Хэнтий аймаг
Хэнтий аймаг
ᠬᠡᠨᠲᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1930 он |
Нийслэл | Чингис |
Газар нутаг | |
• Нийт | 80,325.08 км2 (31,013.69 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 79,634 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)156 |
ISO 3166 код | MN-039 |
Улсын дугаар | ХЭ_ |
Вэб сайт | khentii |
Хэнтий (монгол бичгээр ᠬᠡᠨᠲᠡᠢ – хэнтэи) — Монгол Улсын аймаг.
Ерөнхий тойм
[засварлах | кодоор засварлах]Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,312 км² (21 аймгаас 9-р том[1]). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 73608 (21 аймгаас 14-р их[1]). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 89 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.
Газар орны тойм
[засварлах | кодоор засварлах]Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.
Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.
Хүн амын тойм
[засварлах | кодоор засварлах]Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ.[2] Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү[1]) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ.[1] 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.[2]
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг.[3] Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.[4]
Сумын нэр | Хүн ам (2008)[1] | Суурин хүн ам (2010)[5] |
Хүн ам (2022) | Нутаг дэвсгэр (км²) | Хүн амын нягтрал (хүн/км²) |
---|---|---|---|---|---|
Батноров* | 2,833 | 2,693 | 5,717 | 4,968 | 0.54 |
Батширээт | 2,092 | 2,086 | 2,380 | 7,018 | 0.30 |
Баян-Адрага | 2,429 | 2,205 | 2,589 | 3,021 | 0.73 |
Баянхутаг | 1,949 | 1,656 | 2,501 | 6,029 | 0.27 |
Баянмөнх | 1,532 | 1,347 | 1,772 | 2,540 | 0.53 |
Баян-Овоо | 1,765 | 1,581 | 2,005 | 3,381 | 0.47 |
Биндэр | 3,784 | 3,455 | 4,179 | 5,386 | 0.64 |
Дадал | 2,667 | 2,612 | 3,185 | 4,727 | 0.55 |
Дархан | 1,899 | 1,549 | 2,124 | 4,455 | 0.35 |
Дэлгэрхаан | 2,353 | 2,040 | 2,491 | 3,986 | 0.51 |
Галшар | 2,074 | 1,807 | 2238 | 6,676 | 0.27 |
Жаргалтхаан | 1,926 | 1,831 | 2,259 | 2,752 | 0.67 |
Хэрлэн ** | 17,154 | 19,000 | 24,418 | 3,788 | 5.02 |
Мөрөн | 1,934 | 1,326 | 1,948 | 2,196 | 0.60 |
Норовлин | 2,341 | 2,254 | 2,887 | 5,334 | 0.42 |
Өмнөдэлгэр | 5,148 | 5,156 | 5,893 | 10,877 | 0.47 |
Цэнхэрмандал | 1,447 | 2,004 | 2,151 | 3,177 | 0.63 |
Бор-Өндөр | - | 8,661 | 8897 | 144 | - |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ
- khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Хэнтий аймгийн Статистикийн хэлтэс. 2008 оны тайлан Archive copy (Memento 22. Долоодугаар сар 2011 цахим архивт)
- ↑ 2.0 2.1 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүн
- ↑ "Хэнтий статистик (2005-2010)" (PDF). Archived from the original (PDF) on 2011-09-19. Татаж авсан: 2012-03-15.
- ↑ 2010 оны хүн амын улсын тооллого (баг, хорооны түвшнээр)
- ↑ Монгол Улсын 2010 оны хүн амын тооллогын дүн: Монгол улсад оршин суугаа Монгол улсын харьяат иргэдийн тоо (сум, дүүргээр)