Jump to content

Хасар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жочи Хасар буюу Хавт Хасар (1164-1227?) нь Есүхэй баатрын хатан Өэлүн үжинээс 1164 оны орчимд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Жочи гэдэг бөгөөд Хасар гэдэг нь түүний хоч юм.

Жочи Хасар нь Чингис хааны эх эцэг нэгтэй дөрвөн дүүгийн нэг байсан. Тэрээр нум сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг мөн Хавт Хасар гэж нэрлэдэг байсан. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын ноён Таргудай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан. Хоол хүнс ховор байсан бөгөөд түүний эцэг нэгтэй ах Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар, ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг шарга агттан найман адуугаа хариулж байхад нь хоёр талаас нь угтаж харван алсан юм.

Тэрээр 1179 оноос эхлээд Чингис хааныг их улсаа төвшитгөн, нэгтгэх хүртэл хорь гаруй жилийн туршид хүчин зүтгэж байсан. 1203 онд хаан ахтайгаа эв түнжин хагарч сарнисан үед, Хархалзан элээт хэмээх газар Монгол, Хэрэйдийн цэргийн хүчин хоорондоо байлдаж, Чингис хан зүүнш ухарсны дараа Хасар тэргүүтэй Монгол өрхүүдийг Хэрэйдийн их цэрэг хураан авсан. Чингис, Хасар нар дахин нэгдэж Ван хааныг Туулын Хар Түнийн шугуйд бүхүйд нь хумин авч довтлоод эзлэн авчээ.

Хасар, Хачиун, Тэмүгэ зэрэг ноёдын удам нь Жалайр, Хонгирад, Ихэрэс, Үжээд, Мангууд зэрэг таван хүчирхэг аймагтай ижил хэмжээнд очиж, зарим үед тэдгээрийг өөрсдийн харъяанд багтааж байв. Эдгээр удамынхныг ихэвчлэн Тэмүгэгийн удмын ноёдууд удирддаг. Аригбөх хааны тэмцэлийн үеэр энэхүү гурван ноёдын удам Тэмүгэгийн ач хүү Тачарын удирдлага дор Хубилайг (Чингис хааны ач хүү) дэмжсэн.Түүнийг нас барсны хойно Егү залгамжилжээ. Түүний дараа Хасарын ноёдын дунд гурав дахь гэр бүлийн тэргүүн Есүнгэг Хубилай хаан сонгож баталгаажуулсан байна. Тэрээр Хасарын хүү бөгөөд ах Егүгээ залгамжласан. Тэрээр Есүнгэгийн бичээсийн (хуучин чингисийн чулуу гэдэгээрээ алдартай) баатар юм. Энэхүү ноёдын удамыг Есүнгэгийн хүү Эсэн Эмүгэн залгамжласан бөгөөд дараа нь Эмүгэний хүү Шидур залгамжласан. Хэдийгээр Шидур Тэмүгэгийн ачинцар Наянгын удирдсан Хубилайн эсрэг бослогод оролцсон боловч энэхүү ноёдын овог ямар нэгэн самуунгүйгээр үлдэж чадсан. Зургаа дахь тэргүүн Бабушад 1307 онд Хайсан Хүлүг Хаан Чи ван цол хүртээсэн. Эх сурвалжаас харахад Хасарын удамын ноёд эзэнт гүрэн Хятадаас гарсаны дараа ч гэсэн энэхүү цолыг хадгалсаар ирсэн. Хасарын үр удам Монголын Эзэнт Гүрний бусад хэсэгт ч гэсэн хүчэрхэг хэвээр байсан.

Жишээ нь: Хасарын удмын Тугайтөмөр, XIV зууны дунд үед Ил хааны улсын хаан ширээний төлөө өрсөлдөгчдийн хамгийн сүүлчийн хүчирхэг нэгэн байсан.

Хасарын удмын Томулху баатар Мин улсын цэргүүдээс хамгийн сүүлчийн Их хаан Тогоонтөмөрийг хамгаалах гэж яваад алагдсан гэж мөн нотолдог. Монголчууд Хятадаас ухарсаны улмаас үүссэн үймээн самуунаас бол Юань гүрний сүүл үеэс параа зууны дунд үе хүртэлх Хасарын удмын ноёдод юу тохиолдсон нь тодорхойгүй байдаг. 15-р зуунаас 16-р зууны эхэн үе хүртэл эмхэтгэсэн Монголын он тоололын бичигт Хасарын үр удамын талаарх зарим нэг тэмдэглэл байдаг боловч тэдгээрийг түүхчид ихэвчлэн түүхийн үүднээс буруу ташаа мэдээлэл гэж үздэг. Ялангуяа Мэргэн гэгээний зохиосон Алтан Товч (Лувсанданзангийн Алтан товчтой андуурч болохгүй) Хасарын удмын ноёдын нөлөөг дөвийлгөсөн байдаг. Учир нь үүнийг зохиогч нь өөрөө Хасарын удам юм. Өнөболдын тухай өөр нэг алдартай түүхэнд тэрээр Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьсан боловч Мандухай түүний оронд Чингис хааны удмын балчир хүү Батмөнхыг (Даян Хаан) сонгосон гэдэг.

Өмч газар хүртсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Чингис хаан, ард түмэн газар нутаг өгсөнөөр эх нэгтэй дүү Жочи Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол Улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол Чингис хааны гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Баруун жигүүрээс ялгаатай нь зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг илүү дэмждэг байсан. Хасарын улс (ард түмэн болон хоёрдугаарт газар нутаг) Тэмүгэгийн улсаас хавгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан бөгөөд Эргүнэ мөрөн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Алтан улсыг байлдан дагуулсаны дараа Хасарын удмын ноёдод нэмж Шаньдун муж, Сүн улсыг байлдан эзлээд Жяньши мужид тус тус хувь газар хүртээж өгсөн.

Хасарын угсааныхны эзэмшил

[засварлах | кодоор засварлах]

Болунай, Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн Хүүхэд, Муу Мянган, Урад хошуудыг хамарч байсан. Тэдний дундаас Хорчины ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсин Гиорогийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хармөрөн мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан.

  1. Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр дэвтэр. т.194
  2. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 194.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 194.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 194.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  6. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  7. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  8. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  9. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  10. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  11. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  12. "元史/卷107 -". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  13. 13.0 13.1 13.2 13.3 13.4 13.5 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 195.
  14. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 195–196.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  15. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 195.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  16. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 195.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  17. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 195.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  18. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 195.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  19. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 195.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  20. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. pp. 195–196.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)