Jump to content

Эрээн хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрээн хот
二连浩特市ᠡᠷᠢᠶᠡᠡ ᠬᠣᠲᠠ
Цэцэрлэгт хүрээлэн дэх үлэг гүрвэлийн хөшөө
Цэцэрлэгт хүрээлэн дэх үлэг гүрвэлийн хөшөө
Эрээн хот is located in Өвөр Монгол
Эрээн хот
Эрээн хот
Өвөр Монгол дахь байршил
Эрээн хот is located in Хятад
Эрээн хот
Эрээн хот
Эрээн хот (Хятад)
Солбицол: 43°39′N 111°59′E / 43.650°N 111.983°E / 43.650; 111.983Солбицол: 43°39′N 111°59′E / 43.650°N 111.983°E / 43.650; 111.983
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
АймагШилийн Гол
Газар нутаг
  Хошууны & тал мужийн дайтай хот4,015.0 км2 (1,550.2 бээр2)
  Хотын нутаг
48.78 км2 (18.83 бээр2)
Өндөр
963 м (3,159 фут)
Хүн ам
 (2020)[2]
  Хошууны & тал мужийн дайтай хот75,794
  Нягтрал19/км2 (49/бээр2)
  Хотын нутаг75,200
Цагийн бүсUTC+08:00 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
011100
Бүсийн дугаар0479
Вэб сайтelht.gov.cn
Эрээн хот
Хятад нэр
Хялбаршуулсан二连浩特
Уламжлалт二連浩特
Монгол нэр
Монголын КириллIn China -
  ᠡᠷᠢᠶᠡᠡ ᠬᠣᠲᠠ (Eriyen hota)

In Mongolia
 Эрээн хот (Ereen khot)

Эрээн (монгол бичгээр ᠡᠷᠢᠶᠡᠡ, хятадаар 二连浩特市 [Èrliánhàotè Shì], англи. Erenhot) гэж Хятад улсын Өвөр Монгол орны Шилийнгол аймагт харъяалагдаж буй 4015 км² талбай эзлэсэн, 74200 хүнтэй хошууны энтэй хот байдаг. Дотроо 3 хороо, 1 суманд хуваагддаг. Хот хөдөө газрыг хамтатгасан энэхүү хошууны энтэй Эрээн хотын цөм хэсэг буюу жинхэнэ Эрээн хот нь Хятад–Монголын хил дахь Хятадын талын гол хуурай газрын боомт юм. Монголын талд нь Замын-Үүд байдаг. Найман мянган хүнтэй байсан Эрээн 1992 онд Хятад–Монголын хил нээгдэж хоёр улсын хоорондох арилжаа наймаа дэлгэрсний ачаар найман түмэн хүнтэй болж өргөжжээ. Монголын төмөр зам өргөн, Хятадынх нарийн царигтай байдаг тул Эрээн өртөөнд олон улсын галт тэрэг дугуйгаа сольдог. Говь газар болохоор жилдээ 142.3 мм тунадас унадаг. I сард дунджаар -15°C хүйтэн, VII сард 23°C халуун байдаг.

1820 онд энэ газар шуудангийн Илинь өртөө байгуулагдсан байна. 1899 онд өнөөгийн Эрээн хотоор Өргөө-Жанзякоу хооронд татсан цахилгаан холбоо шугам татаж Эрээн гэх нэр анх газар зүйн газрын зураг дээр тэмдэглэх болжээ.

1956 оны 1-р сард Бээжин-Элаанбаатар, Москва чиглэлийн төмөр замын чиглэл нээгдэж 1956 оны 4-р сард Шилийн гол аймгийн Эрээн (二连镇) тосгон бий болжээ. 1957 оны 7-р сард тосгоныг хошууны хэмжээтэй болгож аймгийн Засгийн газарт шууд харьяалагддаг Эрээн Хот болжээ. 1966 оны 1-р сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр хотын хэмжээний хошуу болгож өсгөсөн байна. 1969 оны 12-р сард БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засаг орны Хувьсгалт хорооны шийдвэрээр Эрээн хот Улаан цав аймгийн бүрэлдэхүүнд оруулаад 1980 оны 5-р сард буцааж Шилийнгол аймгийн бүрэлдэхүүнд оруулжээ. 1985 онд Эрээн хот нь бие даасан хот болсон байна.

Эрээн хотын хүн ам 2000 онд 47.025 байсан. Үүнээс хятад буюу хан үндэстэн (40.430 хүн— буюу 86 %), монголчууд (6.120 хүн—13 %), манжууд (366 хүн—1 %). 2010 онд хүн ам 74.197 болж өссөн байна.

  1. 1.0 1.1 Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 48. Archived from the original on 18 June 2019. Татаж авсан: 11 January 2020.
  2. Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties