1 сарын 11
Appearance
(Нэгдүгээр сарын 11-с чиглүүлэгдэв)
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 11 бол Григорийн он тооллоор жилийн 11 дэх өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 354 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил тохиовол 355 хоног үлдэнэ.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1055 – Византийн эзэнт гүрний хаан ширээнд гүнж Теодора суулаа.
- 1569 – Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа Англи улсад лотерей болов.
- 1571 – Австрийн язгуур угсааныхан шашин шүтэх эрхийг нээлттэй болгожээ.
- 1693 – Сицили болон Мальтад хүчтэй газар хөдлөв.
- 1759 – АНУ-ын Филаделфиа болон Пеннсильвани мужуудад даатгалын компани анх удаа байгуулагджээ.
- 1779 – Манипур буюу одоогийн Энэтхэгийн хант улсын ширээнд Чин Тан Хомба заларчээ.
- 1787 – Одон оронч Уиллиам Хөршиль Тэнгэрийн ван гаригийн дагуул болох Титаниа, Обероныг илрүүлэв.
- 1805 – Мичиган мужийн газар нутгийг тогтоов.
- 1861 – Америкийн иргэний дайн: АНУ-ын арми Алабама мужийг эзлэв.
- 1863 – Америкийн иргэний дайн: Холбооны армийн генерал Жон МакКлернанд, адмирал Девид Портер нар Арганзас голыг эзлэв.
- 1879 – Англи-Зулугийн дайн дэгджээ.
- 1908 – АНУ Их хавцлыг үндэсний дархан цаазат газарт бүртгэн, аялал жуулчлалыг хөгжүүлэн, дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гаргав.
- 1912 – Массачусетс мужийн Лоуренс хотын цагаач ажилчид ажлын долоо хоногийг бууруулах, цалин хөлс нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлажээ.
- 1927 – Метро-Голдуин Маер студийн тэргүүн Луй Б.Маер АНУ-ын кино академи байгуулж, Лос-Анжелес хотноо хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.
- 1922 – Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа чихрийн шижнээр өвчилсөн хүнд инсулинийг ашиглаж эхлэв.
- 1935 – Амелиа Эрхарт Калифорни мужаас Хавай хүртэл нисч хүрсэн анхны хүн болов.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Япончууд Куала-Лумпурыг эзлэн авсан.
- 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ болон Их Британийн арми Хятад улсад газар нутгийн эрхийг нь буцаан олгов.
- Бүгд найрамдах Хятад улс Британи болон Америктай шинэ түвшний дипломат харилцаа тогтоох гэрээ байгуулав.
- 1946 – Албанийн Коммунист намын дарга Энвер Хожа өөрийгөө Бүгд найрамдах Албани улсын төрийн тэргүүн гэж зарлажээ.
- 1961 – АНУ-ын Нью Йорк хотын Бронкс болон Күийнс дүүргийг холбосон гүүр ашиглалтад оров.
- 1962 – Перу улсын Хуаскаран ууланд цасан уруй болж 4000 мянган хүн амиа алджээ.
- 1957 – Сенегалын нийслэл Дакар хотноо Африкийн зөвлөл байгуулагдав.
- 1972 – Зүүн Пакистан нэрээ Бангладеш болгон өөрчилж, тусгаар тогтнолоо зарлав.
- 1986 – Австралийн Күийснлэнд мужид Гейтвэй гүүр ашиглалтад оржээ.
- 1994 – Ирландын парламент Ирландын бүгд найрамдах арми болоон удирдагч Синн Фейнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх 15 жилийн хоригоо албан ёсоор цуцлав.
- 1996 – АНУ-ын Кеннедигийн нэрэмжит сансар судлалын төвөөд Шаттл хөтөлбөрийн STS-72 хөлөг амжилттай хөөрөв. Энэ нь Шаттл хөтөлбөрийн 74 дэх, Эндевор хөлгийн 10 дахь нислэг байсан юм.
- Япон улсын Ерөнхий сайдын суудалд Либерал ардчилсан намын дарга Рютаро Хашимото суув.
- 1998 – Алжир улсад зэвсэгт халдлагын улмаас 100 гаруй хүн амиа алджээ.
- 2003 – АНУ-ын Иллиной мужийн захирагч Жорж Райн Жон Бөржийн хэрэгт холбогдуулан 176 хоригдолд цаазын ял оноов.
- 2010 – Сомали улсын Було Марер хотод барьцаалагдсан франц иргэнийг аврах ажиллагааны үеэр францын нэг цэрэг, 17 зэвсэгт тэмцэгч амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 347 – Ромын эзэнт гүрний I Теодосый хаан (395 онд нас барсан)
- 1209 – Монголын их эзэнт гүрний Мөнх хаан (1259 онд нас барсан)
- 1755 – АНУ-ын Сангийн анхны сайд Александр Хамилтон (1804 онд нас барсан)
- 1807 – "Уестерн Юнион", Корнеллын их сургуулийг үндэслэгч Эзра Корнелл (1874 онд нас барсан)
- 1815 – Канадын анхны Ерөнхий сайд Жон А.Макдоналд (1891 онд нас барсан)
- 1858 – Англи гаралтай Америкийн бизнесмэн, жижиглэн худалдааны магнат Харри Гордон Селфриж (1947 онд нас барсан)
- 1907 – Францын 142 дахь Ерөнхий сайд Пьерре Мендес Франц (1982 онд нас барсан)
- 1911 – Японы Ерөнхий сайд Зенко Сүзүки (2004 онд нас барсан)
- 1915 – Олимпын мөнгөн медальт Германы жад шидэгч Луйз Кругер (2001 онд нас барсан)
- 1978 – Грекийн ерөнхийлөгч Теодорос Пангалос (1952 онд нас барсан)
- 1924 – Франц гаралтай Америкийн физикч, Нобелийн шагналт Рожер Гулемин
- 1928 – Академийн наадмын шагналт продьюсер Дэвид Л.Уолпер (2010 онд нас барсан)
- 1934 – Канадын Ерөнхий сайд Жеан Шретьен
- 1940 – Эстонийн Ерөнхий сайд Андрес Татанд
- 1948 - Сүмо бөхийн 54 дэх ёкозүна Важима Хироши
- 1954 – Энэтхэгийн инженер, хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Кайлаш Сатярти
- 1963 – Олимпын гурван алт, дэлхийн таван удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Трейси Колкинс
- Олимпын аварга, дэлхийн хошой аварга Зүүн Германы усанд сэлэгч Петра Шнайдер
- 1971 – Америкийн дуучин, ая зохиогч Мери Ж.Блайж
- 1975 – Италийн 56 дахь ерөнхий сайд Маттео Ренци
- 1977 – Олимпын гурван алт, нэг хүрэл, Дэлхийн гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт Германы гүйлтийн тэшигч Анни Фрайсингер-Постма
- 1978 – Английн хөлбөмбөгч, шигшээ багийн довтлогч асан Эмил Хэски
- 1982 – Мемфис Гризлис багийн тоглогч, сагсан бөмбөгч Тони Аллен
- Өмнөд Солонгосын жүжигчин Сон Ие Жин
- 1984 – WordPress-ыг үүсгэн байгуулагч, веб хөгжүүлэгч Мэтт Мюлленвэг
- 1987 – Английн хөлбөмбөгч, Лестэр Сити клубын довтлогч Жейми Варди
- Олимпын таван алт, нэг мөнгө, дэлхийн 14, европын 16 удаагийн аварга Унгарын каноер Данута Козак
- 1992 – Испанийн хөлбөмбөгч, Реал Мадрид клубын баруун жигүүрийн хамгаалагч Дани Каравахал
- 1993 – Английн хөлбөмбөгч Уилл Кийн
- 1996 – Германы хөлбөмбөгч Лерой Санэ
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 705 – VI Йоан пап ламтан (655 онд төрсөн)
- 1958 – Америкийн дуугүй киноны эрин үеийн од Эдна Пурвьенс (1895 онд төрсөн)
- 1986 – Чарли Чаплины хүү, кино зохиолч Сид Чаплин (1916 онд төрсөн)
- 1988 – Нобелийн шагналт химич Изидор Исаак Раби (1898 онд төрсөн)
- 1991 – Нобелийн шагналт физикч Карл Девид Андерсон (1905 онд төрсөн)
- 2000 – Гоо сайхны алдарт Клерасил брендийг үндэслэгч Иван Комб (1911 онд төрсөн)
- 2008 – Шинэ Зеландын ууланд авирагч Эдмунд Хиллари (1919 онд төрсөн)
- Америкийн түргэн хоолны "Карлс Жуниор" сүлжээ рестораныг үндэслэгч Карл Каршер (1917 онд төрсөн)
2013 – Өмнөд Вьетнамын гурав дахь Ерөнхийлөгч Нгуен Хан (1927 онд төрсөн)
- 2014 – Израйлийн 11 дэх ерөнхий сайд Ариэл Шарон (1928 онд төрсөн)
- Бангладешийн Ерөнхий сайд Мухаммад Хабибур Рахман (1928 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Тунис Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
- Албани Тусгаар тогтнолын өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Хүний наймааны эсрэг өдөр
- Япон Кагами Бираки буюу Амжилт ерөөх өдөр
Commons: 1 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан