Jump to content

Ухнаагийн Хүрэлсүх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ухнаагийн Хүрэлсүх
Ухнаагийн Хүрэлсүх (2018 он)
 Монгол
Албан тушаалаа авсан
2021 оны 6 сарын 25
ӨмнөхХалтмаагийн Баттулга
 Монголын Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
2017 оны 10 сарын 5 – 2021 оны 1 сарын 27
ЕрөнхийлөгчХалтмаагийн Баттулга
ӨмнөхЖаргалтулгын Эрдэнэбат
ДараахЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
 Монголын Шадар Сайд
Албан тушаал хашсан
2016 оны 7 сарын 22 – 2017 оны 10 сарын 4
ӨмнөхЦэрэндашийн Оюунбаатар
ДараахӨлзийсайханы Энхтүвшин
Албан тушаал хашсан
2014 оны 12 сарын 6 – 2015 оны 8 сарын 6
ӨмнөхДэндэвийн Тэрбишдагва
ДараахЦэрэндашийн Оюунбаатар
 Монголын Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
Албан тушаал хашсан
2006–2008
 Монголын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
Албан тушаал хашсан
2004–2006
Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга
(2010 он хүртэл Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга)
Албан тушаал хашсан
2008–2012
Хувийн мэдээлэл
Төрсөн1968 оны 6 сарын 14 (1968-06-14) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Улаанбаатар
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрБолорцэцэг
Хүүхэд2 охин

Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын улс төрч юм. Тэрбээр Монгол Улсын 30, 31 дахь Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан бөгөөд 2021 оны 7-р сараас Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.

Намтар

2016 оны 7-р сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

  • 1985 онд нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургууль төгссөн,
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургууль, улс төр судлаач мэргэжлээр төгссөн,
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2020 оны 7 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх-ийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилов.

2021 оны 01 сарын 21-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол улсын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөгдлөө өгөн УИХ-ийн гишүүд энэхүү саналыг 95 хувийн саналаар огцруулав.

2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт ард түмний 72.02% ~ийн дэмжлэгээр буюу 823.326 хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2021-2027 Монгол Улсын Ерөнхийлөгч
Өмнөх
Халтмаагийн Баттулга
Монгол Улсын Ерөнхийлөгч
2021 -
Дараах
-