5 сарын 1
Appearance
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Тавдугаар сарын нэгэн, мөн Таван сарын нэгэн нь Григорийн тооллын жилийн 121 дахь (өндөр жил бол 122 дэх) өдөр юм. Мөн он дуустал 244 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 475 - Ромын зөвлөлийн гишүүн Публиус Валериус Попликола Вей болон Сабинес хотуудыг дайлаар мордож, ялалтын баярыг улс орон даяар тэмдэглэхээр болов.
- 305 - Ромын эзэнт гүрнийг хамтаар захирч байсан Диоклетиан болон Максимиан нар эрх мэдлээ шилжүүлэх болсоноо зарлав.
- 524 - Бургундийн хаан Сигисмунд найман жил хаан ор суусны эцэст Орлианы нутагт төрсөн дүү Годомарын зарлигаар цаазлуулжээ.
- 1169 - Норманы дайчид Ирландыг эзлэн түрэмгийлэх аян дайнаа эхлүүлэв.
- 1328 - Шотландын тусгаар тогтнолын дайн: Эдинбург-Нордхемптоны хэлэлцээрээр Английн хаант улс Шотландын хаант улсыг тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрөв.
- 1576 - Польш-Литвын холбоот улсыг Степан Батори болон хатан Анна Жагиелон нар хамтран захирч эхлэв.
- 1707 - Нэгдэлийн хуулийн дагуу Англи болон Шотландын хаант улс Их Британийн хаант улсын захиргаанд шилжив.
- 1753 - Цэцэрлэгжүүлэх олон улсын зөвлөлийн ээлжит хурлаар олон улсад тарьмал болон зэрлэг ургамлыг төрөл зүйлийнх нь дагуу ангилан ялгах шийд гаргажээ.
- 1759 - Дорнын шавар эдлэлийн технологийг туршилтаар олж нээсэн Жосиая Уеджвүүд шаазан ваарны үйлдвэрээ байгуулжээ.
- 1778 - Америкийн хувьсгал: Пеннсилвани мужийн Хатборо хотод Крүүкед Биллетийн тулаан эхлэв.
- 1785 - Хавайн хаан I Камехамеха Каланикупулегийн армийг буулган авч Хавайн хаант улсыг байгуулав.
- 1786 - Австрийн Венна хотод суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын "Фигарогийн хурим" дуурийг анх удаа тайзнаа тавив.
- 1794 - Франын арми Испанийн армийг Булугийн тулаанд ялалт байгуулав. Улмаар Испани улс газар нутгийнхаа зарим хэсгийг Францын талд алджээ.
- 1840 - Дэлхийн хамгийн анхны шуудангийн маркыг Их Британид ашиглажээ.
- 1851 - Их Британийн хатан хаан Викториа нийслэл Лондон хотын алдарт "Болор шилтгээн"-нд Дэлхийн үзэсгэлэн яармагыг албан ёсоор нээжээ.
- 1856 - Филиппин улсад Изабела мужийг байгуулав. Тус мужийг Испанийн хатан хаан II Изабелагийн дурсгалыг хүндэтгэн нэрлэсэн байна.
- 1862 - Америкийн иргэний дайн: Холбоотны арми Шинэ Орлианы нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүслэв.
- 1863 - Америкийн иргэний дайн: Сөргөлдөгч талуудын хооронд Канцелорсвиль хотод ээлжит тулаан дэгдэв.
- 1865 - Бразил, Аргентин, Уругвай улсууд гурвалсан хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн оров.
- 1866 - АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаал Мемфис хотод дэгджээ. Гурван өдөр үргэлжилсэн энэ жагсаалын үеэр 46 хар арьст, хоёр цагаан арьст иргэн амиа алдсан гэдэг. Уг өөрчлөлтөөр хар болон цагаан арьстаныг ижил эрхтэй хэмээн тусгасан байжээ.
- 1875 - Английн Лондон хотод байх Александрын ордон хоёр жилийн дараа эргэн үүдээ нээв. Тус ордон 1873 онд бүрэн шатаад байсан юм.
- 1884 - АНУ-ын Конгрессын шийдвэрээр АНУ ажлын найман цагт шилжив.
- 1894 - АНУ-д албан ёсоор бүртгүүлсэн анхны эсэргүүцлийн хөдөлгөөн болох Козигийн арми Вашингтон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
- 1900 - АНУ-ын Юта мужийн Скотфильдийн уурхай дэлбэрч 200 уурхайчин амиа алджээ. Энэ нь тус улсын түүхэнд тохиосон уурхайн тав дахь томоохон осол байсан юм.
- 1915 - Алдарт Луситаниа хөлөг сүүлийн удаа аялалдаа гарав. Умард Атлантын тэнгисийг хөндлөн туулж Ирланд руу хүрэх байсан тус хөлөг аялалынхаа яг дунд Германы талын харвасан пуужинд өртөн сүйрсэн билээ. Уг ослын улмаас 1,198 хүн амиа алдсан юм.
- 1919 - Баварийн социалист бүгд найрамдах улсад Германы цэргүүд нэвтрэв.
- 1925 - Бүх Хятадын үйлдвэрчний нэгдсэн эвлэл байгуулагдав. Одоо тус эвлэл 134 сая гишүүнтэй бөгөөд дэлхийн хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм.
- 1927 - Америкийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэд Даатгалын компанийн үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагджээ.
- 1929 - Иран-Туркменистаны хил дээр орших Копет Даг хотод 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж 3,800 хүн амиа алдаж, 1,121 хүн бэртэж, гэмтжээ.
- 1930 - Шинээр нээн илрүүлсэн одой гарагт Плуто гэх нэр хайрлав.
- 1931 - Нью-Йорк хотын бэлгэ тэмдэгээр "Empire State Building" тодров.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Тобрук хотод халдан довтлов.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Грекын Афин хотод байгуулсан Кайсарианигийн хорих лагерьт хоригдож байсан 200 коммунист хоригдлыг нэг дор буудан алав.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн цэргүүд Герман даяар "Гуравдугаар рейх Адольф Гитлер өөрийн хоргодох байрандаа больщевизмын аугаа ялалтын дунд эцсийн амьсгалаа татав" нэртэй нийтлэл тараагдаж, Зөвлөлтийн аугаа ялалтыг цуурайтуулжээ.
- Зөвлөлтийн арми Берлин хотод нэвтэрсний дараа Нацистын Германы хүчтэй дэмжигч 2,500 хүн нэг дор амиа хорлов.
- Югославын партизанууд Италийн Триесте хотыг чөлөөлөв.
- 1946 - Парисын энхийн хэлэлцээрээр Италийн мэдэлд байсан Добеканесе арлыг Грекын эзэмшилд шилжүүлжээ.
- 1947 - Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр Сальвадор Гиллиано тэргүүтэй салан тусгаарлагчид халдлага үйлдэж 11 хүн амиа алдан, 33 хүн шархаджээ.
- 1950 - Гуам арал АНУ-ын холбоонд нэгдэв.
- 1956 - Нэрт эрдэмтэн Йонас Салкын нээсэн полио вакциныг анх удаа өвчтөнд хэрэглэж эхэлжээ.
- Японы анагаах ухааны хүрээлэнгийн ажилчид "хүний төв мэдрэлийн сисдемийг гэмтээдэг үл мэдэгдэх өвчин"-г нээн илрүүлжээ. Төв мэдрэлийн систем доголдох өвчнийг үүнээс хойш Минамата өвчин гэж нэрлэх болсон юм.
- 1960 - Энэтхэгийн Гужарат болон Махараштра мужууд байгуулагдав.
- Хүйтэн дайн: Америкийн талаас хөөргөсөн "Локхэд 2" тагнуулын хөлгийг ЗХУ-ын тал пуужин харван устгав. Үүний улмаас дотор нь нисч явсан Френцис Гери Пауерс амиа алджээ. Энэ хэрэг явдлаас үүдэн дипломат хямрал гаарсан юм.
- 1961 - Кубын ерөнхий сайд Фидель Кастро улс орноо социалист үндэстэн хэмээн зарлан тунхаглаж, сонгуулийг халав.
- 1965 - Тайвань болон Хятадын хооронд Донг Йен аралд дайн дэгдэв.
- 1970 - Коммунист Кампочийн засаглалыг түлхэн унахгаах зорилгоор Өмнөд Вьетнамтай хамтран Кампоч улсад цэргийн ажиллагаа явуулах Ричард Никсоны шийдвэрийг олон нийт хүчтэй эсэргүүцэв.
- 1971 - АНУ-ын Үндэсний төмөр замын корпораци АНУ даяар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
- 1974 - Аргентинийн "Монтонерос" террорист бүлэглэл Ерөнхийлөгч Хуан Пероныг Ерөнхийлөгчийн ордноос хөөв.
- 1977 - Дэлхийн хөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэх үеэр Туркийн Истанбул хотын Таксимийн талбайд халдлага болж 36 хүн амиа алджээ.
- 1978 - Японы иргэн, аялагч Уемура Наоми нохой чаргаар Хойд туйлд хүрэв. Тэрээр ганцаараа хойд туйлд хүрсэн дэлхийн анхны хүн болсон билээ.
- 1982 - Их Британийн эзэн хааны нисэх хүчин Аргентиний нисэх хүчинг халдан довтлов.
- 1987 - Ромын пап II Йоан Павел Аушвицийн бөөнөөр хорих лагерьт амиа алдсан еврей гаралтай гэлэнмаа Эдит Стайныг гэгээнтнээр өргөмжилжээ.
- 1989 - Дисней-МЖМ студи АНУ-ын Флорида мужийн Орландо хотод "Диснейн ертөнц" соёл амралтын хүрээлэнг нээжээ.
- 1993 - Шри Ланкийн гурав дахь Ерөнхийлөгч Р.Премадаса бөмбөгөнд өртөн амиа алдсаны дараа Дингири Банда Вижентунга автоматаар Ерөнхийлөгчийн суудалд заларчээ.
- 1994 - Алдарт "Формула 1" тэмцээний гурван удаагийн аварга Бразилийн нисгэгч Эйртон Сенна Сан Мариногийн гран пригийн үеэр осолдож амиа алджээ.
- 1995 - Хорватын тусгаар тогтнолын дайн дэгдэв.
- 1999 - Гималайн нуруунд 1924 онд авирч байхдаа осолдож амиа алдсан Британийн уулчин Жорж Маллоригийн цогцосыг олов.
- Хүүхдийн "Никельодион" сувгаар "Спонж Боб" хүүхэлдэйн кино цацагдаж эхэлжээ.
- 2001 - Филиппинийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Глориа Макапагал Арройо өмнөх ерөнхийлөгч Жозеф Эстрада болон түүний дэмжигчдийг баривлчлах шийд гаргав.
- 2003 - Иракийг чөлөөлөх ажиллагаа: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш Иракийг чөлөөлөх ажиллагаа өндөрлөж байгааг зарлажээ.
- 2004 - Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литви, Мальта, Польш, Словак, Словени улсууд Европын холбоонд нэгэн зэрэг элсэв.
- 2009 - Швед улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
- 2011 - Ромын пап XVI Бенедикт өмнөх пап II Йоан Павелийг гэгээнтнээр өргөмжлөв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1218 - Германы эзэн хаан I Рудольф (1291 онд нас барсан)
- 1238 - Норвегийн хаан Магнус Лагабөт (1280 онд нас барсан)
- 1326 - Монголын их хаан Ринченбал (1332 онд нас барсан)
- 1764 - АНУ-ын Капитолын ордоны загварыг гаргасан нэрт уран барилгач Бенжамин Хенри Латрөб (1820 онд нас барсан)
- 1769 - Их Британийн ерөнхий сайд Артур Уеллесли (1852 онд нас барсан)
- 1852 - Нобелийн шагналт Испанийн неврологич Сантиаго Рамон и Кахал (1934 онд нас барсан)
- 1864 - АНУ-ын Ээжүүдийн өдрийг үндэслэгч Анна Жарвис (1948 онд нас барсан)
- 1871 - Никарагуа улсын Ерөнхийлөгч Эмилиано Чаморро Варгас (1966 онд нас барсан)
- 1872 - Португалийн дөрөв дэх Ерөнхийлөгч Сидониу Пайс (1918 онд нас барсан)
- 1875 - Олимпын хүрэл медальт Америкийн гүйгч Дейв Холл (1972 онд нас барсан)
- 1898 - Олимпын мөнгөн медальт Эстонийн хүндийн өргөгч Альфред Шмидт (1972 онд нас барсан)
- 1919 - Марокко улсын долоо дахь ерөнхий сайд Мохаммед Карим Ламрани
- 1927 - Мадагаскар улсын гурав дахь Ерөнхийлөгч Альберт Зафи (2017 онд нас барсан)
- 1930 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн гүйгч, Үндэсний хөлбөмбөгийн тамирчин Олли Метсон (2011 онд нас барсан)
- 1945 - Греммийн хөгжмийн наадмын хоёр удаагийн шагналт Америкийн дуучин Рита Күүлидж
- 1953 - Америкийн хөгжмийн нэрт продюсер Глен Баллард
- 1964 - Олимпын гурван удаагийн алтан медальт Нидерландын гүйлтийн тэшигч Ивонне ван Геннип
- 1967 - Греммийн хөгжмийн наадмын гурав, Америкийн хөгжмийн наадмын 10, Америкийн кантри хөгжмийн наадмын 14 удаагийн шагналт нэрт дуучин Тим МакГроу
- 1968 - Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Оливер Биерхофф
- Алдарт "Смашинг Пампкинс" хамтлагийн дуучин, баргил гитарч Дарси Врецки
- 1969 - Алдарт "Гранп Будапешт зочид буудал" киноны найруулагч Вес Андерсон
- 1975 - Камеруны хөлбөмбөгч Марк Вивиен Фо (2003 онд нас барсан)
- ОХУ-ын хөлбөмбөгч Алексей Смертин
- 1980 - Мексикийн хөлбөмбөгч Марвин Кабрера
- 1981 - Беларусийн хөлбөмбөгч Александер Хлеб
- 1983 - Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Францын усанд сэлэгч Алейн Бернар
- 1987 - Италийн хөлбөмбөгч Леонардо Бонуччи
- 1989 - Испанийн хөлбөмбөгч Алехандро Аррибас
- 1990 - Германын хөлбөмбөгч Диего Контенто
- 1992 - Чехийн хөлбөмбөгч Матей Видра
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1277 - Сербийн хаан I Степан Урош (1223 онд төрсөн)
- 1308 - Германы эзэн хаан I Альберт (1255 онд төрсөн)
- 1539 - Португалийн хатан хаан Изабелла (1503 онд төрсөн)
- 1555 - Ромын пап II Марселлус (1501 онд төрсөн)
- 1572 - Ромын пап V Пиус (1504 онд төрсөн)
- 1945 - Нацистын Германы канцлер Йозеф Геббелс (1897 онд төрсөн)
- 1956 - Олимпын мөнгөн медальт Америкийн тулгууртай харайгч ЛеРой Самсе (1883 онд төрсөн)
- 1984 - Олимпын мөнгөн медальт Эстонийн марафонч Юри Лоссманн (1891 онд төрсөн)
- 1993 - Францын ерөнхий сайд Пьерре Береговой (1925 онд төрсөн)
- Шри Ланкын гурав дахь Ерөнхийлөгч Ранасингх Премадаса (1924 онд төрсөн)
- 1994 - "Формула 1" уралдааны гурван удаагийн аварга, Бразилийн нисгэгч Эйртон Сенна (1960 онд төрсөн)
- 2008 - Мальта улсын анхны Ерөнхийлөгч Антони Мамо (1909 онд төрсөн)
- 2011 - Их Британийн домогт боксчин Сир Хенри Күүпер (1934 онд төрсөн)
- 2013 - Америкийн реппэр Крис Келли (1978 онд төрсөн)
- 2015 - Алдарт "Стар Трек" цувралын од, жүжигчин Грейс Лий Уитни (1930 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Мавритани Зэвсэгт хүчний өдөр
- Аргентин Латви Маршаллын арлууд Үндсэн хуулийн өдөр
- Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр
Commons: 5 сарын 1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан