Юань Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 118: Мөр 118:
===Зам харилцаа===
===Зам харилцаа===


Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол [[Ханжoу]]гаас [[Дайду]] хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм. Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хуурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд ,далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгэр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв.
Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол [[Ханжoу]]гаас [[Дайду]] хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм. Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хуурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд ,далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгээр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв.


===Худалдаа арилжаа===
===Худалдаа арилжаа===

14:37, 26 Гуравдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Их Юань улс
НийслэлДайду
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлХятад
Солонгос
Төвөд
Зүрчид
Төр засагХаант засаглал
• Хаан
Хубилай хаан
• Хаан
Тогоонтөмөр хаан
1271-1368
• Юань улс байгуулагдав
1271 оны 12 сарын 18
1279
• Юань улс мөхөв
1368 оны 9 сарын 14
Хүн ам
• 1290 тооцоо
75,306,000
• Тооллого
85,587,000


Их Юань улс (), богиноор Юань улс нь 1271-1368 онд оршин тогтносон Хубилай хааны үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн улс юм.

1259 онд Мөнх хаан өөд болж, дүү Хубилай, Аригбөх нар хаан ширээний төлөө тэмцэлдэж, Хубилайгийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ үеэс Монголчуудын хаант улсууд нь тус тусдаа салах замдаа оржээ. Гэхдээ Юань улс нь Монголчуудын байгуулсан бусад хаант улсуудаа (Зүчийн улс, Цагаадайн улс, Ил Хант Улс) ерөнхийд нь нэр төдий нэгтгэдэг байжээ. Хубилай 1271 онд нийслэлээ Дайду (одоогийн Бээжин) хотод шилжүүлж, улсын нэрийг "Их Юань улс" хэмээн өөрчилжээ.

1368 онд Юань улс нуран унаж, Хятадад Мин улс тогтсон бөгөөд, Тогоонтөмөр хаан тэргүүтэй Монголчууд уугуул Монголдоо хаант улсаа тогтнуулж сууцгаасан байдаг.

Үүсэл хөгжил

Юань гүрний үед хашаар хийгдсэн луун дүрст сийлбэртэй бүслүүр .

1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилөгдсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай Кайпин хотноо өөрийн талын ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим (Ханзаар: 上都) Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй бөгөөд нийт Монголчуудын дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Гэвч Шанду буюу Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ. Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн.

Юань улс

1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр(Ханзаар: 大都; "Их нийслэл") “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна. 1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм.

Хубилай хааны бодлого

Чингис хааны ач хүү , Юань гүрнийг байгуулагч

Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдийн хүчийг ашигласан юм. Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

Гадаад бодлогын хувьд
  1. Өмнөд Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Өмнөд Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна.
  2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй.
  3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Улмаар Аннам, Түвд, Бирм, Ява арлуудыг 1290-ээд он гэхэд бүрэн ноёрхолдоо оруулж чадсан.
Дотоод бодлогын хувьд
  1. Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон.
  2. Хүн амаа дотор нь : Монголчууд, Өнгөт нүдтэн /уйгар, түрэг, перс гэх мэт/, Умард хятадын хүн ам /Зүрчид, Кидан гэх мэт/, Өмнөд хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын иргэд/ гэж ангилсан.
  3. Өрнө зүгийн худалдаачид, бичиг эрдмийн хүмүүс болон шашны номлогчдыг хүрэлцэн ирэхийг уриалах болсон.
  4. Хятадыг захирахдаа “Хятадыг хятадаар” бодлогыг баримталсан.
  5. Худалдаа арилжааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан. /Дан ганц Хубилай төдийгүй дараа дараачийн хаад ч гэсэн энэ асуудлыг ихээхэн анхаарч байсан /
  6. Өртөөний албыг улам боловсронгуй болгосон. Энэ нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  7. Хууль цаазыг нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал: “Их Юань улсын нэвтэрхий хууль”, “Их Юань улсын хууль цаазын бичиг” зэрэг болно.
  8. Улс орны хэрэг явдал, албан хэргийг “Дөрвөлжин бичиг”-ээр явуулахыг зарлигдсан. Өөрөөр хэлбэл, Монгол бичгийг халж төрийн бичгээр Дөрвөлжин бичгийг сонгосон. Уг бичгийг Хубилай хаан зарлигаар төрийн их багш Пагва лам зохиосон.
  9. Шашин номыг дэлгэрүүлэх талаар зарлиг гаргаж лам хуврагыг алба татвараас чөлөөлж, сүм хийдийг олноор бариулах болсон. “Хос ёсны онол” энэ үеэс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.
  10. Юань гүрний харьяанд орсон ард түмнүүдийн эсэргүүцэл, тэмцлийг дарж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд Юаны хаад ихээхэн чармайлтыг гаргах болсон.

Юань гүрний үеийн засаг захиргааны зохион байгуулалт

Юань улсын мөнгөн зооснууд

Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан хязгаарлалтгүйгээр барих бөгөөд угсаа залгамжилах хунтайж ньДотоод бичгийн яамыг /Уг яаманд Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүхийн яам, Үйлдвэрийн яам зэрэг 6 яам харъяалагдаж байв/ хариуцах бөгөөд, Нууц бичгийн яам , Дэвшүүлэх бууруулах яам эдгээр 2 яамыг сайдтомилогдон ерөнхийлөн захирч байв. Тус 2 яам нь хэн хэндээ үл захмрандах бөгөөд бие биедээ хяналт тавих үүрэгтэй бабижээ. Засаг захиргааны зохион байгуулалт, хууль цааз, цэрэг арми зэрэг Юань улсын төрийн дээд эрх мэдлийг "Их хаан" барьж түүний удаад хунтайж, хан хөвгүүд, угсаа төрлийн ван нар орж байжээ. 1271 оноос Юань улсын төрийн дээд байгуулага нь Дотоод бичгийн яам, Нууц бичгийн яам, Дэвшүүлэх бууруулах яам зэрэг байв. Төвлөн засах яам нь Юань улсын засаг захиргааны бүх эрхийг удирдах төрийн дээд байгуулага байжээ. Одоогийнхоор бол Засгийн газартай адилтгаж болно. Энэ яамыг Эрхэлсэн сайд толгойлж, энэхүү тушаалд хааны орыг залгамжлах хунтайжийг тавьдаг байв. Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд Чинсан нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд, засагч туслагч түшмэл байв. Юань улсын сударт бичсэнээр засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Дотоод бичгийн яамыг түүний салбар буюу төлөөний яам-10, чөлгөө-185, шилтгээн-33, тойрог 359, гацаа-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хувиар өөрчлөгдсөнгүй. Хууль цааз нь төрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн дүрэм журам байлаа. Юань гүрний үед засаг захиргааны хамгийн том нэгж нь “Mуж” байв. Мужийг дотор нь :

  • Дотоод муж
  • Гадаад муж гэж 2 ангилж байсан. Дотоод муж нь хаанд шууд захирагддаг байсан бөгөөд харин гадаад муж нь нийт 11 мужаас бүрддэг байжээ. Муж нь дотроо: Олон зам, Зам, Олон фү, Жоу, Сянь гэж хуваагддаг. Муж болон олон замыг 25-аас дээш насны Монгол даргач нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ.

Нийгэм соёл, эдийн засаг

Дөрвөлжин бичиг

Зам харилцаа

Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол Ханжoугаас Дайду хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм. Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хуурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд ,далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгээр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв.

Худалдаа арилжаа

Хублай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан нь хятдын худалдааны түүхэнд эргэлт гаргаж чаджээ. Ийнхүү цаасан мөнгө гаргахын тулд Юань улс цогц арга хэмжээ авсан. n Бүх нутагт цаасан мөнгөөр алт солих бөгөөд бүх газар мөнгө нь ижил үнэ ханштай n Аливаа зардал төлбөрт цаасан мөнгө гаргахын хуулиар баталсан. Цаасан мөнгийг хуулиар “хуурамчаар болон дуурайн хийх “ үйлдхмйг хориглов. Ийнхүү цаасан мөнгийг улсын хэмжээнд гүйлгээнд гаргасан нь дэлхийн цаасан мөнгө дэлгэрэх үүдийг нээж өгчээ. Мөн худалдааны ховор цухал барааны 10/1 хувийг ,өнгөн хэрэглээний бараанаас 15/1 хувийг татварт авч байв. Юань улсын зөвхөн далайн дагуу 97 улс оронтой худалдаа хийж байв. Худалдааны онгоц Японд 7-8 хоногт хүрдэг байв. Засгийн газраас худалдааг өргөтгөх зорилгоор хувь хүнд мөнгө өгч худалдаа хийлгэдэг бөгөөд олсон ашгийн 70 хувийг улс хөлс болгон авдаг байжээ.

Албан татвар

Албан таварын дүрмийг 1235 онд Өгөдэй хаан авч хэрэгжүүлжээ. Энэ систем нь үндсэндээ газрын албан татвар, хүн амын татвар байсан байна.Хүн амын татвар нь хүн бүрээс жилд хоёр таар будаа авна, Урчууд, Лам санаваартан, алдартай бичгийн хүмүүсийг хүн амын албан татвараас чөлөөлдөг байжээ. Татварын хүнд хэцүү нь өмнөд хэсэгт ноогдож байсан байна. Худалдааны нийт 32 төрлийн татвар авдаг байлаа.

Бичиг үсэг

Боловсрол, Олон улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Хублай хаан аль нэгний бичиг үсгийг дээгүүр тавих нь бусдын дургүйцлыг төрүүлж улмаар цаашлаад улс гүрний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд 1269онд Пагва ламаар Дөрвөлжин бичгийг зохиолгосон.

Хубилайн дараах үеийн Юань улс

Юань гүрний мөнгөн тэмдэгт болон тавган тамга.

Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Чингимийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч гэвч Чингим 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Чингимийн хүү болох Өлзийт Төмөр хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэн бөгөөд мөн тэрээр Монголын баруун зүгт орших бусад хаант улсуудтай эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалаас эхэлсэн байна. Түүний хаанчлалын жилүүдэд өрнөсөн хамгийн том үлй явдал нь Хайдугийн тэмцэлийг бүр мөсөн дарж чадсан үйл явдал юм. Хайсан хүлэг хаан Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань улсын хаан болжээ. Тэрээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэршээлүүдтэй тулгарч эхэлсэн нь Хайсан Хүлэг хааны хийсэн зарим зүйлүүдтэй холбоотой байсан. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Юань улсын сан хөмрөг хоосорч маш их өрөнд орсон байсан ба Юань гүрэн ард олны бухимдлыг хүргэж эхэлсэн. Аюурбарбад хааны засаглалын үед улс орон нэг үе ахин сэргэн, улс төрийн байдал тогтворжиж эхэлсэн ч Аюурбарбад хааны урьд ахдаа амалсан амлалтнаасаа буцан өөрийн хүүгээ хунтайж болгосон нь Юань улсад өрнөх дотоодын улс төрийн хямралын эхлэлийг тавьсан үйлдэл болсон. Тус хааныг нас барсны дараа түүний хүү Шадбал хаан суугаад 2 жилийн дараа Тэгш ноёноор толгойлуулсан босогчдод хороогдсон. Түүний дараа Жинь ван Есөнтөмөр хаан суудалд суув. Энэ хааны үед Юань улс сүүлийн удаа амар тайван байсан ч 1328 онд Есөнтөмөр хаан таалал төгөсхөд Юань улсад иргэний дайн дэгдэн үй олон хүний амийг авч одсон тэмцэл 10 гаруй жил өрнөж, уг улсын байдал туйлын тогтворгүй болж ирсэн.

Юань улсын мөхөл

Харин Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчууд умард газартаа буцан ирсэн.

Хятадын тариачны бослогууд

1350-иад оноос Юань улсын дотоодод томоохон бослого хөдөлгөөнүүд гарч эхэлсэн. Тэдгээрээс хамгийн алдартай нь Улаан Алчууртны бослого юм. Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян, Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хубэй зэрэг мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Люй Фу Тун нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр 1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.

Хаад

Үндсэн өгүүлэл: Юань улсын хаад
12711368
Хааны нэр Цол Амьдарсан жилүүд Хаанчилсан жилүүд Хятад оны цол Хятад сүмийн цол
Хубилай Сэцэн хаан 1215-1294 1271-1294 Чжунтун (1260-1264)
Чжиюань (1264-1294)
Шизу
Төмөр Өлзийт хаан 1265-1307 1294-1307 Юаньчжэнь (1295-1297)
Дадэ (1297-1307)
Чэнзун
Хайсан Хүлэг хаан 1281-1311 1307-1311 Чжида
(1308-1311)
Узун
Аюурбарбад Буянт хаан 1285-1320 1311-1320 Хуанцин
(1311-1316)
Янь Ю(1316-1320)
Рэньзун
Шадбал Гэгээн хаан 1303-1323 1320-1323 Чжичжи
(1320-1323)
Инзун
Есөнтөмөр 1276-1328 1323-1328 Тай Дин
(1323-1328) Тяньли
(1328)
Тай Дин Ди
Ашидхэв 1320-1328 1328 Тянь Шүнь
(1328)
Тянь Шүнь Ди
Хүслэн Хутагт хаан 1300-1329 1329 Чжи Шүнь
(1329)
Минзун
Төвтөмөр Заяат хаан 1304-1332 1328-1329,
1329-1332
Тянь Ли
(1328-1329)
Чжи Шүнь
(1329-1332)
Вэньзун
Ринчинбал Эрдэнэцогт хаан 1326-1332 1332 байхгүй Нинзун
Тогоонтөмөр хаан Ухаант хаан 1320-1370 1333-1368 Юань Тун
(1333-1335)
Чжи Юань
(1335-1340)
Чжи Чжэн
(1340-1368)
Чжи Юань
(1368-1370)
Шүнь Ди

Загвар:Link FA