Ульяновск муж

Ульяновск муж
Ульяновская область
Дуулал: Ульяновск мужийн төрийн дуулал[3]
Солбицол: 53°57′N 47°55′E / 53.950°N 47.917°E / 53.950; 47.917Солбицол: 53°57′N 47°55′E / 53.950°N 47.917°E / 53.950; 47.917
Улс Орос
Холбооны тойрогИжил мөрний ХТ[1]
Эдийн засгийн бүсИжил мөрний ЭЗБ[2]
Захиргааны төвУльяновск
Засаг захиргаа
  БиетХууль тогтоох хурал[4]
  Захирагч[6]Алексей Русских[5]
Газар нутаг
  Нийт37,181 км2 (14,356 бээр2)
  Байр62-р байр
Хүн ам
  Нийт1,196,745
  Тооцоо 
(2018)[9]
1,246,618
  Байр38-р байр
  Нягтрал32/км2 (83/бээр2)
  Хотын нутаг
76.7%
  Хөдөө
23.3%
Цагийн бүсUTC+4 ([10])
ISO 3166 кодRU-ULY
Улсын дугаар73, 173
OKTMO ID73000000
Албан ёсны хэлОрос хэл[11]
Вэб сайтhttps://ulmeria.ru/

Ульяновск муж (Орос: Ульяновская область) нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт багтах муж бөгөөд мужийн төв нь Ульяновск хот.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Ижил мөрнөөр мужийн нутаг дэвсгэр харьцангуй өндөрт өргөгдсөн баруун хэсэг, нам дор газар болох зүүн хэсэгт хуваагдана. Хойд талаараа Татарстан, Чуваш, зүүн талаара Самара муж, өмнө талаараа Саратов муж, баруун талаараа Пенза муж, Мордоватай хиллэнэ.

1 сарын дундаж температур -13 хэм, 7 сарынх +19 хэм бөгөөд жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 400мм.

Нутгийн 4-ний 1-г ой мод эзэлнэ. Үржил шим сайтай хөрстэй тул газар тариалан өргөн дэлгэрсэн.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Орос, татар, чуваш, мордовачууд голчлон оршин сууна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1430-аад оноос Казанийн ханлигийн бүрэлдэхүүнд багтаж байв.

1648 онд одоогийн Ульяновск хот байгаа газарт бэхлэлт баригдан, Симбирск гэж нэрлэгдэв. 1671 онд Степан Разины удирдсан бослогын үед казак цэргүүд, Оросын армийн шийдвэрлэх тулаан энд болсон.

18-р зууны үеэс оросууд олноор суурьшиж эхлэв.

1924 онд Ленинийг нас барахад түүний дурсгалыг хүндэтгэн Симбирскийг Ульяновск гэж нэрлэх болов.

1943 оны 1 сарын 19-нд мужийн статустайгаар зохион байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Москва, Ленинградаас олон үйлдвэр, боловсролын байгууллагууд шилжин ирж ажиллаж байв.

Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]

Тус муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийн бүст багтах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. Law #197-ZO
  4. Ульяновск мужийн дүрэм, 9-р зүйл
  5. Ульяновск мужийн албан ёсны вэбсайт. Сергей Морозов, Ульяновск мужийн захирагч (Memento 30. Арванхоёрдугаар сар 2015 цахим архивт) (Орос хэлээр)
  6. Ульяновск мужийн дүрэм, 19-р зүйл
  7. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  8. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Retrieved 1 September 2022.
  9. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  10. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  11. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  12. Ульяновск мужийн дүрэм, 1-р зүйл

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ульяновск муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан