Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Туркийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг (Турк: Türkiye Millî Basketbol Takımı) нь Турк улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг юм. Энэхүү спортын төрлөөр шинэ тутам хурдацтай хөгжиж буй орнуудын нэг Туркийн шигшээ багийнхныг «Үлэмж биет 12 хүн» хочлох нь бий. Тэдний олон улсын томоохон тэмцээнүүдэд үзүүлсэн хамгийн шилдэг амжилт нь Евробаскет болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс авсан нэг нэг мөнгөн медаль юм. Туркийн баг нь өдгөө дэлхийн чансааны 6 дугаарт эрэмбэлэгддэг.
Туркийн шигшээ баг Европын тавцнаа анхны тоглолтоо 1949 онд хийж байсан бол Америкийн Нэгдсэн Улсад зохиогдсон 2002 оны ДАШТ нь анхны дэлхийн аваргын тэмцээн нь байсан ба 9 дүгээр байрт шалгарч байв. Харин 1936 онд Олимпын наадмын анхны тэмцээнд оролцож байсан түүхтэй.
| Туркийн эрэгтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн
|
| Тоглогчид |
Дасгалжуулагчид
|
|
|
- Ерөнхий дасгалжуулагч
- Туслах дасгалжуулагч(ид)
- Таних тэмдэг
- (C) Багийн ахлагч
- Баг – одоо тоглодог баг
- Нас – 2025 оны 8 сарын 25-нд
хэдтэй байсныг
|
2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 2-р байр
Ценк Акёл, Синан Гюлер, Бариш Эрмиш, Омер Онан, Эрсан Ильясова, Семих Эрден, Керем Тунчери, Огуз Саваш, Керем Гунлим, Эндер Арслан, Омер Ашик, Хедо Туркоглу (Дасгалжуулагч: Богдан Таньевич)