Jump to content

Олимпын бөхийн тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Олимпийн бөхийн тэмцээн-с чиглүүлэгдэв)
Олимпын бөхийн тэмцээн
Бөх
Бөх
Олимпын наадам
1896 • 1900 • 1904 • 1908 • 1920 • 1924 • 1928 • 1932 1936 • 1948 • 1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 1992 • 1996 • 2000 • 2004 • 2008  • 2012
Медальтнууд

Бөх нь МЭӨ 708 оноос эртний олимпын наадмын хөтөлбөрт багтдаг байсныхаа хувьд зуны олимпын хөтөлбөрт зүй ёсны байр суурь эзэлдэг. Орчин үеийн олимпын наадам 1896 онд Афин хотноо анхлан зохиогдоход сонгомол бөх нь наадмын гол хөтөлбөрүүдийн нэгэнд тооцогдож байв. Харин 1900 оны зуны олимпод бөхийн спорт багтаагүй ажээ. 1904 оноос сонгомол бөхөөс гадна чөлөөт бөх нэмэгдсэнээс гадна тамирчид жингийн ангиллаар өрсөлдөх болсон. Харин эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 оноос олимпын хөтөлбөрт багтах болжээ.

Өдгөө эрэгтэй тамирчид сонгомол, чөлөөт тус бүр 7, эмэгтэй тамирчид чөлөөтийн 4 жингийн ангиллаар олимпын аварга цолны төлөө өрсөлддөг. Монголчууд энэ олимпоос бөхийн төрлөөр хамгийн олон медаль хүртээд байгаа боловч манай баг тамирчид 1980 оноос хойш энэ төрлөөр 9 олимпид медаль хүртэж чадаагүй байж байгаад 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Энэ медаль бидний хувьд олон жил хүлээсэнээс гадна анхны эмэгтэй тамирчины медаль юм.

Медалийн хүснэгт (Сонгомол бөх) - 1896-2004

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Зөвлөлт Холбоот Улс 34 16 10 60
2  Швед 20 17 19 56
3  Финланд 18 21 19 58
4  Унгар 16 10 10 36
5  Турк 11 5 4 20
6  Болгар 9 14 8 31
7  Өмнөд Солонгос 6 2 5 13
8  Румын 6 8 13 27
9  Итали 5 4 9 18
10  Польш 5 8 6 19
11  Орос 5 5 4 14
12  Герман 4 9 5 18
13  Япон 4 5 2 11
14  Куба 3 4 2 9
15  Эстони 3 0 4 7
16  Нэгдсэн баг 3 3 3 9
17  Америкийн Нэгдсэн Улс 3 6 5 14
18  Югослав 3 5 4 12
19  Египет 2 2 2 6
20  Зүүн Герман 2 1 1 4
21  Норвеги 2 1 1 4
23  Армени 1 0 0 1
24  Азербайжан 1 0 0 1
25  Франц 1 2 2 5
26  Баруун Герман 1 3 1 5
22  Грек 1 3 5 9
27  Казахстан 1 1 1 3
28  Чехословак 1 6 4 11
29  Украин 1 1 1 3
30  Узбекистан 1 0 0 1
31  Герман 0 4 3 7
32  Беларусь 0 2 3 5
33  Дани 0 2 6 8
34  Гүрж 0 1 2 3
35  Иран 0 1 1 2
36  Латви 0 1 0 1
37  Ливан 0 1 2 3
38  Мексик 0 1 0 1
39  Хятад 0 0 1 1
40  Австри 0 0 1 1
41  Молдав 0 0 1 1
42  Умард Солонгос 0 0 1 1
43  Литва 0 0 1 1
44  Швейцар 0 0 1 1
Нийт 174 175 175 523

Медалийн хүснэгт (Чөлөөт бөх) - 1904-2004

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Америкийн Нэгдсэн Улс 46 37 25 108
2  Зөвлөлт Холбоот Улс 28 15 13 56
3  Япон 19 11 11 41
4  Турк 16 11 8 35
5  Орос 10 3 2 15
6  Финланд 8 7 10 25
7  Швед 8 10 8 26
8  Болгар 7 16 9 32
9  Иран 5 11 13 29
10  Өмнөд Солонгос 4 9 7 20
11  Швейцар 4 4 5 13
12  Нэгдсэн баг 3 2 2 7
13  Нэгдсэн Хаант Улс 3 4 10 17
14  Унгар 3 4 7 14
15  Умард Солонгос 3 2 3 8
16  Канад 2 6 6 14
17  Куба 2 1 4 7
18  Эстони 2 1 0 3
19  Узбекистан 2 2 0 4
20  Франц 2 2 5 9
21  Украин 2 1 3 6
22  Азербайжан 1 1 1 3
23  Хятад 1 1 0 2
24  Герман 1 1 0 2
25  Итали 1 0 0 1
26  Румын 1 0 4 5
27  Югослав 1 1 2 4
28  Монгол 0 4 4 8
29  Бельги 0 3 0 3
30  Казахстан 0 2 1 3
31  Герман 0 2 0 2
32  Зүүн Герман 0 2 1 3
33  Армени 0 1 0 1
34  Австрали 0 1 2 3
35  Беларусь 0 1 0 1
36  Баруун Герман 0 1 3 4
37  Норвеги 0 1 0 1
38  Польш 0 1 3 4
39  Сири 0 1 0 1
40  Чехословак 0 1 3 4
41  Грек 0 0 2 2
42  Гүрж 0 0 2 2
43  Энэтхэг 0 0 2 2
44  Австри 0 0 1 1
45  Колумби 0 0 1 1
46  Умард Македон 0 0 1 1
47  Пакистан 0 0 1 1
Нийт 184 184 187 555