Jump to content

Аргентин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Аргентины мужууд-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Аргентин Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠠᠷᠭᠧᠨᠲ᠋ᠢᠨ
ᠤᠯᠤᠰ
República Argentina (Испани)
Уриа: 
Төрийн дуулал: Himno Nacional Argentino
("Аргентины Үндэсний Төрийн Дуулал")
Sol de Mayo[1]
(5-р сарын нар)

Аргентины газар нутаг хар ногоон; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутаг цайвар ногооноор.
Аргентины газар нутаг хар ногоон; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутаг цайвар ногооноор.
Нийслэл
ба томоохон хот
Буэнос-Айрес
34°36′S 58°23′W / 34.600°S 58.383°W / -34.600; -58.383
Албан ёсны хэлИспани хэл[a]
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Шашин
(2022)[6]
Ард түмний нэршилАргентинчууд
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Хавьер Милей
Виктория Вильяруэль
Николас Поссе
Мартин Менем
Хорас Росатти
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Конгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Аргентины Түүх
1810 оны 5 сарын 25
1816 оны 7 сарын 9
1853 оны 5 сарын 1
Газар нутаг
• Нийт
2780400 км2 (8)
• Усны эзлэх талбай (%)
1.57
Хүн ам
• 2022 тооллого
Neutral increase 46,044,703[7] (32)
• Нягтаршил
14.4/км2[8] (214)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$1.207 их наяд[9] (29)
• Нэг хүнд ноогдох
$26,074[9] (63)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$630.698 тэрбум[9] (24)
• Нэг хүнд ноогдох
$13,622[9] (62)
ОТББИ (2020)  42.3[10]
дундаж
ХХИ (2021) 0.842[11]
маш өндөр · 47
Мөнгөний нэгжАргентины песо ($) (ARS)
Цагийн бүсUTC−3 (ART)
Огнооны форматөө/сс/жжжж (МЭ)
Жолооны талбаруун[b]
Утасны томьёо+54
ISO 3166 кодAR
Домэйн нэр.ar
  1. Де-юре албан ёсоор тунхаглагдаагүй ч, Испани хэл нь хууль, тогтоол, зарлиг, албан ёсны баримт бичиг, олон нийтийн актуудын үг хэллэгт хэрэглэгддэг цорын ганц хэл ба энэ нь түүнийг де-факто албан ёсны хэл болгодог.
  2. 1945 оны 6 сарын 10-ны өдрөөс, гэхдээ галт тэрэг зүүн талын хөдөлгөөнтэй явсаар байгаа.

Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс (Испани: República Argentina) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Хант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Албан ёсны хэл нь -испани. Нийслэл Буэнос-Айрес хот.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Газар зүй, уур амьсгал

[засварлах | кодоор засварлах]

Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэж дэлхийд 8-рт орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км урт газар нутагтай. Далайгаар хүрээлүүлсэн эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоса мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн умард хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч, уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байжээ.

Аргентины хүн ам 2010 оны байдлаар 40 412 000 байсан бөгөөд үүний 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. Мөн сүүлийн жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн амын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгээ цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүүд нь нутгийн уугуул Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали болон испани гаралтай иргэд давамгайлдаг байна.

Аргентин нь олон улс орон, ард түмний уламжлалыг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь Аргентинчуудын соёл, амьдрал, зан заншилд ул мөр үлдээжээ. Төрийн бодлого нь цагаачдыг хурдан уусгахад нөлөөлсөн байна. АНУ, Канадаас ялгаатай нь Аргентинд үндэстэн ястны нягтаршилтай газар нутаг байдаггүй бөгөөд тооллогод "гарал үүслийн улс" гэсэн асуулт байдаггүй. Тус улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүрийг Аргентин хүн гэж үздэг байна.

Томоохон хотууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Буэнос-Айрес (хүн ам 10.400.000)
  2. Кордова (хүн ам 1.345.090)
  3. Росарио (хүн ам 1.251.597)
  4. Мендоза (хүн ам 885.434)
  5. Сан-Мигель-де-Тукуман ( хүн ам 789.525)
  6. Ла Плата (хүн ам 732.505)
  7. Мар-дель-Плата (хүн ам 604.524)
  8. Санта-Фе (хүн ам 493.574)
  9. Сальта (хүн ам 464.642)
  10. Сан-Хуан (хүн ам 453.229)
  11. Сантьяго-дэль-Эстеро (хүн ам 327.945)
  1. Crow 1992, p. 457: "In the meantime, while the crowd assembled in the plaza continued to shout its demands at the cabildo, the sun suddenly broke through the overhanging clouds and clothed the scene in brilliant light. The people looked upward with one accord and took it as a favorable omen for their cause. This was the origin of the "sun of May" which has appeared in the center of the Argentine flag and on the Argentine coat of arms ever since."; Kopka 2011, p. 5: "The sun's features are those of Inti, the Incan sun god. The sun commemorates the appearance of the sun through cloudy skies on 25 May 1810, during the first mass demonstration in favor of independence."
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Corrientes-5598
  3. La educación intercultural bilingüe en Santiago del Estero, ¿mito o realidad? [La cámara de diputados de la provincia sanciona con fuerza de ley.] (испани хэлээр). Cámara de Diputados de la Nación. p. 1. Archived from the original on 7 August 2020. Татаж авсан: 30 May 2020. Declárase de interés oficial la preservación, difusión, estímulo, estudio y práctica de la lengua Quíchua en todo el territorio de la provincia [..]
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named kom
  5. Enseñanza y desarrollo continuo del idioma galés en la provincia del Chubut. Expresión de beneplácito. Menna, Quetglas y Austin [Teaching and continuous development of the Welsh language in the province of Chubut. Expression of approval. Menna, Quetglas and Austin.] (PDF) (испани хэлээр). Cámara de Diputados de la Nación. p. 1. Archived from the original (PDF) on 11 May 2020. Татаж авсан: 17 December 2019. Declarar de interés de la Honorable Cámara de Diputados de la Nación la enseñanza y desarrollo continuo del idioma galés en la provincia del Chubut...
  6. "Catholicism and evangelism: the two most common religions in Latin America". Statista. Татаж авсан: 18 November 2022.{{cite web}}: CS1 maint: url-status (link)
  7. "Nuevos datos provisorios del Censo 2022: Argentina tiene 46.044.703 habitantes". Infobae. 31 January 2023. Татаж авсан: 2023-01-31.
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named totalpop
  9. 9.0 9.1 9.2 9.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: November 23, 2022.
  10. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named gini
  11. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.