Jump to content

Монгол улс Олимпод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Улс Олимпод
Монгол улсын төрийн далбаа
ОУОХ-ны код:MGL
ҮОХ: Монголын Үндэсний Олимпын Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
2
Мөнгө
11
Хүрэл
17
Нийт
30
Монгол - Зуны олимпод
1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1996 2000 2004 2008 2012 2016 2020 2024 2028
Монгол - Өвлийн олимпод
1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1994 1998 2002 2006 2010 2014 2018 2022 2026

Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесын олимпыг бойкотолсноор Монгол улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан "Эв санааны наадам" (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, 1976 оны олимпоос бусад бүх Өвлийн Олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна.

Монголын Үндэсний Олимпын Хороо нь 1956 онд байгуулагдаж 1961 онд НҮБ-ын гишүүн болсоны дараа 1962 онд Олон Улсын Олимпын Хороо хүлээн зөвшөөрч гишүүн болгосон түүхтэй.


1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол улс анх оролцож чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьсон байна.

Харин 1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж нэг мөнгөн медаль /Жигжидийн Мөнхбат/, гурван хүрэл /Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг/ медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. Ийнхүү 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.

1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж  нэг мөнгөн медаль /Хорлоогийн Баянмөнх/, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.

1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медаль /Зэвэгийн Ойдов/ хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.

1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож хоёр мөнгө /Ж.Даваажав, Ц.Дамдин/, хоёр хүрэл медаль /Д.Оюунболд, Р.Даваадалай/, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.

1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.

1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль /Нэргүйн Энхбат/, самбо бөхийн мөнгөн медаль /Содномын Эрхэмбаяр/ дөрвөн

шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль /Намжилын Баярсайхан, Доржсүрэнгийн Мөнхбаяр -одоо германы иргэн/ хүртэж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.

1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож жүдо бөхийн нэг хүрэл медаль /Доржпаламын Нармандах/ хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.

Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид нэг хүрэл медалийг Хашбаатарын Цагаанбаатар хүртжээ.

2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.

2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.

2020 оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцов. Энэ олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.


Монголын баг тамирчид зуны Олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 төрөл бий. 2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол улс нь нэг ч алтан медаль аваагүй орнуудаас медалийн чанараараа тэргүүлж байсан боловч энэхүү олимпод жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны Олимпын алтан медалийг авчирсан.

Одоогийн байдлаар Монгол улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртсэн байна.

МедальНэрОнСпорт
 МөнгөЖигжидийн Мөнхбат1968 МехикоЧөлөөт бөх
 ХүрэлЧимидбазарын Дамдиншарав1968 МехикоЧөлөөт бөх
 ХүрэлДанзандаржаагийн Сэрээтэр1968 МехикоЧөлөөт бөх
 ХүрэлТөмөрийн Артаг1968 МехикоЧөлөөт бөх
 МөнгөХорлоогийн Баянмөнх1972 МюнхенЧөлөөт бөх
 МөнгөЗэвэгийн Ойдов1976 МонреальЧөлөөт бөх
 МөнгөЦэндийн Дамдин1980 МоскваЖүдо
 МөнгөЖамцын Даваажав1980 МоскваЧөлөөт бөх
 ХүрэлРавдангийн Даваадалай1980 МоскваЖүдо
 ХүрэлДугарсүрэнгийн Оюунболд1980 МоскваЧөлөөт бөх
 ХүрэлНэргүйн Энхбат1988 СөүлБокс
 ХүрэлНамжилын Баярсайхан1992 БарселонаБокс
 ХүрэлДоржсүрэнгийн Мөнхбаяр1992 БарселонаБуудлага
 ХүрэлДоржпаламын Нармандах1996 АтлантаЖүдо
 ХүрэлХашбаатарын Цагаанбаатар2004 АфинЖүдо
 МөнгөОтрядын Гүндэгмаа2008 БээжинБуудлага
 АлтНайдангийн Түвшинбаяр2008 БээжинЖүдо
 МөнгөПүрэвдоржийн Сэрдамба2008 БээжинБокс
 АлтЭнхбатын Бадар-Ууган2008 БээжинБокс
 ХүрэлСайнжаргалын Ням-Очир2012 ЛондонЖүдо
 МөнгөНайдангийн Түвшинбаяр2012 ЛондонЖүдо
 ХүрэлСоронзонболдын Батцэцэг2012 ЛондонЧөлөөт
 ХүрэлУранчимэгийн Мөнх-Эрдэнэ2012 ЛондонБокс
 МөнгөНямбаярын Төгсцогт2012 ЛондонБокс
 МөнгөДоржсүрэнгийн Сумъяа2016 Рио-де-ЖанейроЖүдо
 ХүрэлДоржнямбуугийн Отгондалай2016 Рио-де-ЖанейроБокс
 ХүрэлМөнхбатын Уранцэцэг2020 ТокиоЖүдо
 ХүрэлЦэнд-Очирын Цогтбаатар2020 ТокиоЖүдо
 МөнгөСаид Моллай2020 ТокиоЖүдо
 ХүрэлБат-Очирын Болортуяа2020 ТокиоЧөлөөт бөх

Медалийн хүснэгтүүд

[засварлах | кодоор засварлах]

Наадмаар ангилсан нь

[засварлах | кодоор засварлах]
Олимп Тамирчдын тоо Спорт Тамирчдын тоо төрөл бүрээр Медаль Нийт Байр Нийт медалийн байр
Archery Athletics Boxing Cycling Gymnastics Judo Shooting Swimming Taekwondo Weightlifting Wrestling
Япон 1964 Токио214000
Мексик 1968 Мехико20401343426
Герман 1972 Мюнхен39701013316
Канад 1976 Монреаль34601013418
Зөвлөлт Холбоот Улс 1980 Москва43802242715
Америкийн Нэгдсэн Улс 1984 Лос-Анжелесоролцоогүй
Өмнөд Солонгос 1988 Сөүл28500114623
Испани 1992 Барселона33700225124
Америкийн Нэгдсэн Улс 1996 Атланта16700117126
Австрали 2000 Сидней206000
Грек 2004 Афин20700117125
Хятад 2008 Бээжин29722043124
Нэгдсэн Хаант Улс 2012 Лондон2972240092200802355622
Бразил 2016 Рио-де-Жанейро43915600133212100112--

Спортоор ангилсан нь

[засварлах | кодоор засварлах]
Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Жүдо14611
Чөлөөт бөх04610
Бокс1247
Буудлага0112
Нийт2111730

Медалийн тоог хүн амын тоотой харьцуулсан нь

[засварлах | кодоор засварлах]
Зуны Олимп
Он Хүн амМедаль тус бүрт ногдох хүн амын тооБайр
19681,187,194296,7981
19721,333,2141,333,21412
19761,504,2131,504,21313
19801,687,664421,9164
19882,031,9742,031,97422
19922,435,2431,217,62120[1]
19962,374,9062,374,90639
20042,737,1182,737,11838[2]
20082,736,800684,20015[3]
20122.8 сая600,0007[4]
  1. "1992". Эх хувилбараас архивласан: 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.
  2. "2004". Эх хувилбараас архивласан: 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.
  3. "2008". Эх хувилбараас архивласан: 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.
  4. "2012". Эх хувилбараас архивласан: 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.