Ростов муж
Ростов муж | |
---|---|
Ростовская область | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Өмнөд ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд Кавказын ЭЗБ[2] |
Засаг захиргааны төв | Донын Ростов[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал |
• Захирагч[6] | Василий Голубев[5] |
Газар нутаг | |
• Нийт | 100,967 км2 (38,984 бээр2) |
• Байр | 32-р байр |
Хүн ам | |
• Нийт | 4,200,729
|
• Тооцоо (2018)[9] | 4,220,452 |
• Байр | 6-р байр |
• Хотын нутаг | 67.9% |
• Хөдөө | 32.1% |
Цагийн бүс | UTC+3 (Москвагийн цаг [10]) |
ISO 3166 код | RU-ROS |
Улсын дугаар | 61, 161, 761 |
OKTMO ID | 60000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[11] |
Вэб сайт | http://www.donland.ru/ |
Ростов муж (орос. Ростовская область) нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт багтдаг муж юм. Мужийн төв Донын Ростов нь мөн 2002 онд байгуулагдсан Өмнөд Холбооны тойргийн төв болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]13-р зууны эхээр Монголчууд Дон руу довтлон иржээ. Түрэмгийллийн аюулд тулгарсан Половцчууд өмнөх дайсагналаа мартаж оросуудаас тусламж гуйжээ, 1223 онд Калка гол дээр Монгол-Татаруудтай тулалдаж, Половцчууд болон оросууд бут ниргүүлсэн байна. Үүний дараа Донын нутаг Алтан Ордны эрхшээлд удаан хугацаагаар оров. Азов (Азов) хот нь Азовын тэнгисийн эрэг дээр боссон бөгөөд газарзүйн таатай байрлал нь түүнийг томоохон худалдааны төв болгон хувиргасан.
14-р зууны төгсгөлд Төмөрийн цэргүүд Дон руу довтолж, эцэст нь Алтан Ордны баруун өмнөд хэсгийг авч Азак, Тана хоёр хот эзлэгдсэн байна.
15-р зуунд Алтан Ордны уналтыг далимдуулан Азовын тэнгисийн эргийг Османы эзэнт гүрэн эзлэн авав. Азакыг Азов гэж нэрлэж эхэлсэн бөгөөд туркууд үүнийг хүчирхэг цайз болгон байна. Эндээс Оросын хаант улсын зүүн өмнөд хил рүү Туркийн довтолгооны аюул байнга гарч байжээ.
Москвагийн вангийн эрх мэдэл эдгээр нутагт байгаагүй тул казакуудын чөлөөт хүмүүс энд оршдог байв. Салангид казакуудын бүлгүүдээс цэрэг-улс төрийн байгууллага болох Донын цэрэг үүсч эхлэв. Цэргийн өөрөө удирдах ёс үнэхээр ардчилсан, бүх албан тушаал сонгогддог, даргын үг хууль байсан үе юм.
18-р зуунаас хойш Доны казакуудын газар нутаг Оросын эзэнт гүрний нэг хэсэг болж, тусгаар бие даасан байдлаа алджээ. Өмнөх эрх чөлөөгөө алдахыг хүсээгүй казакууд оросын хааны засгийн газрыг идэвхтэй эсэргүүцэж, Степан Разин, Кондраты Булавин, Емельян Пугачёв нарын удирдлаган дор тариачдын дайн, бослогыг өрнүүлж байв.
19-р зууны дунд үе гэхэд Дон мөрөн дээр хоёр төв бий болсон: цэрэг-захиргааны төв - Новочеркасск хот, аж үйлдвэр, худалдааны төв - Доны Ростов хот.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Ростов муж нь баруун талаараа Украин улстай хиллэнэ. ОХУ дотроо хойд талаараа Волгоград муж, Воронеж муж, өмнө талаараа Краснодарын хязгаар, Ставрополийн хязгаар, зүүн талаараа Бүгд Найрамдах Халимаг Улстай хиллэдэг.
Европын томоохонд ордог Дон мөрөн тус мужийн нутгаар урсана. Мужийн газар нутгийн 0.4% нь нуур цөөрөм болно.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Оросын "Росстат" байгууллагын мэдээлснээр 2024 онд тус бүс нутгийн хүн ам 4,152,518 хүн байна. Хүн амын нягтрал - 41.13 хүн/км2. Хотын хүн ам - 68.52 % (2022).
1941 | 1944 | 1959 | 1970 | 1979 | 1987 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2 979 200 | ↘2 177 600 | ↗3 311 747 | ↗3 831 262 | ↗4 080 647 | ↗4 290 000 | ↗4 308 654 | ↘4 307 956 | ↗4 344 528 | ↗4 370 389 | ↗4 404 578 | ↗4 438 295 |
1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
↗4 481 882 | ↗4 490 759 | ↗4 495 520 | ↘4 487 864 | ↘4 475 367 | ↘4 454 446 | ↘4 439 314 | ↘4 404 013 | ↘4 396 672 | ↘4 365 594 | ↘4 334 353 | ↘4 303 546 |
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
↘4 275 978 | ↘4 254 421 | ↘4 241 821 | ↗4 277 976 | ↘4 275 223 | ↘4 260 643 | ↘4 254 613 | ↘4 245 532 | ↘4 242 080 | ↘4 236 000 | ↘4 231 355 | ↘4 220 452 |
2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | 2024 | ||||||
↘4 202 320 | ↘4 197 821 | ↗4 200 729 | ↘4 192 322 | ↘4 164 547 | ↘4 152 518 |
Цагийн бүс
[засварлах | кодоор засварлах]Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүсэд харьяалагдах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Law #30-ZS
- ↑ Ростов мужийн дүрэм, 14-р зүйл
- ↑ Ростов мужийн албан ёсны вэбсайт. Василий Юрьевич Голубев, Ростов мужийн захирагч (Орос хэлээр)
- ↑ Ростов мужийн дүрэм, 27-р зүйл
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2021Census
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Ростов мужийн дүрэм, 13-р зүйл