Jump to content

Монгол улс бөхийн төрлүүдийн ДАШТ-д

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол улс бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1963 оноос оролцож эхэлжээ. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос ДАШТ-д оролцож байна. 1982 онд удирдах албан тушаалтнуудын хоорондын зөрчлийн улмаас оролцоогүй.[1] Чөлөөт бөхийн тэмцээнд оролцож буй улсуудыг медалийн чанараар байр эзлүүлэхээс гадна авсан медаль, медаль эзлээгүй байр тус бүрт оноо өгч онооны чанараар багуудыг жагсаан байр эзлүүлдэг. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй багуудыг онооны чанараар тусад нь жагсаадаг ба энэ нь тухайн улсын тамирчид тэмцээнд хэр жигд амжилттай оролцсоныг тодорхойлдогоороо жүдогийн тэмцээнээс ялгаатай. 2014 оны байдлаар алтан медальд 10, мөнгөд 9, хүрэлд 8 оноо өгч байна.

Медаль хүртсэн тамирчид

[засварлах | кодоор засварлах]
МедальБайрОнооНэрОнУлсЖин
1  Хүрэл13Жигжидийн Мөнхбат1967 Энэтхэг, Шинэ Деличөлөөт бөх -87 кг
2  Хүрэл14Данзандаржаагийн Сэрээтэр1970 Канад, Эдмонтончөлөөт бөх -74 кг
3  Мөнгө105 (19.5)Базаррагчаагийн Жамсран1971 Болгар, Софичөлөөт бөх -48 кг
4  Хүрэл105Мэгдийн Хойлогдорж1971 Болгар, Софичөлөөт бөх -74 кг
5  Мөнгө105Хорлоогийн Баянмөнх1971 Болгар, Софичөлөөт бөх -100 кг
6  Хүрэл104 (18)Очирдолгорын Энхтайван1973 Иран, Тегеранчөлөөт бөх -48 кг
7  Мөнгө104 (18)Мэгдийн Хойлогдорж1973 Иран, Тегеранчөлөөт бөх -57 кг
8  Алт44 (18)Зэвэгийн Ойдов1974 Турк, Стамбулчөлөөт бөх -62 кг
9  Хүрэл44 (18)Цэдэндамбын Нацагдорж1974 Турк, Стамбулчөлөөт бөх -68 кг
10  Мөнгө44 (18)Хорлоогийн Баянмөнх1974 Турк, Стамбулчөлөөт бөх -100 кг
11  Алт34 (19)Зэвэгийн Ойдов1975 Зөвлөлт Холбоот Улс, Минскчөлөөт бөх -62 кг
12  Мөнгө34 (19)Цэдэндамбын Нацагдорж1975 Зөвлөлт Холбоот Улс, Минскчөлөөт бөх -68 кг
13  Алт34 (19)Хорлоогийн Баянмөнх1975 Зөвлөлт Холбоот Улс, Минскчөлөөт бөх -100 кг
14  Хүрэл16Зэвэгийн Ойдов1977 Швейцар, Лозаннчөлөөт бөх -68 кг
15  Хүрэл15Дугарсүрэнгийн Оюунболд1978 Мексик, Мехикочөлөөт бөх -57 кг
16  Хүрэл17Нанзадын Бүргэдаа1981[2] Югослав, Скопьечөлөөт бөх -52 кг
17  Мөнгө85 (15)Буяндэлгэрийн Болд1983 Зөвлөлт Холбоот Улс, Киевчөлөөт бөх -68 кг
18  Мөнгө85 (15)Зэвэгийн Дүвчин1983 Зөвлөлт Холбоот Улс, Киевчөлөөт бөх -82 кг
19  Мөнгө94 (18)Авирмэдийн Энхээ1985 Унгар, Будапештчөлөөт бөх -62 кг
20  Мөнгө94 (18)Буяндэлгэрийн Болд1985 Унгар, Будапештчөлөөт бөх -68 кг
21  Хүрэл94 (18)Лувсангийн Энхбаяр1985 Унгар, Будапештчөлөөт бөх -74 кг
22  Хүрэл15Авирмэдийн Энхээ1986 Унгар, Будапештчөлөөт бөх -62 кг
23  Хүрэл18Лодойн Эрхбаяр1989 Швейцар, Мартиничөлөөт бөх -74 кг
24  Хүрэл20Пунцагийн Сүхбат1990 Япон, Токиочөлөөт бөх -82 кг
25  Хүрэл27Цэрэнбаатарын Цогтбаяр1993 Канад, Торонточөлөөт бөх -57 кг
26  Мөнгө17Оюунбилэгийн Пүрэвбаатар2001 Болгар, Софичөлөөт бөх -58 кг
27  Мөнгө17Оюунбилэгийн Пүрэвбаатар2002 Иран, Тегеранчөлөөт бөх -60 кг
28  Хүрэл189 (18)Баяраагийн Наранбаатар2005 Унгар, Будапештчөлөөт бөх -55 кг
29  Хүрэл187 (17)Цогтбазарын Энхжаргал2005 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -48 кг
30  Мөнгө1410 (12)Баяраагийн Наранбаатар2007 Азербайжан, Бакучөлөөт бөх -55 кг
31  ХүрэлДоржийн Нармандах2007 Азербайжан, Бакуэмэгтэй чөлөөт бөх -59 кг
32  Хүрэл117 (23)Очирбатын Насанбурмаа2008 Япон, Токиоэмэгтэй чөлөөт бөх -67 кг
33  Хүрэл147 (19)Бадрахын Одончимэг2009 Дани, Хернингэмэгтэй чөлөөт бөх -67 кг
34  Мөнгө147 (19)Очирбатын Бурмаа2009 Дани, Хернингэмэгтэй чөлөөт бөх -72 кг
35  Алт108 (22)Соронзонболдын Батцэцэг2010 Орос, Москваэмэгтэй чөлөөт бөх -59 кг
36  Мөнгө113 (32)Даваасүхийн Отгонцэцэг2011 Турк, Истанбулэмэгтэй чөлөөт бөх -51 кг[3]
37  Мөнгө113 (32)Банзрагчийн Оюунсүрэн2011 Турк, Истанбулэмэгтэй чөлөөт бөх -67 кг
38  Хүрэл113 (32)Очирбатын Насанбурмаа2011 Турк, Истанбулэмэгтэй чөлөөт бөх -63 кг[4]
39  Хүрэл10Тунгалагийн Мөнхтуяа2012 Канад, Стратконаэмэгтэй чөлөөт бөх -59 кг
40  Хүрэл128 (19)Ганзоригийн Мандахнаран2013 Унгар, Будапештчөлөөт бөх -66 кг[5]
41  Мөнгө122 (47)Эрдэнэчимэгийн Сумъяа2013 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -51 кг[6]
42  Хүрэл122 (47)Тунгалагийн Мөнхтуяа2013 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -59 кг
43  Мөнгө122 (47)Соронзонболдын Батцэцэг2013 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -63 кг[7]
44  Хүрэл122 (47)Очирбатын Насанбурмаа2013 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -67 кг[8]
45  Хүрэл122 (47)Очирбатын Бурмаа2013 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -72 кг
46  Хүрэл106 (29)Энсайханы Ням-Очир2014 Узбекистан, Ташкентэрэгтэй чөлөөт бөх -61 кг
47  Хүрэл106 (29)Ганзоригийн Мандахнаран2014 Узбекистан, Ташкентэрэгтэй чөлөөт бөх -65 кг
48  Алт106 (24)Сүхээгийн Цэрэнчимэд2014 Узбекистан, Ташкентэмэгтэй чөлөөт бөх -60 кг
49  Хүрэл106 (24)Очирбатын Бурмаа2014 Узбекистан, Ташкентэмэгтэй чөлөөт бөх -75 кг
50  Хүрэл74 (41)Эрдэнэбатын Бэхбаяр2015 Америкийн Нэгдсэн Улс, Лас Вегасчөлөөт бөх -57 кг
51  Мөнгө74 (41)Батболдын Номин2015 Америкийн Нэгдсэн Улс, Лас Вегасчөлөөт бөх -61 кг
52  Мөнгө74 (41)Пүрэвжавын Өнөрбат2015 Америкийн Нэгдсэн Улс, Лас Вегасчөлөөт бөх -74 кг
53  Мөнгө77 (27)Сүхээгийн Цэрэнчимэд2015 Америкийн Нэгдсэн Улс, Лас Вегасэмэгтэй чөлөөт бөх -60 кг
54  Алт77 (27)Соронзонболдын Батцэцэг2015 Америкийн Нэгдсэн Улс, Лас Вегасэмэгтэй чөлөөт бөх -63 кг
55  Хүрэл11Даваасүхийн Отгонцэцэг2016 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -55 кг
56  Хүрэл10Эрдэнэбатын Бэхбаяр2017 Франц, Парисчөлөөт бөх -57 кг
57  Алт10Пүрэвдоржийн Орхон2017 Франц, Парисэмэгтэй чөлөөт бөх -63 кг
58  Хүрэл16Түмэнбилэгийн Түвшинтулга 2018 Унгар, Будапештчөлөөт бөх -61 кг
59  Хүрэл16Баатаржавын Шоовдор2018 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -59 кг
60  Мөнгө16Очирбатын Насанбурмаа2018 Унгар, Будапештэмэгтэй чөлөөт бөх -72 кг

Дэлхийн Цомын тэмцээн буюу Дэлхийн Багийн АШТ нь тухайн жилдээ тивдээ 1-д орсон багуудыг оролцуулдаг байсан бол сүүлийн үед тухайн жилийн ДАШТ-н эхний 10 эрэгтэй баг, эхний 8 эмэгтэй багийг оролцуулах болжээ.

БайрОнТөрөлГишүүд
 Мөнгө1975Эрэгтэй баг
 Хүрэл1981Эрэгтэй баг
 Мөнгө1987Эрэгтэй баг
 Мөнгө2013 Монгол[9]Эмэгтэй баг48 kg Цогтбазарын Энхжаргал
48 kg Цогтбаатарын Цэнджав
51 kg Эрхэмбаярын Даваачимэг
51 kg Пүрэвдоржийн Цолмон
55 kg Сүндэвийн Бямбацэрэн
55 kg Пүрэвдоржийн Орхон
59 kg Тунгалагийн Мөнхтуяа
59 kg Сүхээгийн Цэрэнчимэд
63 kg Соронзонболдын Батцэцэг
63 kg Цэенпилийн Шинэхүүхэн
67 kg Очирбатын Насанбурмаа
67 kg Шархүүгийн Түмэнцэцэг
72 kg Очирбатын Бурмаа
72 kg Бадрахын Одончимэг
 Хүрэл2015 ОХУЭмэгтэй баг48 kg Э.Нарангэрэл
51 kg Э.Сумъяа
55 kg Сүндэвийн Бямбацэрэн
58 kg Б.Шоовдор
60 kg Сүхээгийн Цэрэнчимэд
63 kg Соронзонболдын Батцэцэг
69 kg Очирбатын Насанбурмаа
75 kg Очирбатын Бурмаа
72 kg Наранчимэг

1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгсгөж ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн шинэ секцийг төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд анхныхаа хичээлийг хийснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн юм. 1961 оны намар энэ секцээс шалгарсан хэсэг тамирчид болон үндсэний бөхөөр өсч явсан бөхчүүдийг Болгар улсад бөхийн хамтарсан бэлтгэлд явуулав.

Уг багш дасгалжуулагчаар Ц.Дамдин, тамирчнаар Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар оролцож чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан түүхтэй. 1961 оны 05-р сард МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн тогтоолоор улсын шигшээ баг байгуулагдан анхны шигшээ багийн ахлагч дасгалжуулагчаар Ц.Дамдинг томилон 16 хүний бүрэлдэхүүнтэй 1, 2-р шигшээ баг байгуулсан. 1962 оны МБАТ-ний 2-р спартакиадын хөтөлбөрт бөхийн чөлөөт барилдааны төрөл анх орж хожмоо жил бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн тогтмолжсон.

1962 оны 04-р сард Улаанбаатар хотноо Казахстан ССР-БНМАУ-ын анхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиогдсноор бөх сонирхогчдын дунд чөлөөт бөхийн барилдаантай танилцах өргөн боломжийг олгов. 1963 онд Будапешт хотноо зохиогдсон ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнд С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль авсан нь манай түүхэнд анхны олон улсын медаль юм. 1963 онд Дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээн Болгарын Софи хотноо зохиогдон манайхан анх удаа дасгалжуулагчаар О.Цэрэндагва, тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Тарваа нар оролцсон Ц.Санжаа жиндээ 8-р байр эзэлсэн түүхтэй. Манай бөхчүүд 1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р удаагийн тэмцээнд анх удаа оролцсон юм. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар О.Цэрэндагва, Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож анхны салхийг хагалсан алдартангууд байлаа. Үүнээс хойш удаа дараагийн бүх ДАШТ-нүүдэд манайхан одоог хүртэл 33 удаа тасралтгүй оролцсон. /1982 онд оролцоогүй/ 1964 оны Токиогийн зуны Олимпын наадамд О.Цэрэндаваа дасгалжуулагчтай Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Санжаа нар Олимпын наадамд оролцсон анхны тамирчид байлаа.

1973 оны Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бөхийн чөлөөт барилдааны төрлөөр О.Энхтайван, Д.Ганбат, М.Хойлогдорж, З.Ойдов, Ч.Нацагдорж, М.Бат-Амгалан, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Адъяатөмөр нар сонгомол барилдааны төрлөөр Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир, А.Басхүү, Т.Батчулуун, П.Даваасүрэн, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар аварга болцгоов. Бөхийн чөлөөт барилдааны багийн дүнгээр анх удаа манайхан 10-н жин оролцож аварга болцгоов.

1974 онд Тегеранд зохиогдсон Азийн 7-р наадамд Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар 2 мөнгө, 6 хүрэл медаль авсан түүхтэй.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1967 он Энэтхэг анхны хүрэл мадаль Ж.Мөнхбат авсан бол 1971 он анхны мөнгөн медалийг Б.Жамсран Х.Баянмөнх нар авч анхны алтан медалийг З.Ойдов 1974, 1975 онуудад авлаа.Дэлхийн цомын анхны алтан медалийг Г.Хишигбаатар 1975 онд хүртэж Монголын баг 2-р байр эзэлсэн юм.1964 он Токиогийн зуны 18-р Олимпын наадамд О.Цэрэндагва /дасгалжуулагч/, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар анх удаа оролцож Ж.Мөнхбат 7-р байранд шалгарсан.1968 он Мексикийн зуны 19-р Олимпын наадам Ж.Мөнхбат /мөнгө/, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир 6-р байранд, 41 орноос манай баг 4-р байранд тус тус шалгарч медалийн чанраар Болгарын дараа хоёрт орсон түүхтэй. Х.Баянмөнх /1972/, З.Ойдов /1976/ Ж.Даваажав /1980/ онуудад мөнгө, Д.Оюунболд /1980/, С.Батцэцэг /2012/ хүрэл медаль авсан манай Олимпын медальтангууд юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс анхны медалийг Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медалийг аван анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх /1971/ нар авч анхны алтан медалийг З.Ойдов /1974, 1975/ хүртсэн дэлхийн хошой аварга болсон. 1975 онд Дэлхийн цомын анхны аваргаар Г.Хишигбаатар, 1973 онд Ази тивийн аваргаар манай 10 бөх анх удаа тодорч, Ази тивийн наадмын анхны аваргаар 1974 онд Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар анх удаа аварга болов. Монголын бөхийн холбоо 1960 онд үүсгэн байгуулагдаж 1966 он биеэ даасан Монголын чөлөөт бөхийн холбоо болж анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамъян гуай ажилласан. Үе үеийн ерөнхийлөгчөөр Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар шалгаран ажиллаж байв. 2013 оны 5 сараас Монгол улсын хөдөлмөрийн баатар, Японы сумо бөхийн их аварга Д.Дагвадорж сонгогдон ажиллаж байна.


  1. "Чөлөөт бөх Монгол улсад". Эх хувилбараас архивласан: 2017-04-30. Татаж авсан: 2014-05-05.
  2. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2012-12-25. Татаж авсан: 2014-03-06.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. Silver medal from the 2011 FILA Wrestling World Championships
  4. The second medal from the FILA World Wrestling Championships 2011
  5. G.Mandakhnaran wins a Bronze medal in the 2013 FILA Wrestling World Championship
  6. Mongolian Wrestling Team finishes the 2013 FILA World Championship with six medals
  7. Mongolian female wrestlers win another two medals from the 2013 FILA Wrestling World Championship
  8. Day Five Notes, World Wrestling Championships
  9. Results