2 сарын 2
Appearance
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 33 дахь өдөр юм.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 962 - Ромын пап XII Йон ламтан Ариун Ромын эзэнт гүрний хаан I Оттотой уулзжээ.
- 1207 - Терра Мариана (одоогийн Латви, Эстони улс) байгуулагдав.
- 1461 - Сарнайн дайн: Мортимерийн тулаан Английн Херфордшайрт эхэлжээ.
- 1536 - Испанийн аялагч Педро де Мендоза Аргентиний нийслэл Буенос Айресийг анх илрүүлэв.
- 1653 - Нью Амстердам (одоогийн Нью-Йорк) байгуулагдав.
- 1709 - Цөлөөс аврагдсан Александер Селкиркийн амьдралаас сэдэвлэн зохиолч Даниел Дефо "Робинкон Крузо" зохиолоо бичив.
- 1876 - АНУ-ын Мэргэжлийн бейсболын лиг албан ёсоор байгуулагдав.
- 1899 - Австралийн муж улсуудын захирагчид нийслэл хотыг Канберра байхаар шийджээ. Өмнө нь Сидней болон Мельбурн хотуудад ээлжлэн нийслэлээ болгодог байсан юм.
- 1901 - Их Британийн хатан хаан Викториаг оршуулах ёслол болов.
- 1912 - Орос улс өөрийн бодлогыг Монголд тулган хүлээлгэж дөрвөн зүйл бүхий Орос-Монголын найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурав. Оросын талаас монголчуудад: Хятадын үлэмжхэн цэрэг Ховд, Алтайн замаар ирж байна. Манай төслийг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол бид танайд тусалж чадахгүй гэж сүрдүүлэн мэхэлж, энэ хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зуруулсан байдаг.
- 1913 - Нью-Йоркын метроны төв зогсоол баригдаж дуусав.
- 1920 - Орос, Эстонийн хооронд Тартугийн энхийн гэрээ байгуулав.
- 1922 - Ирландын зохиолч Жеймс Жойсын "Үлисс" хэвлэгдэв.
- 1934 - АНУ-ын Экспорт-Импортын банк байгуулагджээ.
- 1942 - Норвегийн ерөнхий сайдаар Видкун Кийслингийг томилогдсонд эсэргүүцэн Освальд групп жагсаал зохион байгуулав.
- 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Сталинградын тулаанд Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулж, Германы цэрэг Сталинградаас гарав.
- 1980 - Холбооны мөрдөх товчооны явуулсан Абскам ажиллагааны үеэр АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэд, хэдэн гишүүн авлигийн хэрэгт холбогдов.
- 1987 - Филиппиний тайван хувьсгалын дараа үндсэн хуулиа өөрчлөхөөр хэлэлцэж эхэлжээ.
- 1989 - Афганистан Зөвлөлтийн дайн: Кабул хотоос Зөвлөлтийн сүүлийн цэрэг гарчээ.
- 1990 - Өмнөд Африкийн ерөнхийлөгч Ф.В. де Леклерк амласнаа биелүүлж Нелсон Манделаг суллав.
- 2004 - Швейцарийн алдарт теннис Рожер Федерер дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэрээр 237 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж, өвөрмөц амжилт тогтоосон билээ.
- 2005 - Канадын парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 450 - Византийн эзэн хаан I Юстиниан (527 онд нас барсан)
- 1455 - Данийн эзэн хаан Жон (1513 онд нас барсан)
- 1650 - Ромын пап XIII Бенедикт (1730 онд төрсөн)
- 1754 - Францын ерөнхий сайд Шарль Морис де Толлиран-Перигор (1838 онд нас барсан)
- 1856 - Америкийн төмөр замын магнат Фредерик Уиллиам Вандербильт (1938 онд нас барсан)
- 1861 - Гуггенхаймын музейг үндэслэгч Соломон Р.Гуггенхайм (1949 онд нас барсан)
- 1882 - Ирландын алдарт зохиолч Жеймс Жойс (1941 онд нас барсан)
- 1883 - Зоррогийн домгийг зохиолч Жонстон МакКюли (1958 онд нас барсан)
- 1892 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 27 дахь их аварга Мория Точигияма (1959 онд нас барсан)
- 1893 - Монгол улсын цэргийн жанжин Дамдины Сүхбаатар (1924 онд нас барсан)
- 1905 - "Атлантын нуруу тэнийв" зохиолоороо алдаршсан Айн Ренд (1982 онд нас барсан)
- 1917 - Вьетнамын ерөнхий сайд До Муой
- 1926 - Францын 20 дахь ерөнхийлөгч Валери Гискард Эстейн
- 1931 - Нидерландын ерөнхий сайд Драйс ван Агт
- 1933 - Бирмийн 8 дахь ерөнхий сайд Тан Шве
- 1937 - Панамын ерөнхийлөгч Эрик Артуро Делвалл (2015 онд нас барсан)
- 1939 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Дейл Т.Мортенсен (2014 онд нас барсан)
- 1943 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, Улсын наадамд 12 удаа түрүүлсэн Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
- 1946 - Мали улсын 3 дахь ерөнхийлөгч Альфа Умар Конаре
- 1949 - Японы нэрт ууланд авирагч Намба Ясүко (1993 онд нас барсан)
- 1952 - Өмнөд Солонгосын 11 дэх ерөнхийлөгч, анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ
- 1961 - Монгол Улсын ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал
- 1963 - Словакийн ерөнхийлөгч Андрей Киска
- 1976 - Дэлхийн тав, Европын таван удаагийн аварга Их Британийн усанд сэлэгч Жеймс Хикман
- 1977 - Колумбийн нэрт дуучин, Греммийн хоёр удаагийн шагналт Шакира
- 1983 - Олимпын аварга, дэлхийн гурав, Европын хошой аварга Шведийн долоон төрөлтийн тамирчин Каролина Клюфт
- 1984 - Монголын эрэгтэй дуучин BX буюу Батбаатар
- 1985 - Португалийн хөлбөмбөгч Силвестре Варела
- 1987 - Испанийн хөлбөмбөгч Херард Пике
- 1991 - Английн хөлбөмбөгч Натан Делфунесо
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1250 - Шведийн эзэн хаан XI Эрик (1216 онд төрсөн)
- 1461 - Тудорын угсааг үндэслэгч Овен Тудор (төрсөн огноо тодорхойгүй)
- 1769 - Ромын пап XIII Клемент (1693 онд төрсөн)
- 1907 - Үелэх системийг зохиогч, Оросын химич Дмитрий Менделеев (1834 онд төрсөн)
- 1942 - Эстони улсын гурав дахь ерөнхий сайд Адо Бирк (1883 онд төрсөн)
- 1948 - Олимпын алт, мөнгө, хүрэл медальт Өмнөд Африкийн гүйгч Бевил Рудд (1894 онд төрсөн)
- 1969 - Франкенштайны дүрээр алдаршсан Английн нэрт жүжигчин Борис Карлофф (1887 онд төрсөн)
- 1970 - Нобелийн шагналт Английн философич Бертранд Рассель (1872 онд төрсөн)
- 1980 - Нобелийн шагналт Америкийн биохимич Уиллиах Ховард Штайн (1911 онд төрсөн)
- 2014 - Оскарын шагналт нэрт жүжигчин Филип Сеймор Хоффман (1967 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Эстони Тартугийн тунхагын өдөр
- Исланд Бон өдөр
- Дани Норвеги Фастелавн
- Герман Росенмонтаг
- Индонез Үндсэн хуулийн өдөр
- Орос Сталинградын тулаанд ялсан өдөр
- Азербайжан Залуусын өдөр
- Тайланд Зохион бүтээгчдийн өдөр
- Дэлхийн намагт газрын өдөр
Commons: 2 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан