Jump to content

Хүн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хүн
Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Примат
Овог: Гоминид
Төрөл: Хүн
Зүйл: Ухаант хүн (H. sapiens)
Дэд зүйл: H. s. sapiens
Латин нэр
Homo sapiens sapiens
Карл Линней, 1758

Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (лат.: "ухаант хүн") зүйлийн амьтан юм [1][2]. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүсэн. [3], улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2022 оны байдлаар Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрээд байна.

Хүний хувьслын түүхийн судалгаа нь үндсэндээ Homo sapiens зүйлийн хувьслын судалгаа байдаг. "Орчин үеийн хүн" нь биологийн хувьд дээр дурьдсан зүйлд (Homo sapiens) хамаарах Homo sapiens sapiens дэд зүйл юм. Энэхүү дэд зүйл нь одоо үед оршин байгаа цор ганц дэд зүйл болно. Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл нь ойролцоогоор 160,000 жилийн өмнө амьдарч байсан Homo sapiens idaltu бөгөөд мөхсөн байна[4]. 130,000 жилийн өмнөх үед хамаарах, орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон болно. [5][6].

Homo sapiens-тэй хамгийн төстэй, одоо оршин буй зүйл амьтад бол Паны төрөлд хамаарах 2 зүйл сармагчин: Бонобо (Pan paniscus) ба Шимпанзе (Pan paniscus) юм. Эдгээр зүйл амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь "нийгмийн" (сүргийн) зохион байгуулалт болно. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог бол шимпанзегийн сүргийг эрэгчин нь толгойлно. Генийн судалгааны үр дүнгээр эрдэмтэд "6.5 сая жилийн хувьслын дараа, бонобо/шимпанзе ба хүний ялгаа нь хоорондоо төрөл биш хүмүүсийн ялгаанаас 10 дахин их, харин харх ба хулганы ялгаанаас 10 дахин бага болсон" гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба энэхүү 2 зүйл сармагчин болон хүний дезоксирибонуклейн хүчлийн (ДНХ) 95% нь ижил байдагийг тогтоожээ[7][8][9][10]. Хүний хөгжлийн шугам шимпанзегийнхаас ойролцоогоор 5 сая жилийн өмнө, гориллагийнхаас 8 сая жилийн өмнө салсан байна.

1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү 40,000 жилийн өмнө нүүн шилжсэн байна[11]. Харин түүнээс өмнөх буюу хэдэн 100,000 жилийн өмнөх эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй үе үе мөхөж байсан гэж үздэг. Иймээс Монголд 800,000 жилийн өмнө болон бусад тивд энэ үед амьдарч байсан эртний хүмүүс орчин үеийн хүний шууд өвөг болж чадахгүй харин орчин үеийн хүн буюу хомо сапиенс л эртний хүний олон салаа салбараас шалгаран тэсэж үлдсэн гэсэн онолыг эрдэмтэд дэмждэг. Гэвч энэ онол одоо хүртэл хүний үүслийг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

Үндсэн өгүүлэл: Арьсны өнгө ба Генетик

Хүмүүс гурван үндсэн арсьтанд хуваагддаг. Эртний хүмүүсийн дунд 40,000 жилийн өмнө арьстны ялгаа гарч монголоид, европоид, африк төрхтөн гэж хуваагджээ.Зүүн өмнөд Ази, Австрали, Индонези руу нүүсэн монголоид хүмүүсийн бие галбир тэндхийн халуун уур амьсгалд зохицохын тулд хувьсан өөрчлөгдөж австралоид төрхтөн болсон байдаг.

Монголоид төрхтөн өмнөд, умард салбарт хуваагддаг. Умард салбарт монголчууд ордог бол өмнөд салбарт (Номхон далайн салбар) хятад, япон, солонгосчууд, Өмнөд Азийн монголоид төрхтнүүд, Зүүн Өмнөд Азичууд орно. Төв Азид суурьшиж байсан монголоид төрхтний умард салбараас индианчууд, Сибирийн зарим ард түмэн Америк тив рүү салан нүүжээ. Аляскаас олдсон говь хийцийн чулуун зэвсэг нь монголчуудын зарим хэсэг энэ нүүдэлд оролцсон болохыг баталдаг. Харин Фин-Угорууд, Сибирийн цаатан, анчин ард түмнүүд 10,000-аад мянган жилийн өмнө Умард Ази, Зүүн Европ, Скандинавын хойг руу нүүн очжээ. Баруун хойд зүгт нүүсэн ихэнх фин-угорууд яваандаа Скандинавын европчууд, орос болон бусад славян үндэстэнтэй холилдон европжуу төрхтэй болжээ.

Y ДНХ-ийн тархалт-3

Америк, Австрали тив, Умард Азиас хэдэн 100,000 жилийн өмнөх хүний олдвор илэрдэггүй. Сибирь,Төв Оросын хойд талын нутаг буюу Уралын нурууны дунд хэсгээс Скандинавын хойг хүртэлх нутгаас олдсон чулуун зэвсэг, эртний хүмүүсийн сууц зэрэг нь Төв Азийнхаас хожуу үеийнх байдаг.

Умард Тунгусууд C3 голлосон гентэйгээрээ монголчуудтай төстэй мэт боловч тэднийг монгол хүнээс амархан ялгаж таниж болдог.Өмнөд тунгусуудын хувьд хятадтай нилээн холилджээ.Умард монголоидуудын умард Сибирийн төрхтөнд буюу палеоази төрхтөнд хамаарагдах юкагир, кеть, нивх, самоедь, эскимосчууд N, Q давамгайлсан гентэй учир өмнөд Сибирийн төрхтэй Төв Азичуудаас царай төрхөөрөө нилээдгүй ялгаатай.Тэдний бие галбир хүйтэн нөхцөлд амьдрахад зохицон өөрчлөгдсөн байдаг.

Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ. Казахстаны хойд нутаг, Уулын Алтай, Украин, Төв Оросын ихэнх буюу зарим нутагт эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.

Монголоид төрхтний өмнөд салбарт багтдаг төвд, Балба, Бутан, Ладакх, Энэтхэгийн зүүн хойд мужийн ази төрхтэй угсаатнуудыг Өмнөд Азийн дэд бүлэг, япон, солонгос, хятадыг Зүүн Азийн дэд бүлэг, Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийг Зүүн Өмнөд Азийн дэд бүлэг болгон хуваадаг. Зүүн Өмнөд Азийнхан дотроо олон хэлний бүлэгт хуваагдах ба ижил төстэй хэлтэй үндэстнүүд нь адил төстэй төрхтэй байна. Тухайлбал Малайз, Бруней, Индонезичууд ойролцоо төрхтэй бол Камбож, Вьетнам 2 төстэй байдаг.

Шерпачууд
Австралоид хүн-Папуа

Эх газрын буюу умард монголоидууд өмнөд монголоидуудаас нуруугаар илүү өндөр, илүү өндөр хамартай, толгойн хэлбэр илүү зууван буюу европжуу, шүд тэгш, хацрын товгор хэсэг нь илүү тод зэрэг антропометрийн шинжээрээ ялгардаг. Харин өмнөд монголоид хүмүүс нуруу нам, хацар нь тийм ч товгор биш, дорсгор шүдтэй байх нь их байдаг. Тэдний хацар тийм их товгор биш, толгойн хэлбэр умард монголоид хүнээс илүү бөөрөнхий байдаг нь Шар мөрнөөс Хөх мөрний урд эрэг хүртэлх нутагт байсан монголоид төрхтэй хүмүүс Зүүн Өмнөд Ази руу нүүж тэндхийн уугуул австролоид төрхтэй хүмүүстэй холилдон уусгаснаас үүдэлтэй юм. Эдгээр австралоид хүмүүсээс Папуачууд зэрэг цөөн тооны үндэстэн үлджээ. Папуачууд тусгаар тогтносон Папуа Шинэ Гвиней улс байгуулсан ч баруун папуачууд Индонезиэс салан тусгаарлахын төлөө ширүүн зэвсэгт тэмцэл хийсээр байна. Австралоид хүмүүсийн толгойн хэлбэр монголоид төрхтөнүүдээс хамаагүй бөөрөнхий, халуун агаарыг хөргөхөд дасан зохицсон өргөн, навтгар, том хамартай байдаг. Яг ийм шинж тэдэнтэй холилдож өөртөө уусгасан зарим Зүүн Өмнөд Азийн хүмүүс, өмнөд хятадууд, зүүн төвдийн хүн амд маш тодорхой ажиглагддаг. Мөн иймэрхүү төрх солонгос, япон, Айнүчуудад ажиглагддаг. Айнүчууд австралоид төрхтэй учир тэднийг Зүүн Өмнөд Азиас нүүж ирсэн гэж үздэг. Умард хятадууд урагш нүүж австралоид төрхтэй хүмүүстэй төдийлөн холилдоогүй тул гавлын хэлбэр нь арай зуувандуу, өмнөд хятадуудаас биеэр арай том байдаг. Хятад, япон, солонгосчуудын генийн сангийн ихэнх хувийг О3 гапло бүлэг эзэлдэг. Япон, хятад, солонгосчууд төстэй харагддаг ч ихэнх тохиолдолд тэднийг амархан ялгаж таниж болно. Энэтхэг, Бутан, Балбын монголжуу төрхтнүүд, Төвдүүдийн хувьд австралоидуудтай төдийлөн холилдоогүй тул гавал нь илүү зууван, хамар нь зүүн, зүүн өмнөд азичуудаас илүү өндөр байдаг. Төвд хүний хамар хүйтэн агаарыг хөргөхөд зохицож илүү өндөр болжээ. Генийн мутацийн өөр нэг жишээ бол Германд эрт үед монголоид төрхтний шинжтэй хүмүүс бий болж байгаад буцаад европоид төрхтэй болон хувирсан явдал юм. Бүх монголоид төрхтний их бие урт, хөл богино тул гүйлтийн ба усан спортод хүчтэй өрсөлдөх нь бага байдаг.Европ хүний их бие, хөл тэнцүү тул усан спортод сайн байдаг.Африк хүний их бие богино, хөл урт тул гүйлтийн спортод өндөр амжилт үзүүлдэг.

Ази, европ холимог төрхтэй Неварчууд
Холимог төрхтэй Ханты хүмүүс
Энэтхэгчүүдийн ген

Энэтхэг, Балбын монголжуу төрхтнүүд европ гаралтай энэтхэгчүүдтэй нилээн холилдсоноороо төвдүүдээс ялгардаг ба тэдний соёл, үндэсний хувцас, царай төрх нь энэтхэгчүүдтэй багагүй төстэй болжээ.Зүүн, Зүүн Өмнөд Азичуудын генийг О гаплогрупп голлон бүрдүүлсэн бол төвд, балба, бутан зэрэг Өмнөд Азийнханд О-с гадна DM174 гаплогруппийн ген нилээд их байдаг учир Өмнөд Азийн эдгээр үндэстэн хоорондоо нилээн төстэй харагддаг.

Арьстнууд нь цэврээрээ байхаас гадна арьстнуудын хил залгаа нутагт өөр арьстнууд холилдсоноос холимог арьстан үүсдэг.Үүний жишээ бол тураноид арьстан буюу түрэг угсааны татар, чуваш, узбек, уйгур, туркмен, кавказийн түрэгүүд, ихэнх фин-угорууд мөн Индо-монголоидууд буюу европжуу энэтхэгчүүдтэй холилдсон Энэтхэг, Балбын монголоид төрхтэй үндэстнүүд болно.

Хүн төрөлхтөн түүхийн цаг хугацааны туршид өөрсдийгөө арьсны өнгөөр, мөн тодорхой угсаатны бүлгүүдээр ангилж ирсэн байна. Арьсны өнгөөр хүмүүсийг ангилах нь биологийн хувьд зөв ангилал эсэх нь одоо хүртэл маргаантай байгаа болно[12] Арьсны өнгөөр ангилахын үндэс нь харагдах байдал ба удам гаралтай холбоотой, тодруулбал хүний арьсны өнгө, нүүрний төрхтэй холбоотой болно.

Одоо тогтоогдсон генетикийн болон археологийн баталгаанууд дээр тулгуурлан орчин цагийн хүн нь Зүүн Африкаас гаралтай гэж үзэж байна[13]. Хэдийгээр бусад амьтдынхыг бодвол хүний гений дараалал нь харьцангуй нэгэн төрлийн байдаг боловч (homogeneous)[14][15][16][17], Африк тив дэх хүмүүсийн ген нь бусад тивийн хүмүүсийнхтэй харьцуулахад генетикийн хувьд хамгийн олон төрлийнх (genetically diverse) байдаг[18]. Генийн гажигуудын дийлэнх нь "нэг өнгийн арьсны бүлэг" бүхий хүмүүс дотор илрэх ба харин "өөр арьсны өнгө бүхий бүлгүүдэд" нийт генийн гажигийн дөнгөж 5-15% тохиолддогийг тогтоосон байна[19]. Уг асуудал хамгийн маргаантай судалгааны чиглэлийн нэг гэж тооцогдож байна[20][21].

Үндсэн өгүүлэл: Угсаатан

угсаатны бүлэг нь хэл, соёл, гарал угсаа, үндэстэн, газар нутагтай салшгүй холбоотой болно. Ураг төрлийн холбоо угсаатны үндэс болно.

Ойролцоогоор 6,000 жилийн өмнө эртний өвөг угсаатнууд задрах үед одоогийн бие даасан угсаатан үүсчээ.Энэ үед Алтайн өвөг угсаатнаас монгол, түрэг, тунгусууд , эртний европчуудаас герман, кельтүүд, аричууд (иран, энэтхэгчүүд), славянчууд тус тус бие даан гарчээ.Хэлний язгуур нь үндэстнүүдийн гарлыг тодорхойлдог. Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь балар эртний үед үүссэн ба хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ.Дараад нь олон тооны аймгууд нь нэгдэн нийлсэнээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.

Эрт цагт одоогоос хавьгүй олон угсаатан байсан ч зарим нь өөр үндэстэнтэй холилдон мөхжээ. Ингэж мөхсөн үндэстнүүд бол арабд ууссан эртний вавилон, аккад, шумерчууд, туркжсэн хетт, лувийчууд зэрэг Анатолийн хойгийн эртний угсаатнууд, ромчууд болон герман угсааны франкчуудад ууссан галлчууд, оросд ууссан чудь, мерья, муром зэрэг зүүн европд байсан фин-угорууд болно.Харин коптууд буюу эртний египетүүд арабд бүрэн уусалгүй үлджээ.Коптууд эртний Египет улсын үед илүү африк төрхтэй байсан ч одоо нилээн араб төрхтэй болжээ.

Газар тариалан нь суурин соёл, иргэншлийн үндэс болсон байна.
Үндсэн өгүүлэл: Дэлхийн түүх

Орчин үеийн антропологийн шинжлэх ухааны баримтлалаар бол Homo sapiens нь Африкийн саваннад, 200,000 жилийн өмнө Homo erectus-с үүссэн бөгөөд, 40,000 жилийн өмнө Еврази ба Номхон далайн орнууд уруу, 10,000 жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн суурьшжээ[22]. Энэ Homo sapiens-ууд Homo erectus-с үүссэн бусад зүйлүүдийнхээ (Жишээлбэл Homo neanderthalensis - энэ зүйл нь Евразид 2 саяас илүү жилийн өмнө нүүн ирж суурьшсан) байрыг эзэлсэн байна.

Ойролцоогоор 10,000 жилийн өмнө хүртэл хүмүүс нь жижиг отгийн хэлбэрээр (одоо хүртэл амьдралын энэ хэлбэр байгаа), ан агнаж амьдарч байсан байна. Шинэ чулуун зэвсгийн үеэс газар тариалан эрхлэх болсноор суурин амьдралын эх тавигдаж, амьтан гаршуулан, зарим металлуудыг ашиглаж эхэлжээ. Улмаар худалдаа, нийгмийн харилцаа үүсэж, тосгон байгуулагдан, Ойрх Дорнод зэрэг бүс нутагт анхны иргэншил бий болжээ.

Ойролцоогоор 6,000 жилийн өмнө, прото-улсууд болох Месопотами, Эртний Египет үүсч, цэрэг, арми, удирдагч, төрийн байгуулалт бий болов. 2,000–3,000 жилийн өмнө Перс, Хятад, Ромын зэрэг эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтож, ойр орчмын жижиг улсуудыг өөртөө нэгтгэлээ. Мөн энэ үед шашны анхны урсгалууд үүссэн байна.

Дундад зууны сүүлээр технологийн болон оюуны их үсрэлт гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүх салбарууд эрчимтэй хөгжив. Үүний дараагаар газарзүйн, 17-р зуунд шинжлэх ухааны их нээлтүүд хийгдэж, 18 ба 19-р зуун аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэгдсэн дэвшил гарчээ. Энэ үед төмөр зам, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл зохиогдож, нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авав. Төрийн байгуулалтын олон янзын хэлбэрүүд энэ үед үүссэн болно.

Хүн ам ба амьдрах хэв маяг

[засварлах | кодоор засварлах]
Хүн төрөлхтөн нь амьдран буй орчноо өөрчлөн зохион байгуулах замаар тулгамдсан асуудлуудыг (жишээлбэл, өндөр барилга барих замаар хүн амын нягтралаас үүсэх асуудлыг) шийдвэрлэнэ. Хонконг хот.

Хүний түүхийн эхэн үед хүмүүс нь ус болон бусад төрлийн байгалийн баялаг (газар тарилан эрхэлж болохуйц тал, ангаар баялаг ой гэх мэт), уур амьсгалын нөхцөлөөс ихээхэн хамаарч байжээ. Орчин үеийн технологийн дэвшил нь хүмүүст бүх төрлийн уур амьсгалын нөхцөлд амьдрах боломжийг олгож, сүүлийн хэдхэн арван жилийн дотор хүмүүс Антарктид, далайн ёроол, сансрыг судалж, тэнд богино хугацаагаар амьдарч байна. Дэлхийн хүн амын тоо 8 тэрбумаас давсан ба 61% нь Ази, 14% нь Америк, 13% нь Африк, 12% нь Европ, 0.5% нь Номхон далайн орнуудад амьдарч байна.

Антарктид ба задгай сансарт амьдрах нь маш үнэтэй, удаан хугацаагаар байх боломжгүй бөгөөд одоогийн байдлаар тун цөөхөн хүн задгай сансарт гарсан байна. 1969, 1972 онд 2 хүн Саран дээр очсон бөгөөд бусад гариг дээр зөвхөн хүний гараар бүтээгдсэн роботууд хүрсэн болно.

1800 - 2000 оны хооронд Дэлхийн хүн ам 1 тэрбумаас 6 тэрбум болж нэмэгдэв. 2004 оны байдлаар 2.5 тэрбум хүн хот сууринд амьдарч байгаа бөгөөд энэ тоо цаашид өснө гэж тооцож байна. Суурин газрын хүн ам нэмэгдсэнээр төрөл бүрийн бохирдол, гэмт хэрэг ихсэх хандлагатай байна[23].

Хүмүүс хүрээлэн буй байгаль орчиндоо ихээхэн хэмжээгээр нөлөөлж байна. Сүүлийн үед хурцаар тавигдаж буй асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлт юм[24]. Эрдэмтэд одоогийн байгаа хурдаар цаг уурын өөрчлөлт явагдвал, 21-р зуунд Дэлхийн амьтны зүйлийн бүрдлийн талаас илүү нь мөхөх болно гэж тооцож байна[25][26].

Эрэгтэй хүний араг ясны диаграмм (эртний зураг)
Үндсэн өгүүлэл: Хүний биологи

Физиологи ба генетик

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Хүний анатоми

Насанд хүрсэн хүний дундаж өндөр 1.5 - 1.8 м байна[27][28]. Хүн бусад приматуудтай харьцуулахад бараг үсгүй мэт боловч, толгой, суга, умдаг орчимдоо ихээхэн, бусад биеэрээ богино, зөөлөн, тачир үстэй болно[29]. Хүний арьсны өнгө хар хүрнээс, цагаан шаргал хүртэл, үсний өнгө цайвар шараас, хүрэн, улаан хүртэл байх боловч ихэнх тохиолдолд хар өнгөтэй байна[30]. Арьсны өнгө нь газарзүйн байрлалаас хамааран өөрчлөгдөх ба ерөнхий тохиолдолд нарны хэт ягаан туяаны эрчимжилттэй хамааралтай байдаг байна. Мөн хүний арьс нь нарны хэт ягаан туяа ихэссэн үед өнгөө өөрчлөх чадвартай байна[31][32]. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг, харин хүүхэд 9-10 цаг унтана.

Хүний хуваагдаж буй эс болгон 23 хос хромосомтой байна. Үүний 22 хос нь автосом, үлдэх нэг хос нь хүйс тодорхойлдог хромосом юм. Сүүлийн үеийн судалгаагаар хүнд ойролцоогоор 20,000-25,000 ген байдаг гэж тооцоод байгаа ба бусад хөхтөн амьтадтай адил хүн нь хүйс тодорхойлох XY системтэй байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн хүйс тодорхойлох ХХ, эрэгтэй хүн XY хромосомтой байна.

5 долоо хоногтой хүний үр хөврөл

Амьдралын мөчлөг

[засварлах | кодоор засварлах]

Хүний амьдралын мөчлөг нь бусад хөхтөн амьтдынхтай адил. Бэлгийн хурьцлаар эр бэлгийн эс, өндгөн эстэй нэгдэн үр тогтоно. Энэхүү үр тогтсон өндгөн эсийг зигот гэх ба эмэгтэй хүн ойролцоогоор 38 долоо хоногийн турш жирэмслэнэ. Энэ хугацаанд хүний үр хөврөл бүрэн торнино. Улмаар шинэ хүүхэд эхээс төрнө.

Бага насны охид

Бусад зүйлийн амьтадтай харьцуулахад хүний төрөлт нь эрсдэл өндөртэй, учир нь хүүхдийн толгой, эхийн аарцагны ясны хэмжээнээс том байдаг байна[33][34]. Шинэ төрж буй хүүхэд ойролцоогоор 3 – 4 кг, 50 – 60 см урттай байна[35]. Хүүхэд цаашид өссөөр, 12 - 15 настайдаа бэлгийн хувьд боловсрох ба охид 18 нас, хөвгүүд 21 нас хүртлээ өснө. Хүний дундаж наслалт Дэлхийн орон бүрд харилцан адилгүй байна. Хонконгт эмэгтэй хүний дундаж наслалт 84.8, эрэгтэй хүнийх 78.9 байдаг бол Эсватинид дархлалын олдмол хомсдол-ын халдвараас болоод дөнгөж 31.3 байна[36]. Европт 5 хүн тутмын нэг нь, харин Африкт 20 хүн тутмын нэг нь 60-аас дээш настай байдаг[37].

НҮБ-ийн 2002 оны судалгаагаар Дэлхий дээр 100-гаас дээш настай 210,000 хүн байна[38]. Дэлхийн хэмжээнд 60-аас дээш настай 100 эмэгтэй тутамд мөн насны 81 эрэгтэй ноогддог байна. Хүн нас барсны дараа өөр амьдрал байдаг эсэх нь маргаантай асуулт бөгөөд оршуулах ёслол нь үхлийн дараах амьдралтай холбоотой үүссэн зан үйл юм.

Сэтгэл оюун ухаан

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Тархи ба Оюун ухаан

Тархи нь хүний төв мэдрэлийн системийн төв юм. Тархи нь "доод" буюу автоном үйлдлүүд болох амьсгалах, хооллох зэрэг үйлдлүүдийг удирдахаас гадна, мөн "дээд" буюу ухамсрын үйлдлүүд болох бодох, хийсвэрлэх зэрэг үйлдлүүдийг удирдана[39]. Эдгээр ухамсрын буюу танин мэдэхүйн үйлдлүүд нь оюун ухаантай холбоотой ба үүнээс урган гарах шинж чанаруудыг сэтгэлзүй судлана.

Хүний тархи нь дээд буюу ухамсрын үйлдлүүдийг хийх илүү чадамжтайгаараа бүх зүйл амьтдаас ялгарна. Амьтад зөвхөн зөн совингоороо хамгийн энгийн зүйлсийг багаж болгон хэрэглэдэг бол хүн төрөлхтөн цаг хугацааны туршид багаж хэрэгслээ улам боловсронгуй болгон сайжруулсаар ирсэн байна. Хамгийн эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж хүртэл бусад зүйл амьтдын хэрэглэдгээс хамаагүй боловсронгуй байжээ[40].

edit
Хүний нийгмийн талаарх тоо баримтууд
Дэлхийн хүн ам 7,960,500,000 (2022 оны 8 сар)
Нягтшил (Дэлхийн дундаж) нийт талбайн км² тутамд 12.7 хүн
хуурай газрын км² тутамд 43.6 хүн
Том төвлөрлүүд (хот) Токио, Мехико, Сан-Паулу, Буэнос-Айрес, Истанбул, Жакарта, Шанхай, Хон Конг, Манила, Каир, Нью Йорк, Лос Анжелес, Сөүл, Мумбай, Москва, Лондон, Парис
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлнүүд (2000 оныхоор) Хятад 1.12 тэрбум
Англи 480 сая
Испани 320 сая
Орос 285 сая
Франц 265 сая
Хинди 250 сая
Араб 221 сая
Гол мөнгөн дэвсгэртүүд

Америк доллар, евро, иен, фунт стерлинг, рупи, Австрали доллар, рубль, Канад доллар, юан болон бусад

Дэлхийн ДНБ $36,356,240 сая америк доллар
(нэг хүнд $5,797 ам.дол.)
Үндсэн өгүүлэл: Соёл

Соёл гэдэгт нийгмийн социал бүлгийн оюун, сэтгэлгээ, итгэл бишрэлтэй холбоотой бүлэг зүйлийг хамруулан ойлгох ба үүнд, урлаг, уран зохиол, амьдралын хэв маяг, уламжлал, зан заншил, итгэл бишрэл зэрэг багтана. Хүний биологи ба хүний шинж чанар, соёл нь хоорондоо нягт холбоотой байна.

Үндсэн өгүүлэл: Хэл

Үзэл бодол, сэтгэгдлээ хүн нь хэл яриа, бичгээр дамжуулан илэрхийлнэ. Энэ бол хүний нэгэн онцгой чадвар бөгөөд хэл яриа нь хүмүүсийн харилцааны цөм болно.

Анхны бичгийн системийг ойролцоогоор 5000 жилийн өмнө зохиосон бөгөөд энэ бол соёлын хувьсгалын үндсэн шат байв. Хэл шинжлэл нь хэлний бүтэц, өөр хэлнүүдийн харилцан уялдааг судалдаг ухаан юм. Дэлхий дээр ойролцоогоор 6000 орчим хэл хэрэглэгдэж байна гэсэн тооцоо байдаг.

Allegory of Music. Хөгжмийн нот бичиж буй эмэгтэй, Лоренц Липпи, 1594 он

Урлаг, хөгжим, уран зохиол

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Урлаг, Хөгжим, ба Уран зохиол

Урлагийн бүтээл нь хүний түүхийн эхнээс эхлэн одоог хүртэл оршин байгаа ба урлаг нь хүнийг бусад зүйл амьтдаас ялгадаг нэг гол түлхүүр шинж юм.

Хөгжим нь хүнд заяасан байгалийн зөн бөгөөд ритм, зохимж, аялгуу гэсэн хорондоо холбоотой 3 зүйлээс бүрдэнэ. Хөгжмийн олон төрлийн урсгал байна.

Уран зохиол нь ихэнх тохиолдолд хэн нэгний зохиосон бичгийн болон аман хэлбэрийн бүтээл ба өгүүллэг тууж, шүлэг, яруу найраг, драм зэрэг багтана. Уран зохиолын төрөлд тууль, домог, үлгэр зэрэг мөн багтана.

Шинжлэх ухаан ба технологи

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Шинжлэх ухаан ба Технологи

Шинжлэх ухаан гэдэг нь орчлон дэлхийн тухай, зохион байгуулалтанд оруулсан мэдлэгийн цогц, харин технологи гэдэгт хүн төрөлхтөн өөрийн хэрэгцээнд зориулан бүтээсэн бүх зүйлийг хамруулна.

Сансар судлал нь хүн төрөлхтөнд шинэ боломж олгож байна

Хүн төрөлхтний соёлуудын нийтлэг болон ялгаатай талууд нь тэдгээр хүмүүсийн бүтээсэн бол хэрэглэж буй зүйлсээр илрэнэ. Археологи нь өнгөрсөн түүхийн хугацаанд оршин байсан соёлуудыг судлана. Эртний хүмүүс чулуун зэвсэг, вааран эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсүүдийг бүтээж, хэрэглэж байсан ба эдгээр нь цаг хугацаа болон тодорхой бүс нутгуудын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг байна.

Технологийн дэвшлээр соёлын нэг түвшнээс нөгөө түвшин рүү шилжинэ. Жишээлбэл газар тариалан нь анх салангид, цөөн хэдэн газарт үүссэн боловч маш богино хугацаанд тархаж, хүн төрөлхтний амьдралын үндсэн хэлбэр болсон. Зэр зэвсэг, архитектур, төмөрлөгийн үйлдвэрлэлд гарсан дэвшил мөн адил богино хугацаанд хурдацтай дэлгэрсэн байдаг.

Эдгээр технологи нь аман хэлбэрээр тархсан ба технологийн нэгэн төрөл болох бичиг үсэг нь бүс нутгуудын хооронд мэдээлэл дамжих боломжийг асар ихээр нэмэгдүүлэв.

Дээр дурьдсан дэвшлүүд нь иргэншил, хотжилт үүсэх боломжийг бүрдүүлж, аажмаар энэ нь шинэ технологи бий болгох, дэлгэрүүлэх, боловсронгуй болгох тодорхой бүтцүүдийг үүсэхэд нөлөөлөв. Одоо шинжлэх ухаан нь хүн төрөлхтний соёлын үндсэн цөм болоод байна.

Нийгэм, засгийн газар ба улс төр

[засварлах | кодоор засварлах]
Нью-Йорк хот дахь НҮБ-ийн байр. Уг байгууллага нь Дэлхий дээрх улс төрийн хамгийн том байгууллагуудын нэг юм.
Үндсэн өгүүлэл: Нийгэм, Засгийн газар, Улс төр, ба Төр

Нийгэм гэдэг нь хүмүүсийн харилцаанаас урган гарсан зохион байгуулалт бүхий нийлмэл системийг хэлнэ.

Төр нь тодорхой газар нутгийн хүрээн дэх, зохион байгуулалттай улс төрийн нэгдлийг хэлнэ. Төр нь засгийн газартай, өөрийн газар нутгийн хүрээнд хэмжээлшгүй эрхтэй байна.

Засгийн газрыг улс төрийн утгаар нь хууль тогтоох, түүнийг мөрдүүлэх зорилготой, шатлан захирах бүтэц бүхий байгууллага гэж тодорхойлж болно.

Улс төрийн бодлого нь нийгмийн бүлэг дэх шийдвэрээр дамжин явагдах процесс юм. Ерөнхий тохиолдолд үүнийг засгийн газрын шинж чанарыг тодорхойлоход хэрэглэх боловч, мөн хамтын ажиллагаа, акедемик, байгууллын хүрээнд хэрэглэж болно.

Дээрхи дурьдсан зүйлс нь эдийн засагтай нягт холбогдоно.

Японы Нагасаки, Хирошима хот дээр хаяасан атомын бөмбөг нь 120,000 гаруй хүний амь нас сүйтгэсэн байна.
Үндсэн өгүүлэл: Дайн

Дайн нь бүлэг хүмүүс, улс, тодорхой бүтцүүдийн хоорондын том хэмжээний зөрчил бөгөөд зөрчилдөгч талууд, хоорондоо галт зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх явдлаар илрэнэ. 20-р зуунд 167-188 сая хүн дайнд амь үрэгдсэн байна[42].

Дайн нь хэдий асар их хэмжээний сүйрэл, гамшиг дагуулдаг боловч, нөгөө талаас технологийн дэвшлийг түргэтгэдэг байна. Эм зүй, байршил тогтоох, металлург, бөөнөөр үйлдвэрлэх, цөмийн технологи, пуужин, компьютер зэргийн хөгжилд дайн тодорхой нөлөө үзүүлсэн байна.

Эдийн засаг ба худалдаа

[засварлах | кодоор засварлах]
Гватемалийн зах дээр хүмүүс худалдаа хийж байна
Үндсэн өгүүлэл: Худалдаа ба Эдийн засаг

Худалдаа гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг солилцох үйл явц буюу эдийн засгийн нэг төрөл юм. Үндсэн механизмыг нь зах зээл гэж нэрлэнэ. Худалдааны анхны хэлбэр нь бараа солилцоо байсан байна. Орчин үеийн худалдаа бол хэлцэл, мөнгөн солилцоон дээр тулгуурлана. Цаасан мөнгө, хожим зээлийг нэвтрүүлснээр худалдааг хялбархан хийх боломжтой болов.

Эдийн засаг нь нийгмийн шинжлэх ухааны нэг салбар бөгөөд бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа, хэрэглээ зэргийг судлана.

  1. Goodman M, Tagle D, Fitch D, Bailey W, Czelusniak J, Koop B, Benson P, Slightom J (1990). "Primate evolution at the DNA level and a classification of hominoids". J Mol Evol. 30 (3): 260–6. PMID 2109087.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  2. "Hominidae Classification". Animal Diversity Web @ UMich. Татаж авсан: 2006-09-25.
  3. "The Smithsonian Institution, Human Origins Program". Archived from the original on 2007-10-15. Татаж авсан: 2007-12-28.
  4. Human evolution: the fossil evidence in 3D, by Philip L. Walker and Edward H. Hagen, Dept of Anthropology, University of California, Santa Barbara, retrieved April 5, 2005.
  5. Human Ancestors Hall: Homo Sapiens (Memento 15. Аравдугаар сар 2007 цахим архивт) - URL retrieved October 13, 2006
  6. Alemseged Z, Coppens Y, Geraads D (2002). "Hominid cranium from Omo: Description and taxonomy of Omo-323-1976-896". Am J Phys Anthropol. 117 (2): 103–12. PMID 11815945.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  7. Frans de Waal, Bonobo. Berkeley: University of California Press, 1997. ISBN 0-520-20535-9 [1]
  8. Britten RJ (2002). "Divergence between samples of chimpanzee and human DNA sequences is 5%, counting indels". Proc Natl Acad Sci U S A. 99 (21): 13633–5. PMID 12368483.
  9. Wildman D, Uddin M, Liu G, Grossman L, Goodman M (2003). "Implications of natural selection in shaping 99.4% nonsynonymous DNA identity between humans and chimpanzees: enlarging genus Homo". Proc Natl Acad Sci U S A. 100 (12): 7181–8. PMID 12766228.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  10. Ruvolo M (1997). "Molecular phylogeny of the hominoids: inferences from multiple independent DNA sequence data sets". Mol Biol Evol. 14 (3): 248–65. PMID 9066793.
  11. Eswaran, Vinayak, Harpending, Henry & Rogers, Alan R. Genomics refutes an exclusively African origin of humans, Journal of Human Evolution, In Press, Corrected Proof, retrieved May 6, 2005.
  12. Royal C, Dunston G (2004). "Changing the paradigm from 'race' to human genome variation". Nat Genet. 36 (11 Suppl): S5-7. doi:10.1038/ng1454. PMID 15508004.
  13. Hua Liu; et al. (2006). "A Geographically Explicit Genetic Model of Worldwide Human-Settlement History". The American Journal of Human Genetics. 79: 230–237. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (help)
  14. The Use of Racial, Ethnic, and Ancestral Categories in Human Genetics Research (Memento 16. Есдүгээр сар 2019 цахим архивт) by Race, Ethnicity, and Genetics Working Group. Am J Hum Genet. 2005 77(4): 519–532.
  15. DECONSTRUCTING THE RELATIONSHIP BETWEEN GENETICS AND RACE (Memento 1. Арванхоёрдугаар сар 2007 цахим архивт) Michael Bamshad, Stephen Wooding, Benjamin A. Salisbury and J. Claiborne Stephens. Nature Genetics (2004) 5:598-609
  16. Implications of biogeography of human populations for 'race' and medicine by Sarah A Tishkoff & Kenneth K Kidd. Nature Genetics 36, S21 - S27 (2004)
  17. Genetic variation, classification and 'race' by Lynn B Jorde & Stephen P Wooding. Nature Genetics' 36, S28 - S33 (2004)
  18. Jorde L, Watkins W, Bamshad M, Dixon M, Ricker C, Seielstad M, Batzer M (2000). "The distribution of human genetic diversity: a comparison of mitochondrial, autosomal, and Y-chromosome data". Am J Hum Genet. 66 (3): 979–88. doi:10.1086/302825. PMID 10712212.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  19. "The use of racial, ethnic, and ancestral categories in human genetics research". Am J Hum Genet. 77 (4): 519–32. 2005. PMID 16175499.
  20. Edwards A (2003). "Human genetic diversity: Lewontin's fallacy". Bioessays. 25 (8): 798–801. doi:10.1002/bies.10315. PMID 12879450.
  21. Keita, S. O. Y., Kittles, R. A., Royal, C. D. M., Bonney, G. E., Furbert-Harris, P., Dunston, D. M., and Rotimi, C. M. (2004). Conceptualizing human variation: Nature Genetics 36, S17 - S20 (2004) doi:10.1038/ng1455
  22. Templeton, Alan (2002). "Out of Africa again and again" Nature 416: 45 - 51.
  23. Urban, Suburban, and Rural Victimization, 1993-98 U.S. Department of Justice, Bureau of Justice Statistics,. Accessed 29 Oct 2006
  24. "www.grida.no/climate/ipcc_tar/wg1/007.htm". Archived from the original on 2016-06-17. Татаж авсан: 2007-05-30.
  25. American Association for the Advancement of Science. Foreword (Memento 4. Гуравдугаар сар 2008 цахим архивт). AAAS Atlas of Population & Environment.
  26. Wilson, E.O. (2002). in The Future of Life.
  27. de Beer H (2004). "Observations on the history of Dutch physical stature from the late-Middle Ages to the present". Econ Hum Biol. 2 (1): 45–55. PMID 15463992.
  28. "Pygmy." Britannica Concise Encyclopedia. Encyclopædia Britannica, Inc., 2006. Answers.com Accessed 30 Oct. 2006. http://www.answers.com/topic/pygmy
  29. Why Humans and Their Fur Parted Way by Nicholas Wade, New York Times, August 19 2003, retrieved March 17, 2006.
  30. Rogers, Alan R., Iltis, David & Wooding, Stephen (2004). "Genetic variation at the MC1R locus and the time since loss of human body hair". Current Anthropology. 45 (1): 105–108.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  31. Harding, Rosalind M., Eugene Healy, Amanda J. Ray, Nichola S. Ellis, Niamh Flanagan, Carol Todd, Craig Dixon, Antti Sajantila, Ian J. Jackson, Mark A. Birch-Machin, and Jonathan L. Rees (2000). Evidence for variable selective pressures at MC1R. American Journal of Human Genetics 66: 1351 – 1361.
  32. Robin, Ashley (1991). Biological Perspectives on Human Pigmentation. Cambridge: Cambridge University Press.
  33. LaVelle M (1995). "Natural selection and developmental sexual variation in the human pelvis". Am J Phys Anthropol. 98 (1): 59–72. PMID 8579191.
  34. Correia H, Balseiro S, De Areia M (2005). "Sexual dimorphism in the human pelvis: testing a new hypothesis". Homo. 56 (2): 153–60. PMID 16130838.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  35. "Low Birthweight". Archived from the original on 2008-05-18. Татаж авсан: 2007-05-30.
  36. "Human Development Report 2006," United Nations Development Programme, pp. 363-366, November 9 2006
  37. The World Factbook (Memento 12. Есдүгээр сар 2009 цахим архивт), U.S. Central Intelligence Agency, retrieved April 2, 2005.
  38. U.N. Statistics on Population Ageing, United Nations press release, February 28, 2002, retrieved April 2, 2005
  39. 3-D Brain Anatomy, The Secret Life of the Brain, Public Broadcasting Service, retrieved April 3 2005.
  40. Sagan, Carl (1978). The Dragons of Eden. A Ballantine Book. ISBN 0-345-34629-7
  41. http://www2.ignatius.edu/faculty/turner/languages.htm
  42. Ferguson, Niall. "The Next War of the World." Foreign Affairs, Sep/Oct 2006