Jump to content

Палау

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Палау Улс
Beluu er a Palau (Палау)
Төрийн дуулал: Belau rekid
"Бидний Палау"
Location of Палау
Location of Палау
НийслэлНгерулмуд
7°30′N 134°37′E / 7.500°N 134.617°E / 7.500; 134.617
Томоохон хотКорор
7°20′N 134°29′E / 7.333°N 134.483°E / 7.333; 134.483
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
(2020, 18+[1])
Шашин
(2020, 18+)[1]
Ард түмний нэршилПалаучууд
Төр засагхолбооны нам бус ардчилалтай ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Сурангел Уиппс
Удуч Сенгебау Сеньор
Хууль тогтоох байгууллагаПалаугийн Үндэсний Конгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
(АНУ-аас)
7 сарын 18, 1947
• Үндсэн хууль
4 сарын 2, 1979
• Бүгд Найрамдах Палау Улс байгуулагдсан
1 сарын 1, 1981
10 сарын 1, 1994
Газар нутаг
• Нийт
459 км2 (180)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2021 тооцоо
18,024[2][3] (192)
• 2020[1] тооллого
17,614
• Нягтаршил
38.375/км2
ДНБ (ХАЧП)2018 тооцоо
• Нийт
$300 сая[4]
• Нэг хүнд ноогдох
$16,296[4] (81)
ДНБ (нэрлэсэн)2018 тооцоо
• Нийт
$322 сая[4]
• Нэг хүнд ноогдох
$17,438[4]
ХХИ (2021) 0.767[5]
өндөр · 80
Мөнгөний нэгжАмерик доллар (USD)
Цагийн бүсUTC+9 (PWT)
Огнооны форматӨӨ-СС-ЖЖЖЖ
Жолооны талбаруун
Утасны томьёо+680
ISO 3166 кодPW
Домэйн нэр.pw
Вэбсайт
PalauGov.pw

Палау (Бүгд Найрамдах Палау Улс) — Номхон далайд оршдог арлын улс юм.

Палау 458 км² газар нутаг, 21 мянган хүнтэй. Нийслэл нь Нгерулмуд.

Шүрэн хад

Палау улс Номхон далайн Микронез хэсгийн Каролины арлуудын өрнөд хэсэгт орших 340 арлыг хамран оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 459 хавтгай дөрвөлжин километр болно. Индонез, Филиппин, Микронез улсуудтай тэнгисийн усаар хиллэдэг. Хамгийн том арал Корор дээр хүн амын 70% оршин суудаг. Улсын нийслэл Нгерулмуд нь Бабелдаоб арал дээр байна. Мөн Ангаур, Каянгел, Пелелью зэрэг харьцангуй том арал, шүрэн хад бий.

Палау тропикийн чийглэг уур амьсгалтай. 5-11-р сард борооны улирал байна. Бороо их буюу жилд 3,800 мм хур тунадас унадаг. Жилийн турш тогтмол дунджаар шөнөдөө 24°C, өдөртөө 30°C дулаан байна.

Палау
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
272
 
31
24
 
 
232
 
31
24
 
 
208
 
31
24
 
 
220
 
31
24
 
 
305
 
31
25
 
 
439
 
31
24
 
 
458
 
31
24
 
 
380
 
31
24
 
 
301
 
31
25
 
 
352
 
31
24
 
 
288
 
31
24
 
 
304
 
31
24
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [6]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Палау
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 30.6 30.6 30.9 31.3 31.4 31.0 30.6 30.7 30.9 31.1 31.4 31.1 Ø 31
Мин. Температур (°C) 23.9 23.9 24.1 24.4 24.5 24.2 24.1 24.3 24.5 24.4 24.4 24.2 Ø 24.2
Температур (°C) 27.3 27.2 27.5 27.9 28.0 27.6 27.4 27.5 27.7 27.7 27.9 27.7 Ø 27.6
Тунадас (мм) 271.8 231.6 208.3 220.2 304.5 438.7 458.2 379.7 301.2 352.3 287.5 304.3 Σ 3,758.3
Бороотой өдөр (d) 19.0 15.9 16.7 14.8 20.0 21.9 21.0 19.8 16.8 20.1 18.7 19.9 Σ 224.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
30.6
23.9
30.6
23.9
30.9
24.1
31.3
24.4
31.4
24.5
31.0
24.2
30.6
24.1
30.7
24.3
30.9
24.5
31.1
24.4
31.4
24.4
31.1
24.2
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
271.8
231.6
208.3
220.2
304.5
438.7
458.2
379.7
301.2
352.3
287.5
304.3
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: [6]
Тоби нутгийнхан

2017 оны байдлаар Палау улс 21,431 хүнтэй байна.

Улсын хүн амын арьс угсаа, соёлын үндэс буюу хүн амын 73% Микронез, Меланез, Австронезийн гарвалтай. Үлдэх хувьд Филиппин гарвалтай хүмүүс дийлэнх ба ажил хөдөлмөрийн зорилгоор ирсэн Япон, Хятад, Бангладеш, Вьетнам, Өрнөдийн гарвалтай цөөн хүн бий.

Албан хэрэгт палау хэл (сунда-сулавес бүлэгт хамаарагдана), англи хэлийг хамт хэрэглэдэг.

Палауд христийн шашин, түүний католик, протестант шүтлэг дэлгэрсэн.

1915 он. Корорын омог

Палауд 3000 жилийн өмнөөс Филиппинээс гаралтай негр төрхтөн анх нутагласан гэдэг.

16-р зуунд арал дээр Европынхон ирсэн бөгөөд Испанийн эзэнт гүрэн Филиппиныг эзэлсний дараа Палауд зочлох болсон. Британийн худалдаачид Палаугаар дайрч байв. 1898 оны Испани-Америкийн дайны дараа Палау Германд худалдагдсан ба Германы Шинэ Гвинейд хамаарагдаж байв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Япон арлыг эзэлж захирдаг болсон ба Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк эзэлж Номхон далайн нутагтаа хамаарчээ. 1979 онд зэргэлдээх Микронез улс тусгаар тогноход нэгдэх эсэх санал асуулга явуулахад Палаугийн ард иргэд татгалзсан.

1994 онд Палау тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн буюу бүрэн эрхт улс болов.

Палау нь ерөнхийлөгчийн эрх давамгай бүгд найрамдах засагтай улс юм.

Палау улсын хурал нь хууль тогтоох байгууллага бөгөөд хоёр танхимтай.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Хамгаалалт, санхүү, нийгмийн асуудлаар Америктай холбоолсон гэрээтэй. Тусгаар тогтносноос хойш 50 жилийн турш хамгаална гэсэн заалттай.

Палау 1994 онд НҮБ-ын гишүүн болсон.

Одоогоор 40 гаруй улстай, түүний дотор Монгол улстай 2013 оны 9-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон.

Палау улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хэрэгцээгээр 16 нутаг болж хуваагддаг.

Корер-Бабелдаобын гүүр

Палау улсын 2017 оны худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 297 сая ам.доллартай тэнцэж байна. Нэг хүнд 16,278 доллар болно. Микронезийн бусад газрыг бодвол Палаугийн ард түмний орлого хэд дахин өндөр байна.

Эдийн засагт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, загасны аж ахуй голлоно.

Жуулчид давалгаан дээгүүр тавцангаар явах, далайн усанд шумбах гэх мэт зорилгоор шүрэн хад, байгалийн үзэсгэлэнт газрыг зорьдог. 2001 оны жишээгээр жилд 50,000 жуулчин ирж байв.

Америк, Япон, Сингапур зэрэг олон улс руу загас, гар урлал зэргийг борлуулж, Америк, Япон, Гуам, Өмнө Солонгос зэрэг орноос автомашин, тоног төхөөрөмж, шатахуун, хоол хүнс худалдан авдаг.

Хувь хүний орлогын татвар 9.3, 15, 19.6 хувь гэсэн гурван шаттай. Компанийн орлогын татвар 4 хувь, Борлуулалтын татвар 0 хувь, Хөрөнгийн татвар байхгүй.

Палаугийн олон улсын нисэх буудал Гуам, Манил, Сөүл, Тайбэй, Токио руу шууд нислэгтэй.

Палаугийн олимпын баг

Палауд Микронез, Меланез, Австронезийн ард түмний соёл зонхилно. Өрнөдийн соёлын нөлөө бий.

Палауд 1920-оод оноос бейсбол хөгжсөн. Далайн орны наадмаас бейсболоор алтан медальтай.

 Commons: Palau – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 2020 Census of Population and Housing of the Republic of Palau (PDF) (Report). Vol. I Basic Tables. Koror, Palau: Office of Planning and Statistics. August 2022. Татаж авсан: 2023-06-21.
  2. "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
  3. "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
  4. 4.0 4.1 4.2 4.3 "Palau". imf.org. Архивласан огноо 19 January 2020. Татаж авсан: 21 August 2018.
  5. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  6. Climatological Information for Palau Islands, Pacific Islands, United States". Hong Kong Observatory. Data Period 1961-1990. Abgerufen am 16. Dezember 2013 (englisch).