Бүгд Найрамдах Карель Улс
Бүгд Найрамдах Карель Улс | |
---|---|
Республика Карелия | |
Бусад галиглал | |
• Карель | Karjalan tašavalta |
• Вепс | Karjalan tazovaldkund |
• Фин | Karjalan tasavalta |
• Ливви | Karjalan tazavaldu |
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд ЭЗБ[2] |
Нийслэл | Петрозаводск |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал[3] |
• Тэргүүн[5] | Артур Парфенчиков[4] |
Газар нутаг | |
• Нийт | 180,520 км2 (69,700 бээр2) |
• Байр | 20-р байр |
Хүн ам | |
• Нийт | 533,121 |
• Тооцоо (2018)[8] | 622,484 |
• Байр | 70-р байр |
• Нягтрал | 3/км2 (7.6/бээр2) |
• Хотын нутаг | 79.5% |
• Хөдөө | 20.5% |
Цагийн бүс | UTC+3 (UTC+03:00 [9]) |
ISO 3166 код | RU-KR |
Улсын дугаар | 10 |
OKTMO ID | 86000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[10] |
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Карель, Вепс, Фин хэл[11] |
Вэб сайт | http://www.gov.karelia.ru |
Бүгд Найрамдах Карель Улс (Карелиар Karjalan Tazavaldu; Оросоор Республика Карелия) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл Петрозаводск.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]ОХУ-ын баруун хойд хэсэгт, Цагаан тэнгисийн баруун эрэгт оршино. Цагаан тэнгисийн эргийн шугамын урт нь 630км орчим.
Баруун талаараа Финландтай хиллэх бөгөөд ОХУ дотроо хойд талаараа Колийн хойг дахь Мурманск муж, зүүн өмнөд талаараа Архангельск муж, өмнөд талаараа Вологда муж, Ленинград мужтай хиллэнэ.
Гол, нуур
[засварлах | кодоор засварлах]27,000 орчим гол горхитой бөгөөд нуур цөөрмийн тоо 60,000-аар тоологдоно. Нутгийн баруун өмнөд хэсэгт байх Ладог нуур, зүүн өмнөд хэсэгт орших Онег нуур нь эзлэх талбайгаараа Европт 1, 2-т ордог.
Ашигт малтмал
[засварлах | кодоор засварлах]Төмрийн хүдэр, алмааз, ванадиум, молибден, алт, мөнгө, титан зэрэг ашигт малтмалын ордууд бий.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн амын 73.6% нь орос, 10.0% нь карель үндэстэн. Мөн беларусь (7.0%), украйн (3.6%), фин (2.3%) зэрэг үндэстнүүд оршин сууна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]13-р зуунаас хойш тус улсын газар нутгийн зарим хэсэг Шведийн мэдэлд байсан ч 18-р зууны эхэнд гарсан умардын их дайн, түүнийг дуусгавар болгосон Ништадтын энхтайвны гэрээ (1721) ёсоор Оросын эзэмшилд шилжжээ.
1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Карель Улс үндэслэгдсэн. 1939 онд Зөвлөлт Холбоот Улсын арми Финландад цөмрөн орсны дараа 1940 онд тус улсын нутгийг оролцуулан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс байгуулагдсан аж. 1944 онд Финланд-ЗХУ-ын дайн зогсч, 1947 онд энхтайвны гэрээ байгуулснаар Финланд нь Карелийн бүс нутгийг ЗХУ-ын эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 1956 онд дахин анхны нэрээрээ нэрлэгдэж, улмаар ЗХУ задрахад 1991 оны 11 сарын 13-нд Бүгд Найрамдах Карель Улс гэгдэх болсон юм.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд ерөнхийлөгч, парламент (1 танхим, 57 суудалтай)-ын сонгууль нь 4 жил тутам явагддаг.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Үндсэн хууль, 32-р зүйл
- ↑ Карелийн Бүгд Найрамдах Улсын албан ёсны вэбсайт. Артур Олегович Парфенчиков
- ↑ Үндсэн хууль, 46-р зүйл.
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Карелийн Бүгд Найрамдах Улсад Карель, Вепс, Фин хэл нь төрийн дэмжлэг авлаа Бүгд Найрамдах Карелийн албан ёсны вэб портал (2004)
- ↑ "Карельский государственный архив новейшей истории. Путеводитель". Приложение "Административно-территориальное устройство Республики Карелия". 2003.