Мэндсайханы Энхсайхан
Мэндсайханы Энхсайхан | |
Монгол улсын ерөнхий сайд | |
---|---|
1996.07.19 — 1998.04.23 (2 жил) | |
Өмнөх | Пунцагийн Жасрай |
Дараах | Цахиагийн Элбэгдорж |
Монгол улсын шадар сайд | |
2006 — 2008 он (2 жил) | |
Монгол | |
1992—2000, 2004-2008 он (12 жил) | |
Ардчилсан намын дарга | |
2003 — 2005 (2 жил) | |
Овог нэр | Мэндсайханы Энхсайхан |
Төрсөн | 1955 оны 6 сарын 4 Монгол, Улаанбаатар |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Ардчилсан нам (-2006) Монгол үндэсний ардчилсан нам (2006-2017) |
Гэр бүл | эцэг Г.Мэндсайхан эхнэр Э.Шүрэнцэцэг 1 хүү, 1 охинтой |
Сургууль | Киевийн улсын их сургууль |
Мэргэжил | улс төрч, эдийн засагч |
Мэндсайханы Энхсайхан (6 сарын 4 1955 оны 6-р сарын 4-нд төрсөн) нь улс төрч, Монгол Улсын 18 дахь ерөнхий сайд юм. 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Америкийн Нэгдсэн Улс, Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн. 10-р ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан.
Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд Улсын Их Хурлын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан Намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан Намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан.
Түүнийхээ дараа Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд Сайханбилэгийн засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгчээ.
Өмнөх Пунцагийн Жасрай |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1996-1998 |
Дараах Цахиагийн Элбэгдорж |