2 сарын 3
Appearance
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 34 дэх өдөр бөгөөд сүүлээсээ 331 дэх (өндөр жил бол 332 дахь) өдөр юм.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1377 - Италийн Чесена хотод Кондотьери буюу папын хамгаалах цэргүүд 2000 гаруй хүний аминд хүрчээ.
- 1451 - Османы эзэнт гүрний султан II Мурад нас нөгчиж түүний хүү II Мехмед султан ор суужээ.
- 1488 - Бартоломей Диас Өмнөд Африкийн өмнөд хязгаар Сайн Итгэлтийн Хошуунд хүрэв.
- 1509 - Португалийн хаант улсын тэнгисийн цэрэг Османы эзэнт гүрний нэгдсэн хүчийг буулган авчээ.
- 1690 - Массачусеттс мужид анх удаа цаасан мөнгө хэрэглэв. Энэ нь Америк тивд цаасан мөнгө хэрэглэсэн анхны тохиол болсон юм.
- 1781 - Америкийн хувьсгал: Карибийн тэнгист орших Синт Эстатиус гэх аралд Британийн цэргийн хүч хяналтаа тогтоожээ.
- 1783 - Америкийн хувьсгал: Испани улс Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
- 1809 - АНУ-ын конгресс Иллиной мужийн газар нутгийг баталжээ.
- 1815 - Швейцарьт анх удаа худалдааны зорилго бүхий бяслагны үйлдвэр ашиглалтад оров.
- 1830 - Их Британийн нийслэл Лондон хотноо болсон уулзалтаар Грекийн тусгаар тогтнолыг бүрнээ хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр тусгаар тогтнолын төлөөх цуст дайн эцэслэсэн юм.
- 1870 - АНУ-ын Үндсэн хуульд 15 дахь өөрчлөлт оруулав. Ингэснээр бүх эрэгтэй хүн санал өгөх эрхтэй болжээ. 16 дахь нэмэлт өөрчлөлтөөр Холбооны засгийн газар татварын орлогыг бүрдүүлж, цуглуулахаар болов.
- 1913 - “Монгол цэргийг бэлтгэн сургах тухай Монгол-Оросын хэлэлцээр” байгуулагджээ. Хэлэлцээрийг Орос улсын хаан эзний засгийн хэргийг шийтгэх газраас тусгайлсан төлөөлөгч Иван Коростовец, Монгол улсын хаан эзний засгийн газраас тусгайлан гаргасан шадар сайд, сайн ноён хан Намнансүрэн, Шадар сайд, засаг төрийн эрдэнэ далай жүн ван Гомбосүрэн нар зөвлөн хэлэлцсэн тухай тэмдэглэл үйлджээ.
- 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ Германаас бүх талын дипломат харилцаагаа бүр мөсөн таслах шийд гаргажээ.
- 1930 - Вьетнамын коммунист нам албан ёсоор байгуулагдав.
- 1931 - Шинэ Зеландын түүхэнд хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт Хоукын хошуунд болов. Газар хөдлөлтийн улмаас 258 хүн амиа алджээ.
- 1933 - Адольф Хитлер Зүүн Европын улсыг Германжуулах бодлогоо танилцууллаа. Гадаад харилцааны голлох чиглэл нь Германжуулах бодлого байна гэж А.Хитлер онцолсон юм.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тэнгисийн болон явган цэргийн анги нэгтгэл Кважалейн хошууг хамгаалах тулааныг эхлүүлэв.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америк болон Филиппинийн хамтарсан цэрэг Манила хотыг Японы түрэмгийллээс гаргах бүтэн сар үргэлжилсэн тулааныг эхлүүлжээ.
- 1958 - Европын эдийн засгийн зөвлөл байгуулагдав.
- 1960 - Их Британийн ерөнхий сайд Харольд Макмиллан "Салхи эргэлээ" гэж илтгэлдээ мэдэгдэв. Ингэснээр Британичууд эзлэн түрэмгийлэх бодлогоос татгалзах эхлэлээ тавьжээ.
- 1962 - АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба улстай хийх гадаад худалдааг зогсоож, эдийн засгийн хориг арга хэмжээг эхлүүлэв.
- 1969 - Египетийн нийслэл Каир хотноо болсон Палестины Чөлөөлөх Байгууллагын хурлаар Ясир Арафат Палестиний үндэсний конгрессийн даргаар сонгогджээ.
- 1972 - Японы Саппоро хотод 11 дэх удаагийн өвлийн Олимп нээлтээ хийв.
- 1984 - АНУ-ын Лос Анжелесийн их сургуулийн эрдэмтэн Жон Бастер үр шилжүүлэх боломжийг анх удаагаа нээн илрүүлжээ.
- 1989 - Олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан Өмнөд Африкийн Үндэсний намын даргын суудлаа ерөнхийлөгч П.В.Бота өгөв. Гэсэн ч тэр зургаан сарын туршид ерөнхийлөгч хэвээр байсан билээ.
- 1995 - Америкийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн "Шаттл" хөлөгт багтан сансарт нисчээ. Сансарт ниссэн анхны америк эмэгтэйг Эйлийн Коллинс гэдэг байв.
- 2014 - ОХУ-ын нийслэл Москва хотын 263-р дунд сургуулийн 10-р ангийн зэвсэглэсэн сурагч хоёр хамгаалалтын ажилтан руу буудаж 29 сурагчийг барьцаалсан хэрэг гарчээ. Энэ нь Орост анх удаа дунд сургуульд буудсан хэрэг болсон байна.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1795 - Боливийн тусгаар тогтнолын эцэг Антонио Хосе де Сукре (1830 онд нас барсан)
- 1809 - Германы хөгжмийн зохиолч Феликс Менделссон (1847 онд нас барсан)
- 1830 - Их Британийн ерөнхий сайд Роберт Гаскойн-Сесиль (1903 онд нас барсан)
- 1878 - Шинэ Зеландын 21 дэх ерөнхий сайд Гордон Коатес (1943 онд нас барсан)
- 1892 - Испанийн 67 дахь ерөнхий сайд Хуан Негрин (1956 онд нас барсан)
- 1915 - Олимпын аварга, дэлхийн мөнгөн медальт, европын гурван удаагийн аварга ЗХУ-ын бөх Йоханнес Коткас (1998 онд нас барсан)
- 1918 - Олимпын хошой аварга Америкийн гүйлтийн спортын тамирчин Элен Стифенс (1994 онд нас барсан)
- 1935 - Америкийн дуучин "Гитар" хочит Жонни Уатсон (1996 онд нас барсан)
- 1960 - ХБНГУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Йохим Льоу (герман. Joachim Löw)
- 1968 - Сербийн нэрт сагсанбөмбөгч Влад Дивац
- 1978 - Испанийн нэрт хөлбөмбөгч Хоан Капдевийя
- 1982 - Олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын гүйлтийн тэшүүрч Мари Ив-Дроле
- 1990 - Америк-Ямайкын дуучин Жон Кингстон
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 6 - Хан гүрний хаан Пинг (МЭӨ 9 онд төрсөн)
- 1116 - Унгарын хаан Коломан (1070 онд төрсөн)
- 1161 - Норвегийн хаан I Инге (1135 онд төрсөн)
- 1451 - Османы эзэнт гүрний султан II Мурад (1404 онд төрсөн)
- 1468 - Хэвлэх машин анх зохион бүтээсэн германы Йохан Гутенберг (1398 онд төрсөн)
- 1924 - АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч, Нобелийн Энхтайвны шагналт Вүдро Вилсон (1856 онд төрсөн)
- 1961 - Ази гаралтай америкийн алдарт жүжигчин Анна Мей Вонг (1905 онд төрсөн)
- 1985 - Америкийн нэрт физикч Френк Оппенхаймер (1912 онд төрсөн)
- 2005 - Гүржийн 4 дэх ерөнхий сайд Зураб Жваниа (1963 онд төрсөн)
- 2023 - Францын хувцас зохион бутээгч, модельер Пако Рабан (1934 онд төрсөн).
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Хондурас Ариун Суяпагын өдөр
- Дөрвөн чапланы өдөр (АНУ-ын Эпископын сүмүүд)
- Вьетнам Коммунист нам байгуулагдсан өдөр
- Мозамбик Баатруудын өдөр
- Сан-Томе ба Принсипи Эх орончдын өдөр
- Япон Сецүбүн
- Тайланд Ахмадын өдөр
Commons: 2 сарын 3 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан