Хидан Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Монгол Википедиа англиар биш монгол газрын зураг ашиглах хэрэгтэй! Монгол Википедиа зөвхөн англи хэлний хуулбар байх ёсгүй. Зөв контентыг сэргээнэ үү
Tag: Reverted
б 61.111.253.9 (яриа)-н хийсэн засваруудыг Enkhsaihan2005-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Rollback Reverted
Мөр 1: Мөр 1:
{{Short description|916-1125 он хүртэл Кидан тэргүүтэй Хятадын улс}}
{{Infobox country
{{Infobox country
| native_name = [[File:契丹國.png|70px|"Хидан Улс"]] / {{nobold|{{lang|zh-Hant|契丹國|nocat=true}}}}<hr />Их Ляо<br />{{nobold|{{lang|zh-Hant|大遼|nocat=true}}}}
| native_name = {{nobold|{{lang|zh-Hant|大遼|nocat=true}}}}<br /><hr />[[File:契丹國.png|70px|"Хидан Улс"]] / {{nobold|{{lang|zh-Hant|契丹國|nocat=true}}}}<br /> <!-- Classical Chinese is the only attested native name. Modern transcriptions should be put in the conventional name field. -->
| conventional_long_name = Хидан Улс
| conventional_long_name = Их Ляо / Хидан
| common_name = Ляо
| common_name = Ляо
| era = [[Азийн түүх#Дундад зуун|Дундад зууны Ази]]
| era = [[Азийн түүх#Дундад зуун|Дундад зууны Ази]]
Мөр 26: Мөр 27:
| p1 = Киданчууд
| p1 = Киданчууд
| p2 = Тан улс
| p2 = Тан улс
| p3 = Енисейн киргиз
| p3 = Киргизийн хаант улс
| p4 = Хожуу Жинь (936-947){{!}}Хожуу Жинь
| p4 = Хожуу Жинь (936-947){{!}}Хожуу Жинь
| p5 = Татабууд
| p5 = Татабууд
Мөр 36: Мөр 37:
| s2 = Умард Ляо улс
| s2 = Умард Ляо улс
| s3 = Тангуд улс
| s3 = Тангуд улс
| s4 = Хар Хидан{{!}}Баруун Ляо
| s4 = Хар Хидан{{!}}Баруун Ляо (Хар Хидан)
| s5 = Хамаг Монгол
| s5 = Хамаг Монгол
| s6 = Кочо|
| s6 = Кочо|
Мөр 65: Мөр 66:
}}
}}
| image_map_caption = Ляо улс (Хидан улс) болон Азийн томоохон улсууд {{circa|1000}}.
| image_map_caption = Ляо улс (Хидан улс) болон Азийн томоохон улсууд {{circa|1000}}.
| image_map2 = Kidan - Mongolian National Atlas 2009.jpeg
| image_map2 = File:Liao circuits.png
| image_map2_caption = Хиданы аймгууд, {{Circa|1111}}|<!-- DO NOT LINK SHANGJING, THE MODERN CITY IS NOT THE SAME ONE AS THE LIAO DYNASTY CAPITAL -->
| image_map2_caption = Хиданы аймгууд, {{Circa|1111}}|<!-- DO NOT LINK SHANGJING, THE MODERN CITY IS NOT THE SAME ONE AS THE LIAO DYNASTY CAPITAL -->
| image_map2_size = 300
| image_map2_size = 300
| capital = [[Баарин зүүн хошуу|Шаньжин]] (Линьхуан)<sup>1</sup>
| capital = [[Баарин зүүн хошуу|Шаньжин]] (Линьхуан)<sup>1</sup>
| capital_exile = <!-- If status="Exile" -->|
| capital_exile = <!-- If status="Exile" -->|
| common_languages = [[Кидан хэл|Кидан]], [[Хятад хэл]], Зүрчид хэл
| common_languages = [[Кидан хэл|Кидан]], [[Дундад Хятад хэл|Дундад Хятад]], [[Зүрчид хэл]]
| religion = Олонх:{{plainlist|
| religion = Олонх:{{plainlist|
* [[Буддын шашин|Буддизм]]
* [[Буддын шашин|Буддизм]]

01:49, 6 Есдүгээр сар 2023-ий байдлаарх засвар

Их Ляо / Хидан
大遼

"Хидан Улс" / 契丹國
916–1125
Ляо улс (Хидан улс) болон Азийн томоохон улсууд c. 1000.
Хиданы аймгууд, c. 1111
Хиданы аймгууд, c. 1111
ТөлөвЭзэнт гүрэн
НийслэлШаньжин (Линьхуан)1
Нийтлэг хэлКидан, Дундад Хятад, Зүрчид хэл
Шашин
Олонх:
Ард түмний нэршилКиданчууд
Төр засагХаант засаг
Эзэн хаан 
• 907–926
Тайзү
• 926–947
Tайзун
• 947–951
Шизун
• 951–969
Музун
• 969–982
Жиньзун
• 982–1031
Шэньзун
• 1031–1055
Шиньзун
• 1055–1101
Даозун
• 1101–1125
Тянь Зуо
Түүхэн эринДундад зууны Ази
• Амбагян Хиданчуудын хан болов
907
• Амбагян Тэнгэрийн эзэн хаан цолыг авав
916
• "Их Ляо" нэрийг авав
947
• Чаньюанийн гэрээг Сүн улстай байгуулав
1005
• Алтан улс үүсэв
1114–1115
• Тянь Зуо эзэн хаан Алтан улсад олзлогдов
1125
• Баруун Ляо улс байгуулагдав
1124
Газар нутаг
947 тоо.[1][2]2,600,000 км2
Мөнгөний нэгжИхэвчлэн нүүдэлчин газар бартер, зоосон мөнгө өмнөд аймгуудад.
Өмнө нь
Дараа нь
Киданчууд
Тан улс
Киргизийн хаант улс
Хожуу Жинь
Татабууд
Шивэй
Бохай улс
Зүбү
Харлуг
Алтан улс
Умард Ляо улс
Тангуд улс
Баруун Ляо (Хар Хидан)
Хамаг Монгол
Кочо
Өнөөдөр
Хидан Улс
Хидан улс, 1000 оны үед
Хидан улс, 1096 оны үед

Хидан Улс[3] буюу бүрнээрээ Ляо Улс, X-XII зууны үеийн Зүүн хойд Азид оршин тогтнож байжээ. Кидан үндэстэн нь анх Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар (Ордосын Шар мөрөн биш) нутаглаж байсан бололтой бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд Сяньби нарын адил дорнод ху нарын удам байсан ба тэдний ихэнх нь өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Удам гарал

Хидан гүрний үеийн Санкай таваг, X-XII зуун.

Кидан үндэстэн уг удмын хувьд дунху аймгийн сяньби нараас гаралтай учир удам гарвалын хувьд өвөг Монголчууд гэж үздэг. Хэл судлалын талаар хийсэн судалгаагаар ч монгол хэлтэн байсан нь нотлогдсон. Кидан нарын 100 үг тутмаас 70 нь Монгол үг байдаг. Жишээ нь: Боули-Боол, шава-шувуу, ике-их, найхэ-нохой, толи-туулай гэх мэт. Тан улсын сударт Кидан нарын аж ахуй, үг хэл зан заншил нь Монголын шивэй нартай адил гэсэн байдаг. Антропологийн судалгаагаар Монгол төрхтөн болохыг нь судалжээ. Кидан нар MЭ IV зууны үеэс түүхэнд тэмдэглэгдэх болжээ.

Түүх

Кидан омгийн холбоо

Киданчуудын дунд овгийн байгуулал задарч цэргийн ардчиллын шатанд шилжих үйл явц явагдаж байжээ. Тухайлбал: III-IV зууны үед овгийн ахлагч болон найман аймаг холбооны тэргүүлэгчийг сонгож Да-Хэ гэж нэрлэдэг, тэр нь бусад долоон аймгийн тэргүүлэгчдийг захирдаг бөгөөд гэрийх нь өмнө туг хэнгэрэг байрлуулдаг байжээ. Энэхүү Да-хэ гэдэг нэр нь цаашдаа эрх барих овог аймгийн нэр болсон байна.

Кидан нар
* Хэв хуулиар нийгмийн амьдралыг зохицуулдаг
* Хүрээ нүүдэл хийдэг
* Овог дотрооо гэрлэхийг цээрлэдэг байсан нь овгийн ёст байдлыг илрэл байв.

V зууны сүүлчийн хагасаас VII зууны эхэн хүртэл Тобагийн Их Вэй улс ба Түрэгийн хаант улсын харьяанд байжээ. Сяньбийн олон аймгийн нэг нь Шар мөрөн, Лууха гол орчмоор нутаглах болсон нь Киданчууд байлаа. Харин 648 онд Нанхиадын Тан улсад дагаар орж 682 он хүртэл түүний харьяанд найман муж болон захирагдаж байв. Кидан аймгууд Нанхиад-ын Тан (618-907) он улс болон Түрэг ийн захиргаанд орж зарим үед биеэ даасан байдлаа хадгалан оршин тогтнож байв. 699 онд Түрэгт эзлэгдэн харьяалагдах болсон боловч харьцангуй биеэ даасан байдалтай байв. Энэ үеэс кидан нарын дунд төр улсын эх үүсгэл тавигдсан байна.

Тухайлбал: Торгон цэрэг, Харцгай цэрэг гэсэн 2 төрлийн цэрэг эртэй болсон, сайн, түшмэл, зонхилогчид зэрэг албан тушаал бий болсон, албаны хэрэгт уналга, хөсөг залгуулах үүрэгтнүүд бий болж түүгээр мөнгөн, модон, загасны дүрсэн пайзтан түшмэлүүд "зар" бичигтэй зорчиж байв. Пайзны бичиг нь "угтуул" гэсэн үгтэй бол цэрэг дайчлах хэргээр явдаг, "довтлон морилох" гэсэн үгтэй бол алба татвар хураагч нар байдаг байв.

Газар эдэлбэрийн хуультай болж, газрыг
# Язгуурын эдэлбэр газар
# Тариа ногооны
# Бэлчээрийн
# Ан гөрөөний
# Хүүр оршуулгын гэсэн хэлбэрүүдээр эзэмшүүлэх болсон.

Албан татвар нь Боомтын, Давсны, Архины онцгой албан татвар гэх мэт нэртэй байв.

Нанхиад айл өрхийг "олзлогдогсод" гэдэг, Монгол улс ын биш нүүдэлчдийг "буруу хэлтэй" гэдэг байлаа. Нанхиадуудаас торго, бөс даавуу, цай, эм тан, цагаан хүдэр, цагаан шаазгайгаар алба авдаг байжээ. Үүнийгээ "алба" гэдэг, гар урчуудаас "түрээс", худалдаачдаас худалдааны "гааль" хэмээн нэрлэдэг байв. Хууль цаазын түшмэлтэй болж ялт хүнийг газар гянданд хорих болсон.

1000 он
Ази тив 1025 оны үед
Хидан гүрний үеийн Гуань Инь-ий өнгө хослосон модон сийлбэр; Хятад улс, (М.Э 907-1125)
Киданы оршуулгын баг, X зуун.

Улс болох

VIII зууны дунд үеэс Киданууд аль нэг улсад харьяалагдахаа больж гадаад байдлаа бэхжүүлэн хүчирхэгжиж 8 аймаг 38 болтлоо өссөн байв. Энэ үед Киданчууд тэргүүнээ хан гэх болжээ. Киданчууд VIII-IX зууны үед олзны хүнийг боол болгож аж ахуйн ажилд ашигладаг байв. 907 онд Елюй овгийн Амбагян ханд өргөмжлөгдсөнөөр улсаа Хидан гүрэн гэж нэрлэснээр язгууртны эрх мэдэл нэмэгдэж, засаг төрийн байгууллагууд байгуулагдсан ба нүүдэлчин иргэдээ захирах умард өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваан захирчээ.

Энэ үеийн Нанхиад орон "Таван ус, арван ханлиг-ийн үе" хэмээн нэрлэгдсэн төр засаглалтай байсан боловч Кидан нарыг хүчирхэгжихэд саад хийж чадсангүйгээр барахгүй Нанхиадын урвагч түшмэлүүд Киданы язгууртнуудад зулгуйдан нөлөөлж, Киданы төр ёсоо бэхжүүлэхэд түлхэж болжээ. Тухайлбал Хань Яньхуй гэгч Амбагян ханы албан ёсны зөвлөгч нь болж хот байгуулах, орд харш цоглох, суурьшмал иргэдэд газар олгож тариа тариулах, цааз хууль, түшмэдийн зэрэг дэв тогтоох хэрэгт тус дэм үзүүлжээ. Амбагян хан 907 оноос хойш нийт есөн жил төр барьж Киданы ханг гурван жилд нэг удаа сонгох цаг хугацааг зөрчөөд зогсоогүй хан ширээг залгамжлах ёсыг бий болгосон нь Нанхиад зөвлөхтэй холбоотой байв. 922 оны үед улсын цэргийн ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50000 хүнтэй их цэрэг байгуулжээ. 923 оноос Киданы гадаад байдал үлэмж бэхжин Азийн бусад улсуудтай харилцаа тогтоосон байна. 923 онд Перс улсаас, 924 онд Солонгосын гурван хаант улсын нэг Силла улсаас Хидан Улсад элч ирж байжээ. 923-924 онд Зүүн далай (Шар тэнгис)-гаас Алтайн уулс, Цагаан хэрмээс Хэрлэн хүртэл нутгийг эрхэндээ оруулсан байна. 924 онд Дорнод тэнгисийн захын Бохай улсыг эрхшээлдээ оруулж түүнийг Дундань (кидан. Дон Гур) хэмээ түшмэг улс болгож жил бүр 150000 бөс бараа, 1000 мориор алба бариулж байв. Хятад нар Нанхиад орны төв хэсэгт довтлон 938 онд Бээжин хотыг эзлэн авчээ. Ийнхүү Кидан нар Нанхиад орны төв болон зүүн хойт хэсгийг бүхэлд нь эрхшээлдээ оруулснаас хойш тэдгээр нутгийн соёл иргэншил бүхэлдээ Кидан болж түүхэнд тэмдэглэгджээ.

Киданчууд 10-р зууны үед Киргизийн хаант улсыг эзэлж байсан байж болох юм. [4]

Харин 1005 оны үед өмнөт нутгийн Сүн улстай найрамдсаны дараа хүлгийн жолоо, зэвсгийн үзүүрийг Солонгос, Уйгур, Тангуд зэрэг газар орнуудад хандуулжээ. XI зууны дунд үед Хидан Улсын бүрэлдэхүүнд нийслэл хот-5, чжоу-6, бэхлэлт хот-150, шянь хошуу-200, овог аймаг-5000, хараат улс-60 байв гэсэн мэдээ байдаг. Хидан Улсын бүрэлдэхүүнд өөр өөрийн хэл заншил, амьдралы ахуйтай эрээвэр, хураавар аймаг угсаатан багтаж агсан нь ирээдүйн хувь тавиланд нь сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж. Хидан гүрний төрийн захиргааны тогтолцоо гурван хэлбэртэй байв.

Үүнд
# 3000 цэрэг гаргах үүрэгтэй Их аймаг, өөрөөр Киданы гол аймгууд
# 1000 гаргах үүрэгтэй Бага аймгууд
# Эзлэгдсэн хараат аймгуудын захиргаа зэрэг болно.

Киданчуудын үлдсэн хэсэг нь баруун тийш нүүв

Их аймаг бүрийг Илижин (эл эзэн) толгойлж түүний дор зүүн баруун зайсан, тайш, сыту тушаалтан нар захирч байжээ. Эзлэгдсэн олон аймаг, улс ард түмний тэмцэл хөдөлгөөн XI зууны дунд үеэс улам хүчтэй болж XII зууны эхэн үеэс зэвсэгт бослогын хэмжээнд хүрчээ. Хамниган угсааны зүрчид аймаг 1113 онд бослого гаргаж өөрийн нутаг Хидан гүрний зарим нутгийг ч эзлэн авч 1115 онд Алтан улсыг байгуулжээ. 1118-1125 онд Алтан улс Сүн улстай хүч хавсран Хидан гүрнийг хоёр этгээдээс нь хаввсайдан газар нутгийг нь жилээс жилд эзлэн танасаар 200 гаруй жил тогтносон Хидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг нь тэдний хаан угсааны Елюй Дашийн захиргаан доор баруун тийш зайлан одож Төв Ази газар орныг байлдан эзлээд 1124 онд биеэ Гүр ханд өргөмжилжээ. Елюй Дашийг улсыг Баруун Ляо гэдэг ба Араб, Перс сударт Кара Китай, Монголоор Хар Хидан гэдэг.

Эдийн засаг

Аж ахуй

Сүн гүрний үеийн бүтээл "Бүргэд агнаж байгаа Хиданчууд"

Хидан гүрний хүн ам нь нүүдэлчин, суурьшмал, хоёр янзын амьдралтай ард иргэд байжээ. Баруун хойд талын нүүдэлчдийн амь зуулга нь мал аж ахуй , газар тариалан, гар үйлдвэр, худалдаа арилжаа болж байв. X-XI зуунд малын тоо толгой ихэд өссөн байна. Үүнд дээрмийн дайны олз, эзлэгдсэн аймаг угсаатнаас авдаг алба татвар нөлөөлсөн гэж үзэж болно. Ийнхүү Киданы малын тоо нэмэгдсэнээр улсын мал сүргийн хэргийг эрхлэх "Адууны сүргийн" яам байгуулагджээ. Албан татвартай холбоотойгоор малыг тоолж дансалдаг байв. Харин жирийн ардууд малаа албаны тооноос нууж дарах явдал гардаг байв. Киданы язгууртнууд ан гөрөөг голдуу зугаа цэнгэлийн хэлбэрээр хийх болсон байна. 1041 онд Цаазтай газарт хийгсдийг ял шийтгэх тухай зарлиг гарчээ. Хидан Улсад тарианы хэсргийг эрхэлсэн байгууллага, тариаланг элдэв сүйдлээс хамгаалах хууль байжээ. Кидан нар төмөр хошуутай анжисыг үхрээр зүтгүүлэн газар хагалж, суваг татан тариалнгаа усалдаг,хар будаа, монгол амуу хоёрыг голчлон хийлгэдэг байв.

Ажил хэрэг

Газар доороос олдсон Киданы үеийн гэрийн тавилга

X-XI зууны үед Киданд нэхэх, ээрэх ажлыг улсаас зориуд удирдах урчуудын яам байгуулжээ. 940 онд хааны зарлигаар тусгай түшмэл гарган хүн ардад нэхэх, ээрэх сургалт явуулсан байна. Киданд төмөрлөгийн хүдэр хайлуулан төмөрлөгөөр аж ахуйн багаж зэвсэг, цэрэг дайны зэр зэвсэг хийж байснаас гадна зоос, бурхан цутгах цутгуур урлан дэлгэрч байв. Зоос, төмрийн ажил эрхэлсэн байгууллага байв. Мөн чулуугаар урлах талаар ихэд нэрд гарчээ. Киданы бүрэлдэхүүнд багтаж байсан далайн эргийхэн хөлөг онгоц хийх, барилга, гүүр барих зэрэг ажлыг чадамгай хийж байсан нь Киданы түүхэнд бичигдэж байлаа. X-XI зууны үед Кидан нүүдэлчин, суурьшмал иргэдийн хооронд худалдаалах үүрэгтэй худалдааны газрууд ажиллаж байснаас гадна муж, тосгон, гацаанд хүртэл худалдааны ажиллаж байснаас гадна муж тосгон, гацаанд хүртэл худалдааны газар бий болжээ. Барааны үнийг зарим үед улсаас зохицуулан таацуулах явдал байв. Гадагш гаргах худалдаалахдаа сувд, булга, хэрэм, хэрмян загасны арьс, мал аж ахуйн түүхий эдийг гаргадаг байсан ба давсыг зөвхөн хаан мэдэж борлуулдаг байсан. Киданууд баруун зүгт Уйгур, Перс, мөн зүүн талаараа Гүрёо, Сүн улстай нягт харилцаатай байсан бөгөөд янз бүрийн орны худалдаачид бэлчээрийн торгоны замаар Ляо улсад хүрч байжээ.

Соёл

1119-1120 оны үед баригдсан “Pagoda Tianning” хийд

Кидан нар Хятад, Солонгос, Дундад Азийн улсуудтай зах нийлж, улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь тэдгээр улсын эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь нүүдэлчдийн соёл, суурьшмал иргэдийн хосолсон өвөрмөц соёл нутагшиж байв. 920 онд "Их Бичиг"-ийг Амбагяны ач хүү Лубугу эрдэмтэн Тулюйгу ханз үсгээр үлгэрлэн зохиосон байна. "Бага Бичиг" Амбагяны хүү Елюй Тэла Уйгур бичгийг үндэслэн тус тус зохиожээ. Кидан нар түүхийн тэмдэглэл туурвиж хойч үедээ сурвалж болгожээ. "Морилон саатсаны тэмдэглэл", "Гурван сайдын замын тэмдэглэл", "Хаант төрийн тэмдэглэл" 70 боть гэх мэт түүхийг улсын сударч хэмээх албан тушаалтан эзэмшиж байв. Киданд Эрдмийн Хятад, Монгол хоёр хүрээлж байсан ба түүнд "Улсыг мөчих" гэдэг нэртэй шалгалт өгч зэрэг горилдог байжээ. Кидан нар төрөлх хэлээрээ бичсэн утга зохиолтой байжээ. Жишээ нь: Елюй Амбагяны ач хүү Луньсянь "Цэцэрлэгт хүрээлэн" хэмээх уран зохиолын цоморлиг эмхэтгэн зохиожээ. Мөн Цэнгэлдэх шүлэг, Засах шүлэг, Гэрэлт хөшөө Пайлуурын шүлэг, Угсаатны шүлэг гэх мэт олон төрөр шүлэг зохиодог, дуу зохиож хоолой нийлүүлэн дуулцгаана. Хааны ордонд дуу хуур, ший янгууны ажил эрхэлсэн "Хэнгэрэг бишгүүрийн эзэн" албан тушаалтан байв. Мөн үндэсний цаг тооны бичиг зохиодог "Тэнгэрийн улирлын үзэх түшмэл" ажиллаж байжээ. Түүхт хүмүүс, бурхны болон байгалийн зураг зурах уран зураачидтай, өөрийн нутгийн газрын зурагтай байсан гэдэг. ӨМӨЗО-ны Барин овогт Киданы үед баригдсан чулуун гүүр одоо ч ашиглагдсаар байна. XI зуунд Хидан гүрэнд Дарь хийдэг болж улмаар галт зэвсэг туршиж байсан мэдээ бий. "Нөхөр, эхнэрийн ёс" гэдэг гэр бүлийн дүрэм, журам тогтоож мөрдөж байв. Кидан нар 5-н Хятад сургууль байгуулж хүүхдүүдийг бичиг ном сургадаг болсон бөгөөд 995 онд Солонгосоос арван залуу ирүүлж монгол хэлэнд сургаж байсан байна. Киданы хот суурины үлдэгдэл манай нутагт байдаг. Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Чин толгойд Киданы Чжень Чжоу байсан. Тэнд Киданы 20000 дарангуй цэрэг хуарагнаж байжээ. Мөн энэ хотод Нанхиад бол Зүрчидийн 700 гаруй өрхийг цөллөгийн журмаар авчирч суулгаж байсан гэдэг. Мөн энэ сумын Хар бухын голын хөвөөнд Хадаасан толгойн дэргэд Киданы хотын үлдэгдэл байдаг. Эдүгээ түүнийг Хар бухын эсвэл Хадаасаны балгас байдаг. 1970 онд хийсэн малтлагаар Монголын бичиг, соёлын үнэт дурсгал "Үйсэн ном" олдсон юм. Энэ номонд шашин судар буддагийн мэрэг төлөг, хорио цээр, сүнс орших байр, шанзагны сан, халхын хошууд (Гэрсэнзийн 18 хууль эрхэмтнүүд) багтсан байдаг. Үүнээс үзэхэд Киданы үеийн энэ хот XVII зууны үе хүртэл Монголын улс төрийн амьдралд оршин тогтнож байсан нь тодорхой байна. (2022-10-29 Bat_Erdene)

Хэрлэн барс хотын цамхаг
Киданы үеийн Хойд Чүй загвараар хийгдсэн гантиган Амитаба Будда.
Хидан гүрний үеийн шаазан бурхан.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хэрлэн Барс гэдэг хааш хаашаагаа 1800 метр талбай эзэлсэн хотын үлдэгдэл нь Киданы Дун Чен хот байсныг тогтоожээ. Киданы зан зашлаас зарим нэгийг нь авч үзвэл:

  • Кидан нар бусдын нутагт довтлохдоо өвөг дээдсийн сүнсэнд "Нүгэл наминчлах өргөл" үйлдэж түүндээ хэн нэгэн хэрэгтэн ялтан хүнийг 1000 сумаар хавж алдаг. Дайснаа дараад ирэхдээ нөгөө сүнсэндээ "Талархлын өргөл" үйлдэж олзлон авчирсан хүмүүсийн нэгийг нь алдаг байжээ.
  • Гавьяа байгуулсан гэж үнэлэгдсэн хүмүүсийг хэдэн зуун айл өрхөөр шагнадаг.
  • Хулгайч нарыг хонь, үхэр, тэмээ, будаа, тариагаар торгодог байснаас гадна жил бүрийн 5-р сарын 13-15 ны хооронд хулгайлахыг зөвшөөрдөг байжээ. Тэр үед хулгай хийж чадсан хүнийг шийтгэдэггүй байв.

1115 онд Киданы харъяат зүрчидүүд Алтан улс байгуулан хятадын Сүн улстай хамтран 10 жил тасралтгүй довтолсноор 1125 онд Хидан Улс унажээ. Кидан унасны дараа Алтан улс үргэлжүүлэн Сүн улсыг довтолж хойд хэсгийг нь эзэлснээр хойд нутгаа алдсан Сүн улс Өмнөд Сүн улс (1127-1279) гэж нэрлэгдэх болжээ.

Киданы эзэн хаад

Хидан гүрэн 907-1125
Өвгөдийн сүмийн цол (廟號 miàohào) Хааны цол (尊號 zūnhào) Өөрийн нэр Хаанчлалын үе Оны цол (年號 niánhào)
Тайзү (太祖 Tàizǔ) Шэн Тянь Хуанди Амбагян (Елюй Абаожи 耶律阿保機 Yēlǜ Ābǎojī) 907-926 Шэнсэ (神冊 Shéncè) 916-922
Тяньзан (天贊 Tiānzàn) 922-926
Тяншянь (天顯 Tiānxiǎn) 926
Tайзун (太宗 Tàizōng) Си Шэнь Хуанди Яогу (Елюй Дэгуан 耶律德光 Yēlǜ Déguāng) 926-947 Тяншянь (天顯 Tiānxiǎn) 927-938
Хуйтон (會同 Huìtóng) 938-947
Датон (大同 Dàtóng) 947
Шизун (世宗 Shìzōng) Тянь Шоу Хуанди Оюун (Елюй Руань 耶律阮 Yēlǜ Ruǎn) 947-951 Тяньлү (天祿 Tiānlù) 947-951
Музун (穆宗 Mùzōng) Тянь Шүнь Хуанди Шулү (Елюй Жин 耶律璟 Yēlǜ Jǐng) 951-969 Еингли (應曆 Yìnglì) 951-969
Жиньзун (景宗 Jǐngzōng) Тянь Зан Хуанди Минжи (Елюй Шань 耶律賢 Yēlǜ Xián) 969-982 Баонинь (保寧 Bǎoníng) 969-979
Чяньхэн (乾亨 Qiánhēng) 979-982
Шэньзун (聖宗 Shèngzōng) Жао Жэнь Хуанди Вишну (Елюй Лонгшү 耶律隆緒 Yēlǜ Lóngxù) 982-1031 Чяньхэн (乾亨 Qiánhēng) 982
Тонхө (統和 Tǒnghé) 983-1012
Каитай (開泰 Kāitài) 1012-1021
Тайпин (太平 Tàipíng) 1021-1031
Шиньзун (興宗 Xīngzōng) Вэн Вү Рэн Шэнь Жао Шяо Хуанди Жигу (Елюй Зонжень 耶律宗真 Yēlǜ Zōngzhēn) 1031–1055 Жинфу (景福 Jǐngfú) 1031-1032
Чунси (重熙 Chóngxī) 1032-1054
Даозун (道宗 Dàozōng) Тянь Ёу Хуанди Чара (Елюй Хонжи 耶律洪基 Yēlǜ Hóngjī) 1055–1101 Чиньнинь (清寧 Qīngníng) 1055-1064
Шянонь (咸雍 Xiányōng) 1065-1074
Тайкань (太康 Tàikāng) 1075-1084
Да'ан (大安 Dà'ān) 1085-1094
Шоучань (壽昌 Shòuchāng) 1095-1101
Тянь Зуо Хуанди (Тяньзуоди 天祚帝 Tiānzuòdì) Агүо (Елюй Янши 耶律延禧 Yēlǜ Yánxǐ) 1101–1125 Чянтон (乾統 Qiántǒng) 1101-1110
Тянчинь (天慶 Tiānqìng) 1111-1120
Баода (保大 Bǎodà) 1121-1125

Эшлэл

  1. Turchin, Adams, and Hall (2006), 222.
  2. Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly 41 (3): 475–504.
  3. Монголын эртний түүх судлал Ред Далай Ч.
  4. Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"
Өмнөх
Тан улс
Енисейн киргиз
Бохай улс
Их Ляо Улс
916-1125
Дараах
Алтан улс
Хамаг Монгол
Хар Хидан