Алтайн Бүгд Найрамдах Улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Алтайн Бүгд Найрамдах Улс (Монгол)
Республика Алтай (Орос)
Алтай Республика (Алтай)
Map of Russia - Altai Republic (2008-03).svg
сүлд далбаа
Coat of Arms of Altai Republic.png
Flag of Altai Republic.svg
Төрийн дуулал: n/a
Нийслэл Горно-Алтайск
Байгуулагдсан 1922 оны 7 сарын 1
Статус
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
БНУ
Сибирь
Баруун Сибирь
Код 04
Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэр
- Нутаг дэвсгэрийн эрэмбэ
92,600 км²
35
Хүн ам (2002 оны хүн амын тооллого)
Хүн ам
- Хүн амын эрэмбэ
- Нягтшил
- Хотын
- Хөдөөний
202,947 хүн
79
2.2 хүн / км²
26.4%
73.6%
Албан ёсны хэлнүүд орос, алтай
Засгийн газар (2008 оны 10 сарын байдлаар)
Тэргүүн Александр Бердников
Хууль тогтоох байгууллага Их Хуралдай
Үндсэн хууль Алтайн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль
Албан ёсны вэбсайт
http://www.altai-republic.ru

Алтайн Бүгд Найрамдах Улс (Орос хэл: Республика Алтай) нь Азийн төв хэсэгт оршдог, Оросын Холбооны Улсын Сибирийн Холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм.

Агуулга

[Засварлах] Түүх

Манай эриний өмнөх үеэс нүүдлийн соёл иргэншил цэцэглэж, Базылык, Катанга зэрэг олон курган (туурь) бий.

[Засварлах] Хүн ам

Хүн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. Алтайчуудын олонхи нь түрэг угсаатнуудын цус холилдож бүрэлдсэн бөгөөд Телеут, Теленгут зэрэг түрэг угсааны улсууд (552-745), уйгур (745-840), кыргыз (8-13-р зууны эхэн) хэмээх гурван ханлиг оршин тогтнож байв. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. 1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. 20-р зууны эхэнд Оросын эрхшээлээс ангижрахын төлөө шашны зүтгэлтнүүд тэмцэж, ард түмний дэмжлэгийг хүлээсэн боловч дарагджээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үед алтайчууд зохион байгуулалттайгаар 1922 он хүртэл большевикуудтай тэмцэлдсэн аж.

1922 онд ЗХУ нь Ойротын автономит мужийг байгуулсан байна (Тухайн үед алтайчуудыг ойрот үндэстэн гэдэг байв). 1948 онд Горно-Алтайн автономит муж гэгдэх болсон бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Улсын статусыг олж, Горно-Алтайн Бүгд Найрамдах Улс гэгдэж байгаад мөн оны сүүлчээр ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс болжээ.

[Засварлах] Аж үйлдвэрийн гол салбарууд

Мал аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, алт олборлолт. Мөн тус улсын усан болор өндөр үнэлэгддэг.

[Засварлах] Газарзүй

Өмнөд хэсэгт нь 4506 м өндөртэй Белуха уулаас эхлэн Монгол Улсын нутаг хүртэл Алтайн нуруу үргэлжлэх тул 4000м гаруй өндөртэй уул нурууд, мөсөн гол элбэгтэй. Монголын хилийн ойролцоо Укокийн тэгш өндөрлөг байна. Обь мөрөн нь энд Алтайн нуруунаас эх авч, Баруун Сибирийг туулаад умардын Карын тэнгист цутгана. Зүүн талаараа Тува, зүүн хойд талаараа Хакас, өмнөд талаараа Алтайн хязгаар, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон, Казахстантай хиллэдэг.

[Засварлах] Засаг захиргааны хуваарь

Алтайн Бүгд Найрамдах Улс нь улсын зэрэглэлтэй, нийслэл хот болох Горно-Алтайскаас гадна 10 дүүрэг, 243 тосгоноос бүрэлдэнэ.


Commons
Commons: Altai Republic - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд