Jump to content

Сибирийн Холбооны тойрог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сибирский федеральный округ
(Орос)
Сибирийн Холбооны тойрог

ОХУ дахь Сибирийн Холбооны тойргийн байршил
Төрийн дуулал: байхгүй
Засаг захиргааны төв Новосибирск
Байгуулагдсан 2000 оны тавдугаар сарын 18
Статус
Холбооны субъектууд
Эдийн засгийн бүсүүд
Холбооны тойрог
13 багтана
багтана
Код
Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэр
- Холбооны тойрог
5,114,800 км²
2
Хүн ам (2002 оны хүн амын тооллого)
Хүн ам
- Хүн амын эрэмбэ
- Нягтшил
- Хотын
- Хөдөөний
20,062,938 хүн
4
3.9 хүн / км²

Албан ёсны хэл орос
бусад
Засгийн газар
Ерөнхийлөгчийн элч Анатолий Серышев
Албан ёсны цахим сүлжээ
http://www.ufo.gov.ru/

Сибирийн Холбооны тойрог (Орос: Сиби́рский федера́льный о́круг) нь Оросын холбооны тойргуудын нэг бөгөөд нутаг дэвсгэрээрээ хоёрт ордог. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2000 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Зарлигаар бий болсон тус тойрог нь Ази дахь Оросын гурван тойргийн голынх нь болно. 2002 оны хүн амын тооллогоор нийт 20,062,938 хүн ам 5,114,800 км² нутаг дэвсгэрт амьдарч байлаа. Өдгөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Анатольевич Серышев тус тойрогт ажиллаж байна.

Тус тойргийг Оросын Азийн Номхон Далайтай ойрхон хэсгээс бусад бүх хэсгийг хамардаг Сибирьтэй андуурч болохгүй.

Доор Сибирийн Холбооны тойрогт багтдаг холбооны 10 субъектуудыг жагсаав. (Бүгд найрамдах улсуудыг од тэмдгээр (*) тэмдэглэв.)

  1. Алтайн Бүгд Найрамдах Улс*
  2. Алтайн хязгаар
  3. Эрхүү муж
  4. Кемерово муж
  5. Красноярскийн хязгаар
  6. Новосибирск муж
  7. Омск муж
  8. Томск муж
  9. Бүгд Найрамдах Тува Улс*
  10. Бүгд Найрамдах Хакас Улс*

Хамгийн том хотууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Новосибирск 1,405,569 (2005 он)
  2. Омск 1,142,773
  3. Красноярск 917,195
  4. Барнаул 631,221
  5. Эрхүү 582,547
  6. Новокузнецк 563,257
  7. Кемерово 522,641
  8. Томск 487,357
  9. Братск 256,552