- II Владислав Ягайло (Польш болон Литвын их гүнлэгийн хаан, Тевтонуудыг 1410 онд бут ниргэж чадсан)
- Скандерберг (Албанийн хун тайж, 1443-1468 онд Османы эзэнт улсын Европ руу хийсэн довтолгоог зогсоосон)
- Их Стефен (Молдавын хаан)
- Ян Жижка (Бохемийн Гусситын дайны үе дэх Taборитуудын армийн удирдагч)
- Жон Хуняди (Влак-Унгарын жанжин, Унгарын амбан)
- Николас Зрински (Зриный, Хорват-Унгарын нэгдсэн цэргийн удирдагч)
- Лапу Лапу (Филиппиний Мактан арлын уугуул оршин суугчдын удирдагч)
- Милош Обилич (Косовогийн тулаанд Туркийн султан I Мурадыг устгаж чадсан Сербийн хөлөг баатар)