Jump to content

Онниуд хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Онгиуд-с чиглүүлэгдэв)
ӨМӨЗО-ны Улаанхад (Чифэн) аймгийн Онниуд хошуу

Онниуд хошуу (мо.б.: ᠣᠩᠨᠢᠭᠤᠳ ᠬᠣᠰᠢᠭᠤ, Хятад: 翁牛特旗) нь БНХАУ-ын ӨМӨЗОУлаанхад хотод харьяалагддаг хошуу. Нийт нутаг дэвсгэр 11882 квадрат километр ба хүн ам 334 мянга (2020 он). Урьд нь Онниуд зүүн гарын хошуу гэж байгаад. Тус хошууг 1636 онд байгуулж, Зуу Удын чуулганд харьяалуулжээ. 1949 онд Онниуд хошуу болон өөрчлөн байгуулагдсан.

Онниуд гэх үг нь Он буюу ван цолтой холбогдоно. Монгол бичигт Оннигуд гэж бичдэг тул нигуд нь олон тооны дагавар болох тул оннигуд нь он нар, ван нар, вангууд гэсэн үг болно.[1]

Их Юань улсын үед Чингис хааны дүү ноёдын үр угсаа болох Хасарын угсааныхан Чи ван, Бэлгүтэйн угсааныхан Гуаннин ван, Хачиуны удам Жинин ван, Тэмүгэ отчигины удамд Шоу ван, Ляо ван зэргийн цолыг соёрхож байснаас, тэднийг ерөнхийд нь угсаа төрлийн ван, олон ван гэж нэрлэж байсан. Юань улс мөхсөнөөр ван цол нь тэдний аймаг, овгийн нэршил болж хувирсан. Хасарын үрс Хорчин аймагт ноёлж, Бэлгүтэй, Хачиун, Отчигины үрс Онниуд аймагт ноёлж байсан. Түүхэнд бас Онлигууд гэж бичсэн нь тааралддаг. "...Энэ нь ong+liy+ud=ongliyud буюу олон вантай гэсэн утгатай үг юм..."[2] Оннигуд гэх нэр нь Монголд шарын шашин орж ирсэн үеэс эхлээд нэр хүнд нь убсанз, тойн, увш нарын зиндаанд буурч доройтсон учраас XVII зуунаас хэрэглэхээ больж, зарим нэг зарлиг бичигт нэр дурдагдах болж, тэдгээр он буюу вангууд нь тайж цол зүүх болсон юм.

Тус аймаг нь анхандаа Бэлгүтэй ноёны эзэмшил Онон, Хэрлэн голын сав газарт оршиж байсан. 16-р зууны үед хэдэн хэсэг тарж бутран ихэнх нь говиос урагш нүүж, зүүн түмний дотор хамаарах болжээ. Тэдгээр дундаас Бэлгүтэй ноёны хойчис Авга, авга нар отог болж нэрээ сольж, Хачиун юмуу Отчигины хойчис нь Оннигуд отог болж салжээ. 1636 онд өмнөд Монголын 16 аймгийн ноёд Манжийн Дээд эрдэмт хааныг бүх Монголын хаанд өргөмжилсөн явдалаар Онниуд аймгийнхан Зуу Удын чуулганд багтаж, зүүн баруун хоёр хошуу болж салжээ. Онниуд зүүн хошуу нь:

Онниуд баруун хошуу нь:

Эдүгээ цагт Монгол улсад Онниуд овог нь одоогийн байдлаар Дорноговь, Өмнөговь, Дундговь болон Өвөр Монголын өөртөө засах ороны Баяннуур хотын Баян тал сум, Улаанхад хотод Онниуд хошуу болон тархан сууж байна. Улаанхад хотын Онниуд хошуу нь 7 суурин, 9 сум, 15 тосгоноос бүрдэнэ. Газар нутгийн хэмжээ 11882 км². 2002 оны байдлаар 470,000 орчим оршин суугчтай.

Онниуд зүүн гарын хошууны засаг ноёдын үе залгамжлал[3][4]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
Сүн дүүрэнЗасаг, төрийн дүүрэн жүн ван1636-1645
БодохЗасаг, төрийн дүүрэн жүн ван1645-1660
Билэгүн-ДалайЗасаг, төрийн дүүрэн жүн ван1661-1692
ЦанжинЗасаг, төрийн дүүрэн жүн ван1692-1727
ОчирЗасаг, төрийн дүүрэн жүн ван1727-1733
ЛувсанЗасаг, төрийн дүүрэн жүн ван1733-1738
ЦэвээнЗасаг, төрийн дүүрэн жүн ван1738
БуджавЗасаг, төрийн дүүрэн жүн ван1738-1777
ВанчигЗасаг, төрийн дүүрэн жүн ван1777-1795
ВуудоржЗасаг, төрийн дүүрэн жүн ван1795-1806
РаднаажирдЗасаг, төрийн дүүрэн жүн ван1806-1858
БурнабадарЗасаг, төрийн дүүрэн жүн ван1858-1862
ЖамбалноровЗасаг, төрийн дүүрэн жүн ван1862-1912
ЛачинванчигЗасаг, төрийн дүүрэн жүн ван1912-1932Хятад нэр: Бао Хон Эн (鮑鴻恩)

Бусад холбогдол

[засварлах | кодоор засварлах]
  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монголулсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 71
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монголулсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 72
  3. 清史稿/卷209
  4. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 39–41. ISBN 978-7-227-06076-5.