Хасаг үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хасаг үндэстэн
Қазақ(тар)
SB - Inside a Kazakh yurt.jpg
Тайлбар: 1910-аад оны эхэн үеийн нэгэн Хасаг айл
Олон нэр орос, англи бичгээс → Казах
хасаг бичиг, хасаг дуудлагаас → Казак
монгол-түрэг үсгийн зохицлоос → Хасаг
Өнөөгийн байдал
Нутаг орон Дэлхий даяар — 14 сая. Үүнээс:
Хасаг Хасаг (БНХасУ) — 10,764,253 (2012)[1]

Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ) — 1,462,588 (2010)

Узбек улс Узбек (БНУзбУ) — 800,000 - 1.1 сая

Орос Орос (ОХУ) — 647,732 (2010)

Монгол Монгол (МУ) — 101,526 (2010)[2]
Туркменистан Түркмен (БНТүркмУ) — 40,000 (2009)

Кыргызстан Хиргис (БНХирУ) — 32,981 (2012)[3]
Хэл аялгуу төрөлх Хасаг хэл, Хасагтаа бас Орос хэл, бусад
улсад тухайн орны албан ёсны, зонхилох хэл
Бичиг үсэг кирилл (Хасагт), араб (урьдын, Хятадад), латин
(төлөвлөгдсөн) гурван үсгийн хасаг бичиг
Шүтлэг Сунни дэгт Лалын шашин
Төрөл холбоо
Ойр төрөл Ногай ястан, Хархалпак ястан
Хэл угсаа Түрэг угсаатан
Дотроо Их, дунд, бага гурван жуз (түмэн) болно
Орчин цагийн монгол бичгийн нэрс
худам монгол дүрмээр Hasag.PNG 
кирил буриад дүрмээр хасаг 
кирил монгол дүрмээр хасаг 
кирил халимаг дүрмээр хасг 

Хасагууд бол түрэг гаралтай хүмүүс. Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Киа нар, хасаг нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Чухам хэдийд хасагууд өөлд баядын дунд орж ирсэн нь тодорхойгүй. Тухай үед дайн байлдааны хөлөөс дүрвэж ирсэн байж болно. Эсхүл бусдын эрхшээлд ороод зарц барлаг маягаар ирсэн байж болох юм. Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх өргөн уудам нутагт тархан суурьшсан нэгэн угсаатны нийтлэгийг бид Хасаг гэж нэрээр ойлгодог. Монгол хэлнээ нэгэн хувь төлөөлөгчийг нь Хасаг хүн, олныг бол Хасагууд (хас. Қазақтар) гэж хялбараар нэрлэн ойлгодог.

Улсын хүн амын цөөнгүй хувийг бүрдүүлдэг тэдний дуудлагад дасаж Монгол улсын доторх Монгол хэлтэн "Хасаг" гэдгийн оронд Казак гэж ярьж, бичих нь түгээмэл байдаг. Гадаад үгийг монгол хэлнээ урьд нь орчуулаагүй бол Орос кириллээр бичсэнээр авна гэсэн дүрэм өргөн үйлчлэдгээс шалтгаалж Казах гэж бичих нь бас л байнга давтагддаг.

Үндэс язгуур[засварлах]

1911-1914 оны хооронд сүүдэрлэгдсэн бүргэд гартаа барьсан морьтон казах эр

Одоогийн Казахууд нь Аргын, Хазар, Карлук, Кипчак, Куман зэрэг Түрэг аймгийнхaн болно.

Нэр[засварлах]

Хасагууд нь казах гэх нэрээр 15-16-р зууны үеээс нэрлэгдэх болсон юм. [4]. Энэ нэрний үүслийн талаар одоогоор батлагдсан тайлбар байхгүй ч гэсэн, нэгэн магадлалтай хувилбар нь хасаг хэмээх Монгол үгнээс гаралтай гэх үзэл юм.

Төрх[засварлах]

Хасагууд нь Евразийн дунд оршдог болоод ээдрээт түүхэн үйл явдлуудыг туулан ирсний (хамгийн сүүлийнх нь 19-р зуунаас Оросд захирагдсан) улмаас ихээхэн холимог бөгөөд олон янз төрх ба Европ төрхтэй байх нь элбэг бөгөөд, гэвч Монголорхог төрх нь илүү дэлгэр юм. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй.

Дуу хөгжим[засварлах]

Казахын өргөн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг бол хоёр чавхдаст утсан хөгжим болох домбра юм.

Гурван жүз[засварлах]

20-р зууны эхэн үеийн 3 жүзийн байршил.

██ Бага жүз/зуут

██ Дунд жүз/зуут

██ Их жүз/зуут

Анх жүзүүд нь 17-р зуунаас Зүүнгарын хаант улсын эсрэг байлдаанд түр зуур нэгддэг байжээ. Өнөөгийн Казахстанд, аймгархах нь амьдралд түгээмэл. Одоо ч гэсэн учралдахдаа ямар аймгийнх вэ гэж бие биенээсээ асууцгаадаг. Гэхдээ аймгуудын хооронд ямар нэгэн өшөө хорсол үгүй бөгөөд аймаг харгалзахгүйгээр тэд нэг л үндэстэн гэж үзэгддэг. Өдгөөгийн Казахстан дахь ихэнх Хасагууд нь:

  • Их (Ахмад) жүз
  • Бага (Дүү) жүз
  • Дунд жүз гэх гурван жүзийн аль нэгэнд нь хамаардаг.

Жүз бүр дотроо олон тооны аймгийн бүлгүүд, аймгууд болон овгуудыг багтаадаг.

Монгол улсын иргэн Хасагууд[засварлах]

19-р зууны дунд үеэс Оросын эзэнт гүрэн Хасагууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Хасагууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжиан болон Ар Монгол руу нүүдэллэжээ. 1860-аад оны үед Ховдын хязгаарт суурьших зөвшөөрөл аван суурьшсанаас хойш, эв найртай Монгол Улсын эрх тэгш иргэд болон амьдарч байна. 2010 оны байдлаар 101,526 Хасаг ард ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдын төвд амьдарч байна.[5]

Иш баримт[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Казак»