Шинжаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 180: Мөр 180:
Файл:Шиньжяний хүн ам 2000-аад он.jpg|Шиньжяний хүн ам 2000-аад он
Файл:Шиньжяний хүн ам 2000-аад он.jpg|Шиньжяний хүн ам 2000-аад он
Файл:Xinjiang.jpg|Засаг захиргааны нэгж
Файл:Xinjiang.jpg|Засаг захиргааны нэгж
Файл:Hyatad.jpg
Файл:Хятадын физик газарзүй.gif|Хятадын физик газарзүй
Файл:Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь.jpg|Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь
Файл:Хятад-атлас.jpg
Файл:Хятадын атлас-орос хэлээр.jpg|Хятадын атлас-орос хэлээр
</gallery>
</gallery>



17:41, 18 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Шиньжян - Уйгурын өөртөө засах орон
өөртөө засах орон
Улс орон  Хятад (БНХАУ)
Орны төв Өрөмч
Газар нутаг 1,664,900 km²
Хүн ам (тоол.) 2010 онд 21,813,334
Цагийн бүс НЗНЦ+8
Шиньжааны зам тээврийн сүлжээ

Шинжян - Уйгурын өөртөө засах орон эсвэл Шинжян гэдэг нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том өөртөө засах орон юм. Газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгурт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хань, уйгар, казахууд эхний гуравт орно. Мөн энд дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, даур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн бий. Нийслэл Урумчи хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладак муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн автономит нутаг, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэнэ.Шинжианы-Уйгурын автономит нутагзасаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдэгээс нэрийн нь утгыг ойлгохоо больсон байна. Өрөмч гэдэг үгийг ойрдоор "үзэсгэлэнтэй бэлчээр" гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжиан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжианы улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв юм. Энэ хот нь шинжианы зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд юм. Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүн гарын хотгорын өмнөд захад оршдог. Далай түвшнээс дээш 680-920 м, эх газрын дундаж дулаан, хагас хуурай уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэм 7.3С, унах хур тунадасны жилийн дундаж нь 236 мм, жилийн дундаж нартай өдөр 2775 цаг, шүүдэр буухгүй хоногийн тоо жилд дундажаар 105-168 хоног, хавар, намрын улирал харьцангуй богино, өвөл зуны улирал харьцангуй урт, дэлхий дээрх далайгаас хамгийн их алслагдсан хот ажээ. Тус хот одоогоор 7 дүүрэг,1 сумтай.Тяньшань/тэнгэр уул/, Шайбик, Шинэши /шинэ хот/, Шуймогоү, Тоүдунхэ, Дуншань, Наньшанькуан. Сумын нэр нь Өрөмч. Мөн улсын зэрэглэлийн 2 нээлттэй бүс байдаг.

Тэнгэр нуур
Каракорумын өндөр уулын зам
Каракорумын хөндий
Эрчис мөрний цутгалан

Основные реки — Тарим, Или гол, Эрчис мөрөн (Хятадад Хар Иртыш гэж нэрлэдэг). Томоохон нуур — Лоб-Нор, Баграшкёль, Эби-Нур.

Нүүдэлчин түмний уугуул нутаг

Төв Азийн соёл уламжлал, үндэстнүүдийн түүхэнд гүнзгий мөр үлдээсэн 4000 жилийн түүхтэй эртний маш гайхамшигт соёл иргэншлтэй энэ ард түмний археологийн дурсгалууд Берлин, Лондон, Парис, Токио, Санкт Петербург, Шинэ Дэли хотуудын музейд халгалагдан байна. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр шинжилгээний експедици Уйгарстаны (одоогийн Шинжиан Уйгарын Өөртөө Засах Орныг Уйгарстан гэв) торгоны замын бүс нутагт археологийн судалгаа явуулж Европ, Америк, Японы судлаачдын гайхаш шагшралыг төрүүлсэн агуйн сүм хийдүүд, сүмийн үлдэгдэл, ханын чимэг зураг, ном бичгийн дурсгал олж олны хүртээл болгожээ. Эдгээр олдвор болон гар урлалын зүйлс бичиг баримт нь энэ бүс нутагт маш өндөр соёл иргэншил байсныг илтгэж байгаа юм. Мөн 981-984 онуудад Харахожагийн Уйгарын хаант улсад очсон Хятадын элч Ван Яандэгийн тэмдэглэлд “Уйгарын хаант улсын энэ их соёлыг гайхаад баршгүй, сайхан сүм хийд, ханын чимэглэл зураг, хөшөө баримал, цамхаг гандирас, цэцэрлэг, байшин барилгын гайхамшгийг тодорхойлон бичихийн аргагүй , тэд ваар сав болон алт мөнгөн урлал хийхдээ үнэхээр чадварлаг” гэж байв. (гэсэн хэдий ч хятадууд зэрлэг ху нар л гэдэг шүү дээ) Уйгарстанд археологийн судалгаагаар 77 агуйн сүм хийдийг илрүүлсэн ба тэдгээр нь ихэнхи нь тэгш өнцөгт хэлбэртэй бөмбөгөр оройтой ихэвчлэн 4 тасалгаатай, тасалгаа бүр нь бурханы хөрөг зурган чимэглэлтэй ханатай, тааз нь зуу зуун бурханы зурагтай зарим хана нь Будда болон түүнийг хүрээлсэн байгаль, амьтан, эд зүйлс болон Энэтхэг, Перс, Европ архадын зурагтай (зургийн зарим нь энгийн зарим нь үнэхээр шүтээн урлагийн сод бүтээлүүд) байсан байна. Эмнэлэг анагаах ухаан өргөн цар хүрээтэй сайн хөгжсөн байлаа. Сүн улсын сурвалжаас үзвэл хятадын анагаах ухаанаас илүү өндөр хөгжсөн, тэдний маш олон төрлийн эм, эмийн ургамлыг хятадууд мэддэггүй байжээ. Зарим судлаачдын үздэгээр зүүгээр анагаах ухаан нь хятадын бус Уйгар гаралтай гэдэг. Уйгарууд хөгжмийн өндөр соёлтой бөгөөд 62 төрлийн хөгжмийн зэмсэг байдгаас айл бүр нь Дутар гэх хөгжмийн зэмсгийг гэртээ байлгадаг гэжээ. Уйгарын аман зохиолын баатарлаг туульсийн дуулал нь 12 мугам ба энэ нь тэдний хөгжмийн гол хэлбэр сонгодог хэв маяг бөгөөд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Эртний Уйгарууд Арамей бичгээс эхтэй Согд бичгээс эх аван өөрсдийн босоо бичиг үсгийг зохион хэрэглэж байснаар Бурханы болон Манейхист шашны зохиол бүтээлүүдийн орчуулга мөн шүлэг найраг, тууж өгүүллэг, баатарлаг туульсуудыг бүтээжээ. (Монгол бичгийн эх) 11-р зуунаас хүмүүс нь лалын шашинд ихээр орж Фарс Урду бичигтэй адил Араб суурьтай түрэг бичгийг хэрэглэж эхэлжээ. Уйгарын хүч чадал, нэр нөлөө, алдар суу, соёл иргэншил нь Төв Азид мянган жил дуурсан байгаад Манжийн ноёрхолоор огцом үгүй болжээ.Түүхэндээ Ази-Европыг холбосон торгоны их зам дайран өнгөрсөн Хятадын Их цагаан хэрмээс хойш нутаглах нүүдэлчин улс үндэстэн болох Хүннү, Түрэг, Уйгар, Кидань болон Монголын эзэнт гүрэний буюу Цагаадайн удмын улс болох Моголистаны эзэмшил зүүн, баруун, өмнөд, хойд Туркестан гэж задарсны хожим нь Зүүн Туркестан хэмээх Исламын шашинт улсын нийслэл нь Кашгарт төвлөрч байсныг 17-р зууны үед Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт хаан нэгтгэн авчээ. Нэрийн түүхэн утга нь Манж хэлээр Шинь эсвэл Синь нь Шинэ гэсэн утга, Зянь нь хятад хэлээр хязгаар (Манж хэл нь Алтайн язгуурын хэл тул нилээд олон үгс нь Монгол үгтэй төстэй юм. Гэхдээ энэ нь Манж, Монгол 2 нэг үндэстэн гэсэн үг биш), муж буюу Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны -р он буюу 1755-1758 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийджээ. Чингэхдээ 1 сая илүү тоологдож байсан тус хаант улсын баатарлаг ард тvмнийг дэлхийд томоохонд тооцогдох, хүн тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт бузар-яргалалаар (геноцид) үгүй хийж, толгой дараалан хядсанаас огт хүнгүй газар болсон ба хожим Уйгар,Казах,Киргизүүдэд шагнан олгосон хийгээд амьд үлдсэн цөөн ойрад-монгол хүмүүс Ижилийн торгууд-халимагууд руу зугтан очжээ. Энэ үеийн түүхээс эхлэн Хятадууд энэхүү бүс нутггийг өөрийн газар хэмээн зүтгэх болжээ. Уг шалтгаан нь Хятадын эртний Күнзийн үзэл баримтлалаар нарт тэнгэр доорхи Нангиад хүний (аянчид, элч төлөөлөгч, худалдаачид, цэрэг) хөл хүрсэн дэлхий дахин Дундад улсынх байх ёстой гэсэн атгаг санаанаас үүдэлтэй юм. Хятадуудын сэтгэл ханасангүй. 1989 оны 5 дугаар сарын 16-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачев БНХАУ-д айлчлахад Дэн Сояпин Хаант Оросын үеэс эхлэлтэй 1.5 сая км.кв газар нутгийн маргааны асуудал (Нангиадууд урьд өгүүлсэнчлэн тухайн газар нутгийн эзэн улс-үндэстэн шунахай санаархлыг нь няцаах баримт нотолгоо гаргасан тохиолдолд маргаантай газар нутаг гээд бүрхэгдүүлэн орхидог башир аргатай ажээ. Мөн зарим ард түмний зүйр үгэнд хэдийн урилгагүй зочидийг тэр дундаа ирчихээрээ буцахаа мэддэгүй гийчин хэмээн хятадуудыг егөөддөг болсон байна.) байгааг сануулсан бөгөөд ОХУ-ын Амар мөрний сав, Даманийн хойг, мөн хамгийн гол нь Балхаш нуурын дорнод этгээдийн томоохон газар нутгийн талаар дурдсан юм. Энэ бол Чин гүрний төгсгөл үед Оросууд Хятадаас хүчээр булаасан нутаг гэж үздэг ажээ. Өнөөдөр энэ нутаг Казахстаны нутаг болжээ. Хэрэв энэ нутгийн тодорхой үзмээр санагдвал сайтаар орж Чин гүрний газрын зургийг харахад болно. Харин сүүлийн үед Хятадын үндсэрхэг үзэлтнүүд энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутгийг “Гадаад Монгол” гэж ойлгуулахыг хичээж, “Дэн авгайн үхэшгүй гэрээслэл” гэх мэтээр сүржин нэрлэсэн өгүүлэл гаргаж байсан юм. Хуучирдаггүй шинэ хязгаартай нь залгасан үндэсний цөөнхийн нь гал голомтыг сахисан улсууд бий болсонд Хятадууд түгшжээ. Казахстан, Киргиз, Тажикистан тусгаар тогтносон нь хятадуудыг болгоомжлоход хүргэж байсан юм. Үүний улмаас 1990-ээд оны дундаас Хятадын Тан гүрний түүхийн судалгаа ихэд эрчимжиж, хятадын баруун хязгаараа бэхлэх үзэл суртлын зэвсэг болсон билээ. Чухам ийм шалтгаанаар “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх хятадын үлгэр ихэд алдаршжээ. Тансан лам яагаад баруун этгээдээс Буддын шашин залж ирэв гэж гайхдаг, гэвч баруун этгээдэд Буддизм хүчирхэг байсны баталгаа нь хэдхэн жилийн өмнө Талибуудын дэлбэлж орхисон Афганистаны Бамиан дахь Бурхан багшийн хөшөө юм. Чухамдаа тун саяхан Тан гүрний үед л исламын шашин нүүдэлчдийн тал нутгийн хязгаарт нэвтэрсэн юм. Тан гүрэн элдэв бэлэг сэлт, шагнал, гүнж хатан өгөх, хэргэм зэргээр худалдан авч, өөртөө татаж нүүдэлчин аймгуудыг нэгийг нь нөгөөгөөр нь турхирах зэргээр тамирдуулсаар Түрэгийн хаант улсад цохилт өгч цагаан хэрмээс одоогийн Шинжаанаар дайрч Казахстаны хуучин нийслэл Алма-Атагийн ойролцоох Таласын хөндий хүртэл хил Түрэг аймгуудыг шахсан байна. Таласын хөндий бол хятад ба дундад дорнын хил хязгаарыг тогтоох хоёр их тулаан болсон газар юм.

Хан Тэнгэрт тусах жаргах нарны туяа

Эртний үе

Энэ маш эртний түүхтэй нутаг. Нутгийн уугуул иргэд нь гарал үүслээрээ эртний хүннү гүрнээс гаралтай бөгөөд Манай тооллын I зууны үед тэд түрэг, хиргис угсааныхантай холилджээ.1990 оны хүн амын тооллогоор Шинжиан Уйгарын өөртөө засах оронд 7.2 сая Уйгар үндэстэн бүртгэгджээ. Мөн Казахстан, Киргизстан, Узбекистанд байх бөгөөд цөөн тоогоор Монгол, Пакистан, Афганистан, Турк, Орост байх ажээ.Уйгар хэмээх нэрний тухайд гэвэл Хятад сурвалжуудад Хөх түрэгийн үед анх үзэгдэж эхэлсэн ба Түрэгийн харъяан дахь суурьшмал иргэдийг нүүдэлчин иргэдээс ялган дуудсан байснаас үэхэд Уйгарууд эрт дээр үеэс суурьшмал хүмүүс байсан гэж үзэх үндэстэй юм. Тэгэхдээ Уйгар хэмээх нэрний тухайд одоог хүртэл нэгдмэл ойлголтонд хүрээгүй байгаа бөгөөд Тогуз- огуз буюу 9 аймгийн нэгдлийн нэг аймаг нь Уйгарууд нэртэй байсан, Хятадын сурвалж дахь Хуй ху гэдгээс, түрэг хэлний “түргэн хүмүүс” (уйга-хурдан, ур- хүн) гэдгээс үүссэн хэмээх 3 баримтлал голлож байна. 386-534 он буюу хойд Вэй улсын үеийн хятад сурвалжид Уйгар буюу Тэлэ аймгуудыг Гаочэ (өндөр тэрэгт) гэдэг байсан байна. Уйгарууд анх Алтайн уулсын баруун талаас гарч хөгжөөд (Алтай олон үндэстний өлгий нутаг) Уйгаруудын өвөг төмөр боловсруулах өндөр ур чадвар бүхий Тэлэ аймгуудын жижиг эвсэл байгуулан Динлины бүрэлдэхүүнд байгаад 7-р зуунд Уйгарын хаант улсыг байгуулснаар тус улсын иргэдийг Уйгарууд нэрийн дор ойлгон байсан ба 9-р зуунд Уйгарын эзэнт улс унасны хойно Киркизүүдэд түрэгдэн Таримын хөндий Турфанд ирж Тугаруудтай холилдон одоогийн Уйгар үндэстний суурийг тавьжээ. Тугаруудыг эрт цагт Хүннүд (Утгыг нь бодсон ч гэсэн Хүннү гэхийн оронд Рэнчин абугайн бичиж байсанчлан Хүн гүрэн, Хүн улс Хүн нар гэмээр байгаа юм) цохигдон Таримын хөндийд ирсэн Юэжчи аймаг, хожмын Кушанчуудын нэг хэсэг гэж үздэг (зарим нь тусдаа гэх нь бий) ба тэд Энэтхэг-европ язгуурын хэл, бичиг үсэгтэй Индо Ари угсааны буюу европжуу төрхийн бурханы шашинт улс түмэн байжээ. Одоогийн Уйгар хүмүүсийн генетикийн судалгаанд өрнө болон дорнын хүн судлалын онцлог шинжүүд холилдон байх ажээ. Судалгаагаар тэдний генетикийн бүрэлдэхүүн хэсгийн 60% нь европ (европоос гадна дундад болон өмнөд ази буюу энэтхэг, пакистан, шри ланка) 40% нь зүүн ази (монгол япон хятад солонгос зүүн өмнөд азийн номхон далайн уугуул филлипин тайван) өвгийн холимог буюу 107-146 үе (нэг үе нь 20 жил) буюу 2140-2920 жилийн өмнөөс эхлэн холилдсон гэх үзүүлэлт гарсан байна.

Их торгоны зам

Эрт дээр цагт энэ нутгаар их торгоны замын чиглэл дайран өнгөрдөг байлаа. 1970-аад оны сүүлчээр Хятадын археологичид дэлхий дахинд Турфаны соёл гэж алдаршсан соёлын асар үнэт олдвор, хэдэн зууны турш хурааж хуримтлуулсан номын санг Таримын саваас нээсэн билээ.Хятадын баруун этгээдийн захын боомт Ланжоугаас гараад өмнөх зам нь Уйгарын Хотан Яркендаар дайрч Тэнгэр уулын даваагаар дамжиж өрнө зүгт лалын худалдааны хотуудад хүрдэг. Хойд зам нь Ланжоугаас хойд зүгт эргэж Куньлуны хойд сугаар ороож Таримын саваар дайрч гардаг юм. Шинжаан Уйгарын өөртөө засах орны хойд хэсэгт нь Зүүнгарын тал, өмнөд хэсэгт нь Кашгарын тал, төв хэсэгт нь Такла-Макан элсэн цөл бий. Эдгээр тал газрыг 7000 метрийн өндөр Тянь-Шаний нуруу /Тэнгэр уул/ заагладаг. Мөн дээд Ил /Ил урсдаг ус гэсэн Монгол үг/, Иртыш /монголоор Эрчис мөрөн гэдэг/ гол урсдаг. Ил, Эрчис мөрний сав, Тарвагатайн тал нутгийн сахлаг өвст бэлчээр бол Ойрад, Зүүнгарын хаант улсын гол цөм билээ.

,Буддын шашинт Согд-Перс лам нар ба сүсэгтнүүд Зүүн таримийн хотгор 8-р зуун

Баруун Ху нар буюу Хүннү гүрэн

Үндсэн гарчиг Хүннү гүрэн МЭӨ III-МЭ II зуун

Таримийн сав газар МЭӨ 3-р зуун

Түрэг угсааны Тэлэ аймгуудын холбоо (“Тогуз- огуз” буюу “9 аймаг”-Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут) гарал үүслийн хувьд тэднээс өөр угсаатан болох Хүн гүрэнд МЭӨ 300 онд дийлдэн захиргаанд нь оров. Цөгийн аясаар Хүннү дотроо хагран ар, өвөр гэж хуваагдахад Хан улс ар Хүннүгийн Жижиг шаньюйг бутцохисноор баруун Хүнчүүд өрнөд рүү нүүдэллэх эхлэлийг тавьсан байна. Хан гүрэн үүнээс цааш давшаагүй билээ. Эртний Хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн “Хүннүгийн модон цуур” 12 шад шүлгийн түүх Өмнөд Хүннү Хан гүрний мэдэлд орсон ч Алтай-Тарвагатайд үлдсэн баруун Хүнчүүд Хөх нуурт бэхэжсэн Хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтолгооноор Хүннүгийн жижиг ноён олзолжээ. Тэр хүүхэн аав нь барьцаа төлж суллатал Хүнчүүдийн дунд 12 жил амьдарсан бөгөөд “Нам гүм шөнөөр идээлсэн арьсны эхүүн үнэртэй хөнжилдөө шурган, ил галын дэргэд цугласан Хүнчүүдийн модон цуур уйтай эгшиглэхийг сонсон өнгөрөөсөн 12 жилийнхээ тухай бичсэн байдаг. Тэр Хүннү ноёнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь ээжтэйгээ бус аавтайгаа үлджээ. Хятадууд эсвэл нүүдэлчид Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүнчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүнчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв. Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах ба морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв.Энэ тактик бүр 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв. Хонь хариулах гэснээс Хүннүчүүдэд хууртан мөрдөн хөөсөөр усгүй цөлд бүслэгдсэн Хятадын По ну жанжин өөрөө ус хайж яваад Хүнчүүдэд олзлогдож, харин шаньюй түүнийг алсангүй, авъяас чадвартай жанжныг Хакасын захирагчаар томилсон байдаг. Харин түүний ах сул эр байжээ, Хүннүд олзлогдоод хонь хариулан ядарч явахдаа шувуу тэжээж дүүдээ захиа илгээхийг оролддог байсан ч Хүнчүүд тагнав хэмээн хардаж, захиаг нь олзлохын тулд шувуудыг нь харваад алчихдаг байсан гунигт түүхийг өгүүлсэн шүлэг мөн л Хятадын сонгодог зохиолд гардаг.Олон зууны тулаанд эцэстээ Хятадууд ялжээ, Пону Хүннүд үнэнч байж, зоригт Хакасуудаа дагуулан Хан гүрний эсрэг тулалдаад дахин ялагдсан юм. Хятадууд Гүши хаант улсын Чеши хэмээн нэрлэжээ. Үүний дараа Хятадууд стратегийн ашигтай байршил олж авчээ. Дорнын Геродот гэгддэг алдарт аялагч Сыма Цянь Хүн гүрний баруун этгээдэд байрладаг хүчирхэг гүрнийг хайх гэж гараад Хүнчүүдэд олзлогдон 12 жил болсон юм. Тэгээд оргож Ром хүртэл аялахдаа газрын зураг үйлдсэн нь орчин үеийн газрын зурагтай тун ойролцоо байдаг. Нангиадууд 3000 жил оршин тогтнохдоо хязгаарлагдмал орон зайд л түр хүчирхэгжих чадалтайгаа харуулжээ.Турфанд бэхэжсэн Хятадууд Хүнчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалжээ. Нангиадын хаадын он удаан жил үргэлжилсэн хутган үймүүлэх бодлогын үр дүнд дотоодын зөрчлөөс болж МЭӨ I зуун гэхэд Хүннүчүүд ихэд сульдсан байлаа. Ар Хүннүгийн Жижиг шаньюйд туслуулахаар Парфянчууд баруун зүгт хийсэн дайныхаа явцад Крассын гурвын холбооноос олзолсон легионыг илгээсэн байдаг юм.Үүнийг батлах эх сурвалжийн мэдээ нь Хань-шу-д ийн тэмдэглэгджээ “ Хүннүчүүдтэй хийсэн тулалдаанд тэдний цэргийн бүрэлдэхүүнд Өндөр хамар, хонгор шаргал үстэй харь хүмүүс өндөр бамбайгаараа загасны хайрс, яст мэлхийн хэлбэр гарган тулалдаж байсан” Энэ явдал нь МЭӨ 30 онд болжээ. Жижиг шаньюйн бэхлэлтийг хамгаалж байсан ромчууд том дөрвөлжин бамбайгаа өргөн, богино жадаа сунган довтолоход Хятадууд өвөр Хүннү нартай хүч хавсран хатуу холхивч нумаар нягт жагсаалыг нь сарниулаад морин цэргээр хядчихсан байдаг юм. Жижиг шаньюй бууж өгөлгүй тулалдсаар алуулсан ба хүннү нар Дундад азийн гүн рүү ухран зугтсан байна.

Үндсэн гарчиг Аттила хаан МЭ V зуун

Дорнод Ху нар буюу Сүмбэ улс

Сүмбэ улс

Нирун улс

Хүн гүрэн задарсны хойно хэсэг тусгаар оршин байсан тэднийг Нирун улс эрхшээлдээ оруулжээ. Нирун улсын хүч доройтсон үед Тэлэ аймгийн холбоо Монголын тал нутагт ноёрхохын төлөө Хөх Түрэгийн эсрэг тэмцэлдэн 546 онд хийсэн амжилтгүй тулалдаанд дийлдэн захирагджээ Үндсэн гарчиг Нирун улс МЭ 333-555 он

Түрэг угсаатны ноёрхол МЭ 555-907 он

Түрэгийн хаант улсийн хожуу үеийн хаант улс сэргэн мандсанаар Тан гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ. Манай эриний ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд Уйгурын хаант улсыг байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол Уйгурууд гайхалтай номхон, соёлыг шүтэгч, суурин амьдрах эрмэлзэлтэй үндэстэн байсан юм. Хэрлэн барс хотын туурь, монголын нутаг дахь Уйгурын үеийн соёлын олдворууд нь үүнийг батална. Хянганаас Каспийн тэнгис хүрсэн нүүдэлчийн хоёр дахь гүрэн Түрэгийн омгорхлын дараа нүүдэлчид эрч хүчээ шавхсан мэт байлаа. Энэ соёлжингуй байдал нь Уйгуруудад урт бөгөөд зовиуртай амьдрал авчирчээ. Гэтэл бусад нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөж байв. 600 онд Хятадын Сүй улс Туул голын хөндийд нутаглан бүхий 10000 гэр өрхтэй Уйгар (Хятад сурвалжид Уйгар хэмээх нэр анх гарсан нь энэ бөлгөө) аймгийн хан Эрхэт Тэгинтэй Хөх Түрэгийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сыр-тардуш аймгаар удирдуулсан (Уйгар аймаг 2-р зэрэглэлд байв) Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон ХөхТүрэгийн эсрэг тэмцэн 630 онд Түрэгийн анхны эзэнт улсыг унагав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд Уйгар аймаг зонхилох болж хаан Түмтү Илтбэр нь Хятадын хаанаас цол хүртэн Сыр-тардушийн ноёрхолыг унагав. Монголын тал нутаг дахь Уйгарын ноёрхол удсангүй 683 онд хаан Тугайг Хөх Түргэд ялагдан Сэлэнгийн хөндий рүү шахагджээ. 742 онд Уйгарууд Харлуг болон Басмылуудтай хамтран 2-р Хөх Түрэгийн эсрэг босч 744 оны Таласын шийдвэрлэх тулалдаанд ялж, Басмылчууд Түрэгийн нийслэлийг авч хаан Эзмишийг олзолсон авч холбоотнуудын дунд хагарал гаран Уйгар Харлуг хоёр хамсан Басмылчуудыг цохин удирдагчийг нь цаазлан хороож албат иргэдийг нь хамжлага боол болгон заримыг нь хятадад боол болгон зарсан байна. Ингээд Уйгарын удирдагч Күтлүг Билэг Кэл хэмээх цолтойгоор Монголын тал нутагт хаан сууж Алтайн овог аймгуудыг захирсан Уйгарын хаант улсыг үндэслэн Харлугуудад баруун хязгаарыг мэдүүлсэн ажээ.Этүгэн ууланд Орд балык (Орд балгад) нийслэлийг бариулжээ. Тэрээр 747 онд өөд болж отгон хүү Буянчур нь Эл Этмиш Билэг Хаан болж хятадтай хилийн олон худалдааны боомт нээж, Сэлэнгийн хөндийд Бай балик (баян балгас) хотыг барьж, бүх талын нүүдэлчдийг эрхэндээ оруулав. 755 онд хятадын Тан улсын хаан дотоодын Ань Лушаны бослогыг даран хүч эс хүрэлцэн Уйгараас тусламж хүссэний дагуу хятадын босогчдыг даралцаж, өмнө зүгээс довтолсон Төвдүүдийг няцаан хариуд нь Тан улсаас алба татвар авах болж, Хятадын Нинго гүнжийг авав. 756 онд өөрсдийн тал нутгийн өрсөлдөгч болох Енесейн Киргизүүдийг цохин хааныг нь цаазлав. 759 онд Буянчур хан найран дээр хэтэртлээ их архи ууснаас өөд болж хүү Тэнгэр бэхи нь Хөтлүг Дархан Сэнгүн Хаан хэмээгдэв. Тэнгэр бэхи 762 онд Танмулсын хааны хүсэлтээр тэдэнтэй хавсран Төвдийн эсрэг байлдаж Тан улсын Төвдүүдэд алдсан баруун нийслэл нь болох Чангааныг эргүүлэн авч өгсөн байна. Энэ үеэр тэрээр Ираны Манихейст ламтай уулзан уг шашинд орж Уйгарын шашин болгожээ. 779 онд Тэнгэр бэхи Орд балгадад байсан Согдын худалдаачдын ятгалгаар Хятад руу довтлон хятадыг эзлэх төлөвлөгөө зохиосон хэдий ч түүний авга ах Тунбага Дархан хятадад уусах аюултай хэмээн эсэргүүцэж, улмаар бослого гарган хаан болон түүний хүрээний 2000 язгууртныг цаазлан өөрийгөө Алп Күтлүг Билэг Хаан хэмээн хаан сууснаар Уйгар дотоодын хямралд орж эхэлсэн байна. Тэрээр Уйгарыг бутрахаас сэргийлж шинэ хатуу чанд хууль цааз гарган мөрдүүлж, Киргизүүдийг довтлон энэ удаад тэднийг шууд харъяандаа оруулсан байна. 795 онд түүнийг үхсэнээр Уйгарт дотоодын тэмцэл өрнөн бутралын аюул занал нүүрлэн байх үед Күтлүг хэмээх цэргийн жанжин өөрийгөө Ай Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Күтлүг Үлэг Билэг хэмээн хаанаар зарлаж Яглагарын удмын хаанчлал эцэс болж Едизийн удмын хаанчлал эхэлжээ. Тэрээр хатуу чанга удирдлагаар Уйгарыг нэгэн удаагийн бутралаас аварсан хэдий ч урьдын хүчирхэг идтэй Уйгар үгүй болсон байв. 808 онд түүний хүү Хан Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Кишлиг Билэг нэрээр хаан ор сууж Дундад Ази руу хандсан худалдааг сайжруулан Согд хүртэл худалдаа хийх болж, 821 онд Төвдүүдийн довтолгоог няцааж байв. 824 онд түүнийг өнгөрсний хойно Уйгарт хаан ширээний тэмцэл хүчтэй өрнөн хаан ор суух ёстой түүний дүү Касар 832 алагдаж, 839 онд Күрэбир хэмээх сайд хүчээр хаан ширээг булаав. Мөн онд Уйгарын эдийн засгийн суурь болсон байгалийн гамшгийн улмаас мал сүрэг олноор үхэж үрэгдэн өлсөглөн гарч дотоодод тогтворгүй байдал үүссэн хийгээд бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 оны намар Уйгарын 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хүлүг Бага гэгч эртний өст Киргиз рүү зугтан тэдэнтэй хамсан 80000 морьт цэргээр Уйгарыг довтлов. Киргизүүд Орд балгад болон бусад хот балгадыг тонон дээрэмдэж галдан шатааж сэргэхгүйгээр сүйдлэн, Күрэбирийг барьж цаазалжээ. Уйгарын сүүлийн удирдагч Үгэ Ордост очин 841 онд хятадын Шанси мужийн нутгийг эзлэн 6 жилийн турш Киргизүүд болон Тан улсын хилийн цэрэг, өөрийн өрсөлдөгч болох Күрэбирийн ах Ормузыг дэмжигч нартай тэмцсээр 847 онд алагджээ. Ингэж Төв азийн тал нутагт Киргизүүдын ноёрхол эхэлж Уйгарын хаант улс мөхөж Уйгарууд Төв Азиар нэг таржээ. Өмнөх үеийн нүүдэлчдийн адил уламжлал ёсоор баруун зүгт нүүх учиртай байлаа, гэвч Хиргисүүд баруунаас довтолсон тул Уйгурын ихэнх баруун өмнөд зүг рүү дүрвэсэн байна. Төрөлх нутгаасаа дайжсан Уйгаруудад тэнгэр муу хувь оноожээ. Баруун урагш нүүснээр Уйгурууд Шинжааны баян бүрдүүдэд тархан олон зуун жил нуугдах тавилан оноожээ.

Исламын шашин дэлгэрсэн нь

Нүүдэллэн зугтсан Уйгурууд өнөөгийн Ганьсу мужийн нутагт Уйгурын Кянсу улсыг байгуулжээ. Харин баруун тийш нүүсэн цөөнх Уйгурууд нь Буддын Идикут улсыг байгуулжээ. Энэ улс урт настай байж, ойролцоогоор хагас мянган жил оршин тогтносон юм. Хожим Уйгурууд түрэгийн овог аймгуудтай хамтран Кашгарт нийслэлтэй Хараханид улсыг байгуулжээ.Ийнхүү IX зуунд эхлэн Уйгурын гурван улс байгуулагджээ.Тан гүрний үед ҮII зуунд гэнэт тэсрэн хүчирхэгжиж Персийг бутниргээд тэр эрчээрээ дорно зүгт зүтгэсэн Араб-Мамлюкууд энд Хятадуудтай тулсан юм. Хятадын армийг Солонгос гаралтай Као Шичен командалж байжээ. Хоёр тал хүч тэнцэхэд хөндлөнгөөс ажиглаж байсан харлигууд /түрэг аймаг/ Арабуудыг дэмжсэнээр тэд ялж, Хотан, Яркенд хүртэл исламын шашин дэлгэрчээ, гэхдээ энэ шашин цааш нэвтэрсэнгүй, цагаан хэрэм даваад Хятадын үүдний пингээс хэтрээгүй юм.Ислам шашин иинхүү Түрэгүүдийн дэмжлэгтэй энэ бүс нутагт нэвтэрснээр Уйгурууд лалын шашинд оржээ.934 онд Хара ханлигийн улс Султан Сатуг Бугра хааны үед Лалын шашинд орж 940 онд Харлугуудыг эзлэн Исламын холбоог байгуулсан байна. Самаркандын Самманидтай хамтран өөрснийгөө Исламыг Бурханы шашинт Уйгарын Идүгүдээс хамгаалагч хэмээн үзэх болжээ. Нийслэл нь эхлээд Чу голын хөндийд Балгасун гэж байгаад сүүлд Кашгар луу шилжжээ. Энэ үед Хараханлигт Түрэг соёл урлаг ихээхэн хөгжиж лалын шашны сүм хийд, сургууль байгуулагдан, гүүр, жингийн өртөө нээгдэн байгуулагдаж Кашгар, Бухар, Самарканд хотууд сургууль соёлын төв болж байлаа. Энэ үеийн нэг чухал дурсгал бол Юүсүф Балгасуны 1060-1070 онуудад бичсэн монголчилбол аз жаргалыг авчрах эрдэм мэдлэг буюу “Хутагт билэг” бичигджээ.Хараханид улс лалын шашинтай төв азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Хорезм, мөн Хиргисүүдийн дараа Монгол нутагт хүчирхэгжээд өмнөх нүүдэлчдийн адил зарим нь Хятадын соёлыг шохоорхоод хятадчилагдаж, Ляо улсыг байгуулахад баруун зүгт нүүдэллэсэнээр үүссэн хар Кидантай өрсөлдөж байв. Иранд Түрк Селжүкүүд хүчирхэгжих үед тэдний вассал болж байгаад хожим нь Хар Киданы мэдэлд оржээ. 1125 онд Кидан улс Алтан улсаар мөхөөгдөхөд Елюй Даш Киданы үлдэгдлийг авч (100,000 киданчууд гэдэг) Тэнгэр уулын баруун талд хүрэн Хар Киданы суурийг тавьж, 1134 онд Балгасун хот, улмаар Кашгар, Хотан, Бэшбалыкыг эзлэн, 1137 онд Хужанд болсон тулалдаанд Хараханидыг цохиж, Ферганы хөндийд ноёрхолоо тогтоов. 1141 онд Киданчууд Катваны тулалдаанд баруун Хараханидыг цохин Трансоксанид ноёрхолоо тогтоон Хорезмийн султаныг алба бариулах болгожээ. Ингэж Хара хожа буюу Идүүд болон Хара ханидууд Хар Киданд алба барьдаг дагуул улсууд болжээ.Харин Уйгурын Буддын Идикут улс Чингис хааны үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар оржээ. Үүний өмнөхөн Уйгурын Кянсуй улс нь XI зуунд Тангудад /Си Ся/ эзлэгдсэн байна.

6-7 дугаар зууны үед хамаарах тэмээ унасан Бактри хүний баримал
5-р зууны үед хамаарах бурхан буддагийн баримал.
Азийн буддын лам нарын хөрөг (агуйн хадны зураг) зүүн гар талаас хүрэн үс, цэнхэр нүдтэй Индо-ари эсвэл Энэтхэг-Иран Дундад азийн Тохар, баруун гар талаас Азийн Монголжуу төрхийн Төвд эсвэл Хятад байж болох ламын зураг 9-10 дугаар зуун

.[1]

Тангуд улс

Монгол овогтон дахин бэхэжсэн нь

Киргизүүдэд шахагдсан Уйгарууд 3 улс үүсгэсэн тухай өмнө нь өгүүлсэнчилэн хамгийн зүүн талынх нь одоогийн Ганьсу мужид 848-1036 онуудад тогтсон Ганжоугийн хаант улс буюу ШарУйгарууд байсан ба энд шарын шашин ихэд дэлгэрчээ. Тэд 1028-1036 онуудад Тангуд улстай хүнд хүчир дайн хийсний эцэст ялагдан Тангудын хаант улсад уусан нийлсэн байна. Уйгаруудын нэг хэсэг нь Харахожагийн хаант улсыг 856-866 онуудад байгуулсан ба энэ улс нь Турфан, Бэшбалык, Күмүл буюу Хами, Куча хотуудыг хамран (3 улсын голд нь) оршиж, манихейзм болон буддын шашны аль алиныг нь хөгжүүлэн Уйгаруудын соёлын төв болж байв. Харахожа буюу манайхны мэддэгээр Идүүд (удирдагчдынх нь цол) улс нь 856-1209 он хүртэл тусгаар улс байгаад 1209 онд Их Монгол Улсад дагаар орёон тухай өмнөх дэд бүлэгт өгүүлсэн. Энэ тухай “Монголын нууц товчоон”-д: “Уйгадын Идүгүд Чингис хаанд элчин илгээжүхүй. Адкираг, Дарбай хоёр элчээрээ өчиж илгээхдээ: “Үүл арилж Эх наран үзсэн Мөс хайлж Мөрөн ус олсон мэт Чингис хааны нэр алдар сонсож маш баясав. Чингис хаан соёрхвоос Алтан бүсний горхиноос Ал дээлийн үртэснээс олбоос тавдугаар хөвүүн чинь болж, хүч өгсү” хэмээн өчиж илгээжүхүй. Тэр үгэнд Чингис хаан соёрхож, хариу өгүүлж илгээрүүн: “Охин бээр өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго аваад, Идүгүд иртүгэй” хэмээж илгээвээс, Идүгүд соёрхогдов хэмээн баясч, алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго агуурс аваад, Идүгүд ирж, Чингис хаанд уулзав. Чингис хаан Идүгүдийг соёрхож, Ал Алтуныг өгөв” гэжээ. Эндээс үзэхэд тус улс алт эрдэнэс болон хоргой торго хийдэг баян улс байсан байна. Идүүдийн улс 1369 он хүртэл Монголын вассал улсаар оршин тогтнож байв. Монголчууд бид байдаг чадлаараа гэхийг хар худаараа хар чадлаараа хэмээн ярьдаг нь Уйгарын энэ хара гэдэг үг болов уу гэж бодож байна. Үндсэн гарчиг Кидан үндэстэн 907-1127

Үндсэн гарчиг Их Монгол Улс XIII зуун 1208 онд Монголчуудад цохиулсан Найманы үлдэгдэл Хүчлүг хунтайжийн хамтаар Хар Киданд орогнон байгаад 1211 онд хүчлүг Киданы хааныг алж улсыг нь булааж, Хар Киданыг унагасан авч 1218 онд Монголчууд Хүчлүгийг нэхэн ирж устгаснаар Хараханид Чингис хааны захиргаанд оров. Уйгаруудын байгуулсан эдгээр улсууд урьдын Уйгарын идэрхэг хүчирхэг байсны хэмжээнд хүрээгүй боловч Төв Азийн урлаг, шинжлэх ухаан, худалдаа арилжааг амжилттай хөгжүүлж тод мөрөө үлдээсэн юм. Чингис хааны үеэс Монголчууд энэ нутгийг бусдад алдаагүй юм. Хубилайтай тэрсэлдсэн Өгөдэйн угсааны Хайду, Наян нар чухам энэ нутагт түшиглэн 70 гаруй жил тулалдсан юм. Өгэдэйн угсааныхан Толуйн угсааныхантай тэмцсэн 100 гаруй жилд энэ нутагт Ойрад хэмээх хүчирхэг Монгол аймгийн холбоо бий болж, яваандаа үндэстний шинжийг олсон юм. Хожим Оросын түүхчдийн дэглэсэн Монголын түүхийг уншихад Ойрадууд, Монголчууд огт өөр улс болоод, хоорондоо дайтаж байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг ч үнэндээ Чингис хааны угсааныхны хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл байсан юм. тэр ч байтугай Тогоонтөмөрийг Бээжингээс зугтсаны дараа Хорчины заримыг Ойрадууд талдаа татаж, сайн дайчидтай болохыг зорьсноор Хошууд хэмээх аймаг бий болж байлаа.XIҮ зууны үед Цагаадайн улсаас Могул улс тусгаарлаж гарсан байна. Могул гэдэг үг нь “монгол үндэстэн” гэдэг утга санааг илэрхийлдэггүй. Харин эзэнт гүрний нэр юм. Могулистан улсын хүн амын ихэнх нь түрэг хэлээр ярьдаг уйгарчууд байлаа. Хожим Энэтхэгийг эрхшээж, Англичуудтай тулсан Их Могулыг үндэслэгч Бабур өөрийгөө Чингис ханы удам гэж байсан юм. Өөрөөр хэлбэл хаад нь Монгол, ард түмэн нь Уйгур голдуу байжээ. Энэ улсын нийслэл нь Бешбалык хот байлаа. Бешбалык хот нь өмнө нь Уйгурын Идикут улсын нийслэл байсан билээ. XҮ зуунд Уйгарууд газар нутгаа алдаж, тархан суугчид нь шинэ улсад үлдээд төр улс нь Шинжааны баянбүрдүүд рүү шахагджээ.Чингис хаан Ил Тарвагатай, Кашгараас Трансоксани (одоогийн Узбекстан Түркменистан) хүртэлх одоогийн Төв Азийн станууд болон Ираны хойд хэсгийг Цагаадайд өвлөн үлдээснээр Цагаадайн мэдэлд Их Монгол улсын бүрэлдэхүүнд байж байгаад Мөнх хааны дараагаар Их Монгол улс задархад Эртиш мөрнөөс Афганы Газни хот Трансоксаноос Таримын хөндий хүртэл газар нутагтай, Цагаадайн удмын Монгол удирдлагатай Цагаадайн улс гэгдэн 1346 онд Газан хааныг өнгөрсний хойно баруун (Трансоксани) зүүн (Могулистан) (хожим барууныг нь Кашгар зүүнийг нь Уйгарстан гэх болсон) хэсэгт хуваагдах хүртэл оршин тогножээ. XIV зуунд Монголын эзэнт гүрэн задрахад Хараханид Чингис хааны хоёр дахь хүү Цагаадайн (зарим түүх Цагаадайн улсыг 1500 онд мөхсөн гэх нь бий)улсын бүрэлдэхүүнд оржээ. Харин энэ улсын зүүн хэсэг Турфан, Кумул нь Чингис хааны гутгаар хүү Өгөдэй хааны эзэмшилд ирсэн байна. Согдоос дам авсан уйгар бичгийг Монголын эзэнт гүрэн төрийн бичгээ болгожээ. Цагаадайн улсын талаар илүү тодруулахад тус улсын газар нутаг нь өнөөгийн Узбекистан бүхэлдээ, Казахстаны өмнөд хэсэг, Афганистаны хойд ба өмнөд хэсэг, өнөөгийн Тажикстан, Кыргызстан бүхэлдээ багтаж байлаа. Нийтэд нь Туркестан гэж бас нэрлэдэг Баруун хэсгийг Караунасчууд голлон хэд хэдэн аймгийн толгойлогчид мэдэн захирч ёс төдий хан тодруулдаг байв. Зүүн хэсгийг 1347-1363 он хүртэл Төглөг Төмөр захиран Монголчуудын дунд эрх мэдлээ нэмэгдүүлэн Лалын шашныг жөгжүүлж, 1360-1361 онуудад хоёронтоо баруун хэсгийг нэгтгэх оролдлого хийсэн боловч баруун хэсгийн аймгуудын удирдагчдыг бүрэн захиргаандаа оруулж чадахгүй байсаар 1363 онд өөд болсноор Могулчууд Трансоксанийг орхин гарч Трансоксанийг Караунасын Амир Хусейн хяналтандаа авчээ. Доголон Төмөр өөрийгөө Чингис хааны хойчис хэмээн зарлаж, Цагадайн улсыг сэргээхээр Амир Хусейнтай тэмцэлдэж эхлэн 1366 онд Хусейн болон Сербедар нарыг бут цохин Самаркандыг авч, 1369 онд Трансоксанид ноёрхолоо тогтоон 1370 онд Эмир гэгдэн Цагаадайг улсыг залгамжлан 30 гаран жил байлдан дагуулал хийж, Афганд Хератын, Персэд Ширазын, Иракт Багдадын, Энэтхэгт Дэлийн, Сирид Дамаскусын захирагчдыг байлдан дарж газар нутгаа тэлжээ. Тэрээр Оттомон Түрэгийг Ангорт цохисны дараа Монголын эзэнт гүрнийг дахин байгуулах зорилгоор Хятадын Мин улсыг дайлахаар явах замдаа 1405 онд өөд болж, түүний байгуулсан эзэнт гүрэн 1447 он хүртэл түүний хүү Хератад нийслэлсэн Шах Рукийн захиргаан дор оршин байв. Цагаадайн улсын зүүн хэсгийг Цагаадайн удмынхан захирсаар зарим үед Төмрийн удмынхантай найрамдаж холбоолох, зарим үед байлдах зэргээр 17-р зуун хүрч Уйгарын Апаг Хожа болон түүний удмын Хожижануудын шашны дэглэмд байр сууриа алдсан юм. Трансоксани болон Таримын хөндийн (одоогийн Уйгарстан) бүс нутгийг Доглатын Могол аймгаас гаралтай Цагаадай болон Төмөрийн удмынханы ноёлох ангийн нэрээр Могулистан гэж нэрлэдэг бөгөөд энэ бүс нутгийн хүн амын хэл соёл нь Төмөрийнхөний Энэтхэгт байгуулсан Моголын эзэнт улстай (Төмөрийн удмын Бабур 1492 онд 11 настайдаа Самаркандад хаан сууж, 1526 онд Энэтхэгийг эзлэн их Моголын эзэнт улсыг байгуулсан нь 1707 он буюу Британичуудын ирэх хүртэл 181 жил оршин тогтножээ) адилхан бүрэн түрэгжиж, исламжжээ. Цагаадайн хаант улсын үед Харханлигийн соёл тэргүүлэн исламын соёл хүчирхэгжин Харахожагийн буддистууд лалын шашинд орцгоосон бөгөөд ноёрхогч ангийг Моголчууд, суурин хүмүүс, худалдаачдыг Сартууд, тариачдыг Таранчууд гэдэг байв. Энэ нэршил Турфан Кашгараас гадна Трансоксанид ч гэсэн Төмөрийнхөн эсвэл Цагаадайн удмынханы хэн нь төр барихаас үл шалтгаалан адилхан байв. Одоогийн Узбек болон Уйгарт одоог хүртэл энэ ойлголт хүчтэй байдаг байна. Цагаадайн улсын хожуу үеийн Уйгарстан ихээхэн тогтворгүй байж, Цагаадайн удмынханы захиргаан дор Кашгар, Яркенд, Күмүл зэргээр төвлөрсөн өөр хоорондоо байлдаант улсуудад хуваагдан, энэ дайн тулаандаа Төмөрийнхөн болон Трансоксани, Халимаг, Энэтхэгийн Дэли дэх Моголын захирагчаас тусламж авах ба авахыг оролдож байжээ. Үүний жишээ нь 16 зууны эхээр Цагаадайн удмын Мирза Хайдар Курган дайнд сүйрсэн Кашгараасаа зугтан Төмөрийнхөний Ташкентад ирж өөрийн үеэл Энэтхэгийн Дэлигийн захирагчаас Кашмирын захирагч болох зөвшөөрөл авч байсныг алдарт Тарих и Рашиди бичин үлдээжээ. Энэ мэт тогтворгүй байдлаас үүдэн 17-р зуунд Цагаадайн удмынхан байр сууриа алдсан билээ. 17-р зууны сүүлчээр Нагшбандын Ага Таглык, Хара Таглык нарын хооронд засаглалын төлөөх тэмцэл өрнөн Уйгарстаныг бүхэлд нь хамарч эцсийн бүлэгт Апаг Хожа улс төр болоод шашны тэргүүнээр тодорчээ. Цагаадайн удмын сүүлчийн захирагч нь Апагийн удам Уйгарстаны захирагч Хожижантай гэрлэн, нөхрийгөө нас барсны хойно харгис хэрцгийгээрээ нэрд гарсан Ханум Паша нэрээр түүхэнд үлдсэн алтан ургийн гүнж байв. Тэрээр Уйгарстаныг өөрөө захиран байхын тулд Хожижаны болон Цагаадайн удмын өрсөлдөгчдөө хүйс тэмтэрч, Цагаадайн удмын сүүлчийн тайжийг амьдаар нь усанд үйн буцалган алж байжээ. Түүний үед Уйгарстан аллага таллага, харгислалаар дүүрэн байж эмх замбараагаа алджээ.

Зүүнгарын хаант улс

1750 оны үеийн Зүүнгарын хаант улс

ойрадууд 1449 оноос эхлэн буюу Эсэн тайш хааны үед Тарвагатай болон Эрчис мөрний сав дагуу нутаглаж байсан бөгөөд эл нутаг ньамьдарч байсан бөгөөд цагадайн удмын моголистантай харилцаж байсан тэдний харилцаа үе үе зөрчилдөж байсан торгоны замыг хяналтандаа авахын төлөө байсан Ойрадын Эрдэнэбаатар хунтайж Зүүнгарын хаант улсыг байгуулаад, эдийн засгийн сонирхлоор Уйгурыг түшмэг болгохыг эрмэлзэж байв. Төвдтэй харилцах замд байдаг Уйгарууд Зүүнгарыг сөрөх чадалгүй тул ая эвийг хичээж байлаа. Дотоодын зөрчилдөөнөө шийдвэрлэхийн тулд Далай ламаар уламжлуулан Галдан бошигт хаанаас дэмжлэг авснаар түшмэг улс болжээ. XҮI зуунд Уйгарчууд Мамлакат ба Могулия (Моголия улс) гэдэг нэртэй Яркенд хотод нийслэлтэй улс байгуулжээ.

Манж Чин улсад эзлэгдсэн нь

1755 оны үеийн Ойрад-Зүүнгарын ард түмнийг хядан устгаж байгаа нь(үйл явдлыг нүдээр үзсэн гэрчийн зурсан зураг)

Манж нар XҮIII зууны 1755-1758 оныг хүртэл Ойрадын Амарсанаагийн бослогыг дарах шалтгаар Ойрадуудыг хядан устгаж, нутгийг нь Уйгаруудын нутагтай нийлүүлэн эзэрхийлсний дараа 1760 онд дорнод Туркестаныг Манж Чин гүрний засаг захиргааны нэгж Шинжаан гэдэг нэртэй болгожээ.Энэ тухай «ямар ч хvний мєргvй мянга мянган бээр эль хуль тал нутаг» хэмээн бичигдэж Шинжаан гэдэг нь шинэ хязгаар нутаг гэсэн утгатай гэж дээр дурьдсан билээ.Ингэж нэрлэхээс өмнө Уйгарстаныг буюу Таримын хөндийн Харлуг эртний Уйгар Цагаадайн аялга хэлээр яригч, Могол Хожижан удирдлагатай Таранчууд Сартууд түмний нутгийг Манжууд болон Хятадууд Хуй жиан буюу исламын газар нутаг гэдэг байжээ. Харин Исламын ертөнц тэднийг Могулистан болон Зүүн Түркистан гэдэг юм. Уйгарууд өөрсниийгөө суурьшлаараа Кэриэнүүд, Хотангууд, Кашгарчууд хэмээнэ. Хожим Хятадын коммунистууд Шинжиан Уйгар хэмээх болсон байна. Алинаар нь дуудах нь таны мэдэх хэрэг. Уйгарууд тусгаар тогтнолоо алдсантайгаа хэзээ ч эвлэрч байсангүй. Манжийн эсрэг томоохон бослого 1760 онд Кашгарт, 1765 онд Уч-Турфанд тус бүр гарчээ. XҮIII-XX зууны хооронд Уйгарууд манж, хятадуудын эсрэг 400 удаа босчээ. 1866 онд дотоодын тэмцэлээс болж Уйгар дотроо тав хуваагдсан байна. Кучарын ханлиг, Кашгарын ханлиг, Хотаны ханлиг, Өрөмч, Илийн султан улсууд бий болжээ. Уйгарчууд нэгдэх хэрэгтэй гэдгээ ойлгож байсан ч бие биенээсээ илүү гарах гэсэн явцуу санаархлаасаа болоод нэгдэж чаддаггүй байв.Энэ хугацаанд Уйгарууд Манжийн эсрэг 42 удаа бослого тэмцэл гарган 1864 оны бослогоор амжилт олж Кашгарын цэргийн жанжин Якуб Бек ийн удирдлага дор манжийн захирагчдыг Уйгарстанаас хөөн Иэтишар (долоон хотын улс-Кашгар, Яаркэнд, Хотан, Аксу, Куча, Хорла, Турфан) буюу Кашгарын султант /хаант/ улсыг байгуулсан нь 1873 онд Оттоманы эзэнт улс, 1872 онд Хаант Орос, 1874 онд Их Британиар хүлээн зөвшөөрөгджээ. Йеттишар улс хэдийгээр Орос, Англитай холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн ч амжилтаа баталгаажуулж чадсангүй. Манж Чин гүрэн 1877 онд Уйгарын Йеттишар улсын эсрэг цэрэг хөдөлгөсөн байна. Султан Якуб бекийг хорлож алжээ. 1876 онд Манжийн хаанаас томилогдон Уйгарын эсрэг дайныг удирдсан цэргийн жанжин Зо Зун Тан түүхэнд “Уйгарын эрлэг” нэрээр мөнхөрч үлджээ. Тэрээр эртний По ну жанжны алдаг давтсангүй, яаралгүй давшиж, замдаа цэргийн тариалан байгуулж, хүнс нөөцийг сайтар бэлтгээд харгис хатуу дайралт хийжээ.Нөгөө талаас Хаант орос улс Самарканд, бухар хотуудыг эзлэн авсанд Оросуудын түрэлтээс айсан Британичууд Хон Конг дахъ Бостон банкаараа дамжуулан манжуудад зээл олгох замаар Манжуудыг дэмжжээ. Түр тусгаар тогтносон Уйгарчууд дахин Манжид эзлэгдэв.Уйгарууд нүүдэлчид биш тул зугтан байлдаж чадсангүй, хотууд нь дараалан унажээ. 1884 онд Манжууд Уйгарт дахин хяналтаа тогтоов. Манжийн хааны зарлигаар дахин 1884 оны 11 сарын 18-нд “шинэ эзэмшил газар” буюу Шин жиан хэмээн нэрлэх болсон ба засаг захиргааны төв нь Өрөмч болов.

Якуб бек.
Дорнод Туркестаны босогчдийг Чин улс цэрэглэн дарж буй нь(1828 он)

Чин улсын дараахи үе

ХХ зууны эхээр Манж Чин гүрэн задрахад Уйгарт ч бослого дэгджээ. Кагарлык, Яркенд, Хотаны уйгарууд зэвсэглэн боссон байна. 1912-1913 онд Кумулд томоохон үймээн гарчээ. Гэвч энэ бүх бослого хөдөлгөөн амжилтанд хүрсэнгүй. 1931 онд Уйгарууд хятадын эсрэг дахин бослого гаргажээ. Энэ удаа тэдний бослогыг Алтайн казахууд, Харшаарын монголчууд, дунган, киргизүүд дэмжсэн байна. 1933 он гэхэд босогчид уйгарын газар нутгийн 90 хувийг хяналтандаа аваад байлаа. 1920-иод оноос Уйгарын үндэсний үзэл сэргэн Хятадын эрх баригчдын эсрэг тэмцэн байсан ба хожим Уйгар хэмээгдэх нэртэй болсон Турфаны яруу найрагч Абдулхалик “Уяган” нэртэй шүлгээ зохиожээ. (түүнийг 1933 онд хятадын цэргийн дарангуйлагч Шэн Шикай баривчлан хорьж, тамлан хороожээ) 1921 онд Зөвлөлтүүд Ташкентад Уйгарын лидерүүдтэй уулзсанаар анх байгуулагдсан Уйгарын үндэсний коммунист байгууллага болох хувьсгалт бүлгэм 1926 хүртэл буюу Оросууд Уйгарстан дахь Хятадын гоминданы засаглалыг хүлээн зөвшөөрч, худалдааны гэрээ байгуулах хүртэл Кашгарт үйл ажиллагаа явуулж байсан байна.

Дэлхийн улс гүрнүүдийн геополитикийн тоглоомын талбар болсон нь

Төв Ази дахь Орос Английн “Их тоглоом” Афганаас эхлэн Тажик Узбек Уйгар хүртэлх 13-17-р зуунд бүрэлдэн тогтсон Могулистан угсаатны соёлыг задлан бутаргажээ. Тэд адилхан соёл уламжлалтай Перс хэлтэн Шийт шашинтан, Суннит шашинтай түрэг хэлтэнүүдээс бүрдсэн Цагаадайн улсуудыг хагаралдуулан, хооронд нь зохиомол шугам татан одоогийн Тажик, Узбек үндэстнийг бий болгов. Кашгар (Уйгарстан) болон Андижаны(Үзбэк) адилхан Сарт-Таранчуудыг Уйгар болон Узбэк хэмээх 2 үндэстэн болгожээ. Одоо Турфан, Күмүл буюу Хами, Корла, Кашгар, Яаркенд, Иэнгиссар, Хотан, Гулжа зэрэг Таримын хөндийн хүн зоныг Уйгарууд гэх болжээ.1933 онд Уйгарын эрх баригч Сабит Дамулла, Мухаммад Имин Бугра нар Дорнод Туркестан улс байгуулагдсаныг зарласан байна. Тэд анх Лалын Бүгд Найрамдах Уйгар улс гэж нэрийг сонгосон боловч энд амьдарч байгаа бусад үндэстний саналыг харгалзан үзэж Дорнод Туркестан гэж нэрлэсэн байна. Энэ үед ЗХУ тэдэнд хүчтэй нөлөөлж, дэмжиж байсан ба Оросын улстөрийнхөн Уйгар, Түрэгийг ялгадаггүй байлаа. Тиймээс “зүүн түрэг улс” гэж нэрлэжээ.1933 оны 11 сарын 12-нд Кашгар хотод улсынхаа үндсэн хуулийг баталжээ. Анхны Ерөнхийлөгч нь Хожа Нияз Хажи, харин Ерөнхий сайд нь Сабит Дамулла болов. Цайвар цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаан өнгийн одтой хавирган сарны дүр бүхий төрийн далбаатай болжээ. 1934 оноос Дорнод Туркестаны удирдагчид Москвад очиж Зөвлөлтөөс дэмжлэг авах болжээ. Гэвч 1936 онд Дорнод Туркестан Улс Чан Кайшийн хяналтанд оржээ. 1937 онд Уйгарууд дахин бослого гаргав. Хэдийгээр Дорнод Туркестан нь Хятадын мэдэлд дахин орсон ч өөрийн мөнгөн тэмдэгттэй, ЗХУ-ын төв банкнаас дэмжлэг авч байлаа. Учир нь Шинжаанд уран, вольфрам, сурьма, никель, тантал гээд ашигт малтмалын орд газар илэрсэн байв. Шинжааны амбан захирагчаар томилогдон ирсэн Хятадын генерал Шэн Шицай эхэндээ Оросуудад сайн хандаж байснаа хожим Хятадын гоминданы намд элэгтэй болсонд дургүйцсэн ЗХУ Уйгарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих болов. 1941 онд Хятадын эсрэг Казахуудын бослого гарав. Бослогыг Оспан Ислам-улы удирджээ. Генерал Шэн Шицай алдаагаа засаж Шинжааныг ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болгох хүсэлт гаргасан захиаг И.В.Сталинд явуулжээ. Гэвч Сталин татгалзав. Москва өөр хүнийг-Оспан баатарыг дэмжиж байлаа. Түүнийг зэр зэвсэгээр хангах ажлыг монголчууд хариуцаж байсан юм. Маршал Х.Чойбалсан Оспан баатартай Ховд аймгийн Булган суманд биечлэн уулзсан нэг л дудаагийн уулзалтаар 395 винтов, 200 мянган сум, 30 хөнгөн пулемёт, 6 хүнд пулемёт, 45 автомат, 2000 гранат өгчээ. Мөн цэргийн зөвлөх, тагнуулчдаар туслаж байв. Х.Чойбалсан давхар Шинжаан дахь Монголчуудын дотор хяналтаа тогтоохыг хүсэж байв. Тэрээр панмонголист санаархалаа Зөвлөлтийн далбаан дор хэрэгжүүлж, бүх Монголчуудыг нэгтгэхэд ЗХУ туслана гэж итгэж байсан юм.1943 онд Зөвлөлтийн тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр Дорнод Туркестаныг чөлөөлөх «Азат Ташкилаты» гэдэг байгууллага бий болжээ. 1944 оны 11 сарын 8-нд “Цэргийн хувьсгалт хороо” Кульжа хотод хуралдаж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр тогтжээ. Бериягийн тушаалаар “Шинжааны мусульманчуудад туслах хороо” байгуулсан байна. Урдаас сайтар зохион байгуулсан бослого өргөн хүрээг хамарч хятад биш бүх үндэстнүүд оролцжээ. Маш богино хугацаанд тэд хятадын цэргийг бут цохиж чадсан байна. 1944 оны 11 сарын 12-нд Кульжа хотод Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсыг тунхаглав.Улсын Ерөнхийлөгчөөр Узбек үндэстэн Алихан Тура томилогджээ. Харин орлогчоор нь Уйгарын тайж Хакимбек Хожа ажиллажээ. 1945 оны 4 сард Дорнод Туркестаны үндэсний арми байгуулж командлагчаар нь Зөвлөлтийн генерал Иван Полинов томилогдов. Дивизийн даргаар нь монголоос гаралтай казах Далелхан Сугарбаев ажиллаж байлаа. Уйгарууд зонхилсон олон үндэстнийг багтаасан Дорнод Туркестан нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болох бүрэн боломжтой болжээ.Гэвч энэ улсын ирээдүй 1945 оны наймдугаар сард ЗХУ, Хятадын хооронд байгуулсан хамтын ажиллагаа, найрамдлын гэрээгээр шийдэгдсэн байна. В.М.Молотов,Хятадын гадаад хэргийн сайд Ван Шизе нарын гарын үсэг зурсан гэрээнд Уйгарын асуудлыг тусгажээ. ЗХУ-ын удирдагчид Дорнод Туркестаны эрх баригчдийг Хятадын Гоминданы намынхантай хэлэлцээрийн ширээний ард хүчлэн суулгав.Дорнод Туркестаны төлөөлөгчдийг Ахметжан Касим гэдэг уйгар хүн тэргүүлэв. Дорнод Туркестаны ерөнхийлөгч Алихан Тураг ЗХУ-д авч ирээд байлаа. ХКН Гоминданы намыг ялсны дараа Дорнод Туркестаны төлөөлөгчид Алма-Ата, Иркутскээр дамжин Бээжин хүрэхээр явжээ.Гэвч Алихан Тура ирсэнгүй. Түүний онгоц Иркутскээс ниссэн ч Чита хотын орчимд сүйрчээ. Өөр нэг хувилбараар бол Чита орчимд Дорнод Туркестаны дарга нарыг хороогоод онгоцны ослоор үхсэн жүжиг тавьсан гэдэг таамаглал байдаг. Нас барсан Дорнод Туркестаны төлөөлөгчдийн цогцсыг Кульжа хотод оршуулсан байна. Маршал Чойбалсан Өвөр Монголыг чөлөөлснийхөө дараа нэгдмэл Монголыг байгуулахад нь Оросууд туслахгүйг түрүүлж мэджээ. Тэгээд зальтай хөгшин чоно Шинжаанаас Монголчуудаа татаж авахыг оролджээ. 1944 онд Пагмын удирдлагаар Ховог сайрт нутаглаж байсан торгуудууд хил даван ирж, Монголын нутаг, Булган голын савд ирэв. Казахууд ч Монгол руу нүүж эхэлжээ.

Зүүн Туркестаны анхны БНУ-ын сүлд,далбаа
Уйгарын хувьсгалчид
1933 оны 11 дүгээр сарын 12-нд Кашгар хотод Дорнод Туркестаны анхдугаар Исламын БНУ-ыг тунхаглаж байгаа нь
ДТБНУ-ын Засгийн газрын бүрэлдхүүн
Дорнод Туркестаны армийн офицерууд
Исмайл бек Аксугийн тулалдааны өмнө

БНХАУ-ын бүрэлдхүүнд багтах болсон нь

1949 онд Хятадын үндэсний үзэлтнүүд Коммунистуудад ялагдан Маогийн БНХАУ гарч ирэхэд Уйгарууд Коммунист хятадын холбоонд байхыг зөвшөөрөхгүй байв. Энэ үеэр Зүүн Түркистаны Бүгд Найрамдах Улсын ихэнхи дээд албан тушаалтан, удирдагч нар онгоцны ослоор осолдсон байна (хувь зохиол уу, аллага уу). Энэ осол Маотай холбоотой байхыг (Сталин ч гэсэн) үгүйсгэх аргагүй учир нь ослын дараахан генерал Ван Зэнээр удирдуулсан Хятадын ардын чөлөөлөх армиийн цэрэг яаравчлан орж ирсэн байна. Үлдсэн удирдагчдыг Сайпадин Эзиз гэгч этгээд баривчлан хорьж, Мао Зүүн Түркистаныг Шинжиан Уйгарын Өөртөө Засах Орон болгож ЗТБНУ-ын армийн үлдэгдлийг Ардын чөлөөлөх армид хүчээр нэгтгэн Сайпадин Эзизийг автономийн анхны КН-ын дарга болгов. Олон олон Уйгар сэхээтэн, үндэсний үзэлтнүүд Турк болон барууны улсууд руу дүрвэжээ. 1949 оноос хойш олон олон эрх чөлөөний хөдөлгөөн тэмцлүүд гарсан ба автономи болгосноос хойш хятадын засгийн газрын дэмжлэг шийдвэрээр олон хятадуудыг Уйгарстанд нүүлгэн суурьшуулж, бизнес эрхлүүлэн өргөжүүлж, одоо хятадууд олонхи болохоор барахгүй голлох бизнест давамгайлах болов. 1949 оноос Өрөмч дэх Дорнод Туркестаны засгийн газрыг татарын большевик Бурхан Шахиди тэргүүлжээ. Тэр хятадын коммунистуудад аядуу хандаж байлаа. Өөр арга байсангүй, ЗХУ тэднийг гаргуунд нь хаяжээ. ХКН-ын Улс төрийн товчоо Шинжаанд 250 мянган хань үндэстэн суурьшуулах шийдвэр гаргажээ. 1955 оны сүүлээр Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгуулжээ. Уйгарчууд үүнийг нь хагас зуун жил эсэргүүцсээр байна. 1950 оноос эхлээд Бээжин Шинжаан-Уйгарыг хятадчлах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх болж, хань үндэстнүүдийг бөөнөөр нь Шинжаан руу илгээсээр байна.

Уйгурын салан тусгаарлах хөдөлгөөн

Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд Дорнод Туркестан улсыг сэргээн байгуулах хөдөлгөөн нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна. Хятадын эрх баригчид энэ байгууллагыг алан хядагч бүлэглэл гэж зарласан байна. 9 дүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ терроризмын эсрэг дайн зарлахад Хятадууд “Статусыг нь олон улсын хэм хэмжээнд тохируулан” салан тусгаарлагчдыг алан хядагч болгож, “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой гэж 2009 онд мэдэгдэв. 2009 оны 7 сарын 5-нд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотод эмх замбараагүй байдал үүслээ. Уйгарууд Хятадын эсрэг цуглаан хийж, Хятад эзэнтэй дэлгүүр хоршоог тонож, машин, автобусыг галдан шатаажээ. Хятадын Гуандун мужийн тоглоомын үйлдвэрт ажилладаг хоёр уйгар хүн хятадуудтай зодолдож амиа алдсанаас энэ эмх замбараагүй байдал эхтэй. Энэ хэргийг шударгаар шийдэхийг Уйгарууд шаардаж байлаа. Энэ үймээн самууныг АНУ-д байдаг Ребие Кадер гэдэг уйгар эмэгтэйн тэргүүдэг “Бүх Уйгарын конгресс” байгуулага санхүүжүүлсэн гэж Хятадын эрх баригчид зарлав. 1999 онд хятадын аюулаас хамгаалахынханд саатуулагдаж байсан Ребие Кадер 2005 онд АНУ-д цагаачилжээ. 2004 онд Мюнхен хотод “”Бүх Уйгарын дэлхийн конгресс” байгуулагдсан юм. “Хөхбайраг” хэмээх туг Уйгарын эрх чөлөөний хөдөлгөөний бэлэг тэмдэг болдог бөгөөд хятадын нутаг дэвсгэр дээр хэрэглэхийг хятадууд хуулиар хорьсон байдаг юм байна. Уйгарын улс төрийн хүчнүүд тайван замаар эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн Пан Түрэгийн болон Зүүн Туркистаны нам зэрэг байгууллагуудын дэмжлэгийг хүлээн, Зүүн Туркистаны Лалын Хөдөлгөөн, Зүүн Туркистаны Чөлөөлөх Байгууллага зэрэг нь “Хятадын засгийн газар Уйгарын үндэсний үзэлтнүүдийг террорист нэрийн дор хавчин мөрдөх болсноор барахгүй, ялангуяа 2001 оны 9 сарын 11-ний Америк дахь алан хядах үйл ажиллагаанаас хойш террорын эсрэг тэмцэх болсон дэлхий нийтийн дэмжлэгийг авах, тэр нэрийн дор Уйгар үндэстний шашин соёлын эсрэг үйлдэл хийх, тусгаар тогтнох хүсэл эрмэлзлийг нь мохоон дарах болон хүний эрхийн эсрэг хүчирхиййлэл явуулж байна” хэмээн мэдэгдэх болжээ. 2009 онд Барак Обама Гуантанамод 7 жил хоригдож байсан 4 уйгарыг мөрдөн байцаалтын явцад 9:11-т оролцоотой гэх нотолгоогүй, мөн ямар ч гэмт хэрэгт оролцоогүй гэж үзсэн тул суллах шийдвэр гаргажээ. Харин Хятадын засгийн газар тэднийг террорист хэмээн хятадад тушаахыг шаардан Бермуд Паллаугаар мөрдөн мөшгөж байна. Шинжааны байгалийн нөхцөл болох уул ус, тал, хэдэн мянган километрээр үргэлжлэх элсэн цөл зэрэг нь партизаны дайн явуулахад тун ихээр нөлөөлсөн юм.Уйгарын хүн амын 85 хувь нь хөдөөд амьдардаг.Үнэндээ хятадууд хотоос гадагш бараг амьдардаггүй билээ.1992 онд уйгарууд партизан маягийн тэмцэл болон алан хядах хэлбэрт шилжин орсон юм. Ингээд 1992 оны есдүгээр сарын сүүлээр зэвсэглэсэн залуучуудын бүлэг Кумул хотын бүсэд Хятад, Шиньжаан-Уйгарын өөртөө засах орныг холбосон төмөр замыг эвдэн сүйтгэсэн билээ. 1993 оны дөрөвдүгээр сард Турфана хотын ойролцоох цэргийн баазад дэлбэрэлт болсон нь уйгарын алан хядагчид зохион байгуулсан байлаа.Мөн оны тавдугаар сарын 15-20-ны хооронд мөн л бүлэг хүмүүс цөмийн бааз болох Лоб нуурт халдлага хийсэн байна.1993 оны зургаадугаар сарын дундуур Кашгар дахь нэгэн зочид буудлын эсрэг талд бөмбөг дэлбэрснээс гурван хүн амь үрэгдэв. Тэр үед нөхцөл байдал БНХАУ-ын хувьд тун аюултайгаар эргээд байлаа.Тусгай албадын мэдээлснээр тэр үед Шиньжаанд 30 орчим хууль бус бүлгэм, байгууллагууд /”Эх орны туяа”, “Лоб нуурын барууд” гэх мэт/ үйл ажиллагаагаа явуулж байжээ.Тэднээс Зүүн Туркестаны Үндэсний хувьсгалт фронт гэгч нэлээд алдарт гарсан юм.Түүнийг 1984 онд Юсупбек Мухлиси байгуулсан бөгөөд Уйгарын тусгаар тогтносон улсыг байгуулах гэсэн цорын ганц зорилтыг гишүүдийнхээ өмнө тавьсан юм. Шиньжааны салан тусгаарлагчдын гол тактик нь Хятадын цэргийн албатнууд болон цагдаа нар руу дайралт хийхэд оршиж байлаа.Мөн орон нутгийн төрийн байгууллагуудын эсрэг айлган сүрдүүлэх ажиллагааг явуулж байв.Тэд эрчим хүч дамжуулах шугам болон холбооны шугамуудыг таслаж, авто зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж байлаа.“Лалын шашинтнууд” банк дээрэмдэх ажлыг ч мөн умартсангүй. БНХАУ-ын тусгай албад энэ бүхэнд цагийг нь олж арга хэмжээ авч байлаа.Алан хядах нууц бүлгэмүүдийг бут цохихын тулд тэд байж болох бүх арга хэмжээгээ авч байв.Москва, Алма-Ата дахь “Уйгарын соёлын төв”-үүдийг маш богино хугацаанд татан буулгав.Харин Германы Мюнхенд ийм төв нь өдгөөг хүртэл амар тайван үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Лалын шашинтнууд нөхцөл байдлыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн эргүүлэхийг оролдож байлаа.Алан хядах ажиллагааны хамгийн оргил үе 1997 он байсан юм.Бүх зүйл Илир хотод үй олон үймээн самуун дэгдээснээр эхэлсэн юм.Тэр үед есөн хүн амь үрэгдэж, зуугаад хүн шархадсан билээ. 1997 оны хоёрдугаар сард Уйгарын босогчид Шиньжааны засаг захиргааны төв болох Урумчид хэд хэдэн автобус дэлбэлэв.Тэнд 24 хятад цэрэг, 27 мэргэжилтэн амь үрэгдсэн билээ.Гуравдугаар сарын гурванд уйгарчууд Урумчид жинхэнэ тэслэн дэлбэлэх кампанит ажил явуулсан агаад энд олон арван хүн амь үрэгдэж, мөн хэдэн зуугаараа шархадсан юм.Жилийн эцсээр арван нэгдүгээр сарын 27-нд мөн гурван удаа дэлбэрэлт болсон бөгөөд үүний үр дүнд 70 гаруй хятад иргэн амь үрэгдэн, зарим нь шархадсан юм.Гэвч энэ нь тун богино хугацааны амжилт байлаа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын тусгай албад Шиньжаан дахь нөхцөл байдлыг нэлээд чанга хянаж байгаа бөгөөд гадаадынхны шууд оролцоогүй нөхцөл байдал хурцдах явдал ойрын хэдэн жил ямар ч бололцоогүй болоод байгаа билээ.Алан хядах ажиллагааны хариуд БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яам хатуухан арга хэмжээ авч алан хядагчдын зохион байгуулалттай сүлжээг бут ниргэсэн юм.2000 онд Бээжингийн шахалтан дор Казахстаны эрх баригчид алан хядах үйл ажиллагаа явуулсан хэргээр Хятадын шүүхээр яллагдсан Уйгарын гурван тэргүүлэгчийг цөлсөн юм.“Уйгарын алан хядах олон байгууллагуудыг үнэндээ Бээжин хянаж байдаг.Хятадын тусгай албад ажлаа тун чадварлаг хийдэг.Тухайлбал, тэд олон уйгарчуудыг элсүүлээд, дараа нь Шиньжаанд уйгарчуудын бүлгэмийг байгуулж Шиньжааны тусгаар тогтнолын төлөө тэмцэхэд хүргэдэг” хэмээн Зүүн Туркестаны Алма-Аты дахь Үндэсний хорооны дарга Юсупбек Мухлиси баталж байгаа юм.Шинжээчдэд байгаа баримтаас харахад Хятадын эрх баригчид алан хядах байгууллагад элссэн уйгарчуудыг нарийн тогтоож аваад дараа нь тэднийг баривчилдаг.Зүүн Туркестаны тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцэгч хэдэн уйгар хүн Алма-Атыд тун нууцлаг байдлаар амь үрэгдсэн байна.Тэмцэгчдийн нэг хэсэг нь Афганистан руу зугтсан бол үлдсэн нь үйл явдал нааштай эргэхийг хүлээн Шиньжаанд үлдсэн байна. Хятадын тусгай албад ТУХН-ийн чиглэлд явуулын худалдаа хийдэг наймаачдын үйл ажиллагааг тун анхааралтай ажиглаж байгаа юм.Тэднээс тун их болгоомжилдог Хятад Уйгарын нууц байгууллагуудтай тогтмол холбоотой байдаг ажээ.Афганистантай хиллэх хилийг нууцлан халхалсан, хил дагуу нэмэлт цэрэг байршуулсан.Аюулгүй байдлыг хангах зорилгоор Шиньжаанд гадны сэтгүүлчдийг нэвтрэх боломжийг хязгаарласан.Орон нутгийн нисэх онгоцны буудалд тусгай албадын ажилчдын тоо хэмжээг нэмэгдүүлсэн. БНХАУ-д тогтворгүй байдал үүсгэх уйгарчуудын үйл ажиллагааны чигийг Баруунд хэдийнэ тогтоосон бөгөөд харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой мөчийг хүлээж байгаа юм.Уйгарчууд өөрсдийн асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэж яагаад ч чадахгүй гэдгээ ойлгож байгаа бололтой. Шанхайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш “алан хядлагын эсрэг тэмцэл хэзээ ч цөөнхийг дарлан дээрэлхэх шалтгаан байх ёсгүй” хэмээн Бээжинд анхааруулсан юм.Ийм санааг мөн Баруун олон улсын алан хядагчдын бааз болсон үймээн самуунтай байгаа Чеченийн хувьд Москвагаас авч хэрэгжүүлсэн ажиллагаанд нь илэрхийлсэн билээ.Зүүн Туркестан эгээ л “дарьтай торхыг”санагдуулна.Хятадын эрх баригчид тэрхүү торхонд гал авалцуулчихгүйн тулд боломжтой бүх зүйлийг хийж байгаа ч шашны болон угсаатны томоохон түймрийг тавьчих сонирхолтой хүмүүс ч олон байгаа билээ.

Шинжааны эргэн тойронд

Тус өөртөө засах мужийн хилийг тогтоосон бодлого илүү сонирхол татдаг. Хуучин ЗХУ задарсны дараа БНХАУ баруун, баруун хойд талаараа ОХУ-тай биш Казахстантай хиллэх болжээ. Гэвч БНХАУ, ОХУ Монголыг тойруулан атгалцсан гараа тавихыг хүсээгүй юм. Тиймээс Монгол улс ба манай “жинхэнэ гуравдагч хөрш” байх ёстой Казахстаны хооронд 55 километр зурвас авч үлджээ. Ингэснээр Монголчууд үүрд хоёр хөрштэй байх хувь заяатайгаа эвлэрэхээс өөр хувьгүй болж, лалын соёл иргэншлийн дорнод хязгаартай хиллэхгүй болжээ. Үүнээс эртний болгоомжлол бол Шинжаан Уйгарын автономит улс ба Өвөр Монголын автономит улсыг хооронд нь 60 километр зурвасаар тусгаарлаж, Ганьсу мужийг хавчуулсан юм. Монгол улсын өмнөд хилийн дагуу Монгол үндэстнүүд нутагладаг ба Хятадын эртний бэхлэлт Ланжоуд төвлөсөн Ганьсу мужийг байгуулснаар баруун Монгол, Хөх нуур, Шинжааны Монголчуудыг тусгаарласан юм. Энэ нимгэн жийргэвч Монголд зарим талаар ашигтай тусчээ. 1990 оны дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт, хүйтэн дайны ялагдлын дараа коммунист систем, улмаар ЗХУ задрахад Казахууд олон зуны мөрөөдөл болсон туурга тусгаар төр улсаа байгуулсан юм. Мэдээж энэ нь хүйтэн дайнд ялагдсан талд байсан Монголд нөлөөлсөн. Тусгаар Казахстан улс байгуулагдсан нь Монголд нөлөөлж олон мянган казах иргэн Монголоос гарсан юм. Гэвч тэд энэ 55 километр зурвасаас болж шууд Казахстаны хил давж чадахгүй болжээ. Тиймээс ОХУ-аар дамжин очихоос өөр аргагүй болсон ба ингэхийн тулд ОХУ-ын виз авах, ОХУ-ын төмөр замаар дамжин нүүхээс өөр аргагүй болсон билээ. Сэтгэл хөөрөл намжсаны дараа тэдний олонх нь эх нутагтаа буцаж ирсэн билээ. Монгол-Казахстаны харилцаанд “Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монгол иргэдийн асуудал” бий болов. Хэрэв шууд хиллэсэн бол Монголоос илүү олон казах гарч явах байсанд эргэлздэггүй юм. Одоо ч зарим нэг асуудал бий, жишээлбэл Монголоос иргэний хуурамч бичиг баримтыг Казахстан руу олноор нь авч гарахыг оролддог болжээ. Учир нь Казахстаны Засгийн газар өөр улсад төрөөд Казах улсын иргэн болсон хүмүүст өндөр хэмжээний “хишиг” хүртээдэг тул тэр хишгээс нь авах болзлоо хангахын тулд “ориг” казахууд нь ч харь гаралтай болохыг хүсдэгээс ийм хэрэг гарах болжээ. “Назарбаевын сионизм” БНХАУ-д ч халдсан бөгөөд Шинжаанд амьдардаг саяар тоологддог казахуудаас Казахстанд олон иргэн нүүж очиход БНХАУ-ын Засгийн газар хязгаарлалт тавьсан юм. Шинэ тулгар Казахын “сионист бодлогын” улмаас БНХАУ Шинжаан дахь цэргийнхээ тоог 150 000 болгож нэмэгдүүлэв. Асуудал үүгээр дуусаагүй бөгөөд энэ дарамт хэр хүчтэйг Н.Назарбаев нийслэлээ хойд нутагтаа буюу Оросууд Казахыг эзлэхдээ анх барьсан цайз Астана руу нүүлгэснээс харж болно.XX зуунд Хятадууд Тансан ламын домгоор Тан гүрний хил хязгаарыг “баталгаажуулж” жижиг хөршүүдээ үзэл суртлаар дарамталсаар байна.Манайд БНХАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Гао Шумао бол Тансан ламын зохиолын судалгаагаар Хятадын урдаа барьдаг судлаачдын нэг байсан гэж ярьдаг. ХХI зууны босго давмагцаа БНХАУ-ын Засгийн газраас “Go west” буюу баруун зүгт давших эдийн засгийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Стратегийг хэрэгжүүлэхийн тулд өндөр хөгжилтэй зүүн өмнөд бүсээс баруун, баруун хойд мужуудад хөрөнгө оруулалт татаж, тус бүс нутгийн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хөгжлийг нь түргэтгэж, эдийн засгийн бүтцүүдийг хөгжүүлэхийг чармайж байна. Улстөрийн бодлогын хувьд эдгээр мужууд үүрд хятадынх болох ба техникийн өндөр мэргэжлийн ажилтан болон ажиллах хүчин нэрээр Хан үндэстэнг олноор нь суурьшуулж байна. Басхүү ШХАБ-ыг байгуулж, хил залгаа лал шажинтнуудыг шахан оруулснаар хил хязгаараа батжуулж авчээ. Ялангуяа ШХАБ-д орсноор Хятадын хямд бараа бүтээгдэхүүнд зах зээлээ алдсан Киргиз хамгийн түрүүнд номхорч, Америкийн цэргийн баазыг нутгаасаа гаргаж, оронд нь Оросуудаас дэмжлэг авах замаар хүчний тэнцвэрийг барих гэж оролдож байна. Гэвч тэд дотоодын зах зээлээ Хятадын үйлдвэрлэгчдэд алдсан ба хамгийн сүүлд дайрсан дайрлага нь алдарт “Манас” туулийг нь Хятадууд өөрийн нэр дээр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлчихжээ. Эцэст нь Абдулхалиг Уйгурын 1921 онд Турпанд зохиосон “Сэрэгтүн” буюу ”Уяган” хэмээх шүлгийг чадан ядан Монгочилсоноо дор талбив.

Дорнод Туркестаны Исламын Жихад хөдөлгөөний сүлд
Дорнод Туркестаны эх орончид Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевийн хамт зүүн гар талаасаа 2 дахи Хуссейн кари Ислами, зүүн гар талаас 4 дэх Абдул Кадир Ахмад, 5 дахь нь Абдул Кадар нар-1994 он
2004 оны 09 сарын 14-ний өдөр Капитол-Хилл дэх Дорнод Туркестаны тусгаар тогтнолын хөдөлгөөний идэвхтнүүд
Туркийн болон Дорнод Туркестаны далбааг зэрэгцэн оршихийг билэгдэн Истанбул хотод байрлах Дорнод Туркестаны соёлын төвийн гадаа тавьсан нь

Цөмийн туршилтийн талбар болсон нь

Хятад улс 1964 оноос Шинжааны Лоб нуурын орчимд өөрийнхөө цөмийн туршилтаа хийх болсон.

Байгаль-цаг уур, газарзүй

Хүн ам зүйн бүтэц

Энд 50 гаруй мянган цэвэр манж үндэстэн байдаг.

Эдийн засаг, аж-ахуй, зам тээвэр

Шинжаан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил эрхэлж зам гүүр тавьж, олон зуун мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефьтийн хоолой татаж, өндөр байшингуудыг барьж байна. Бүр мексикийн зах зээлд ихээхэн нэрд гарч, хятадын төрийн өндөрлөгүүд хүртэх дуртай болсон “Sunshine” хэмээх сайхан дарс нэрж экспортлоод эхэлсэн ба Хятадын цэргийнхэн дарсны компаниа иргэний компани болгон хөрөнгийн биржид бүртгүүлсэнд хувьцаа их өсөж байсан түүхтэй.Шинжаан Эв нуур, Лоб нуур, Баграшкүль гэсэн 3 том нууртай. Уур амьсгал нь эх газрын хуурай, эрс тэс юм. Газар зүйн бас нэгэн чухал хүчин зүйлийг байнга мартдаг нь Куньлуний нуруу юм. Энэ нь Хөндлөн уул гэсэн монгол үгийн хувирсан дуудлага. Хөх нуур ба Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой энэ нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд мужийн газар зүй, уур амьсгалд маш их нөлөөтэй. Хөх нуур, Хатан голын /шар мөрөн/ чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадгаас Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ. Шинжаан-Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ. Энд мөн дэлхийн хамгийн урт газар доорх суваг бий. Эртний ард түмнүүд зундаа +40С градусаас буудаггүй халуунд тариалан услахын тулд 5500 киломерт урт суваг газар дор байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг. Харин энэ чандмань эрдэнийг ууршуулж алдахгүйн тулд усыг газар доорх сувагт шургуулж авдаг байна. Тиймээс Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шинжаан-Уйгарт аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулжээ.

Өрөмч хот
Цөлийн дундах Хотан хотын зах дээр хөдөлмөр эрхэлж буй Уйгар охид
Шинжааны салхины эрчим хүчний үүсгүүр
Хотан хотын ням гараг бүр нээгддэг зах дээр

Зураг

Загвар:БНХАУ-ын засаг захиргааны нэгжүүд

Холбоотой утга

Эшлэл

  1. [The Mummies of Xinjiang. DISCOVER Magazine. April 1, 1994.