1 сарын 14
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 14 нь Григорийн тооллоор жилийн 14 дахь өдөр юм. Энэ өдрөөс хойш жил дуусахад 351 хоног үлдэнэ. Христийн олон урсгалын сахилын дурсгалт өдөр бол Узбекистан улс "Эх орноо батлан хамгаалагчдын өдөр" болгон тэмдэглэдэг. Тайланд улс энэ өдрийг ойн сангаа хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1301 – Унгарын хаан III Андрей таалал төгсөж, Арпадын угсааны хаанчлал эцэс болов.
- 1539 – Испани улс Кубыг эзлэн түрэмгийлэв.
- 1761 – Афган-Энэтхэгийн дунд өрнөсөн Панипатын гурав дахь тулаан эхлэв.
- 1784 – Америкийн иргэний дайн: АНУ-ын Конгресс Их Британийн хамт Парисын тунхагт гарын үсэг зурав.
- 1822 – Грекийн эрх чөлөөний дайн: Грекийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Теодорос Колокотронис Акрокоринтийн нуруунд Османы эзэнт гүрний Деметриос Ипсилантистай тулалджээ.
- 1858 – Италийн эзэн хаан III Наполеоны амь насанд халдахыг завдав.
- 1921 – Монголын нэрт жанжин Д.Сүхбаатар Хүдэр харуулын газар орчимд жирийн ардуудыг "Ардын журамт цэрэг"-т элсүүлэх ажлыг удирдан, ухуулж явжээ.
- 1938 – Антарктид дахь нэгэн газар нутгийг Норвегичууд эзэлж, улмаар Хатан Маудын нутаг хэмээн нэрийджээ.
- 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: Япон эзэнт гүрэн "Ке ажиллагаа"-г эхлүүлэв.
- 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: Касабланкагийн хуралд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль нар дайны стратеги, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар санал солилцжээ.
- 1952 – Америкийн NBC сувгаар олон жил цацагдсан "Өнөөдөр" өглөөний мэдээллийн хөтөлбөрийг Дейв Гарровей эхлүүлсэн байна.
- 1953 – Югославын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Йосип Броз Тито тангараг өргөжээ.
- 1954 – Америкийн "Хадсон Мотор" болон "Неш-Калвинатор" компаниуд нэгдэж, "Американ Моторс" компанийг байгуулав.
- 1960 – Австралийн нөөцийн банк буюу төв банк байгуулагджээ.
- 1972 – Данийн хаан ширээнд хатан хаан II Маргарет суув. Тус улс 1412 оноос хойш анхны хатан хаанаа өлгийдөн авсан юм.
- 1973 – Алдарт дуучин Элвис Преслигийн тоглолтыг телевизээр шууд дамжуулсан нь нэг уран бүтээлчийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болж телевизийн урлагийн түүхэнд бичигджээ.
- 1993 – Польшийн түүхэнд энх цагт болсон хамгийн хөнөөлтэй осол болов. Польшийн тэнгисийн цэргийн "Йан Хевелойц" хөлөг Рюгений ойролцоо осолдож, хөлгийн бүх 55 гишүүн амиа алджээ.
- 2004 – Гүрж улс одоогийн "таван загалмай" бүхий далбааг хэрэглэхээр баталжээ. Энэ нь тус улсын түүхэнд 500 жил мандуулсан далбааг өөрчилсөн тохиолдол болсон юм.
- 2010 – Йемений Засгийн газар Аль-Кайда террорист бүлэглэлийн эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдлээ.
- 2011 – Арабын хавар: Тунисийн ард иргэд засаглалаа эсэргүүцэж бослого гаргасны дараа тус улсын Ерөнхийлөгч Зине Эль Абидин Бен Али эх орноосоо дүрвэж, Саудын Араб улсад ирэв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 83 – Ромын цэргийн жанжин, нэрт улстөрч Марк Антони (МЭӨ 30 онд нас барсан)
- 1131 – Данийн эзэн Хаан I Валдемар (1182 онд нас барсан)
- 1507 – Португалийн Хатан Катерин (1578 онд нас барсан)
- 1702 – Японы эзэн Хаан Накамидако (1737 онд нас барсан)
- 1798 – Нидерландын гурав дахь Ерөнхий сайд, түүхч Йохан Рудольф Торбек (1872 онд нас барсан)
- 1824 – Оросын нэрт шүүмжлэгч Владимир Стасов (1906 онд нас барсан)
- 1856 – Австралийн алдарт "Буллетин" сонинг үндэслэгч, сэтгүүлч Ж.Ф.Арчибалд (1919 онд нас барсан)
- 1861 – Османы Султан VI Мехмед (1926 онд нас барсан)
- 1863 – Португалийн 10 дахь Ерөнхийлөгч, генерал Мануэль де Оливиера Гомеш да Кошта (1929 онд нас барсан)
- 1875 – Нобелийн шагналт Францын физикч Альберт Швайтцер (1965 онд нас барсан)
- 1886 – "Дулитл эмч" номын зохиолч, яруу найрагч Хью Лофтинг (1947 онд нас барсан)
- 1899 – НҮБ-ын Ерөнхий ассемблейн Ерөнхийлөгч Карлос П.Ромуло (1985 онд нас барсан)
- 1905 – Японы 67 дахь Ерөнхий сайд Фүкүда Такэо (1995 онд нас барсан)
- 1911 – "Арбатын хүүхдүүд" романы зохиолч Анатолий Н.Рыбаков (1998 онд нас барсан)
- 1919 – Италийн 41 дэх Ерөнхий сайд Жиулио Андреотти (2013 онд нас барсан)
- 1938 – Японы 79 дэх Ерөнхий сайд, сэтгүүлч Хосокава Морихиро
- 1941 – Словени улсын анхны Ерөнхийлөгч Милан Куцан
- 1942 – Олимпын наадмын дугуйн төрөлд алтан медаль хүртсэн, Нидерландын тамирчин Гербен Карстенс
- 1949 – "Оддын дайн", "Индиано Жонес: Загалмайтны сүүлчийн аян дайн" зэрэг киноны найруулагч Лоуренс Касдан
- 1952 – Румынь улсын 60 дахь ерөнхий сайд Чалин Попеску-Таричиану
- 1963 – "Эрин Брокович", "Өүшний 11", "Кафка" зэрэг киноны найруулагч Стивен Содерберг
- 1968 – Алдарт реппэр ЛЛ Күүл Жей
- 1986 – Английн "Кристал Палас" клубийн тоглогч Йоан Кабае
- 1990 – Туялзуур сэлэмний төрөлд олимпын аварга болсон Унгарын тамирчин Арон Шилаги
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1163 – Унгарын хаан II Ладислав (1131 онд төрсөн)
- 1742 – Английн одон оронч, математикч Эдмонд Хейли (1656 онд төрсөн)
- 1766 – Данийн эзэн хаан V Фредерик (1723 онд төрсөн)
- 1786 – АНУ-ын Нью-Хемпшир мужийн анхны амбан захирагч Мешеч Уийр (1713 онд төрсөн)
- 1920 – Америкийн автомашин үйлдвэрлэгч "Додж" компанийг үүсгэн байгуулагч Жон Френцис Додж (1864 онд төрсөн)
- 1957 – Оскарын шагналт, нэрт жүжигчин Хамфри Богарт (1899 онд төрсөн)
- 1966 – ЗХУ-ын пуужингийн инженер Сергей Королёв (1906 онд төрсөн)
- 1972 – Данийн эзэн хаан IX Фредерик (1899 онд төрсөн)
- 1976 – Малайзын хоёр дахь Ерөнхий сайд Абдул Разак Хуссейн (1922 онд төрсөн)
- 1977 – Их Британийн Ерөнхий сайд Энтони Эден (1897 онд төрсөн)
- 1988 – ЗХУ-ын тав дахь ерөнхий сайд Георгий Маленков (1902 онд төрсөн)
- 2016 – "Харри Поттер" цувралын "Профессор Снейп"-ийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Алан Рикман (1946 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Узбекистан Эх орноо батлан хамгаалагчдыг дурсах өдөр
- Гүрж Төрийн далбааны өдөр
- Тайланд Ойн санг хамгаалах үндэсний өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Гэрээнд нэгдсэн өдөр
- Тунис Залуучууд болон Хувьсгалын өдөр
Commons: 1 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан