Дамбын Чагдаржав
Appearance
Дамбын Чагдаржав (1880 - 1922 оны 8 сарын 31) нь Монгол Улсын гурав дахь ерөнхий сайд байжээ.
Тэрээр 1880 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуунд төржээ.
1921 оны ардын хувьсгалд идэвхийлэн оролцож Консулын дэнжийн нууц бүлгэмийг Догсомын Бодоогийн хамт байгуулалцаж байсан, ардын хувьсгалын анхны долоон хувьсгалчийн нэг.
Дамбын Чагдаржав нь Ардын түр засгийн газрыг байгуулахад 1921 оны 3 сараас ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1921 оны 4 сард ерөнхий сайдаас чөлөөлж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ.
1922 оны 8 сарын 31-нд эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ.
Өмнөх Хатанбаатар Магсаржав |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1921 |
Дараах Догсомын Бодоо |