Jump to content

Коми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Коми Улс
Республика Коми
Бусад галиглал
 • КомиКоми Республика
Бүгд Найрамдах Коми Улс далбаа
Дуулал: Бүгд Найрамдах Коми Улсын төрийн дуулал[3]
Солбицол: 64°17′N 54°28′E / 64.283°N 54.467°E / 64.283; 54.467Солбицол: 64°17′N 54°28′E / 64.283°N 54.467°E / 64.283; 54.467
Улс Орос
Холбооны тойрогБаруун Хойд ХТ[1]
Эдийн засгийн бүсХойд ЭЗБ[2]
НийслэлСыктывкар[4]
Засаг захиргаа
  БиетТөрийн зөвлөл[5]
  Тэргүүн[5]Владимир Уйба[6]
Газар нутаг
  Нийт416,774 км2 (160,917 бээр2)
  Байр13-р байр
Хүн ам
  Нийт737,853
  Тооцоо 
(2018)[9]
840,873
  Байр61-р байр
  Нягтрал1.8/км2 (4.6/бээр2)
  Хотын нутаг
77.5%
  Хөдөө
22.5%
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[10])
ISO 3166 кодRU-KO
Улсын дугаар11
OKTMO ID87000000
Албан ёсны хэлОрос хэл;[11] Коми хэл[12]
Вэб сайтhttp://www.rkomi.ru

Бүгд Найрамдах Коми Улс (Орос: Республика Коми) нь Оросын Холбооны Улсын хойд хэсэгт орших Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Сыктывкар хот. Баруун Хойд Холбооны тойрогт хамаарна.

Уралын нурууны баруун талд, Дорнод Европын тэгш өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршино.

Нутаг дэвсгэр нь 415,900km² хэмжээтэйгээс 70 гаруй хувь нь тайга, 15 орчим хувь нь намаг юм. Уралын нурууны хойд хэсгийн 32,800km² талбайг эзлэн орших тундр нь Европын хамгийн том эртний ой бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Хойд талаараа Ненецийн автономит тойрог, зүүн талаараа Ямало-Ненецийн өөртөө засах тойрог, Ханты-Мансийн өөртөө засах тойрог, Свердловск муж, өмнө талаараа Пермийн хязгаар, Киров муж, баруун талаараа Архангельск мужтай хиллэнэ.

Печора гол, Вычегда гол (Хойд Двина голын цутгал)-ууд тус улсын нутгаар урсана.

Байгалийн баялаг

[засварлах | кодоор засварлах]

Тус улсын нутаг дэвсгэрт чулуун нүүрс, газрын тос, байгалийн хий, алт, алмаазын орд газрууд бий.

  • 1 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр -17℃, хойд хэсгээр -20℃.
  • 7 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр +15℃, хойд хэсгээр +11℃.
  • Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 625мм.

Хүн ам нь 2002 оны байдлаар 1,018,674 байснаас орос үндэстэн 60 орчим, Угро-фин язгуурын коми үндэстэн 25 орчим хувийг эзлэнэ. Мөн украйн (6.10%), татар (1.54%), беларусь (1.49%), герман (0.91%), чувашууд (0.74%) оршин сууна. Нийт 381,626 өрхтэй.

Хүн амын нягтшил 2.44 хүн/км².

Албан ёсны хэл нь коми хэл ба орос хэл. Оршин суугчдын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтнэ.

19-р зуунаас 20-р зууны эх хүртэлх хугацаанд хүн амын тоо эрс нэмэгдсэн бөгөөд шилжин суурьшигсдын ихэнх нь умард нутгийг ашиглах ажиллах хүч болон илгээгдсэн хоригдлууд байв.

1929 оны 8 сарын 22-нд Коми-Зырын автономит хязгаар болон байгуулагдсан бөгөөд мөн оны 12 сарын 5-нд автономит бүгд найрамдах улс болсон байна.

1992 оны 5 сарын 26-нд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Тус бүгд найрамдах улс нь Москвагийн цагийн бүст хамаарна. Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийг баримтлах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. Lw #XII-20/5
  4. Бүгд Найрамдах Коми улсын үндсэн хууль, 69-р зүйл
  5. 5.0 5.1 Үндсэн хууль,  8-р зүйл
  6. Бүгд Найрамдах Коми Улсын албан ёсны вэбсайт. Sergey Gaplikov (Memento 9. Зургаадугаар сар 2010 цахим архивт) Архивлагдсан Зургаадугаар сар 9, 2010 at the Wayback Machine (Орос хэлээр)
  7. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
  8. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  9. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  10. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
  11. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  12. Бүгд Найрамдах Коми улсын Үндсэн хууль, 67-р зүйл
  13. Komi ASSR. Administrative-Territorial Structure, p. 5