Jump to content

Алшаа аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алшаа аймаг
阿拉善盟 • ᠠᠯᠠᠱᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ
Хэлань ууланд оршдог Гуанзун сүмийн дэргэдэх Ханьгин сүм (悬空寺).
Хэлань ууланд оршдог Гуанзун сүмийн дэргэдэх Ханьгин сүм (悬空寺).
Өвөр Монгол дахь Алшаа аймаг
Өвөр Монгол дахь Алшаа аймаг
Солбицол (Алшаа зүүн хошуу): 38°50′N 105°40′E / 38.83°N 105.67°E / 38.83; 105.67Солбицол: 38°50′N 105°40′E / 38.83°N 105.67°E / 38.83; 105.67
Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Өөртөө засах оронӨвөр Монгол
Аймгийн төвАлшаа зүүн хошуу (Баянхот)
Газар нутаг
  Нийт267,574 км2 (103,311 бээр2)
Хүн ам
 (2010)
  Нийт231,334
  Нягтрал0.86/км2 (2.2/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Бүсийн дугаар+86 483
ISO 3166 кодCN-NM-29
Вэб сайтwww.alsm.gov.cn
Алшаа аймаг
Хятад нэр
Хятад хэл
Монгол нэр
Монголын КириллАлшаа аймаг
Монгол бичигᠠᠯᠠᠱᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ

Алшаа аймаг (мо.б. alaša ayimaɣ; Хятад: 阿拉善盟 Ālāshàn Méng) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗОаймаг. Засгийн газар нь Баянхот балгасанд байрладаг.

Нутаг дэвсгэр - 267,574 км², хүн амын тоо - 196,279 (2000 оны тооллого).

Алшаа аймаг 267.574 км² талбайтайгаараа Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгж юм. Ихэнх нутаг нь говь, цөл байдаг. Энд Тэнгэр, Бадайн жаран, Улаанбух зэрэг элсэн цөл байж, нутгийн умард хэсэг Говийн өмнөд хэсэг болдог. Аймгийн баруун хэсгээр байх Эзнээ гол, Гашуун нуур, Сов нуур зэргийг онцлож болно. Аймгийн зүүн болон өмнөд талаар Алшаа уул мэтийн уулстай.

Алшаа аймаг ӨМӨЗО-ы хотуудтай зүүн талаараа, Ганьсү мужтай баруунаараа, Ниншя - Хотонгийн ӨЗО-тэй баруун урд талаараа хаяа залгадаг бол хойд талаараа Монгол улстай (Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай) хиллэдэг байна.

Алшаад 86 төрлийн (ӨМӨЗО-д олдсон эрдсийн 71.67%-тай тэнцэх) 416 орд газрыг нээжээ. Үүнээс 40 төрлийнхийг одоогоор олборлож, дахин 14-ийнх нь хэрэглэх боломжийг судлан бэлтгэж байгаа.[1]

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)

Алшаа аймаг дотроо 3 хошуунд хуваагддаг.

# Монгол нэрийдэл (кирилээр) Монгол нэрийдэл (монголоор) Хятад нэрийдэл (ханзаар) Хүн ам (2004) Нутаг дэвсгэр (км²) Нягтшил (хүн/км²) Засаг
захиргааны
төв
1 Алшаа зүүн хошуу 阿拉善左旗 140,000 80,412 2 Баянхот
2 Алшаа баруун хошуу 阿拉善右旗 20,000 72,556 <1 Эхэнхудаг
3 Эзнээ хошуу 额济纳旗 20,000 114,606 <1 Далайхөв

2000 онд тус аймагт 196,279 хүн оршин суудаг гэж бүртгэгджээ. Үүнээс үзвэл Өвөр Монголын хамгийн цөөн хүн амтай хоёрдугаар түвшний нэгж (аймаг эсвэл тойргийн энтэй хот) юм. Олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 44,630 (22.74%) Монгол үндэстэн байдаг аж. Алшаа зүүн, баруун хошуунд Хошууд ястан, Эзнээ хошуунд Торгууд ястан Монголчуудын цөм нь болдог.

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 140,900 71,79 %
Монгол үндэстэн 44,630 22,74 %
Хотон үндэстэн 9,331 4,75 %
Манж 952 0,49 %
Төвөд 146 0,07 %
Цагаан Монгол (Монгор) 68 0,03 %
Дагуур 67 0,03 %
бусад 185 0,09 %
  1. Baidu нэвтэрхий толь сүлжээ - Алшаа аймаг (хятад хэлээр)