Ливерпүүл (хөлбөмбөгийн клуб)
Бүтэн нэр | Ливерпүүл хөлбөмбөгийн клуб | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Улаанууд, Копууд | |||
Байгуулагдсан | 1892 оны гуравдугаар сарын 15 (бизнесмен Жон Хоулдинг) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Энфилд, Ливерпүүл (Багтаамж: 53,394) | |||
Эзэн | Жон Хэнри, Фэнви Спортс Групп | |||
Ерөнхийлөгч | Том Вэрнэр | |||
Менежер | Юргэн Норбэрт Клопп | |||
Ахлагч | Виржил ван Дайк | |||
Лиг | Премьер лиг | |||
2023–24 | Премьер лиг, 3-р байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
|
Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб (Англи: Liverpool Football Club) нь Премьер лигт тоглодог ба Английн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг юм. Ливэрпүүл 18 удаа лигийн түрүү, 7 удаа Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу ФА цом, 8 удаа Лигийн цом, 3 удаа УЕФА-гийн Европа цом болон 6 удаа Аваргуудын лигийн цом хүртэж байсан гэдгээрээ Английн түүхэн дэх хамгийн олон цомын эзэн клуб билээ.
Тус клуб 1892 онд байгуулагдаж, улмаар Английн хөлбөмбөгийн холбоо-нд элссэн ба 1970, 1980-аад оны эрин үед Билл Шенкли, Боб Пейсли нарын удирдлаган дор 11 удаа лигийн түрүү, 7 удаа УЕФА-ын тэмцээнүүдийн түрүүг өөрсдийн болгосон байдаг. Үүнээс 20-иод жилийн дараа Рафаэль Бенитэз-ын удирдлаган дор, Стивен Жерард-аар ахлуулсан 2005 оны Ливерпүүл клуб 5 дахь удаагаа Европ тивийн хамгийн шилдэг баг гэдгээ нотолсон юм.
Ливэрпүүл 1985 оны тавдугаар сарын 29-нд Бельгийн Брюссель хотын Эйзелийн цэнгэлдэх хүрээлэнд Европын цомын тэмцээн-ий аваргын төлөө Италийн Ювентус клубтэй тоглох үеэр тэдний хөгжөөн дэмжигчдийн эмх замбараагүй үйлдлийн улмаас цэнгэлдэхийн хана нурж Ювентус клубийн 39 хөгжөөн дэмжигч амь үрэгдсэн золгүй явдлаас болж Ливерпүүл клуб муу нэрээс салахаа больж, улмаар УЕФА-аас Английн багуудыг 5 жилийн турш Европын тэмцээнүүдэд оролцох эрхийг хассан билээ. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд дээрх явдал давтагдан Английн Шеффилд хотын Шеффилд Уэнсдей клубийн Хиллсборогийн цэнгэлдэхэд АХХ-ны цомын хагас шигшээд Ноттингем Форест клубтэй хийсэн тоглолтын дундуур хөгжөөн дэмжигчдийн шахцалдааныг зохицуулах үүрэгтэй цагдаагийн ажилтнуудын буруугаас 96 хүн амь үрэгдсэн аймшигт осол болсон байдаг.
Ливерпүүлийн гэр бол Энфилд цэнгэлдэх хүрээлэн юм. Ливерпүүл клуб Ливерпүүл хотын нөгөө баг болох Эвертон клубтэй байгуулагдсан цагаасаа хойш ривал буюу заналт өрсөлдөгчид байсаар ирсэн бол, мөн л Манчестер Юнайтэд клубтэй олон жилийн турш өрсөлдөж байгаа билээ.
Клуб 1964 онд улаан-цагаан үндсэн өмсгөлөө бүрэн улаан өнгөөр сольсон түүхтэй. Мөн клубын сүлд дуу нь дэлхийн хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн алдартай дуунуудын нэг болох "You'll Never Walk Alone" юм. Өдгөөгийн Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп ба ахлагчаар Жордан Хендерсон тоглодог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1892 оны гуравдугаар сарын 15-нд Энфилд цэнгэлдэх хүрээлэнг эзэмшигч, бизнесмэн, улс төрч Жон Холдинг Ливерпүүл клубийг байгуулжээ. Холдинг 1882-1892 оны хооронд цэнгэлдэхээ Эвертон клубт түрээслүүлж байсан бөгөөд Эвэртоны адил клуб байгуулахаар шийдсэн нь энэ байлаа.
Ливерпүүл Ланкаширийн лигээс анхны гараагаа эхэлжээ. Байгуулагдаад ердөө 2 жилийн дараа 1893-94 оны улирлын Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар лигт түрүүлсэн ба дээд лиг рүүгээ дэвшсэн байна. Дээд лигт 1900-01 болон 1905-06 оны улирлуудад түрүүлсэн нь тэдний анхны түрүүнүүд байв. 1914 онд анх удаагаа 1914 оны АХХ-ны цомын аваргын төлөөх тоглолтонд анх удаагаа шалгарсан хэдий ч Бернли клубт 1-0 харьцаагаар хожигдож байв. 1922-23 оны улиралд лигийн аварга болсноос хойш 1946-47 оныг хүртэлх хугацаанд аварга болох буухиа нь завсарлажээ. Харин тухайн улиралдаа Ливерпүүл лигийн аварга болсон нь тэдний 5 дахь түрүү болон бүртгэгджээ. 1950 онд АХХ-ны цомын шигшээ тоглолтод хоёр дахь удаагаа шалгарсан ч Арсенал клубт 2-0 харьцаагаар хожигдож улмаар 1953-54 оны улирлаар лигтээ тун тааруу амжилт үзүүлэн хоёрдугаар лиг рүү унасан байна. Доод лигт байх хугацаандаа 1958-59 оны АХХ-ны цомд Вустер Сити хэмээх лигт багтаж байгаагүй клубт 2-1 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгаж байв.
Амжилт муутайгаар олон улирал тоглосон Ливэрпүүлийн бүхий л зүйл 1959 онд өөрчлөгдсөн гэхэд болно. Шотланд гаралтай Билл Шенкли дасгалжуулагчаар ирж багийн бүрэлдэхүүний 24 тоглогчийг бүгдийг нь шинэ тоглогчоор сэлгэн, Энфилд цэнгэлдэх хүрээлэнгийн ашиглалт тааруу өрөөг багийн халуун уур амьсгалаар цай ууцгаангаа тактикаа ярилцах зориулалт бүхий өрөө болгон Жо Фэган, Робин Беннетт ба Боб Пейсли нартай хамт өөрчлөн байгуулан Бутс өрөө (The Boot Room) хэмээн нэрлэж байсан гэдэг.
1961-62 оны улирлаар нэгдүгээр лиг рүү дэвшсэн Ливерпүүлчүүд 1963-64 оны улиралд лиг түрүүлсэн нь 17 жилийн дараах анхны түрүү нь байлаа. Лигтээ түрүүлсэний дараа жил анх удаагаа АХХ-ны цомын эзэн болцгоов. 1972-73 оны улиралд лигтээ болон УЕФА-гийн цомд түрүүлсэн ба дасгалжуулагч Шенкли гавъяаныхаа амралтанд гарахаар болсон тул туслах Боб Пейсли орыг нь залгамжлах болсон байна. 1975-76 оны улиралд Пейсли, Шенкли-ийн амжилтыг давтан багаа лиг болон УЕФА-гийн цомд (одоогийн Европа Лиг) түрүүлгэв. Ливерпүүл дараа жил нь лигийн түрүүгээ алдсан ч Европын цомын тэмцээнд анх удаа түрүүлж, харин АХХ-ны цомын шигшээд азгүйтсэн байна. Улмаар дараа жил нь Европын цомын түрүүгээ алдаж, лигтээ 68 оноогоор түрүүлсэн байна. Лигт түрүүлэхдээ тухайн үеийн хамгийн өндөр оноог тогтоон 42 тоглолтонд хаалгандаа ердөө 16 бөмбөг алдсан амжилтыг үзүүлсэн байжээ.
Пейсли 1983 онд өөрийн ажлаа туслах Жо Фэганд шилжүүлэн өгсөн ба Ливерпүүл клуб Фэганы эхний улиралд требл буюу 1 улиралд 3 цом хүртсэн амжилтыг түүхэндээ анх удаа үзүүлж байв. Тэд Лигийн аварга, Лигийн цом, Европын цом хэмээх 3 том цомыг хүртсэн нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны требл болон бүртгэгдэж байжээ. 1985 онд Ливерпүүл дахин нэг удаа Европын цом-ын тэмцээний финалын тоглолтод Бельгийн Брюссель хотын Эйзелийн цэнгэлдэх хүрээлэнд Ювентус клубтэй шалгарч үлдсэн бөгөөд тоглолт эхлэхийн өмнө Ливерпүүлийн фенүүдийн замбараагүй байдлаас үүдэн цэнгэлдэхийн хана нурж, 39 фений амь эрсэдсэний ихэнх нь Италичууд байсан нь улам их асуудал дагуулсан билээ. Энэхүү тоглолт хойшлогдолгүйгээр, хаалттай байдлаар явагдсан ба Ливерпүүл Ювентус-т 0-1-ийн харьцаатайгаар хожигдсон байдаг. Энэхүү золгүй явдлаас болж Английн клубүүд УЕФА-ын тэмцээнд 5 жилийн турш, Ливерпүүл клуб 10 жилийн турш оролцох боломжгүй болсон ба дараа нь Ливерпүүлийн хугацааг 6 жил болгон багасгаж байжээ. Мөн энэ явдалд Ливерпүүлийн 14 хөгжөөн дэмжигчдийг буруутган үзэж байв.
Жо Фэган дээрх золгүй явдлаас өмнө клубээс явах хүсэлтээ илэрхийлсэн ба түүний ажлыг тухайн үед Ливерпүүлд тоглож байсан Кенни Далглиш үргэлжлүүлэхээр болж, тоглогч-дасгалжуулагчийн хувиар Ливерпүүлд үлдэхээр болсон байна. Кенни Далглиш-ийг менежер байх хугацаанд Ливерпүүл 3 удаа Лигт түрүүлж, 2 удаа ФА цомын эзэд болсон байна. Ливерпүүлийг Англид ноёрхож байх хугацаанд дахин нэг золгүй явдал тохиолдсон нь 1989 оны 4-р сарын 15-нд ФА цомын тэмцээний хагас шигшээд Ноттингем Форест клубтэй тоглохын өмнө цагдаагийн ажилтнуудын зохион байгуулалтгүй буруу ажиллагааны улмаас 94 Ливерпүүлийн фен тэр өдөр амь насаа алдсан ба, 95 дахь хохирогч 4 өдрийн дараа эмнэлэгт, 96 дахь хохирогч 4 жилийн дараа амиа алдсан байдаг. Хилсборо цэнгэлдэхэд болсон золгүй явдлаас болж бүх дээд лигт тоглодог багуудыг иж бүрэн суудалтай цэнгэлдэхэд тоглодог болохыг шаардсан тогтоол гарч байжээ.
Ливерпүүл тухайн буюу 1988-1989 оны улиралд лигийн аварга болох өрсөлдөөнд Арсенал клубтэй хүчтэй өрслдөж байсан ба лигийн сүүлчийн өдөр тэд хоорондоо тоглож, Арсенал клубт 0-2-ийн харьцаатай хожигдсоноор лигийн аварга болох боломжоо алдаж байв. Тухайлбал, Ливерпүүл 37-р тойргийн дараах байдлаар 76 оноотой, Арсенал 73 оноотой байсан ба Ливерпүүл хожигдсоны дараа тэдний оноо тэнцүү, мөн гоолын зөрүү хүртэл тэнцүү байсан ба Арсенал клуб их гоол оруулсан хэмээн лигийн аварга болж байжээ.
Одоогийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- 2018 оны 7 сарын 31-ний байдлаар.
Үндсэн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Алдартай тоглогчид
[засварлах | кодоор засварлах]
|
|
Шагналын эзэд
[засварлах | кодоор засварлах]ДАШТ
Ливэрпүүл клубт тоглож байх үедээ ДАШТ-д шигшээ багтаа дуудагдан түрүүлсэн тоглогчид:
- Рожер Хант - 1966
- Жерри Бирн - 1966
- Иан Каллагэн - 1966
- Пепе Рейна - 2010
- Фернандо Торрес - 2010
- Ballon d'Or
Ливэрпүүлд тоглож байх үедээ «Ballon d'Or буюу Дэлхийн Оны шилдэг тоглогчийн» шагналыг хүртсэн тоглогч:
- Майкл Оуэн - 2001
- Европын Алтан шаахай
Ливэрпүүлд тоглож байх үедээ «Европын Алтан шаахайн» эзнээр тодорсон тоглогч:
- УЕФА Клубийн Оны шилдэг хөлбөмбөгчин
Ливэрпүүлд тоглож байх үедээ «УЕФА Клубийн Оны шилдэг хөлбөмбөгчин» болсон тоглогч:
- Стивен Жерард - 2005.
Мохаммед Салах. 2018
Менежерүүд
[засварлах | кодоор засварлах]17 дасгалжуулагч Ливэрпүүлтэй холбогдсон түүхтэй ажээ. Анхны дасгалжуулагч нь У. Э. Барклай болн Жон Маккена нар юм. Хамгийн удаан хугацаагаар англи мэргэжилтэн Том Уотсон насан эцэстлээ ажилласан байдаг бол шотланд мэргэжилтэн Билл ШенклигийнАнглийн Эзэнт гүрний одонт дасгалжуулалтын дор Ливэрпүүл 783 тоглолт хийсэн байдаг. Домогт Билл Шенклитэй холбоотой олон анхдагч түүхүүд бий. 1985 онд томилогдсон Шотландын домогт хөлбөмбөгч, дасгалжуулагч Кенни ДалглишАнглийн Эзэнт гүрний одонт тоглогч-дасгалжуулагчийн үүргийг давхар хашиж байсан нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тохиолдол юм. Тэр Ливэрпүүлд 1977-1989 оны хооронд довтлогчоор тоглож байхдаа дасгалжуулагчийг үүргийг давхар хашиж байв. Боб Пейсли багаа 19 цомын тэмцээндлигт зургаа, Европын лигүүдийн аваргуудын дундах цомд/одоогийн Аваргуудын лиг/ гурав, Европын цомд нэг, Лигийн цомд гурав, Коммунити Шиелд, Европын супер цомд таван удаа түрүүлгэж байсан нь хамгийн шилдэг амжилт.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Ливэрпүүл Английн лигийн аварга шалгаруулах тэмцээнд арван найман удаа түрүүлжээ. Ливэрпүүлийн Европын шилдэг клубүүдийн өрсөлдөөний талбарт таван удаа түрүүлсэн нь Английн хамгийн шилдэг амжилт.
Дотооддоо
[засварлах | кодоор засварлах]Лиг
[засварлах | кодоор засварлах]- Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз
- Түрүү (18): 1900–01, 1905–06, 1921–22, 1922–23, 1946–47, 1963–64, 1965–66, 1972–73, 1975–76, 1976–77, 1978–79, 1979–80, 1981–82, 1982–83, 1983–84, 1985–86, 1987–88, 1989–90
- Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз (түвшин 2)
- Түрүү (4): 1893–94, 1895–96, 1904–05, 1961–62
- Ланкаширийн лиг
- Түрүү (1): 1892–93
Цомууд
[засварлах | кодоор засварлах]- АХХ-ны цом
- Түрүү (7): 1965, 1974, 1986, 1989, 1992, 2001, 2006
- Лигийн цом
- Түрүү (8): 1981, 1982, 1983, 1984, 1995, 2001, 2003, 2012
- АХХ-ны Charity Shield / АХХ-ны Коммунити Шиелд
- Түрүү (15, 10-ыг нь шууд, 5-ыг нь хуваан): 1964 (хамтран), 1965 (хамтран), 1966, 1974, 1976, 1977 (хамтран), 1979, 1980, 1982, 1986 (хамтран), 1988, 1989, 1990 (хамтран), 2001, 2006
Европт
[засварлах | кодоор засварлах]- Европын цом болон УЕФА Аваргуудын лиг
- Түрүү (6): 1977, 1978, 1981, 1984, 2005,2019
- УЕФА-гийн цом
- Түрүү (3): 1973, 1976, 2001
- УЕФА Супер цом
- Түрүү (3): 1977, 2001, 2005
Дубль ба Треблүүд
[засварлах | кодоор засварлах]Дубль
- Лигийн аварга болон АХХ-ны цом
- 1986
- Лигийн аварга болон Лигийн цом
- 1982, 1983, 1984 (Треблийн нэг хэсэг)
- Лигийн аварга болон Европын цом
- 1977, 1984 (Треблийн нэг хэсэг)
- Лигийн аварга болон УЕФА-гийн цом
- 1973, 1976
- АХХ-ны цом болон Лигийн цом
- 2001 (Треблийн нэг хэсэг)
- АХХ-ны цом болон УЕФА-гийн цом
- 2001 (Треблийн нэг хэсэг)
- Лигийн цом болон Европын цом
- 1981, 1984 (Треблийн нэг хэсэг)
- Лигийн цом болон УЕФА-гийн цом
- 2001 (Треблийн нэг хэсэг)
Требль
- Лигийн аварга, Лигийн цом, болон Европын цом
- 1984
- АХХ-ны цом, Лигийн цом, болон УЕФА-гийн цом
- 2001
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Намтар
- Cox, Richard (2002). Encyclopedia of British football. Routledge. ISBN 0-7146-5249-0.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - Crilly, Peter (2007). Tops of the Kops: The Complete Guide to Liverpool's Kits. Trinity Mirror Sport Media. ISBN 1905266227.
- Graham, Matthew (1985). Liverpool. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-50254-6.
- Hargraves, Ian (1989). Liverpool Greats. Edinburgh: Sportsprint Publishing. ISBN 0-85976-273-4.
- Kelly, Stephen F. (1999). The Boot Room Boys: Inside the Anfield Boot Room. London: HarperCollins. ISBN 0-00-218907-0.
- Kelly, Stephen F. (1988). You'll Never Walk Alone. London: Queen Anne Press. ISBN 0356195945.
- Liversedge, Stan (1991). Liverpool:The Official Centenary History. London: Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-57308-7.
- Pead, Brian (1986). Liverpool A Complete Record. Breedon Books. ISBN 0-907969-15-1.
- Rollin, Jack and Glenda (2006–2007). Sky Sports Football Yearbook. Headline. ISBN 0-7553-1526-X.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Хөлбөмбөгийн Ливэрпүүл клубийн албан ёсны вэбсайт
- Ливэрпүүл клүбийн хамгийн ойрын эх сурвалжийн мэдээллүүд
- Ливэрпүүл клүбийн Монгол дахь албан ёсны сайт
Ливерпүүл — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Кариус (х) • 2 Клайн • 3 Фабиньо • 4 ван Дик • 5 Виналдум • 6 Ловрен • 7 Милнер • 8 Кейта 9 Фирмино • 10 Мане • 14 Хендерсон • (а) • 15 Старриж • 17 Сако • 18 Альберто • 19 Манкильо • 20 Лаллана • 21 Лукас • 22 Миньоле (х) • 23 Жан • 24 Аллен • 29 Борини • 30 Сусо • 31 Стерлинг • 32 Брэннеган • 33 Айб • 36 Ешиль • 37 Шкртел • 38 Флэнаган • 41 Данн • 44 Смит • 45 Балотелли • 46 Росситер • 48 Синклер • 50 Маркович • 51 Жонс • 52 Уорд (х) • Дасгалжуулагч: Брендан Рожерс |