Дарийн Дамдин: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 46: | Мөр 46: | ||
{{Үндэсний бөхийн аварга}} |
{{Үндэсний бөхийн аварга}} |
||
{{DEFAULTSORT:Дамдин, Дарийн}} |
{{DEFAULTSORT:Дамдин, Дарийн}} |
||
⚫ | |||
[[Ангилал:Хөвсгөлд төрсөн]] |
|||
[[Ангилал:Хүчит бөх]] |
|||
[[Ангилал:Дархан аварга]] |
[[Ангилал:Дархан аварга]] |
||
⚫ | |||
[[Ангилал:Монголын циркчин]] |
[[Ангилал:Монголын циркчин]] |
||
⚫ | |||
[[Ангилал:Монгол улсын гавьяат жүжигчин]] |
[[Ангилал:Монгол улсын гавьяат жүжигчин]] |
||
[[Ангилал: |
[[Ангилал:Цагаан-Үүрийн хүн]] |
||
[[Ангилал:Монголчууд]] |
[[Ангилал:Монголчууд]] |
||
⚫ | |||
[[Ангилал:2002 онд өнгөрсөн]] |
10:49, 22 Арванхоёрдугаар сар 2019-ий байдлаарх засвар
Төрсөн газар | Монгол улсын Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум |
---|---|
Амьдарсан нь | 1931–2002 он (71 насласан) |
Алдар цол | |
Төрийн цол | Хөдөлмөрийн баатар (1999) Гавьяат жүжигчин |
Бөхийн цол | дархан аварга |
Дуурьсгаж явсан нутаг | Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум |
Цол ахисан он жил | |
Дархан аварга | 1960 — мөнхөрсөн |
Даян аварга | 1959 |
Улсын аварга | 1958 |
Улсын арслан | 1956 |
Улсын начин | 1952 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 5 (1956, 1957, 1958, 1959, 1960) |
Үзүүрлэсэн | 5 |
Шөвгөрсөн | 23 |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (1970) |
Үзүүрлэсэн | 2 (1965, 1971) |
Дарийн Дамдин нь (1931-2002) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн Гавьяат Жүжигчин цолтой циркийн жүжигчин юм.
Өсвөр нас
Дарийн Дамдин нь 1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Уйлган голын хөндийд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 6 настайд эцэг нь нас барсан тул эх Дариараа овоглох болсон байна. Багаас адуу малтай ноцолдох, түлээ мод бэлтгэх, хашаа хороо барих зэрэг хар бор ажилд сайн байсан болон Ханх баазад ачигч хийж байсан зэрэг нь бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлжээ. Анх 20 настайдаа сумын наадамд түрүүлж бөхийн гараагаа эхлэжээ.
Циркийн жүжигчин
Тэрээр циркийн тайзнаа хүч тамирын гайхамшгийг үзүүлдэг жүжигчин байлаа. Циркийн хүч тамирын дасгал Дамдин аваргыг сайн барилдахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл байсан гэдэг.
Үндэсний бөх
1952 онд 6 давж улсын начин цол хүртсэн бол 1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртжээ. 1957 онд түрүүлэхэд нь улсын аварга цол хүртээлгүй “Улам нэмэх” чимэг өгчээ. 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм.
Барилдааны арга барил, мэх
Маш хурдан шуурхай барилддагаараа алдартай аварга байсан тул бөхийн тайлбарлагчид «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг. Улсын заан Ц.Гомбодорж «1960 онд Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа. Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихна» гэж дурсаж ярьж байжээ.
Гэр бүл
Гэргий Цэрэндулам. Хүү нь улсын гарьд Дамдингийн Баяраа.