Jump to content

Колумби

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Колумб-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Колумби Улс
República de Colombia  (Испани)
Уриа: "Libertad y Orden" (Испани)
"Эрх чөлөө, дэг журам"
Төрийн дуулал: Himno Nacional de la República de Colombia (Испани)
"Бүгд Найрамдах Колумби Улсын төрийн дуулал"
 Колумби улсын байршил (хар ногоон)
 Колумби улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Богота
4°35′N 74°4′W / 4.583°N 74.067°W / 4.583; -74.067
Албан ёсны хэлИспани хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлАнгли хэл (Сан Андрес ба Провиденсиад)
64 бусад хэл[a]
Угсаатны бүлгүүд
(2018 тооллого[1][2])
Шашин
(2022)[3]
  • 11.1% Шашингүй
  • 1.9% бусад
Ард түмний нэршилКолумбичууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Густаво Петро
Франсия Маркес
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол (Испаниас)
7 сарын 20, 1810
• Хүлээн зөвшөөрөгдсөн
8 сарын 7, 1819
• Сүүлчийн унитарчлал
1886
• Панам гарав
1903
7 сарын 4, 1991
Газар нутаг
• Нийт
1,141,748 км2 (25)
• Усны эзлэх талбай (%)
2.1 (2015)[4]
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral increase 49,336,454[5] (29)
• Нягтаршил
42.23/км2 (173)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$1.014 их наяд [6] (32)
• Нэг хүнд ноогдох
$19,460[6] (82)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$334.689 тэрбум[6] (46)
• Нэг хүнд ноогдох
$6,417[6] (97)
ОТББИ (2020)  54.2[7]
өндөр
ХХИ (2021) 0.752[8]
өндөр · 88
Мөнгөний нэгжКолумби песо (COP)
Цагийн бүсUTC−5[b] (COT)
Огнооны форматөө-сс-жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+57
Домэйн нэр.co
  1. ^ Колумбийн Үндсэн хуульд испани хэлийг (Кастельяно) Колумбийн бүх нутаг дэвсгэрт албан ёсны хэл гэж заасан байдаг ч тус улсад угсаатны бүлгүүдийн ярьдаг бусад хэлнүүд буюу ойролцоогоор 68 хэл нь тус бүр өөрийн нутаг дэвсгэрт албан ёсны хэл юм.[9]
  2. ^ Колумбын албан ёсны цагийг[10] хэмжил зүйн үндэсний хүрээлэн хянаж, зохицуулдаг.[11]

Колумби (Испани: Colombia), албан ёсоор Бүгд Найрамдах Колумби Улс (Испани: República de Colombia), нь Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших улс юм. Зүүн талаараа Венесуэл[12], Бразил;[13], өмнө талаараа Эквадор, Перу;[14], баруун хойд талаараа Панам улсуудтай хиллэх бөгөөд хойд талд нь Карибын тэнгис, баруун талд нь Номхон далай оршино. Мөн тус улс нь усан хилээр Ямайка, Хаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Хондурас, Никарагуа болон Коста-Рика улсуудтай хиллэдэг байна[15][16]. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 26-д, Өмнөд Америкт Бразил, Аргентин, Перугийн дараа 4-т орно. Мөн испани хэлээр ярилцагч хүн амынхаа тоогоор дэлхийд Мексик, Испанийн дараа ордог томоохон улс болно.

Одоогийн Колумби улсын газар нутагт эрт цагт Муйска, Куймбаяа, Тайрона зэрэг индианы овог аймгууд оршин суудаг байв. Испаничууд 1499 онд хөл тавьснаар тэдний колоничлолын үе эхэлж, одоогийн Колумби, Венесуэл, Эквадор, Панамын газар нутгийг нэгтгэсэн Шинэ Гранадагийн колонийн төв нь Богота болж байлаа[17]. Шинэ Гранада 1819 онд Испаниас тусгаар тогтносон ч шинээр байгуулагдсан "Их Колумби" улс 1830 онд задарч, Венесуэл, Эквадор улсууд өрх тусгаарлажээ. Тэр үед одоогийн Колумби, Панам улсууд Шинэ Гранадагийн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан байна. Шинэ улс маань 1858 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Холбооны улс болж Гранадины Холбоо, мөн 1863 онд Колумбийн Нэгдсэн Улс гэдэг нэртэй оршин тогтнож байгаад эцэстээ 1886 онд Колумбийн Бүгд Найрамдах Улс болсон байна[18]. Панам улс 1903 онд Колумбиас салжээ.

Колумби нь үндсэн хуульт засгийн газрын урт удаан уламжлалтай бөгөөд 1848, 1849 онд тус тус байгуулагдсан Колумбийн Либерал Нам, Колумбийн Консерватив Намууд нь Өмнөд Америк дахь одоо байгаа хамгийн эртний улс төрийн намууд болно. Гэвч тэдгээр нам нь хоорондоо хүч хэрэглэх байдлаар тэмцэлдэж ирсэн бөгөөд Мянган өдрийн дайн (1899-1902) болон 1948 онд эхэлсэн хүчирхийлэл зэргийг дурьдаж болно. 1960-аад оноос засгийн газрын цэргүүд, зүүн жигүүрийн босогчид болон баруун жигүүрийн хагас цэрэгжсэн байгууллагуудын хооронд тус тивд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн явагдсаар байгаа. Хууль бус кокайны наймаагаар цэнэглэгдсэн талуудын мөргөлдөөн 1990-ээд онд улам идэвхжсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд босогчид зэр зэвсгээр хомсдож эхэлсэн, эсвэл засгийн газрыг түлхэн унагахыг ард түмэн дэмжихээ больсон зэргээс хүчирхийлэл багасч буй. Засгийн газартай хийсэн энхтайвны хэлэлцээрүүдийн үр дүнд олон хагас цэрэгжсэн байгууллагууд зэвсгээ хураалгаж, босогчид олон газарт хяналтаа алдсаар байгаа юм[18]. Колумб нь хүн амины хэрэг гаралтын хувиар олон жилийн турш дэлхийд тэргүүлж байсан ч 2002 оноос эхлэн бараг 2 дахин буураад байгаа[19].

Колумби нь Өмнөд Америкт 4-т орох том эдийн засагтай. Уугуул оршин суугчид, Испанийн колоничлогчид, Африкаас авчирсан боолуудын үр удам болон 20-р зуунд Европ, Ойрх Дорнодоос шилжин суурьшигчид нь тус улсыг соёлын баялаг өвтэй болгосон билээ. Энэ нь мөн Колумбийн газарзүйн онцлог байдлаас ч шалтгаалсан. Хүн ам төвлөрсөн суурин газруудын ихэнх нь Андын нурууны өндөрлөг газруудад байдаг, мөн Амазоны чийглэг ой, халуун орны хээр болон Карибын тэнгис, Номхон далайн эргийн шугам нь тус улсыг байгаль цаг уурын бараг бүх нөхцлийг агуулсан дэлхийн 17 улсын нэг болгодог юм.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Колумби – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Колумби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named grupos étnicos
  2. Homburger, J. R.; Moreno-Estrada, A.; Gignoux, C. R.; Nelson, D.; Sanchez, E.; Ortiz-Tello, P.; Pons-Estel, B. A.; Acevedo-Vasquez, E.; Miranda, P.; Langefeld, C. D.; Gravel, S.; Alarcón-Riquelme, M. E.; Bustamante, C. D. (2015). "Genomic Insights into the Ancestry and Demographic History of South America". PLOS Genetics. 11 (12): e1005602. doi:10.1371/journal.pgen.1005602. PMC 4670080. PMID 26636962.
  3. "Catholicism and evangelism: the two most common religions in Latin America". Statista. 26 October 2022. Татаж авсан: 18 November 2022.
  4. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  5. "Colombia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database: Colombia". International Monetary Fund. April 2023. Татаж авсан: 23 April 2023.
  7. "GINI index (World Bank estimate) – Colombia". World Bank. Татаж авсан: 19 June 2021.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  9. Colombian Constitution of 1991 (Title I – Concerning Fundamental Principles – Article 10)
  10. "The official Colombian time" (испани хэлээр). horalegal.inm.gov.co. Archived from the original on 9 Хоёрдугаар сар 2014. Татаж авсан: 23 February 2014.
  11. "Decreto 4175 de 2011, artículo 6, numeral 14" (испани хэлээр). Presidencia de la República de Colombia. Archived from the original on 15 Дөрөвдүгээр сар 2016. Татаж авсан: 14 March 2016.
  12. Gerhar Sandner, Beate Ratter, Wolf Dietrich Sahr and Karsten Horsx (1993). "Conflictos Territoriales en el Mar Caribe: El conflicto fronterizo en el Golfo de Venezuela". Biblioteca Luis Angel Arango (Испани хэл хэлээр). Archived from the original on 2010-03-01. Татаж авсан: 3 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)CS1 maint: multiple names: authors list (link) CS1 maint: unrecognized language (link)
  13. The Geographer Office of the Geographer Bureau of Intelligence and Research (1985-04-15). "Brazil-Colombia boundary" (PDF). International Boundary Study (Англи хэл хэлээр). Archived from the original (PDF) on 2006-09-16. Татаж авсан: 3 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  14. CIA (2007-12-13). "Ecuador". World Fact Book. Archived from the original on 2007-06-12. Татаж авсан: 3 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  15. Tratados Internacionales limítrofes de Colombia
  16. "Colombia - Limites territoriales". Archived from the original on 2011-07-07. Татаж авсан: 2009-03-12.
  17. Nicolás del Castillo Mathieu (1992). "LA PRIMERA VISION DE LAS COSTAS COLOMBIANAS, Repaso de Historia". Revista Credencial (Испани хэл хэлээр). Archived from the original on 2007-10-19. Татаж авсан: 3 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: unrecognized language (link)
  18. 18.0 18.1 CIA world fact book (2009-01-22). "Colombia". CIA. Archived from the original on 2009-05-13. Татаж авсан: 3 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  19. http://www.unodc.org/pdf/Colombia_Dec06_en.pdf