Jump to content

Самсара (2011 оны кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Самсара
Найруулагч:Рон Фрикэ
Продюсер:Марк Магидсон
Зохиол:Рон Фрикэ
Марк Магидсон
Хөгжмийн
зохиолч:
Майкл Стирнс
Лиза Жеррард
Марселло де Франциски
Зураглаач:Рон Фрикэ
Эвлүүлэгч:Рон Фрикэ
Марк Магидсон
Студи:Магидсон Фильмс
КомпаниОсциллоскоп Лабораторис (АНУ)
Нээлт:
  • 2011 оны 09-р сарын 11 (2011-09-11)
(Торонто)
2012 оны 8 сарын 24 (АНУ)
Хугацаа:99 минут
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Төсөв:$4,000,000[1]
Орлого:$3,201,599[2]

Самсара (Samsara) бол Марк Магидсон продюсерлэж, Рон Фрикэ найруулж, 2011 онд бүтээсэн, үггүй баримтат кино юм. Тус киноны зургийг дэлхийн 25 оронд авснаараа онцлогтой. 70мм-ийн хальсан форматаар зураг авч дижитал форматаар гаргажээ. 2011 оны Торонтогийн олон улсын кино наадамд оролцож анх үзэгчдэд хүрсэн тус кино 2012 оны 8 дугаар сард хязгаарлагдмал хүрээнд дэлгэцнээ гарч байсан байна. 

Албан ёсны вэбсайт дээр тайлбарласнаар “Самсара нь 1992 оны Барака, 1985 оны Кронос хэмээх киноноос гарч ирсэн үндсэн санааг өргөтгөн, эх дэлхийн хамгийн энгийн зүйлсээс ид шидийн мэт зүйлс хүртэл эрэл хайгуул хийж, хүн төрөлхтний адал явдал болон оюун санааны хязгаар өөд харсан бүтээл болсон. Энэ нь энгийн баримтат кино ч биш аяллын тэмдэглэл ч биш, харин үггүй бясалгал юм.[3]

Самсараг Рон Фрикэ найруулж, Марк Магидсон продюсерлэсэн. Тэр хоёр 1992 оны Барака киног бүтээхэд хамтарч ажиллаж байсан ба Самсараг хийхээр 2006 онд дахин нэгдсэн юм. “Төрөлт, үхэл болон дахин төрөлт” гэгдэх ”Самсара”-гийн төсөөлөлд зохицох байршлуудыг олохоор, тэд бусад хүмүүсийн бүтээл болон зургийн номнуудаас судалгаа хийсэн байна. Баракаг хийж байхад боломжгүй байсан интернэт болон Юүтүбээс ч мөн судалгаа хийжээ. Тэд дижитал камер хэрэглэхээр бодож байсан боловч зургийн чанараар илүү учир 70 мм- ийн камераар зураг авсан байна. Тэд удаах жилээс нь киногоо хийж эхлэн, 4 жилийн хугацаанд 5 тивийн 25 оронд ажилласан юм. 3 жил зураг аваад, бичлэгээ нийлүүлэн засварлаж эхэлжээ. Мөн, эцсийн бүтээлээ гаргахын өмнө хэд хэдэн жижиг зураг авалтуудыг хийсэн байна.

Кино баг Фрикэгийн бүтээсэн тусгай тайм-лапс камер болон Панавижнийн үйлдвэрлэсэн 2 ширхэг, нийт 3 ширхэг 70 мм-ийн камер ашигласан байна. 65 мм-ийн негатив хальсан дээр үзэгдлүүдийг буулгаж, дижитал кино багц гэх тоон системэн гаралтаар гарсан. Мадигсоны тайлбарлаж буйгаар тэд хамгийн сайн зураглал буулгах технологи болон хамгийн сайн видео гаргалтын технологийг ашигласан гэнэ. Дижитал орчинд хийснээрээ зургийг сэргээж, янз бүрийн шалтгаанаар хаягдаж болох байсан зураглалуудыг хадгалж үлдэх боломжтой болсон байна. Баракаг хийж байхдаа негатив хальсуудыг хайчилж байсан бол Самсараг хийж байхад негатив хальсуудаа сканнердан ажилласан юм. Тэд Тэлэсине боловсруулалтаар хальсаа форматад оруулж, Прорэс технологиор эвлүүлгийн боловсруулалт хийж Файнал Кат програмаар эвлүүлгээ хийсэн байна.

Киноны хөгжмийг Майкл Стирнс, Лиза Жеррард болон Марселло де Франциски нар бичсэн байна.  

Киногоо эвлүүлж байхдаа Фрикэ болон Магидсон нар ямар нэг улс төрийн үзэл суртлаас хол байхыг чухалчилсан. “Бид киногоо зүгээр л бүх юмны голд нь байлгаж байгаад гол санаануудыг илэрхийлэх блокуудыг бүтээгээд, дараа нь хэрэгтэйгээ л авч үлдэхээр хэрэггүйгээ холдуулсан. Бид үүнийг ямар ч дуу болон хөгжимгүй хийж, зөвхөн зураглалаар урсгалыг бий болгож дараа нь блокуудаа холбосон юм” гэж Фрикэ тайлбарлаж байсан юм. Нью-Йорк Таймсын сэтгүүлч Николас Раполдын хэлснээр, Самсарагийн тодорхой мэссэж хүргэх гэж хичээгээгүй байдал нь дэлхийд танил Майкл Главоггерийн Ажилчны үхэл, Николаус Гэйрхалтерын нийгмийн шүүмж Абэндланд зэрэг бүтээлүүдээс өөр бүтээл болсон юм. 

Роттен Томэтос 77 шүүмжлэгч дунджаар 10-аас 7 оноо өгснийг харгалзан 77%-ийн оноог өгсөн байна. "Самсара нь санаагаа илэрхийлэхдээ нэлээн болхи байлаа, гэхдээ гайхамшигт зураглалууд нь хүүрнэмжийн алдаанаас хол давсан тэнцвэржүүлэгч юм" гэж шүүмлэгчид дүгнэсэн байна.

Лос-Анжелес Таймст шүүмж бичихдээ Кэннэт Туран нь "Самсара бол үзэсгжлэнтэй байгаатайгаа адилхан уур хүргэм бүтээл байна" гэж бичжээ.[4]

Зураг авалтын байршил

[засварлах | кодоор засварлах]

Самсараг 5 тивийн 25 улсын бараг 100-аад байршилд авчээ: Ангол, Бразил, Хятад, Дани, Египет, Этиоп, Франц, Гана, Хонконг, Энэтхэг, Индонез, Израил/Палестин, Итали, Япон, Иордан, Мали, Мьянмар, Намиби, Филиппин, Саудын Араб, Өмнөд Солонгос, Тайланд, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс , Америкийн Нэгдсэн Улс.[5]

Ангол

Египет

Этиоп

Гана

  • Осу Аккра, "Содом ба Гоморра", Кэйн Квэй мужааны газар

Мали

Намиби

Хятад

Хонконг

  • Лан Квай Фон зочид буудал

Энэтхэг

Индонез

  • Три Пусака Сакти урлагийн сан
  • Дорнод Жава, Кавах Ижэн хүхрийн уурхай

Израил

Палестин

Япон

  • Чиба, Лоттэ Касай гольфын бэлтгэлийн талбай
  • Токио, ВайКэй Цүчия Шоокай хүүхэлдэйн үйлдвэр
  • Осака их сургууль
  • Киото, Атри
  • Киото, Фүшими-Инари сүм
  • Токио, Тошима-эн/Хайдрополис
  • Токио, Ёёги цэцэрлэгт хүрээлэн
  • Токио, Ориент Коогёо үзэсгэлэнгийн танхим
  • Токио, ATR Олон улсын дэвшилтэт харилцаа холбооны эрдэм шинжилгээний хүрээлэн

Иордан

Мьянмар

Филиппин

Саудын Араб

Өмнөд Солонгос

Тайланд

  • Бангкок, Нана плаза, Каскад го-го баар
  • Бангкок, Сирираж анагаах ухааны музей

Турк

Арабын Нэгдсэн Эмират Улс

Дани

  • Моэсгаард музей
  • Силкеборг музей
  • Мариэсминде Шувууны Аж Ахуй
  • Бөнэом Свайнпродуктион

Франц

Итали

Бразил

Америкийн Нэгдсэн Улс

  1. http://www.imdb.com/title/tt0770802/business
  2. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-01-04. Татаж авсан: 2016-12-01.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "About Samsara". barakasamsara.com. Татаж авсан: September 11, 2012.
  4. Turan, Kenneth (August 30, 2012). "Review: 'Samsara' is a frustrating beauty". Los Angeles Times.
  5. "Filming Locations for Samsara". barakasamsara.com. Татаж авсан: January 28, 2013.