Красноярскийн хязгаар
Красноярскийн хязгаар | |
---|---|
Красноярский край | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Сибирийн ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Зүүн Сибирийн ЭЗБ[2] |
Засаг захиргааны төв | Красноярск |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал[3] |
• Захирагч[3] | Михаил Котюков (үүрэг гүйцэтгэгч)[4] |
Газар нутаг | |
• Нийт | 2,366,797 км2 (913,825 бээр2) |
• Байр | 2-р байр |
Хүн ам | |
• Нийт | 2,856,971 |
• Тооцоо (2018)[7] | 2,876,497 |
• Байр | 14-р байр |
• Нягтрал | 1.2/км2 (3.1/бээр2) |
• Хотын нутаг | 79.3% |
• Хөдөө | 20.7% |
Цагийн бүс | UTC+7 (Krasnoyarsk Time [8]) |
ISO 3166 код | RU-KYA |
Улсын дугаар | 24, 84, 88, 124 |
OKTMO ID | 04000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[9] |
Вэб сайт | www.krskstate.ru |
Красноярскийн хязгаар (Орос: Красноярский край) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарна. 2007 оны 1 сарын 1-нд Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн.
ОХУ дотроо газар нутгаараа Сахагийн дараа 2-т орох бөгөөд нийт нутгийн 13%-г эзэлнэ.
Цагийн бүс
[засварлах | кодоор засварлах]Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Хойноос урагш 3,000 орчим км сунаж байрлана. Сибирийн төв хэсэгт орших бөгөөд зүүн талаара Саха, Эрхүү муж, өмнө талаараа Тува, Хакас, баруун талаараа Кемерово муж, Томск муж, Тюмень мужтай хиллэх бөгөөд хойд талаараа Хойд мөсөн далайгаар хашигдана.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн амын ихэнх нь орос, украйнууд юм. Сибирийн уугуул оршин суугчид дөнгөж 1% орчмыг л эзэлнэ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]17-р зуунаас эхэлсэн оросуудын шилжин суурьшилт Сибирийн төмөр зам баригдсанаар эрчимжжээ.
1934 онд байгуулагдахдаа Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойргоос гадна Хакасын автономит мужийг багтаадаг байсан бөгөөд 1991 онд Хакас нь бүгд найрамдах улс болж салсан байна.
Иосиф Сталины үед олон орос, украйн, беларусь хүн тус хязгаарт цөлөгдөж байжээ.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг элбэгтэй. ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Металл боловсруулах, мод боловсруулах, цаасны, химийн, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн. Томоохон усан цахилгаан станцуудтай.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ 3.0 3.1 Красноярскийн хязгаарын дүрэм, 46-р зүйл
- ↑ "Krasnoyarsk Territory to be headed by Deputy Minister of Finance Kotyukov". Novay Gazeta Europe (орос хэлээр). 20 April 2023. Татаж авсан: 21 April 2023.
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ Russian Federal State Statistics Service. Всероссийская перепись населения 2020 года. Том 1 [2020 All-Russian Population Census, vol. 1] (XLS) (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ 1934 оны 12-р сарын 7-ны тогтоол