Манчестер Сити
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Манчестер Сити баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | хотын оршин суугчид | |||
Байгуулагдсан | 1880, St Mark's (West Gorton) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Сити оф Манчестер Манчестер Англи (Багтаамж: 47,726[1]) | |||
Эзэн | Шейх Мансур бин Зайед аль-Нахьян | |||
Ерөнхийлөгч | Халдун аль-Мубарак | |||
Менежер | Роберто Манчини | |||
Ахлагч | Венсан Компани | |||
Лиг | Премьер лиг | |||
2018–19 | Премьер лиг, 1 дугаар байр | |||
| ||||
Энэ улирал |
Хөлбөмбөгийн Манчестер Сити баг (Англи: Manchester City Football Club) нь Английн Премьер лигт тоглодог хөлбөмбөгийн баг юм.
Анх 1880 оны арваннэгдүгээр сард St. Mark's (West Gorton) нэртэйгээр тоглолтоо хийж байсан гэдэг бөгөөд 1887 оноос 1894 оныг хүртэл Ardwick Association Football Club (Эрдрюкийн Хөлбөмбөгийн баг) нэрээр явсаар өнөөгийн нэрээ олсон түүхтэй юм. Тус баг 1960 оны сүүл болон 1970 оны эхэн дунд үеүүдэд шилдэг амжилтуудаа үзүүлж байсан бөгөөд энэ хугацаанд «Лигийн АШТ», «АХХ-ны цом», «Лигийн цом» болон Европын цомтой багуудын цом зэрэг том тэмцээнүүдэд Жо Мерсер, Малкольм Аллисон нарын удирдлаган дор Колин Белл, Майк Саммерби болон Францис Ли нарын шилдэг тоглогчдоор ахлуулсан бүрэлдэхүүн аваргалсан байдаг байна.
Манчестер Сити 1976 онд «Лигийн цомд» түрүүлсэнээс хойш томоохон тэмцээний түрүүг аваагүй л байгаа. 1995-96 оны улирлаар хангалтгүй тоглолт үзүүлэн Премьер лигээс унаж гурван жилийн хугацаанд доод дивизүүдэд тоглохдоо мөн л адил тааруухан амжилт үзүүлж байсныг дурдах юун. 2008 онд «Абу Даби Юнайтед групп»-т худалдагдсанаар энэ багийн санхүүгийн байдал хүчирхэгжин олон тооны шилдэг тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн наймааг дараалан хийсээр байгаа юм. Тус багийг одоо Италийн шилдэг мэргэжилтэн [Роберто Манчини]] дасгалжуулж байгаа.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Манчестер Сити багийн үүсэл 1880 онд Манчестерийн зүүн хэсгийн «Гордон» дүүрэгт Анна Коннел бусад нөхдийн хамтаар байгуулсан хөлбөмбөгийн «St. Mark's (West Gorton)» багаас эхэлнэ. 1875 он болон түүнээс өмнөх жилүүдэд «Гэгээн Маркын сүмийн» нэр дээр тоглодог байсан крикетийн спортын багийг сүмийн ажилтан Уильям Бийстоу[2] гэгч хэлбэрийг нь өөрчлөн ийн байгуулсан гэдэг. 1887 онд «Эрдрюк» дүүргийн «Хайд Роуд» цэнгэлдэх хүрээлэнд эзэн багийн тоглолтоо хийхээр болж, багийн нэрээ «Ardwick Association Football Club» болгон өөрчилсөн[3] бөгөөд 1892 онд «Английн хөлбөмбөгийн лигийн» гишүүнээр элсэн шинээр зохиогдох болсон «хоёрдугаар дивизээс» мэргэжлийн гараагаа эхэлжээ. 1893-94 оны улирал санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өөрчлөлт хийсэн бөгөөд бүр нэрээ хүртэл сольсон юм. Энэ үеэс «Хөлбөмбөгийн Манчестер Сити баг» нэртэйгээр тоглох болсон түүхтэй.[4]
Сити анхны шагналаа 1899 онд хоёрдугаар дивизэд түрүүлэн авч улмаар Английн хөлбөмбөгийн «тэргүүн дивизэд» дэвшсэн байдаг ба
1904 оны дөрөвдүгээр сарын 23-нд Болтон Уондерерс багийг 1-0 харьцаагаар хожин «АХХ-ны цомд» түрүүлснээр томоохон тэмцээний анхны түрүүгээ авсан нь байв. Энэ үедээ «Дубльдэх» (Лиг ба Цомын түрүү) боломжоо лигт хоёрдугаар байрт орсоноор алджээ.[5] Дараагийн улирал нь буюу 1906 онд Ситигийн санхүүгийн байдал тун хүндэрсэн тул Билли Мэрэдит тэргүүтэй арван долоон тоглогчоо Манчестер Юнайтед багт шилжүүлснээр Ситигийн амжилт зогсонги байдалд орсон юм.[6] «Хайд Роуд» цэнгэлдэх хүрээлэн нь 1920 онд түймэрт автан сүйдэж 1923 шинээр баригдсан «Мейн Роуд» цэнгэлдэх хүрээлэнд шилжсэн байна.
1930-аад он, Манчестер Сити «АХХ-ны цомын» шигшээ тоглолтонд дараалан шалгарахдаа 1933 онд Эвертонд ялагдсан бол 1934 онд Портсмутыг ялж байв.[7] 1937 онд «нэгдүгээр дивиз» буюу тэргүүн дивизийн анхны түрүүгээ авсан ч дараа улирал нь хоёрдугаар дивиз рүү унав.[8]
Хорин жилийн дараа довтлогч Дон РевегийнАнглийн Эзэнт гүрний одонт «Ревегийн төлөвлөгөө» хэмээн нэр нь түгсэн тоглолтын оновчтой шийдлээрээ 1930-аад онд үзүүлсэн амжилтаа Сити давтаж, «АХХ-ны цомын» шигшээ тоглолтонд 1955, 1956 онуудад шалгарсан ба мөн урьдын адил эхний удаад нь ялагдаж, хоёр дахид нь ялж байв. Бүх цаг үеийн хамгийн шилдэг шигшээ тоглолтуудын нэг 1956 оны шигшээ тоглолт нь Ситигийн хаалгач Берт Траутманы тоглолтын үеэр хүзүүгээ бэртээсэн ч тоглолтын цаг дуустал хэрхэн тэсч байсанаар нь хөлбөмбөг сонирхогчдын санаанд буудаг.
1963 онд хоёрдугаар дивизэд унаснаар Ситигийн тоглолтыг үзэх үзэгчдийн тоо эрс буурсан байсныг 1965 оны нэгдүгээр сард «Свиндон Таун» багтай талбай дээрээ хийсэн тоглолтын 8,015 үзэгчдийн тооноос харж болохоор юм.[9] 1965 оны зун Жо Мерсер болон Малколм Аллисон нар багийг дасгалжуулахаар томилогджээ. Тэдний удирдлаган дор Ситичүүд хоёрдугаар дивизээ тэргүүлэн дэвшсэн ба Майк Саммерби, Фрэнсис Ли ба Колин Белл нарын тоглогчдыг эгнээндээ элсүүлж тун чухал шийдвэр гаргасан ажээ.[10] Хоёр жилийн дараа буюу 1967-68 оны улирал Манчестер Сити Лигийн АШТ-д хоёр дахь түрүүгээ сүүлийн тойргийн тоглолтонд Ньюкасл Юнайтед багийг 4-3 харьцаагаар хожин авсан юм. Тэдний ард хөрш баг Манчестер Юнайтед хоёр онооны зөрүүтэйгээр шалгарсан байв.[11] Улмаар 1969 онд «АХХ-ны цомын» ээлжит түрүүгээ авч 1970 онд Австрийн Вена хотноо зохиогдсон Европын цомтой багуудын цомын шигшээ тоглолтонд Польшийн «Гурник Зарбзе» багийг 2-1 харьцаагаар хожин түрүүлэв.[12] Мөн л тухайн улирлаа «Лигийн цомд» аваргалсанаар Европын цом болон дотоодын цомыг нэг улиралд авсан Английн хоёр дахь баг болон түүхнээ тэмдэглэгдсэн байна.
1970-аад он, Сити «Лигийн аварга» болоход ганц оноо дутсан болон шигшээ тоглолтонд бүдэрсэнийг эс тооцвол ерөнхийдөө амжилтын буухиагаа үргэлжлүүлж байсан гэхэд болно.[13] Манчестер Ситигийн хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хоногшин үлдсэн тоглолт нь яахын аргагүй 1973-74 оны улирлын сүүлийн тойргийн тоглолт. Мөнхийн өрсөлдөгч Манчестер Юнайтед багт ус агаар мэт хэрэгтэй сүүлийн тойргийн тоглолтондоо Ситид талбай дээрээ 1-0 харьцаагаар ялагдаж доод дивиз рүү унасан явдал юм.[14] 1976 оны «Лигийн цомын» шигшээ тоглолтонд Ньюкасл Юнайтед багийг 2-1 харьцаагаар хожин хоёр дахь удаагаа түрүүлсэн бол 1976-77 оны улирал Ливерпүүлийг лигийн аварга болоход нэг онооны зөрүүгээр ард нь хоцорч байв.
Түүнээс хойш Манчестер Сити лигийн тэргүүлэх өрсөлдөөнөөс гадуур явсаар 1986-87 оны улирал Астон Вилла багийн хамтаар доод дивиз рүү унаж, 1988-89 оны улирал Челси багийн хамт дэвшин Петер Рейдийн удирдлаган дор дээд лигтээ 1991, 1992 онуудад тэргүүлэх өрсөлдөөнд буюу тавдугаар байраар шалгарах болсон байна.[15] 1992 онд Премьер лиг байгуулагдсан анхны улирлаар есдүгээр байраар шалгарч байсан бол 1996 онд доод лиг болон шинэчилэгдсэн «нэгдүгээр дивиз» рүү унах хүртлээ гурван улирлын турш доогуур өрсөлдөж байв. Бүр хангалтгүй амжилт үзүүлэн 1998 онд хоёрдугаар дивиз рүү унаж Европын болон дотоодын цомын эзэн болж түүчээ нь болж байсан багийн хувьд хангалтгүй үзүүлэлт болж байсныг дурдах ёстой байх.
Дээрх эгзэгтэй байдалд хүрсэн багийн шинэ дарга Дэвид Бернштэйн хэмээх эрхэм санхүүгээс авахуулаад олон асуудлыг шийдсэнээр 2001 онд тэргүүн дивиздээ эргэн ирж гарч ирсэн юм.[16] 2002 онд унасанаас хойш дахин Премьер лигээс хөдлөөгүй байгаа.[17]
2002-03 оны улирал «Мейн Роуд» цэнгэлдэх хүрээлэн дэх сүүлийн тоглолт нь нилээд онцлогтой. Манчестер Юнайтед багийг хожиж 13 жил үргэлжилсэн «дербигийн» хожигдлоо зогсоосон явдал байлаа.[18] 2003 онд улирал дуусах үеэр «Сити оф Манчестер» хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэн рүү шилжсэн түүхтэй. Шинэ гэртэй болсон Манчестер Сити багийнхан анхны дөрвөн улирлаа хүснэгтийн дундуур бичигдэж өнгөрөөв. Багийн удирдлагууд Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Свен Горан Эрикссоныг 2007 онд багийн дасгалжуулагчаар томилсон ч[19] төдийлөн амжилттай байж чадаагүй тул 2008 оны зургаадугаар сарын 4-нд Марк Хьюзийг томилжээ.[20] Eriksson was replaced by Mark Hughes two days later on 4 June 2008.[21]
Багийг 2008 оны наймдугаар сард «Абу Даби Юнайтед групп» худалдан авав. Ингэснээр юун түрүүнд өндөр зэрэглэлийн тоглогчдыг үнэ хаян худалдан авах алхмуудын эхлэл Бразил тоглогч, Робиньог Испаний Реал Мадрид багаас худалдан авсанаар тавигдсан юм.[22] Түүнийг 32.5 сая фунт стерлингээр авсан бөгөөд тухайн улирал Сити аравдугаар байраар шалгарч, «УЕФА-гийн цомын» тэмцээний дөрөвний нэг шигшээд шалгарав. 2009 оны зун Гарет Бэрри, Роке Санта Крус, Коло Туре, Эммануэль Адебайор, Карлос Тевес болон Жолеон Лескотт нарыг худалдан авахад 100 сая фунт стерлинг зарцуулсан нь урьд хожид тохиолдож байгаагүй наймаа байв.[23]
2009 оны арванхоёрдугаар сарын 19-нд Марк Хьюзийн халааг Роберто Манчини авсан томилогдсон билээ. Сити түүний удирдлаган дор 2009-10 оны улирлаар тавдугаар байр эзлэн 2010-11 оны Аваргуудын лигийн тэмцээнд оролцох боломжоо алдсан хэдий ч Европын лигт өрсөлдөх юм. 2010-11 оны улирлын тоглолт эхлэхийн өмнө Жером Боатенг[24], Яя Туре[25], Давид Силва[26], Александар Коларов[27] болон Марио Балотелли[28] нарын шилдэг залуу тоглогчдыг эгнээндээ элсүүлж бүрэлдэхүүний хүчийг зузаатгасан байна.
Тоглогчид
[засварлах | кодоор засварлах]- Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны долоодугаар сарын 18.[30]
Одоогийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Хүндэтгэлийн дугаар
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Дотоодын
[засварлах | кодоор засварлах]- Хоёрдугаар дивиз / Нэгдүгээр дивиз
- Түрүү (7): 1898–99, 1902–03, 1909–10, 1927–28, 1946–47, 1965–66, 2001–02
- Хоёрдугаар байр (4): 1895–96, 1950–51, 1936–37, 1999–2000
- Хоёрдугаар дивиз
- Плей-оффийн аварга: 1998–99
- АХХ-ны цом
- Түрүү (4): 1904, 1934, 1956, 1969, 2011
- Хоёрдугаар байр (4): 1926, 1933, 1955, 1981
- Лигийн цом
- Түрүү (2): 1970, 1976
- Хоёрдугаар байр (1): 1974
- Charity Shield / Коммунити Шиелд
- Түрүү (3): 1937, 1968, 1972.
- Хоёрдугаар байр (4): 1934, 1956, 1969, 1973.
- Full Members Cup
- Хоёрдугаар байр (1): 1986
Европын
[засварлах | кодоор засварлах]- Европын цомтой багуудын цом
- Түрүү (1): 1970
Цэнгэлдэх хүрээлэн
[засварлах | кодоор засварлах]Eastlands CoMS | |
---|---|
УЕФА-гийн шилдэг цэнгэлдэх хүрээлэн]] | |
Байрлал | Спортсити, Гэгээн Роусли, Манчестер M11 3FF |
Солбицол | 53°28′59″N 2°12′1″W / 53.48306°N 2.20028°WСолбицол: 53°28′59″N 2°12′1″W / 53.48306°N 2.20028°W |
Барьж эхэлсэн | 1999 |
Нээгдсэн | 2002 оны долоодугаар сарын 25 (Хөнгөн Атлетик) 2003 оны наймдугаар сарын 10 (Хөлбөмбөг) |
Өргөсгөсөн | 2002-2003 |
Эзэмшигч | Манчестер Сити багийн удирдах зөвлөл |
Оператор | Манчестер Сити |
Гадаргуу | Дессо ГрассМастер |
Байгуулсан зардал | £110 сая £30 сая (хөлбөмбөгийн зориулалт болгоход) |
Архитектур | Аруп |
Багтаамж | 47,726[33] |
Талбайн хэмжээ | 105 x 68 м |
Түрээслэгч | |
2002 оны хамтын нөхөрлөлийн наадам Манчестер Сити (2003–одоо) |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Buckley, Andy (2000). Blue Moon Rising: The Fall and Rise of Manchester City. Bury: Milo. ISBN 0-9530847-4-4.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - Gardner, Peter (1970). The Manchester City Football Book No. 2. London: Stanley Paul. ISBN 0-09-103280-6.
- Inglis, Simon (1987). The Football Grounds of Great Britain (2nd ed.). London: Collins Willow. ISBN 0-00-218249-1.
- James, Gary (2002). Manchester: The Greatest City. Polar Publishing. ISBN 1-899538-09-7.
- James, Gary (2005). The Official Manchester City Hall of Fame. Hamlyn. ISBN 0-600-61282-1.
- James, Gary (2006). Manchester City – The Complete Record. Derby: Breedon. ISBN 1-85983-512-0.
- James, Gary (2008). Manchester – A Football History. Halifax: James Ward. ISBN 978-0-9558127-0-5.
- Penney, Ian (2008). Manchester City: The Mercer-Allison Years. Derby: Breedon. ISBN 978-1-85983-608-8.
- Rowlands, Alan (2005). Trautmann: The Biography. Derby: Breedon. ISBN 1-85983-491-4.
- Tossell, David (2008). Big Mal: The High Life and Hard Times of Malcolm Allison, Football Legend. Edinburgh: Mainstream. ISBN 978-1-84596-478-8.
- Wallace, David (2007). Century City – Manchester City Football Club 1957/58. Leigh: King of the Kippax. ISBN 978-0-9557056-0-1.
- Ward, Andrew (1984). The Manchester City Story. Derby: Breedon. ISBN 0-907969-05-4.
- ↑ "Stadium History". Manchester City Football Club. Archived from the original on 8 February 2008. Татаж авсан: 21 October 2009.
- ↑ James, Gary (2008). Manchester – A Football History. Halifax: James Ward. ISBN 978-0-9558127-0-5. p58
- ↑ James, Gary (2006). Manchester City – The Complete Record. Derby: Breedon. ISBN 1-85983-512-0. p23
- ↑ Ward, The Manchester City Story, p8
- ↑ James, Manchester City – The Complete Record, p32
- ↑ James, Manchester:The Greatest City, pp 59–65.
- ↑ Ward, The Manchester City Story, pp31–33
- ↑ "England 1937/38". league table from RSSSF. Татаж авсан: 29 December 2005.
- ↑ Ward, The Manchester City Story, p57
- ↑ Penney, Manchester City – The Mercer-Allison Years, pp27–36
- ↑ Penney, Manchester City – The Mercer-Allison Years, pp37–56
- ↑ Gardner, The Manchester City Football Book No. 2, pp13–22
- ↑ James, Manchester City – The Complete Record, pp410–420
- ↑ Ward, The Manchester City Story, p70
- ↑ James, Manchester City – The Complete Record, p68
- ↑ Buckley, Andy (2000). Blue Moon Rising: The Fall and Rise of Manchester City. Bury: Milo. ISBN 0-9530847-4-4.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) p177 - ↑ Manchester City – The Complete Record, p265
- ↑ "Goater double gives City derby win". RTЙ. Татаж авсан: 28 May 2007.
- ↑ "Eriksson named Man City manager". BBC Sport. 6 July 2007. Татаж авсан: 20 July 2007.
- ↑ "Eriksson's reign at Man City ends". BBC Sport. 2 June 2008. Татаж авсан: 2 June 2008.
- ↑ "Manchester City appoint Mark Hughes". Manchester City FC. 4 June 2008. Archived from the original on 10 Аравдугаар сар 2009. Татаж авсан: 21 October 2009.
- ↑ "Man City beat Chelsea to Robinho". BBC. 1 September 2008. Татаж авсан: 19 September 2009.
- ↑ "Lescott completes Man City move". BBC Sport. 25 August 2009. Татаж авсан: 12 September 2009.
- ↑ "Jerome Boateng has agreed the terms of a five-year contract to join Manchester City from German Bundesliga side Hamburg SV". Manchester City official website. Archived from the original on 29 Тавдугаар сар 2016. Татаж авсан: 30 June 2010.
- ↑ "Manchester City sign midfielder Yaya Toure". BBC sport. Татаж авсан: 2 July 2010.
- ↑ "Silva seals City switch". Sky Sports. Татаж авсан: 14 July 2010.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2010-07-28. Татаж авсан: 2010-08-14.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Balotelli signs for City". Manchester City official website. Archived from the original on 16 Наймдугаар сар 2010. Татаж авсан: 13 August 2010.
- ↑ "MCFC announce Carlos Tevez is captain". mcfc.co.uk. 18 August 2010. Татаж авсан: 18 August 2010.
- ↑ "Players". Manchester City F.C. Archived from the original on 2014-07-20. Татаж авсан: 2011-07-18.
- ↑ Up until 1992, the top division of English football was the Football League First Division; since then, it has been the FA Premier League. At the same time, the Second Division was renamed the First Division, and the Third Division was renamed the Second Division.
- ↑ "Club History". Manchester City FC. Archived from the original on 16 Тавдугаар сар 2016. Татаж авсан: 19 September 2009.
- ↑ "Stadium History". Manchester City Football Club. Archived from the original on 8 February 2008. Татаж авсан: 25 July 2009.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Манчестер Сити багийн албан ёсны вэбсайт
- Хөгжөөн дэмжигчдийн албан ёсны сайт
- Манчестер Сити багийг дэмжигч бүсгүйчүүдэд зориулсан вэбсайт
Манчестер Сити — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Харт (х) • 3 Санья • 4 Компани (а) • 5 Сабалета • 6 Фернандо • 7 Милнер • 8 Насри • 10 Жеко • 11 Коларов • 13 Кабальеро (х) • 14 Бони • 15 Навас • 16 Агуэро • 18 Лэмпард • 20 Мангала • 21 Сильва • 22 Клиши • 25 Фернандиньо • 26 Демичелис • 29 Райт (х) • 35 Йоветич • 38 Бойата • 42 Туре • 78 Посо • Дасгалжуулагч: Мануэль Пеллегрини |