Тоба Вэй
Тоба Вэй улс Тоба
| |
---|---|
Нийслэл | Шэнлэ (386-398), Пинчэн(398-493) Луоян(493-534) Ши'ань(534-535) |
Албан ёсны хэл | Сяньби хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Эртний Хятад хэл |
Төр засаг | Хаант засаглал |
• Хаан | Тоба Гүй |
• Хаан | Юань Шиу |
386-535 | |
• Тоба Вэй улс байгуулагдсан нь | 386 оны 2 сарын 20 |
• Умард Хятадыг нэгтгэж дууссан | 439 он |
• Тоба Вэй улс задарсан нь | 535 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,000,000 км² км2 |
Хятадын түүх |
---|
Тоба Вэй улс нь (Юань Вэй буюу Тоба Вэй, Хожуу Вэй, Умард Вэй) 386-535 оны хооронд хойд Хятад Хятадын Хөх мөрөн хүртэлх газар нутаг, Өвөр Монголын өмнөд хэсгийг багтаасан хүчирхэг улс байжээ. Уг улс нь Сяньби угсааны Тоба аймгаас гаралтай. Хятадад гүн орж сууснаар 535 он болоход Хятадад уусч алга болоод 535 онд 2 хэсэг болж задарсан.
Монголчуудын түүх |
---|
Үүсэл, гарал
[засварлах | кодоор засварлах]Тоба нар нь түүхэн сурвалж бичигт Сяньби улсын сүүл үеэс нэр дурдагах болсон. Тэд анх Говийн хойгуур нутаглаж байсан гэх бөгөөд Сяньби улсын дунд болон сүүл үед Говийг өнгөрч, одоогийн Шэньси мужийн баруун хойд нутгийг эзлэн нутаглах болсон. МЭ 235 онд Сяньби улс задран мөхөх үед Тоба нар нь тусгаарлан салсан. Харин хожуу 310-376 онуудын хооронд Дай ханлигийг байгуулан, одоогийн БНХАУ-ын нутаг Өвөр Монголын нутаг Хөх хот орчимд төвлөрөн оршиж байжээ. 386 оноос Тоба Гүй буюу Дао У хааны үед ихэд хүчирхэгжин Тоба Вэй улсыг байгуулсан.
Хүчирхэгжилт ба Мөхөл
[засварлах | кодоор засварлах]Тоба Гүй хааны байгуулсан Тоба Вэй улс нь 386-534 онуудын хооронд Умард Хятадыг нэгтэгэн оршиж байв. Тус улсын ноёлох овог болох Тоба нар нь аажимдаа Хятадад уусч овог, улсаа Юань гэж нэрийдснээр түүхнээ Юань Вэй гэж алдаршсан. 534 онд Зүүн Вэй, Баруун Вэй 2 хэсэг болж салсан.
Тоба Вэй улсын хаад
[засварлах | кодоор засварлах]Хятад тахилын цол | Жинхэнэ нэрийн хятад галиг | Хаанчилсан хугацаа |
Дао У ди (道武帝) | Тоба Гүй (拓拔珪 tuò bá guī) | 386-409 |
Мин Юань ди (明元帝 míng yuán dì) | Тоба Сы (拓拔嗣 tuò bá sì) | 409-423 |
Тай У ди (太武帝 tài wǔ dì) | Тоба Тао (拓拔燾 tuò bá táo) | 424-452 |
Нань Ань ван (南安王 nán ān wáng) | Тоба Ю (拓拔余 tuò bá yú) | 452 |
Вэнь Чэнь ди (文成帝 wén chéng dì) | Тоба Жунь (拓拔濬 tuò bá jùn) | 452-465 |
Шянь Вэнь ди (獻文帝 xiàn wén dì) | Тоба Хун (拓拔弘 tuò bá hóng) | 466-471 |
Шяо Вэнь ди (孝文帝 xiào wén dì) | Юань Хун (元宏 yuán hóng) | 471-499 |
Шуань Вэнь ди (宣武帝 xuān wǔ dì) | Юань Кэ (元恪 yuán kè) | 499-515 |
Шяо Мин ди (孝明帝 xiào míng dì) | Юань Шю (元詡 yuán xǔ) | 516-528 |
Шяомин хааны охин | байхгүй | 528 |
Южу (幼主 yòu zhǔ) | Юань Жао (元釗 yuán zhāo) | 528 |
Шяо Жуан ди (孝莊帝 xiào zhuāng dì) | Юань Зи Ю (元子攸 yuán zǐ yōu) | 528-530 |
Чан Гуан ван (長廣王 cháng guǎng wáng) | Юань Е (元曄 yuán yè) | 530-531 |
Жиэ Минь ди (節閔帝 jié mǐn dì) | Юань Гун (元恭 yuán gōng) | 531-532 |
Ань Дин ван (安定王 ān dìng wáng) | Юань Лан (元朗 yuán lǎng) | 531-532 |
Шяо У ди(孝武帝 xiào wǔ dì) эсвэл
Чу ди (出帝 chū dì) |
Юань Шиу (元脩 yuán xiū) | 532-53 |