Хондурас
Бүгд Найрамдах Хондурас Улс República de Honduras (Испани)
| |
---|---|
Уриа: Libre, Soberana e Independiente "Чөлөөт, бүрэн эрхт ба тусгаар" | |
Төрийн дуулал: Himno Nacional de Honduras "Хондурасын төрийн дуулал" | |
Нийслэл | Тегусигальпа 14°6′N 87°13′W / 14.100°N 87.217°W |
Томоохон хот | Tegucigalpa |
Албан ёсны хэл | Испани хэл |
Угсаатны бүлгүүд (2016)[1] | |
Шашин (2020)[2] |
|
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
Сиомара Кастро | |
Сальвадор Насралла Дорис Гутьеррес Ренато Флорентино | |
Луис Редондо | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Конгресс |
Тусгаар тогтнол | |
• Испаниас тунхагласанb | 9 сарын 15, 1821 |
• Мексикийн анхны эзэнт гүрнээс тунхагласан | 7 сарын 1, 1823 |
• Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас Хондурас нэртэй тунхагласан | 11 сарын 5, 1838 |
Газар нутаг | |
• Нийт | 112,492 км2 (101) |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 9,571,352[3] (95) |
• Нягтаршил | 85/км2 (128) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$69.8 тэрбум[4] (108) |
• Нэг хүнд ноогдох | ▲$6,769[4] (134) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$30.5 тэрбум[4] (106) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $2,969[4] (135) |
ОТББИ (2018) | 52.1[5] өндөр |
ХХИ (2021) | ▼ 0.621[6] дундаж · 137 |
Мөнгөний нэгж | Лемпира (HNL) |
Цагийн бүс | UTC−6 (ТЦБ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +504 |
Домэйн нэр | .hn |
| |
Хүн амын тооцоололд ДОХ-ын улмаас нас баралтын үр дагаврыг тодорхой харгалздаг; Энэ нь 2007 оны 7-р сарын байдлаар төсөөлж байснаас дундаж наслалт багасч, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин өндөр, хүн ам, өсөлтийн хурд буурч, хүн амын нас, хүйсээр хуваарилалт өөрчлөгдөхөд хүргэж болзошгүй. |
Хондурас ([hɔnˈduːras], испани дуудлага [onˈduɾas], албан ёсны бүтэн нэр Бүгд Найрамдах Хондурас Улс, испаниар República de Honduras) улс Төв Америкт хойгуураа Гватемал, баруун урдаараа Сальвадор, зүүн урдаараа Никарагуатай хиллэн оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөрлөг, халуун, чийглэг уур амьсгалтай. Уулархаг газраараа 5000 м хүртэл тунадас унадаг. Нутгийн 45 хувийг халуун орны карибын нарс, эбен зэрэг үнэт мод бүхий ой эзлэнэ. Улуа, Агуан зэрэг хэд хэдэн голтой. Ашигт малтмалаас мөнгө, алт, өнгөт металлын болон төмрийн хүдэр бий.
Хондурас бол Латин Америкийн хоцрогдол орон юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйд хүн амын гуравны хоёр нь ажилладаг. Гол таримал нь кофе, эрдэнэ шиш, гадил, жүрж. Экспортын 40 хувийг гадил, кофе эзлэнэ. Аж үйлдвэрээс нэхмэл, хүнсний үйлдвэрүүдтэй. Эдийн засагт нь гадаадын, гол нь Америкийн капитал нэвтэрчээ. Авто болон төмөр замын тээвэр сул хөгжсөн. Олон улсын чанартай нисэх онгоцны буудал хэд хэд бий. Хүн амын 90 шахам хувь нь испани-индианы эрлийз юм. Хүн амд ногдох жилийн дундаж орлогоор Хондурас Латин Америкт сүүлчийн байранд ордог. Албан ёсны хэл нь испани.[7]
МЭӨ нэгдэх мянган жилд Хондурасын нутаг дэвсгэрт эртний түүхт майя аймгийн индиануудын соёл цэцэглэн хөгжиж байжээ. Тэр соёлын гол төв нь Копан хот байв. Майячуудын урлагийн уламжлалт шинж одоогийн индиан аймгийн өнгө алаглан будсан баг, сав суулганы хээнд хадгалагдан үлдсэн байна. XVI зууны эхэн хүртэл уугуул хүн ам болох индианууд нь Хондурасын нутаг дэвсгэрийг «Игуэрас» буюу «Ибуэрас» гэж нэрлэдэг байв.
Хондурасын эрэг орчим газрыг Х. Колумб 1502 онд нээсэн бөгөөд испаничууд энэ орныг эрэг орчимдоо их гүнзгий учраас Хондурас (испаниар «хондура» гэдэг нь гүнзгий гэсэн утгатай үг) гэж нэрлэсэн ажээ. Испаничууд 1525 оноос Хондурасыг байлдан эзэлж эхэлсэн байна. Хондурасчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэний дүнд 1821 онд Испаниас тусгаарлан салжээ. Хондурас 1838 оноос бие даасан улс болсон байна.
Мөнгөний нэгж нь лемпира.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Хондурас – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- general Website
- Utila'sWebsite
- Honduras Tips Travel Info (English)
- Travel and Tourism Info on Honduras (English)
- Humanitarian Aid in Honduras
- Honduran English Language weekly newspaper
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedcia
- ↑ "Religion affiliation in Honduras as of 2020, by type". Statista. Архивласан огноо 20 November 2022. Татаж авсан: 18 November 2022.
- ↑ "Honduras". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Архивласан огноо 24 October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Gini Index coefficient". CIA World Factbook. Архивласан огноо 17 July 2021. Татаж авсан: 12 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 12 October 2022.
- ↑ Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть. Улсын хэвлэлийн газар. 1988.