Удмурт
Бүгд Найрамдах Удмурт Улс | |
---|---|
Удмуртская Республика | |
Бусад галиглал | |
• Удмурт | Удмурт Республика |
Улс | Орос |
Холбооны тойрог | Волга[1] |
Эдийн засгийн бүс | Урал[2] |
Нийслэл | Ижевск |
Засаг захиргаа | |
• Биет | Төрийн Зөвлөл[3] |
• Тэргүүн[3] | Александр Бречалов |
Газар нутаг | |
• Нийт | 42,061 км2 (16,240 бээр2) |
Хүн ам | |
• Нийт | 1,452,914 |
• Тооцоо (2018)[6] | 1,513,044 |
• Байр | 32-р байр |
• Нягтрал | 35/км2 (89/бээр2) |
• Хотын нутаг | 65.7% |
• Хөдөө | 34.3% |
Цагийн бүс | UTC+4 (Samara Time [7]) |
ISO 3166 код | RU-UD |
Улсын дугаар | 18 |
OKTMO ID | 94000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[8] Удмурт хэл[9] |
Вэб сайт | http://www.udmurt.ru/en/ |
Бүгд Найрамдах Удмурт Улс (Орос: Удму́ртская респу́блика; удм. Удмурт Элькун) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд бөгөөд Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст хамаардаг. Нийслэл - Ижевск хот.
Нутаг дэвсгэр - 42,061 км2[11], 2010 оны байдлаарх хүн амын тоо - 1,522,761[12]. Үүнээс 62.2% нь Оросууд, 28.0% (410,584) нь Удмуртууд аж.[13] Орос хэлнээс гадна Удмурт хэл албан ёсны зэргэмжтэй. Удмурт хэлийг Фин-Угор хэлний бүлэгт оруулан ангилдаг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Оросын Европын хэсгийн зүүн хэсэгт орших бөгөөд Уралын нурууны баруун талд Кама мөрөн, Ижил мөрний хооронд байрлах эх газрын уур амьсгалтай нутаг юм. Хойд талаараа Киров муж, зүүн талаараа Пермь муж, өмнөд талаараа Башкортостан, Татарстантай хил залгадаг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн амын 53% нь орос, 35% нь удмурт, 7% нь татар үндэстэн болно. Удмуртчууд нь Угро-Фин угсааны үндэстэн юм. Зонхилох шашин нь Үнэн алдартны шашин, шаманизм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Удмурт үндэстний өлгий нутагт оросууд 12-р зуунд хүрч иржээ. 1552 онд Казань Орост нэгдсэний дараа оросууд эрс нэмэгдсэн аж.
1920 онд Вотскийн автономит муж хэмээх нэртэй анх байгуулагдаж, 1934 онд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Удмурт Улс болон зохион байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс задрахад 1990 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.
Одоогийн ерөнхийлөгч Алексей Волков 2007 онд сонгогдсон байна.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Металл боловсруулах, химийн үйлдвэрүүд болон шилэн эдлэлийн үйлдвэрлэл өргөн дэлгэр. Газрын тос, чулуун нүүрс олборлодог. Мөн Михайл Калашниковын зохион бүтээсэн AK-47 болон түүнтэй төстэй загварын буунуудыг үйлдвэрлэдэг Измаш компани тус улсад байрладаг бөгөөд Удмуртын эдийн засагт чухал нөлөөтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]600 мянга орчим хүнтэй нийслэл Ижевскээс гадна Воткинск, Сарапул, Глазов зэрэг хотууд бий.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ 3.0 3.1 Үндсэн хууль, 9.1
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ Russian Federal State Statistics Service. Всероссийская перепись населения 2020 года. Том 1 [2020 All-Russian Population Census, vol. 1] (XLS) (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Үндсэн хууль, 8-р зүйл
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named1987USSR
- ↑ ""Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации". Эх хувилбараас архивласан: 2011-09-28. Татаж авсан: 2012-04-05.
- ↑ Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
- ↑ Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года