1 сарын 2
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Нэгдүгээр сарын 2 нь Григорийн тооллын жилийн 2 дахь өдөр юм. Мөн он дуустал 363 өдөр (өндөр жил бол 364 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 533 – Ромын Пап ламаар сонгогдсон Меркуриус өөрийн сахилын нэрээ II Йоан болгож өөрчлөв. Энэ нь католик шашны түүхэнд анхны тохиолдол болсон юм.
- 1492 - Испанийн сөрөг довтолгоо: Гранадын эмирт улс Испанийн армид бууж өгөв. Ингэснээр Испани дахь сүүлийн муслимын ханлиг бууж өгсөн юм.
- 1777 – АНУ-ын хувьсгал: Америкийн цэргийн хүчнүүд Нью-Жерси мужийн Трентоны тулаанд генерал Жорж Вашингтоны удирдлагад нэгдэж, Британийн армийн өөдөөс сөрөг довтолгоог эхлүүлэв.
- 1788 – Жоржиа муж улс АНУ-ын холбооны дөрөв дэх муж болов.
- 1791 - Хойд Америкийн Охайо мужид Биг Боттомын хядлага болов. Уугуул америкчуудыг хоморголон хядсан энэ үйлдэл Баруун Хойд Индианы дайны эхлэлийг тавьсан юм.
- 1818 - Их Британийн Иргэний байгууламжийн хүрээлэн байгуулагдав. Инженерийн зургаан бүлгийн үүсгэсэн энэ байгууллагын анхны ерөнхийлөгчөөр Томас Телфорд сонгогджээ.
- 1860 – Францын нийслэл Парис хотод байрлах Францын шинжлэх ухааны академи Вулкан гаригийг нээн илрүүлснээ албан ёсоор зарлав.
- 1865 - Уругвайн дайн: Бразилын арми Колорадогийн цэргийн хүчтэй хавсарч Уругвайн Пайсанду хотыг эзлэв. Ингэснээр Пайсандугийн бүслэлт эцэслэжээ.
- 1871 – Испанийн хаан ширээнд I Амадей суув.
- 1900 - Америкийн төрийн зүтгэлтэн, дипломатч Жон Хей Хятадтай худалдааг сайжруулах зорилго бүхий "Нээлттэй хаалганы бодлого" танилцуулжээ.
- Чикагогийн суваг ашиглалтад оржээ.
- 1920 - АНУ-ын Хууль зүйн яам коммунистыг "агнах" хоёр дахь дайчилгааг эхлүүлэв. Энэ хүрээнд коммунист, анархист гэж цоллосон 6000 хүнийг шүүх ажиллагаагүйгээр баривчилжээ.
- 1935 – АНУ-ын алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалсан гэх Бруно Хауптманнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлжээ.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Герман Уэльсийн Кардифф хотыг удаа дараа бөмбөгдөв. Үүний уршгаар Кардиффын сүм ноцтой сүйджээ.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Филиппин улсын Манила хотыг эзлэн авав.
- АНУ-ын түүхэн дэх хамгийн том тагнуулын хэрэг гэгдэх Дукьеснийн тагнуулын бүлэглэлийг илрүүлснээ зарлав. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Фриц Хюберт Дукьесне тэргүүтэй 33 хүнийг германы тагнуул гэх үндэслэлээр саатуулжээ.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотон арми Нацистийн Германы Нюренбэрг хотыг удаа дараа бөмбөгдөв.
- 1949 - Пуерто Рикогийн захирагчаар анх удаагаа ардчилсан сонгуулиар сонгогдсон Луйз Муньоз Марин тангараг өргөв.
- 1954 - Энэтхэг улс төрийн дээд шагнал болох Бхарат Ратна, Падма Вибхушан шагналыг бий болгов.
- 1955 – Панамын Ерөнхийлөгч Хосе Антонио Ремон Кантера халдлагад өртөн амиа алдав. Түүний орлогч Хосе Рамон Гуизадо суусан боловч төд удалгүй аллагад буруутай нь илэрсэн тул огцорчээ.
- 1959 – ЗХУ дэлхийн түүхэнд анх удаа сарыг судлах зорилгоор Луна-1 хиймэл дагуулыг хөөргөв.
- 1963 - Вьетнамын дайн: Вьет Конгийн арми Ап Бакын тулаанд анхны томоохон ялалтаа байгуулав.
- 1967 – АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар өмнө нь жүжигчин байсан Рональд Рейган сонгогдож, тангараг өргөв.
- 1971 - Рейнжерс болон Селтик багуудын хооронд болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчид шахцалдаж 66 хөгжөөн дэмжигч амиа алджээ. Энэ нь Иброкс цэнгэлдэхэд тохиосон хоёр дахь томоохон осол болж түүхэнд үлджээ.
- 1974 - ОПЕК буюу Газрын тос нийлүүлэгчдийн холбооны тогтоосон хязгаартай холбоогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон шатахуун хэмнэх зорилгоор америкийн хурдны дээд хязгаарыг цагт 55 миль буюу 88.5 км болгож бууруулах зарлигт гарын үсэг зуржээ.
- 1975 – Бангладешийн Марксист хөдөлгөөний удирдагч Сираж Сикдерийг баривчлах ажиллагаа болов. Баривчилгааны үеэр өөрөө амь эрсэджээ.
- АНУ-ын Конгресс Холбооны нотлох баримтын дүрмийг соёрхон батлав.
- Энэтхэгийн Бихар мужийн Самастипур хотод шинэ төмөр замын шугмын нээлтийн үеэр бөмбөг дэлбэрч Төмөр замын сайд Лалит Нараян Мишра хүнд шархаджээ. Дараа өдөр нь тэрбээр амьсгал хураасан юм.
- 1976 - Хойд Тэнгисийн өмнөд эрэг дагуу үер буув. Энэ үер Ирландаас Югослав хүртэл урсаж, 82 хүний амь сүйдэн, 1.3 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулжээ.
- 1978 - Пакистан улсын Ерөнхийлөгч Мухаммад Зиа-ул-Хакын шийдвэрээр Мултан хотод нэхмэлийн ажилчид тайван жагсаал хийснийг хүчээр тараав. Олон арван жагсагч энэ үеэр амиа алджээ.
- 1981 – Британийн түүхэн дэх хамгийн харгис цуврал алуурчин гэгдэх Петр Сутклиффийг урт хугацааны мөрдөх ажиллагааны дүнд Өмнөд Йоркширийн Шифельд хотоос баривчиллаа.
- 1991 - АНУ-ын томоохон хотын захирагчаар анх удаа африк гаралтай хар арьст эмэгтэй хүн сонгогджээ. АНУ-ын Колумбийн тойргийн захирагчаар Шерон Пратт Диксон сонгогдсон юм.
- 2013 – АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Татвар төлөгчдийг дэмжих тухай хуульд гарын үсэг зурав.
- 2022 - Казахстан улсад шингэрүүлсэн хийн үнэ огцом нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон нийт орон даяар эсэргүүцэн жагсжээ. Жагсаал эцэстээ эмх замбараагүй байдал болон хувирч 200 гаруй хүн амиа алдан, олон тооны хүн шархадсан юм.
- 2016 – Энэтхэгийн нисэх хүчний баазад террорист халдлага болов.
- 2024 - Японы Токио хотын Ханеда нисэх буудалд хоёр онгоц хоорондоо мөргөлдөж 5 хүн амиа алдан, 15 хүн шархаджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 869 - Японы эзэн хаан Йозэй (949 онд нас барсан)
- 1699 – Османы эзэнт гүрний Султан III Осман (1757 онд нас барсан)
- 1827 – Оросын газарзүйч, судлаач Пётр Семёнов Тян Шанскы (1914 онд нас барсан)
- 1837 - Оросын нэрт хөгжмийн зохиолч, зураач, удирдаач Милий Балакирев (1910 нас барсан)
- 1900 - Жирэмсний чихрийн харшлыг судалсан Британийн физикч Уна Ледингхэм (1965 онд нас барсан)
- 1912 он — Олимпын аварга, Японы усанд сэлэгч Тоёода Хисакичи
- 1920 – Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч, химич Исаак Азимов (1992 онд нас барсан)
- 1926 - Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн хоёр удаагийн аварга Жино Марчетти (2019 онд нас барсан)
- 1921 - Стенлийн цомын 2 удаагийн аварга Канадын хоккейчин Глен Хармон (2007 онд нас барсан)
- 1929 - Финландын тэргүүн хатагтай, улстөрч Теллерво Койвисто
- 1931 – Япон улсын 76 дахь Ерөнхий сайд Тошики Кайфу
- 1936 - Америкийн дуучин, жүжигчин Рожер Миллер (1992 онд нас барсан)
- 1942 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 59 дэх дарга Деннис Хасберт
- 1944 - Камбожийн анхны Ерөнхий сайд Нородом Ранаридд
- 1947 - Америкийн нэрт шүүмжлэгч, яруу найрагч Девид Шапиро
- Америкийн нэрт зоологич, зохиолч Жек Ханна
- АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн "Супер Боул"-ын аварга Калвин Хилл
- 1952 - Латвийн 9 дэх Ерөнхий сайд Индулис Эмсис
- 1963 - АНУ-ын Мэргэжлийн бейсболын лигийн "Дэлхийн цуврал"-ын таван удаагийн аварга Девид Коул
- 1965 - Регбийн дэлхийн аварга, Өмнөд Африкийн регбийн тамирчин Франсуа Пинаар
- 1968 - "Жерри Магуэр" киноны туслах дүрээр Академийн шагнал хүртсэн жүжигчин Куба Гүүдинг /бага/
- 1972 - Дэлхийн аварга, хошой мөнгөн медальт Шведийн хоккейчин Маттиас Нөрстром
- 1974 - Дэлхийн аварга Чехийн дундын зайн гүйгч Людмила Форманова
- 1975 - АНУ-ын Мэргэжлийн бейсболын лигийн "Дэлхийн цуврал"-ын аварга Жефф Супан
- 1981 – АНУ-ын сагсанбөмбөгч Кирк Хинрих
- 1981 он — Аргентины хөлбөмбөгчин Макси Родригес
- 1992 - Аргентиний хаалгач Пауло Газзанига
- 1994 - АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн "Супер Боул"-ын аварга Роналд Дарби
- 1998 - Голландын хөлбөмбөгч Тимоти Фосу-Менса
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1850 - Мексикийн 20 дахь Ерөнхийлөгч Мануэль де ла Пеньа (1789 онд төрсөн)
- 1953 - Хувцас загварын алдарт "Гуччи" брендийг үндэслэгч Гуччио Гуччи (1881 онд төрсөн)
- 1975 - Бангладешийн хувьсгалын удирдагч Сирай Сикдер (1944 онд төрсөн)
- 1995 - Америкийн нэрт жүжигчин Ненси Келли (1921 онд төрсөн)
- Сомали улсын гурав дахь Ерөнхийлөгч Сиад Барре (1919 онд төрсөн)
- 2001 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн 55 дахь дарга Уиллиам Рожерс (1913 онд төрсөн)
- 2009 - Шведийн зохиолч, яруу найрагч Ингер Кристенсен (1935 онд төрсөн)
- 2011 - "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Анна Френцис (1930 онд төрсөн)
- 2017 - Олимп, дэлхийн аварга Тунисийн уулын цаначин Жеан Форне (1933 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 1 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан