1 сарын 28
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 28 дахь өдөр6 Энэ өдрөөс хойш он дуусахад 337 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 338 байна. Энэ өдөр Куба улсын хувьсгалын эцэг гэгдэх Хосе Марти, Италийн домогт хаалгач Жианлуйжи Буффон төржээ.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 661 - Рашидуны халифат улсын халиф Алигийн амь насанд халдсанаар Рашидуны халифат бүрэн мөхсөн юм.
- 814 - Ариун Ромын эзэнт гүрний хаан Шарльмайн Аахенд нас барав. Түүний орыг Луй де Пуа залгаж, Францын газар нутгийг эгнээндээ нэгтгэсэн билээ.
- 1547 - Английн эзэн хаан VIII Хенри насан эцэслэж, түүний хүү болох 9 настай VI Эдуард хаан ширээнд суужээ.
- 1573 - Варшавын холбооны тунхагт гарын үсэг зурснаар Польш улсад шашин шүтэх эрх чөлөөтэй улс болов.
- 1624 - Британийн адмирал Томас Уорнер Карибийн тэнгист орших Сейнт Киттсийн арлыг илрүүлэв. Энэхүү арал нь Их Британийн хамгийн анхны колони болсон юм.
- 1724 - Оросын эзэнт гүрний хаан Аугаа Петр Санкт Петербург хотноо Оросын шинжлэх ухааны академийг байгуулав.
- 1813 - Английн нэрт зохиолч Жейн Остен "Бахархал, харуусал" романаа анх удаагаа хэвлүүлжээ.
- 1820 - Фабиан Готтлеб фон Беллингшаусен, Михайль Петрович Лазарёв нараар удирдуулсан Оросын экспедиц Антарктидийг анх нээв. Тэд Антарктидийн өмнөд эрэгт очсон байдаг.
- 1846 - Сир Харри Смитээр удирдуулсан Британийн арми Аливалын тулаанд Энэтхэгийн армийг буулгаж авав.
- 1855 - Атлантын далайг, Номхон далайтай холбоотой Панамын сувгийн төмөр зам анх удаа хөдөлж эхлэв.
- 1871 - Франц-Пруссийн дайн: Францын арми ялалт байгуулснаар Парисийн бүслэлт эцэс болжээ.
- 1878 - Америкт коллежийн анхны хэвлэл хэвлэгджээ. Йелийн коллеж өдөр тутмын сонинтой болсон байна.
- 1900 - Монголын хаан Богд Жавзандамба Хаант Оросоос зээл хүсэв. Оросын хаант улсын Сангийн яамнаас оруулсан Богд гэгээнд олгох 30 000 рублийн зээлийн баримтан дээр Санкт Петербург хотноо Оросын цагаан хаан өөрийн гараар зөвшөөрсөн цохолт хийж, Монголын шашны тэргүүнд зээл олгохыг зөвшөөрсөн байна. Гэвч маргааш өдөр нь Богд хаан хүссэн зээлээсээ гэнэт татгалзжээ.
- 1902 - Америкийн саятан Эндрью Карнегийн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Вашингтон дахь Карнегийн хүрээлэнг байгуулжээ.
- 1908 - Португалийн бүгд найрамдах нам тус улсын дарангуйлагч Хоа Франкогын эсрэг төрийн эргэлт хийхийг оролдсон боловч бүтэлгүйтэв.
- 1915 - АНУ-ын Конгресс АНУ-ын Эргийн хамгаалалтын газрыг АНУ-ын зэвсэгт хүчний дэргэд байгуулах шийд гаргажээ.
- 1918 - Финландын иргэний дайн: Улаан армийн босогчид нийслэл Хелсинки хотод хяналтаа тогтоов.
- 1932 - Японы эзэн хааны арми Шанхай хотод дайралт хийв.
- 1933 - Энэтхэгээс тусгаар тогтнох хөдөлгөөн Пакистан улсад эхэлжээ.
- 1935 - Исландын парламент үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр баруун еврпын улс орнуудаас анх удаа үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн улс болжээ.
- 1938 - Германы автомашин жолоодогч Рудольф Карациолла Мерседес-Бенз W195 загвараар цагт 432.7 км хурдалснаар зам дээрх хурдыг шинэчлэн тогтоов.
- 1943 - ЗХУ-ын Ленинград хотын бүслэлтийг бүрэн тасалсан байна.
- 1956 - Рок н Роллын хаан гэгдэх Элвис Пресли анх удаагаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
- 1958 - Данийн алдарт Лего компани одоогийн угсардаг тоглоомны загварыг гаргаж, оюуны өмчийн эрхээ авчээ.
- 1965 - Канад улсын парламент одоогийн төрийн далбааг соёрхон баталжээ.
- 1981 - АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган улс дотроо өсөөд байсан газрын тосны үнийг зохицуулах шийдвэр гаргаж, тодорхой хэмжээнд үнийг бууруулав. Ингэснээр 1979 оноос үүссэн эрчим хүчний салбарын хямрал арилах үндэс тавигджээ.
- 1985 - Этиоп тэргүүтэй Африкийн улсуудад үүссэн өлсгөлөнг даван туулах зорилгоор Америкийн хөгжмийн одууд хамтарч "We Are the World" хит дууг олон нийтэд цацав.
- 1986 - Сансарын Shuttle хөтөлбөр: АНУ-аас баталсан Shuttle хөтөлбөрийн хүрээнд STS-51-L тусгай тогтоолын дагуу Challenger хөлөг хөөрсөн боловч тэр дороо сөнөж, хөлгийн багийн долоон гишүүн бүгд амиа алдав.
- 2006 - Польш улсын нийслэлд байрлах Катовисийн олон улсын үзэсгэлэнгийн танхимын нэг давхар их хэмжээний цасыг даалгүй нурж, 65 хүн амиа алдан, 170 хүн гэмтэж, бэртжээ.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1457 - Английн эзэн хаан VII Хенри (1509 онд нас барсан)
- 1600 - Ромын пап IX Клемент (1669 онд нас барсан)
- 1717 - Османы эзэнт гүрний султан III Мустафа (1774 онд нас барсан)
- 1784 - Их Британийн ерөнхий сайд Абердийний 4дэх гүн Жорж Хамилтон-Гордон (1860 онд нас барсан)
- 1822 - Канадын хоёр дахь Ерөнхий сайд Александер Макензи (1892 онд нас барсан)
- 1853 - Кубын хувьсгалын эцэг, сурган хүмүүжүүлэгч Хосе Марти (1895 онд нас барсан)
- 1865 - Финландын анхны ерөнхийлөгч Каарло Юхо Сталберг (1952 онд нас барсан)
- 1887 - Америкийн нэрт төгөлдөр хуурч Артур Рубинштайн (1982 онд нас барсан)
- 1897 - Зөвлөлтийн нэрт кино зохиолч Валентин Катаев (1986 онд нас барсан)
- 1912 - Америкийн нэрт зураач Жексон Поллок (1956 онд нас барсан)
- 1922 - Нобелийн шагналт Америкийн биохимич Роберт В.Холли (1993 онд нас барсан)
- 1938 - Олимпын хошой, Дэлхийн дөрөв, Европын хоёр удаагийн аварга ЗХУ-ын хүндийн өргөгч Леонид Жаботиньский (2016 онд нас барсан)
- 1940 - Мексикийн болон дэлхийн тэргүүн баян Групо Карсо компанийн эзэн Карлос Слим Элу
- 1944 - Алдарт ZARA брендыг үндэслэгч Росалиа Мера (2013 онд нас барсан)
- 1948 - Либерийн 22 дахь ерөнхийлөгч Чарльз Тейлор
- 1949 - Шинэ Зеландын 34 дахь ерөнхий сайд Майк Моор
- NBA-н зургаан удаагийн аварга дасгалжуулагч Грегг Попович
- 1950 - Бахрейны хаан Хамад бин Иса аль Халифа
- 1955 - Францын 23 дахь ерөнхийлөгч Николя Саркози
- 1959 - "Амьд үхдэл", "Шоушенкээс оргосон нь", "Ногоон бүс" зэрэг киноны зохиолч Френк Дарабонт
- 1972 - Олимпын мөнгө, Дэлхийн хүрэл медалт Нидерландын дугуйч Леон ван Бон
- 1976 - Америкийн реппэр Рик Росс
- 1978 - Италийн домогт хаалгач Жианлуйжи Буффон
- Английн хөлбөмбөгч Жейми Каррагер
- 1981 - "Бөгжний эзэн" цувралын од Элижа Вүүд
- 1984 - Америкийн сагсанбөмбөгч Андре Игуодала
- 1986 - Олимпын алт, мөнгөн медальт, Дэлхийн зургаан удаагийн аварга Австралийн завьч Натан Ауттеридж
- 1988 - Олимп, дэлхийн хүрэл медальт, Азийн аварга Монголын сонирхогчийн боксчин Доржнямбуугийн Отгондалай
- 1989 - Голландын хөлбөмбөгч Сийм де Йонг
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 814 - Ариун Ромын эзэнт гүрний анхны хаан Шарлмайн (742 онд төрсөн)
- 1256 - Германы эзэнт гүрний хаан II Виллам (Төрсөн огноо тодорхойгүй)
- 1547 - Английн хаан VII Хенри (1491 онд төрсөн)
- 1621 - Ромын пап V Паул (1550 онд төрсөн)
- 1859 - Их Британийн ерөнхий сайд Ф.Ж.Робинсон (1782 онд төрсөн)
- 1939 - Нобелийн шагналт Ирландын яруу найрагч В.Б.Йетс (1865 онд төрсөн)
- 1953 - Австралийн 9 дэх Ерөнхий сайд Жеймс Скаллин (1876 онд төрсөн)
- 1883 - Австралийн 15 дахь ерөнхий сайд Франк Форд (1890 онд төрсөн)
- 1989 - 10-р Ванчин Лам Чойжи Галсан (1938 онд төрсөн)
- 1996 - Супермэнийг зохион бүтээгч Жерри Сийгал (1914 онд төрсөн)
- 1996- Нобелийн шагналт Америкийн яруу найрагч Иосиф Бродский (1940 төрсөн)
- 2015 - Нобелийн шагналт Францын химич Ив Шовин (1930 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Армени Арми үүссэн өдөр
- Сүлжээ хамгаалалтын өдөр
Commons: 1 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан