Jump to content

Зүүн үзэмчин хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зүүн үзэмчин хошуу
东乌珠穆沁旗ᠵᠡᠭᠦᠨ ᠤᠵᠤᠮᠤᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Зүүн үзэмчин is located in Өвөр Монгол
Зүүн үзэмчин
Зүүн үзэмчин
Өвөр Монгол дахь байршил
Зүүн үзэмчин is located in Хятад
Зүүн үзэмчин
Зүүн үзэмчин
Зүүн үзэмчин (Хятад)
Солбицол: 45°31′N 116°58′E / 45.517°N 116.967°E / 45.517; 116.967Солбицол: 45°31′N 116°58′E / 45.517°N 116.967°E / 45.517; 116.967
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
АймагШилийн Гол
Хошууны төвУлиастай
Газар нутаг
  Нийт54,545 км2 (21,060 бээр2)
Өндөр
839 м (2,753 фут)
Хүн ам
 (2020)[1]
  Нийт94,076
  Нягтрал1.7/км2 (4.5/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
026300
Бүсийн дугаар(+86) 0479
Вэб сайтwww.dwq.gov.cn
Зүүн үзэмчин хошуу
Хятад нэр
Хялбаршуулсан东乌珠穆沁旗
Уламжлалт東烏珠穆沁旗
Монгол нэр
Монголын КириллЗүүн үзэмчин хошуу
Монгол бичигᠵᠡᠭᠦᠨ ᠤᠵᠤᠮᠤᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ

Зүүн үзэмчин хошууХятад улс (БНХАУ)-ын Өвөр Монгол (ӨМӨЗО)-ы Шилийн гол аймгийн харъяат хошуу.

Чин улсын үед монголчуудыг овог аймгаар нь хошуу болгон суулгахад үзэмчин ардын хоёр хошууны нэг болж ийм нэрээр тогтжээ.

Ар талаараа Монгол улстай 527.6 км зурвасаар хиллэж, бусад талаар Баруун Үзэмчин хошуу, Шилийн хот, Авга хошуу, өөртөө засах орныхоо Хянган аймаг, Тунляо, Улаанхад хоттой хаяа залгадаг. 47,554 км2 газар нутгийн 95%-ийг малын бэлчээрээр ашигладаг.

2010 оны тооллогын байдлаар 56.5 мянган оршин суугчтайгаас 72% (40.8 мянга) нь монгол үндэстэн, 49% нь малчин байна.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгддөг. Одоогоор 6 балгас (镇—жэнь), 2 сум (苏木—суму) болно.

Балгас (ᠪᠠᠯᠭᠠᠰᠣ)
  • Улиастай (ᠣᠯᠢᠶᠠᠰᠣᠲᠠᠢ) — хошууны төв
  • Ээжнуур (ᠡᠵᠢᠨᠠᠭᠣᠷ)
  • Хатавч (ᠬᠠᠲᠠᠪᠴᠢ)
  
  • Дуутнуур (ᠳᠠᠭᠤᠲᠤᠨᠠᠭᠤᠷ)
  • Баянхошуу (ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠰᠢᠭᠣ)
  • Мандахбулаг (ᠮᠠᠨᠳᠣᠬᠣᠪᠣᠯᠠᠭ)
Сум (ᠰᠣᠮᠣ)
  • Самай
  
  • Хүрээтнуур (ᠬᠦᠷᠢᠶᠡᠲᠦᠨᠠᠭᠣᠷ)

Монгол улсын Бичигт боомттой ам нийлсэн улсын хилийн Зүүн хатавч боомт Хатавч балгасны нутагт бий. Бусад чигт Улиастай балгаснаас засмал замаар Шилийн хот, Баруун үзэмчний Балгаргол балгас, Тунляогийн Хоолингол хот болон Хянган аймаг орж болно.