1 сарын 5
Харагдац
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 3 дахь өдөр юм. Мөн он дуустал 360 өдөр (өндөр жил бол 361 дэх) үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1477 он – Насигийн тулаан: Бургундын хаан "Хатуу" Шарль алагдсанаар Бургунди Францын нэг хэсэг болов.
- 1554 он – Нидерландын Айнтховен хотод их түймэр гарав.
- 1728 он- Хаванагийн Их сургууль байгуулагдсан.
- 1757 он – Францын хаан XV Льюйг хороохоор завдсан Робер-Франсуа Дамьен гэгчийг цаазлав. Францын уламжлалаар цаазаар авахуулсан этгээдийг элдвээр доромжилж, цогцсон дээр нь зураг зурж болдог байсан явдал үүгээр дуусгавар болжээ.
- 1759 он – Жорж Вашингтон нь Марта Дандриж Кюстистэй гэрлэсэн.
- 1762 он - Оросын хаан ширээнд III Пётр суусан.
- 1770 он – Цэрэн тайш тэргүүтэй ноёд Зүүн гар нутаг руугаа нүүдэллэн хөдлөв.
- 1771 он – зайсан Санжцэрэн цэрэг хөдөлгөн Оросоос Убашийн ордонд суулгасан ахмад Тодины цэргийн байрыг дайрчээ.
- 1781 - Америкийн хувьсгалын дайн: Америкт хүчин зүтгэж байсан Бенедикт Арнольд Британид урваж, тэнгисийн цэргийн хүчээрр Ричмонд, Виржиниа мужуудыг галдан шатаав.
- 1846 он – АНУ-ын төлөөлөгчдийн танхим Орегон мужийн нутаг дэвсгэрийг Их Британийн мэдэлд үлдээх шийдвэрийг хэрэгсэхгүй болгов.
- 1875 он – Францын нийслэл Парис хотноо дэлхийн түүхэн дэх хамгийн алдар нэр бүхий дуурийн театр болох Палай Гарнье үүдээ нээв.
- 1895 - Францын армийн генерал Альфред Дройфусын бүх цол хэргэмийг хурааж, Девилсийн арал руу бүх насаар нь цөлөв.
- 1896 он – Австрийн нэгэн сонинд Вилгельм Конрад Рентгэн цацраг идэвхит туяагаар үйлчилж нэгэн шинэ төрлийн зураг үүсгэх "Рентгэн" туяаг нээсэн талаар анх удаа нийтлэжээ.
- 1900 - Ирландын үндэсний үзэлт Жон Эдуард Редмонд Британийн эсрэг хувьгал хийхийг уриалжээ.
- 1912 - Бүх Оросын социаль демократ хөдөлмөрийн намын VI бага хурал болов. Бага хурлын үеэр Владимир Ленин болон түүний дэмжигчид намаас гарч, больщевик хөдөлгөөнийг байгуулжээ.
- 1914 он – Форд Мотор компани ажлын цагийг 8 болгон бууруулж, нэг өдрийн цалинг 5 ам.доллар болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
- 1919 он – Германы хөдөлмөрчдийн нам (хожим нь Нацист нам болсон) байгуулагдав.
- 1925 он – АНУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн анхны эмэгтэй захирагч гэгдэх Нелли Тейло Росс Вайоминг мужийн амбан захирагчаар томилогджээ.
- 1933 он – Сан Францискогийн эрэгт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гүүр гэгдэх "Алтан хаалга" гүүрийн барилга, угсралтын ажил эхлэв.
- 1944 он – Алдарт "Daily Mail" сонин далайн чанадад хүрсэн анхны хэвлэл болов.
- 1945 - ЗХУ Бүгд найрамдах Польш улсын зөвлөлтийг дэмжигч шинэ Түр засгийн газрыг хүлээн зөвшөөрөв.
- 1953 - Алдарт зохиолч Самуэль Беккетийн "Годог хүлээхүй" жүжгийн нээлт Парис хотноо болжээ.
- 1968 он – Дэлхийн түүхэнд "Прагын хавар" нэрээр алдаршсан түүхэн үйл явдал Чехословак улсад эхэлжээ.
- 1969 - ЗХУ "Венера 5" сансрын аппаратыг амжилттай хөөргөв.
- 1970 - БНХАУ-ын Юньань мужийн Тонхай мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 10-15 мянга орчим хүн амиа алдаж, 26 мянга гаруй хүн шархадсан байна.
- 1972 он – АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон сансар судлалын "Шаттл" хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
- 1974 он – Антарктидэд +15 °C хэм хүрсэн нь тус тивд бүртгэгдсэн хамгийн халуун цаг уурын хэм байсан юм.
- 1976 он – Ардчилсан Кампучи (одоогийн Камбож улс) улсад Кхмерийн хөдөлгөөн дэгдэв. Улаан Кхмерүүд шинэ Үндсэн хууль баталсан болохоо зарлажээ.
- 1991 он – Гүржийн арми Өмнөд Осетийн Цхинвали хотод цэргээ оруулсанаар бүтэн нэг жил үргэлжилсэн Өмнөд Оссетийн дайн эхэлжээ.
- 2005 он – Нарны аймагт одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том одой гариг гэгдэх Эрисийг нээн илрүүлэв. Уг гаригийн зургийг Паломарийн одон орон судлалын төвийн хиймэл дагуул авч, Майкл Э.Браун, Чад Трухилло, Девид Л.Райбиновиц нар 2003 оны 10-р сарын 21-ний өдөр судлан тогтоосон байна.
- 2014 он – Энэтхэг улс түүхэндээ анх удаагаа GSLV MK.II D5 пуужингаар харилцаа холбооны GSAT-14 хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.
- 2022 - Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гаргаж Ерөнхий сайд Аскар Маминыг огцруулав. Улмаар оны эхэнд гарсан үймээнтэй холбоотойгоор онц байдал зарлажээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1592 - Монголын эзэнт үгрний хаан Шах Жахан (1666 онд нас барсан)
- 1548 он – Испанийн шашин судлаач, философич Франциско Суарез (1617 онд нас барсан)
- 1762 он – Дэлхийн хамгийн суут хөгжмийн зохиолч гэгдэх Вольфганг Моцартын гэргий Констанц Моцарт (1842 онд нас барсан)
- 1767 - Францын нэрт эдийн засагч Жан-Батист Сэй (1832 онд нас барсан)
- 1846 он – Нобелийн шагналт зохиолч, философич Рудольф Кристоф Юнкен (1926 онд нас барсан)
- 1855 он – Алдарт Жилетт компанийг үүсгэн байгуулагч, АНУ-ын бизнесмэн Кинг Камп Жилетт (1932 онд нас барсан)
- 1867 он – Грекийн 94 дэх Ерөнхий сайд Димитриос Гунарис (1922 онд нас барсан)
- 1874 он – Нобелийн шагналт физиологич Жозеф Эрлангер (1965 онд нас барсан)
- 1876 он – Баруун Германы хуульч, улстөрч, ХБНГУ-ын анхны Канцлер (1949—1963) Конрад Аденауэр (1967 онд нас барсан)
- 1882 - Либерийн 18 дахь Ерөнхийлөгч Эдвин Барклей (1955 онд нас барсан)
- 1928 он – Пакистан улсын 4 дэх Ерөнхийлөгч Зульфикар Али Бхутто (1979 онд нас барсан)
- АНУ-ын 42 дахь дэд ерөнхийлөгч Уолтер Мондейл (2021 онд нас барсан)
- 1931 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадам, Эммигийн наадам, БАФТА-гийн шагналт нэрт жүжигчин Роберт Дювалл
- 1932 он – Италийн нэрт соён гэгээрүүлэгч Умберто Эко (2016 онд нас барсан)
- 1932 он – ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёвын гэргий Раиса Горбачёва (1999 онд нас барсан)
- 1938 он – Испанийн эзэн хаан асан I Хуан Карлос
- 1941 - Японы аниматор, зураач Хайао Миязаки
- 1942 он – АНУ-ын сэтгүүлч, ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч Чарли Рөүз
- 1946 он – АНУ-ын жүжигчин Дайне Кийтон
- 1952 - Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Уил Хоенес
- 1953 - АНУ-ын Тагнуулын төв газрын 18 дахь захирал Жорж Тенет
- 1956 он – ХБНГУ-ын 14 дэх дэд канцлер Франк-Уолтер Штайнмайер
- 1959 - Дэлхийн хошой аварга Канадын кёрлингч Ненси Делахунт
- 1962 - Америкийн бейсболын мэргэжлийн лигийн "Дэлхийн цуврал"-ын хоёр удаагийна аварга Денни Жонсон
- 1968 он – Швейцарийн дуучин, ая зохиогч ДиЖей Бобо
- 1969 он – АНУ-ын дуучин, жүжигчин, найруулагч Мерилин Мэнсон
- 1975 он – АНУ-ын жүжигчин, найруулагч Бредли Күүпер
- 1982 - Олимпын дөрөв, Дэлхийн таван удаагийн аварга Хорватын уулын цаначин Яника Костелич
- 1988 - Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга, Малайзын дугуйч Азизулла Аванг
- 1991 - Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн "Супер боул"-ын аварга Эрик Фишер
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 842 он – Иракийн Халиф Аль-Мутасим (796 онд төрсөн)
- 1477 он – Бургундийн ван, Португалийн I Изабеллийн хөвүүн "Хатуу" Шарль (1433 онд төрсөн)
- 1762 он – Оросын эзэнт гүрний Хатан хаан Элизавета Петровна (1709 онд төрсөн)
- 1910 он – Швейцарь гаралтай Францын эдийн засагч Леон Валрас (1834 онд төрсөн)
- 1933 он – АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Күүлидж (1872 онд төрсөн)
- 1951 - Оросын сэтгүүлч, зохиолч Андрей Платонов (1899 онд төрсөн)
- 1970 он – Нобелийн шагналт Германы физикч Макс Борн (1882 онд төрсөн)
- 1976 - Ирландын гурав дахь Ерөнхийлөгч Жон А.Костелло (1891 онд төрсөн)
- 1981 он – Нобелийн шагналт химич Харольд Урей (1893 онд төрсөн)
- 1994 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 55 дахь дарга Тип Онил (1912 онд төрсөн)
- 2004 - Пеннициллинийг хамтран зохион бүтээсэн, Английн биологич Норман Хитли (1911 онд төрсөн)
- 2007 - "Нишшин Фудс" компанийг үүсгэн байгуулагч, Японы бизнесмен Андо Момофикү (1910 онд төрсөн)
- 2014 он – Мексикийн домогт хөлбөмбөгч, менежер Эсейбио (1942 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]1894 он - Амеркийн нэгдсэн улсад жил бүрийн энэ өдрийг “Үндэсний шувуудын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай
Commons: 1 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан